Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Тоглолтуудын тухай, мэдээ баримт гэх мэт ерөнхий хэлэлцүүлгүүд энд
Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 260
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 133 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн meesh » Да 5-р сарын 13, 8:25

FPL 2018/19 TOP POINTS SCORERS

259 - Salah
238 - Hazard
234 - Sterling
231 - Mane
213 - Robertson
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 260
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 133 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн meesh » Лх 5-р сарын 15, 10:47

Энэ хүү лаажээ.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 380
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 173 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн Chinggis » Ба 5-р сарын 17, 2:19

Tdi бичсэн нь:
Лх 5-р сарын 08, 5:58
Chinggis бичсэн нь:
Пү 1-р сарын 17, 10:15
ТАА бол найдвартай хүн биш л дэ.
:P :P :P
Чингисээ чи гоё шүү. :D
Ха ха энэ үед ч Сити, Чононууд 2-т батируулцан байсан үе л дэ. Ядаж байхад Ситид нухуулдаг дээр Б.Силвагаас Кун руу явдаг дамжуулалт дээр ТАА зүгээр л хараад зогсцон. Яг хамгаалах тал дээр дутагдаад урагшаа довтолгоонд хүчтэй ороод байсан юм. Санэд бол дээрэлхүүлээд л таарцан. Гэхдээ Ловрен ядаж байхад түлээрээд бас хамгаалалт алдахад нөлөөлсөн л байх.

Цагаан сараас хойш бол гангарсан гангарсан. хамгаалалт ч муугуй болсон. Одоо бол их сэтгэл хангалуун байга хаха. гэхдээ л сэлгээний найдвартай хүнийг нь бэлдэх л хэрэгтэй. Гомез ч бүх талд боломжтой ч төвдөө супер залуу болох байх.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 260
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 133 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн meesh » Мя 5-р сарын 28, 1:51

Biggest net spends since 2015:

Man City - £496m
Man Utd - £353m
PSG - £335M
AC Milan - £275m
Juventus - £229m
Chelsea - £205m
Barcelona - £194m
Everton - £189m
Arsenal - £166m
Inter Milan - £159m
Bournemouth - £151m

Liverpool - £142m
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 260
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 133 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн meesh » Да 6-р сарын 10, 9:56

Joe Gomez vs. Switzerland

97% Pass accuracy
3/3 Tackles won
2/2 Aerial duels won
1/1 Dribble complete
4 Clearances
4 Interceptions
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 260
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 133 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн meesh » Лх 9-р сарын 11, 3:51

Энэ хоёрыг харьцуулж гэнэ.

Ийм стат түүл гэнэ smarterscout
@smarterscout
The smartest analytics in the game, for *free*. Evaluate soccer/football players from around the world with tools for professionals, fantasy players, and fans.

Attacking: Keane
Ball retention: Gomez
Aerials in open play: Gomez
Aerials from dead balls: Keane
Overall defending quality: Gomez
Defending quantity: Keane

Зураг
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Шилдэг бичигч
Бичлэг: 105
Элссэн: Ня 12-р сарын 03, 6:34
Талархсан: 120 удаа
Талархагдсан: 62 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн Ladykop » Да 10-р сарын 14, 2:39

Спорт цонхын Олноо ахын 3 жилийн өмнө нийтэлж байсан нийтлэлийг энд оруулчихъя.
Түүнээс хойш 2 баг яаж 2 тийшээ явсныг харахад бахдалтай л байна :)
Олноо ах өөрөө Ман ютд ын фэн л дээ.

"Газар бүхэн л өөрийн ривалтай. Уг нь бол энэ ривал дерби 2 гэдэг чинь 2 өөр үг л дээ. Дерби анх морин уралдаанаас үүссэн. Манайхаар бол нэг нутгийн уяачид хэдэн морио хөтөлж ирээд уралдуулдаг байсныгаа дерби гэж нэрлэдэг байсан нь сүүлдээ хөлбөмбөгт “халдварлаж”, нэг хотын багууд хоорондоо тулахыг дерби гэдэг болчихсон. Яваандаа ойролцоо хотуудын, нэг мужийн багууд тулахыг ч дерби гэдэг болчихсон.

