Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Юу хүссэнээ л бич дээ..
Gunbold
Шилдэг бичигч
Бичлэг: 114
Элссэн: Да 12-р сарын 04, 11:36
Талархсан: 21 удаа
Талархагдсан: 39 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Gunbold » Лх 11-р сарын 14, 10:58

Сая тэгээд Солонгост гудамжны жимс, хоол, худалдаа зөндөө л байна лээ... тэглээ гээд муухай байсангүй бас хүмүүс ад үзсэнгүй гар дээр бохир гэж... тэнд ч байна... Мөн манай буудлын өмнө Standart Chartered банк байсан "Булдруу их дотно харагддаг юм билээ" тэдний ажилчид хойноо гарч ирэн бид хамтдаа гадаа жижигхэн зайнд тамхилж байсан... битүү гадуур дотуур нь л хаясан иш, сав бохир гэж жигтэйхэн мөн... тэр халиад замруу ч орсон орк бохир гэмээр л харагдсан... хүмүүс нь ч тоохгүй хаяж байна лээ гудамжинд... гэвч байнга өглөө орой тогтмол цэвэрлэгээ хийгдэж байгаа учир л тэр гайгүй байсан. Би тэгж л харсан бодсон. Мөн өнөөх л гэрэлэн дохио гарцаар гардаггүй эмээ өвөө нар ч байна лээ.. тэгэхээр орк хаана ч байдаг тэр нь эртний шинжтэй хэлбэр гэж харж ажиглаж байлаа... харин удахгүй нэг Солоносын намрын талаар жижигхэн эмо юм бичдиймуу гэж бодож байгаа надаа намар нь асар их таалагдсан

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 320
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 353 удаа
Талархагдсан: 176 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн biggy » Лх 11-р сарын 14, 12:53

Muujguu бичсэн нь:
Лх 11-р сарын 14, 10:51
Өөрчлөлт
............................
:o амжилт хүсье.
Бас нэг хүсэх юм, Монгол хэл дээр унших, өөрийгөө хөгжүүлэхэд чиглэсэн гоё ном санал болгооч.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 374
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 139 удаа
Талархагдсан: 166 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Chinggis » Лх 11-р сарын 14, 4:47

Заримдаа шууд өөрийгөө хөгжүүлэх гэхээсээ бас шинэ сонин танин мэдхүйн юмнууд уншиж байх нь зөв юм шиг байгаам. Блокчэйны тухай Nepko ийг гаргасан 2 номыг олж харах сэдэл их төрөөд байгаа. Ер нь цаашдаа энэ талын ойлголт их сайтай байхгүй бол болохгүй юм шиг байна. Баабарын хэлдэгээр сохроор ч гэсэн итгэхээс өөр аргагүй юмнууд бас байгаад байна шүү
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 120
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 138 удаа
Талархагдсан: 134 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Бя 11-р сарын 17, 10:03

Ном уншихгүй явдаг байсандаа үнэхээр харамсаж байна өө. Бусадтай ярилцаж, зөвлөлцөж, тойм уншаад ойлголт аваад байхад хангалттай гэж боддог байлаа. Гэвч эндүүрч байвөө гэж.

Яг одоо бол Өлзийтөгс-ийн "Үзэхийн хязгаар"-ийг таллачихсан. Өөрөө уншихгүй найз бүсгүйгээрээ уншуулдаг хаха.
Өөрөө уншиж байгаа нь Чарльз Духик-ийн "Зуршлын хүч". Аливаа үйлдэлийг давтан үйлдэх нь эцэстээ зуршил болдог тухайг бизнес, зар сурталчиглаа талаас тайлбарласан сонирхууштай ном байна лэ.
Питэр Дракер-ийн номнуудаас түүвэрлэсэн "Өдөр бүр Дракертэй хамт" гээд ном бол ширээн дээр байж байх хэрэгтэй ном санагдсан. Өөр ч уншиж гавьсан юм алга дөө.

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 120
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 138 удаа
Талархагдсан: 134 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Ба 11-р сарын 30, 11:55

Дурсамж...

10 жилд байхад анх мэдээлэлзүйн хичээл орж эхлэхэд багш самбар дээр зуувин дугуй буюу эллипс зураад, нэг гонжирсон зураас салуулсанаа энэ бол ХУЛГАНА (МАУС) гээд эхэлж байж билээ хэхэ... Цаг үеэээ гэж.

Явсаар явсаар 8-р ангид арай дөмөгхөн болж, sexonic mexonic-той пентиумууд дээр очиж билээ. Тэр үеэс тоонд дуртайнхаа нөлөөгөөр алгоритм сонирхож. Паскал хэлд суралцаж, жижиг сажиг олимпиадад хувийн шугамаар зардлаа даан дагаж очиж үзэж байлаа. Багш маань ч манийг цаашид энэ чиглэлээр явна гэж итгэдэг байсан гээд хожим нь ярьж билээ. Гэтэл би бээр гадаад худалдаа сонирхож явсан байдаг... бодит байдал дээр статистикч-эдийн засагч болчихсон ч байх шиг.