Харин ривал гэхээрээ арай өргөн утгыг хамарна. Хот алгасаад, муж дамжаад эсвэл улс, тив дамжаад ривалууд үүссэн. Шигшээгийн түүхэнд гэхэд хамгийн том ривал нь Англи Аргентиных. Сүүлд Фалкландын арлын дайнаар энэ нь улам ч даамжирсан.

Клубын хувьд хэдэн том ривал бий. Тэд дерби тоглолтуудаасаа хавьгүй өргөн хүрээг хамардаг. Тухайлбал Англид Манчэстер Юнайтед болон Ливерпүүл багуудын хооронд үргэлж хөлбөмбөгийн дайн болдог. Энэ 2 багийн тоглолт дөхөхтэй зэрэгцээд дэлхийн хөлбөмбөгийн фэнүүд 2 хуваагддаг гэхэд болно.

Ливерпүүлд тоглож байсан, өдгөө Барселонагийн Машераног анхныхаа Эл Класикод тоглосных нь дараа сэтгүүлч түүнээс Дэлхий дээрхи хамгийн том тоглолт танд ямар санагдав гэхэд Гайхалтай, гэхдээ Англид бас нэг том тоглолт байдгийг мартаж болохгүй гэж байсан удаатай.


Нийт массаараа бол Өмнөд Америк тэр чигээрээ Эл Класиког илүүд үздэг бол Хойд Америкт АНУ, Канад 2 л Английн багуудыг түлхүү үздэг. Африкт харин Премиер лиг их нэр хүндтэй, ихэнх нэртэй тоглогч нь тэнд байх тул Английг чухалчилна. Ази талдаа ер нь ойролцоо, Австралид харин мэдээж Премиер лигийг дээгүүрт авч үздэг.

Ямар ч байсан дэлхийн шилдэг тоглогчдыг эгнээндээ элсүүлсэн испаничуудын ривалаас дутахгүй өргөн цар хүрээг хамардаг англи тулаан үргэлж хөлбөмбөгийн ертөнцийнхний анхаарал дор өрнөдөг. Нэг юм хэлэхэд энэ бол ривал багуудын өрсөлдөөн. Манайхны яриад байдаг Английн, Испаний гранд дерби гэдэг буруу шүү. Хөлбөмбөгт ийм хэллэг байдаггүй.

Энэ 2 багийн түүх эртнийх ээ. Одоо тэд ногоон зүлгэн дээр тэмцэлдэж байгаа бол 100 гаран жилийн өмнө цэнхэр усан дээр тулалддаг байсан юм. Тэр үед Ливерпүүлийн боомт Манчэстерийн агуу их дэлхий дахинтай танилцах цорын ганц гүүр нь байдаг байлаа.

Манчэстерт бараа өндөр үнэтэй, иргэд нь ядуу, ихэнх нь гар урлал эрхэлж аж төрдөг байсан бол Ливерпүүл давуу байдлаа ашиглаж боомтны төлбөрөөс “мөнгө сааж” амьдардаг байв. Барууныхан далайтай холбогдсон газрынхныг жэнтлмэнүүд, Манчэстерийн эрчүүдийг жирийн залуус гэж хочилдог байсан гэдэг.

Энэ байдал маш удаан хугацаанд үргэлжилсэн ч 1884 онд нутгийн иргэдийн хүсэлтээр Английн засгийн газар Манчэстер хотыг шууд далайтай холбох 58 км сувгийн ажлыг эхлүүлэх шийдвэрийг гаргав. Энэ ажил уг нь нэлээн эрт эхлэх ёстой байсан ч ливерпүүлчүүд хүчтэй эсэргүүцсээр ирсэн гэдэг.


Тэр үед 2 хот өнөө цагийнх шиг шилдэг дасгалжуулагч, сайн тоглогчдоор бус ухаалаг инженер, шаламгай ажилчдаар “зэвсэглэн” өрсөлдөж байлаа. Ингээд 6 жилийн дараа дэлхийн үүд Манчэстерт нээгдэх нь тэр. Салхи эргэлээ. Ливерпүүл хамаг орлогоо алдаж эхлэв. Харин Манчэстер цэцэглэж эхэллээ. Английн гүний хотууд Манчэстерээр дамжиж бараагаа татдаг боллоо. Ингэж 2 хотын хооронд жинхэнэ дайсагнал эхэлсэн юм.

Цаг хугацаа урсаж, нийгэм соёлжихын хэрээр энэ нь хөлбөмбөгт тодрон гарах болсон. Тэр үед тэд Английн хөлбөмбөгт сураг ч үгүй багууд байсан гэхэд болно. Прэстон Норт Энд, Астон Вилла, Сандэрланд багууд лигийг өнгөлдөг байв. Ливерпүүлийн хөх баг ч оройд залардаг байлаа.

Энэ байдал 1960-аад он хүртэл өөрчлөгдөөгүй. Энэ хүртэлх хугацаанд тэд лигийн түүхэнд цөөн хэдэн түрүүг хүртээд байсан ч бусад багууд нь илүү жин дардаг байлаа. Харин 2 шотланд эр багуудад ирснээр 70 жилийн өмнөх цэнхэр усан дээрхи тулаан ногоон зүлгэн дээр эргэлт буцалтгүйгээр шилжин ирсэн юм.

Сэр Матт Бэсби Манчэстерийг удирдах болсон бол домогт Билл Шэнкли Ливерпүүлийг залах болов. Энэ үеэс 2 багийн амжилт эрс ахиж ирсэн төдийгүй лигийн түрүү зөвхөн энэ 2 багаас тодордог байсан үе бий. Гэхдээ 1958 оны Мюнхены осол болоогүй бол магадгүй Манчэстер нь түрүүлж рекорд аваргууд гэж нэрлэгдэх байсан байх. Тэд өмнөх 2 жилд нь лигтээ босоо явсан юм.

1976 оноос Ливерпүүл рекорд аваргууд гэж нэрлэгдэх боллоо. Хамгийн олон лигийн түрүү хүртсэн гэсэн үг л дээ. Тэд ер нь 70-аад оны сүүл, 80-аад оны эхээр хамгийн оргил амжилтаа үзүүлж байсан. Лигтээ дархан байснаас гадна Европын тавцанд ч сүрийг үзүүлж байв. 1985 оны финалд Ювентустай тулахад Ливерпүүлийн фэнүүд үймээн гаргаснаас болж Английн багууд 5 жилээр эрхээ хасуулаагүй бол дахиад ч түрүү авах байсан магадлал бол бий.


Наяад оны сүүлээр тэдний хар жилүүд байсан гэж болно. Европын дэвжээнд зодоглох эрхээ алдсан бол 1989 онд Хилсборогийн сүйрэл тэдэнд бараан тусгалаа харуулсан. Гэхдээ 2 багийн хооронд дэлхий дээрхи өөр ямар ч ривал багуудад байдаггүй онцгой харилцаа бий.

Мюнхены ослоор Манчэстерийн гарааны 8 тоглогч хорвоог орхиж байхад Лидсийн фэнүүд энэ харамсалт хэргийг элэг доог болгож, цэнгэлдэхэд жигшүүртэйгээр дуулж байсан. Тийм ч учраас Улаан чөтгөрүүд Лидсийг өнөө хэр нь маш их үзэн яддаг. Уг нь бол ийм үйлдэл Ливерпүүлээс гарах ёстой. Гэтэл юу болсон гээч. Тухайн үед өөрсдөө доод лигт, дээш дэвшихийн төлөө тоглож байсан тэд эгнээнээсээ Манчэстер лүү тоглогчдоо явуулснаар тэд улирлыг дуустал тоглож чадсан байдаг.

Мюнхен, Хилсборогийн ослыг дурсах өдрөөр 2 багаас фэнүүдийн групп томилогдож эсрэг багуудынхаа дууг дуулж өгдөг бичигдээгүй хуультай. Бас нэг ойлгож чадамгүй зүйл байдаг юм. 1915 онд Блэкбурн Роверс аваргын түрүүг хүртэж байх үед 2 баг 2-уулаа доош унах эрсдэлд орчихоод байв. Гэхдээ Ливерпүүлийн байдал арай дөмөг байсан тул 2 баг харилцан тохиролцсоноор Манчэстер 2:0-ээр хожиж байж. Энэ нь удалгүй үр дүнгээ өгч, 2 баг хамтдаа дээд лигт үлдэж харин Лондонгийн багууд хомоол хаман Тоттэнхам доош унаж, Челси арай ядан дээд лигт үлдэж байжээ. Манчэстер энэ 2 багаас ердөө ганц оноогоор илүү лигийг дуусгасан байдаг. Ердөө хориод жилийн өмнө би чи-дээ тулж байсан улс шүү дээ. Ер нь л тун хачирхалтай харилцаа. Иймдээ ч энэ ривал оршин тогтнодог байх.

Гэхдээ түүхийн урт хугацаанд юу эс болох вэ, өнөөх өшөө хорсол байнга л дагалдаж явсаар. Сэр Алекс ирээд хэдэн хүүхэд гаргаж ирээд анхны түрүүгээ авав. Энэ үед Ливерпүүлийн фэнүүд Та нар 18 түрүүг гүйцээд ир л дээ гэсэн плакат барьж даажигнаж байв. Энэ нь Фергиг хурцалж өгсөн гэдэг. Би тэднийг хараал идсэн сууринаас нь түлхэх болно, чи одоо үүнийг хэвлэж аваад хадгал гэсэн алдарт үгээ тэр нэгэн сэтгүүлчид хэлж байсан гэдэг. Тухайн үед Манчэстерын түрүү ганц оронтой тоогоор л хэмжигдэж байв.


Гэхдээ Рафаэл Бэнитез Ливерпүүлд ирснээр тэр Ливерпүүлийг өмнөхөөсөө ч илүү үзэн ядах болсон гэдгээ хэлсэн байдаг. Тэр 2 цаг үргэлж хэвлэлээр тулалддаг байлаа. Бүр хоорондын учраанаас хэдэн сарын өмнөөс л хэрэлдээд эхэлдэг байв. Бүтэн улиралжингаа л юм болдог байлаа.

Ривал багууд түүхийг хэзээ ч мартдаггүй. 2009 онд 18 түрүүтэй зэрэгцээд ирэх үед Манчэстерийн фэнүүд Та нар биднийг хүрээд ир гэсэн, ирчихлээ гэсэн плакатаар хариу барьж байлаа.

Кантонаг Ливерпүүлийн фэнүүд нулимж байлаа. Гиггзийг талбай дээр Ливерпүүлийн нэг жаал гарын үсгийг нь гуйж авангуутаа нүдэн дээр нь урж хаясныг фэнүүд нь одоо хүртэл ярьж шоолдог. Нэвилл Ливерпүүлийн төлөө хэзээ ч шаналахгүй гэж байсан. Сэр Алекс ч гэсэн аман тулааныг алдартай хийдэг нэгэн байлаа. Манай залуу фэнүүд Ливерпүүл амжилттай баг байсан гэдгийг огт мэддэггүй нь хамгийн сайхан гэж байсан удаатай.

Суарэз Эврагийн гарыг хазаж байсан нь мөн ч их дуулиан тарьсан даа. Жеррард хүүхэд байхдаа Юнайтедын жерсиг ганц удаа өмсөж үзсэн бөгөөд удалгүй хогийн сав руу аваачаад хийснээ дурссан байдаг.

Сүүлийн жилүүдэд бүтэл муутайхан байгаа 2 баг буцаад лигийн оргилд мацахыг юу юунаас ч илүү хүсч байгаа. Аль аль нь өнөө цагийн хамгийн шилдэг дасгалжуулагчдын 2-ыг нь багтаа залав. Хоёулаа удаан ажиллах сонирхолтой. Моуриньо Европ даяар ирээдүйн шилдгүүдийг олуулахаар 50 шинэ скаут нэмж илгээсэн бол Клопп ч дутахгүй хүүхдийн академид маш их анхаарал хандуулж байгаа.


Клопп хэлэхдээ “Би энд ганц 2 жил болохгүй, одоо энд 7 настай ирээдүйтэй жаал харагдвал би түүнийг том болоод томчуудын багт орохыг хүлээх болно” гэсэн нь нэгийг хэлнэ. Басби ба Шэнкли, Алекс ба Рафа гэсэн алгаа үрэм дуэлүүдийн араас Жозэ ба Юрген гэсэн шинэ өрнөл тодорч байна уу даа?

3 хоногийн дараа энэ агуу тулаан болох болно. Анхны учралд хэн нь инээж, хэн нь урвайхыг харах л үлдэж байна. Энэ тоглолтод тоглогчдын бэртэл, багийн форм юу ч хамаагүй. Ямар ч үнээр хамаагүй зөвхөн ялалт авах нь чухал. Өнгөрсөн жил Манчэстер Ливерпүүлд зүгээр зогсож байгаад шахуу хожигдсоны дараа Скоулз, Нэвилл 2 энэ хэдэн жаалууд энэ тоглолтыг ямар агуу тоглолт гэдгийг огт төсөөлөхгүй байна гэж бухимдаж байсан удаатай. Тийм ээ, энэ бол жирийн нэгэн тоглолт биш ээ. Багуудын бүрэлдэхүүн хамгийн муу байсан үедээ ч хамгийн агуу тоглолт байсаар байх болно."

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 260
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 133 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн meesh » Мя 11-р сарын 05, 12:31

Зураг
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 260
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 133 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн meesh » Мя 11-р сарын 05, 7:17

Ливэрпүүлийн хувьд Манчестэр ситигийн эсрэг хамгийн чухал тулаан удахгүй болох гэж байгаа билээ. Энэхүү тоглолтыг М.Оливэр шүүн явуулах болно. Түүний хувьд сүүлийн хоёр жил том-6 багийн тоглолтыг хамгийн олон удаа шүүсэн шүүгч болжээ. Тэгвэл 2016 оны 8-р сараас хойш том-6 багийн тоглолтыг дараах тоогоор шүүцгэсээн байна. Үүнд:

LFC: Oliver, 9
City: Oliver, 8
Chelsea: Atkinson, 9
Utd: Atkinson, 8
Arsenal: Atkinson, Marriner, Oliver, all 7
Spurs: Marriner, 6

Харин энэ улиралаас ВАР систем эхэлсэн бөгөөд дотор суух шүүгч бас чухал болсныг бид бүхэн ойлгох болсон билээ. 11-ны том тулааныг М.Оливэр болон П.Тийрни нарын хос шүүхээр болсон. Энэ хос нийт 8 тоглолтыг шүүгээд байгаа бол араас Марринэр/Дийн 6, Аткинсон/Күүт нар 6 удаа шүүжээ (Зураг 2).

Тиймээс ямар ч байсан хамгийн туршлагатай шүүгчийн хос Ливэрпүүл-Сити гэсэн том тулааныг шүүн явуулах болсон нь ЛФС-ийн фанатууд бидний хувьд сайн мэдээ байж болох юм.

Эх сурвалж: твиттэр @basstunedtored

Зураг

Зураг
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 0 ба 0 зочин