Технологийн мянган ирж буйтай холбогдуулаад сэрэл ч хөдлөөд хэд хэдэн удаа өөрийн алгоритмлог санаагаа бусадтай хуваалцаж, сайн кодчин, сайн хөгжүүлэгчтэй баг болон ажиллахыг оролдсон боловч миний найрааны чадвар бас өлсгөлөн чанар дутагдаж бүтээгүй. Яваандаа үхсэн өөрөө сураад *аачий ч гэж бодогдох шиг. Тэр сэдлээр програм хангамжийн 3 сарын түргэвчилсэн сургалтанд бүртгүүлэв. Эхний сар явж байна. Гоё ч байна, дуртай ч байна, дурсамжтай ч байна. Гуравхан сарын дотор 0-оос 1-рүү ирчихэнэ гэж байхгүй ч суурь нь байгаа болохоор ойлголтоо цэгцлээд, сэргээгээд авах нь чухал байгаа тул ингэж шийдсэн.

Мөн чанартаа бол би өөрөө програмист болохгүй гэхдээ аливаа шийдэл, санааныхаа зах зухыг өөрөө ойлгомжтой дамжуулж бусдаар угсруулж, хөгжүүлсэнийгээ засварлаад, өөриймсөг болгочихдог байх нь чухал тул ийн өөрийгөө өмөөрнө.
Цаашдын ирээдүйгээ технологийн стартап компаниар төсөөлж, орон зайнаас үл хамаарч ажиллах, хамтрах, зөвлөх, хөрөнгө оруулах байдлаар чөлөөтэй хэв маягт шилжих төлөвлөгөөтэй байгаа.

Эхний ажил: Монголд спортын статистикийг төгөлдөржүүлдэггүй юмаа гэхэд олон улсын түвшинд хүргэх болж таарч байна. Бага сага хөрөнгийг эхлээд өөрөөсөө зохицуулж байгаа. Нохойн дуу ойртохоор хүмүүст мэдээлэл хүргэж, танилцуулж, түншлэл ярилцанаа.
Он дуусаад ажлаасаа чөлөөлөгдөөд төлөвлөгөөндөө бүрэн цаг гаргах боломжтой болоод ирэхээр лаанаа идда л гэж боджийно хаха.

Манай Чили их мундаг явна. Магадгүй тэдэнд бадар бариад очих эсвэл итгэлтэй түншлэлээр хамтрахыг ч үгүйсгэхгүй. Юутай ч эхлүүлсэнээ бодит болгоотхоё, үзүүлж харуулдаг болгоотхоё.
Дэрэнгийн Чука ахтай, Бадруултай хамтдаа хальт ярьж үзсэн юм ч бий... Түүнийгээ дахиад ярихаар очих болно шүү Бадруулаа бэлтгэлтэй байжийгаарай хаха.

Төр улс самарчих гээд бас эвгүй байна даа. Гурван лаларын хулгайч хэн нь өөрийгөө арай гайгүй болгож харагдуулах гээд лаалцаж байна. Угтаа бол гурвууланг нь байлгаж, сайн судалж, ухаж төнхөж байгаад ирэх сонгуулиар тэр чигт залтируулах хэрэгтэй юмсан. Одоо энэ цаг үед ажиллаж байгаа төрийн албаныхан чухам өглөө сэрэхдээ, ажилруугаа явахдаа юу бодож, төсөөлж явааг ёстой чөтгөр бүү мэд.

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 221
Элссэн: Лх 11-р сарын 08, 2:43
Талархсан: 74 удаа
Талархагдсан: 74 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Redman » Бя 12-р сарын 01, 12:08

Always welcome 8-)

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 152
Элссэн: Да 9-р сарын 18, 9:02
Байрлал: Venice
Талархсан: 122 удаа
Талархагдсан: 94 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Mademoiselle » Да 12-р сарын 03, 1:27

Lend-ийн хэтэвч гоё байна аа. Хүмүүс одоо банкны шимтгэл гэлгүй хэтэвчээрээ мөнгөө шилжүүлдэг болооосой. Байгууллагууд ч их нэгдэж байх шиг байна.
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
Tungaa
Шилдэг бичигч
Бичлэг: 103
Элссэн: Да 12-р сарын 04, 12:02
Талархсан: 126 удаа
Талархагдсан: 87 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Tungaa » Мя 12-р сарын 04, 10:57


Дэлхийн хэмжээнд хүний наслалтыг богиносгож байгаа хүчин зүйлийн 1-рт агаарын бохирдол (дунджаар 1.8 жил) орсон байсан нь бүх аваар осол, халдварт өвчин, хорт зуршлуудаас (2-рт тамхи дунджаар 1.6 жил) аюултай байна гэсэн байна шүү.Утааг нэгэнт багасгаж чадахгүй байгаагаас хойш утаанаас сэргийлэх, хамгаалах нь зөв шийдэл болоод байна тэ. Дээрх нийтлэлийг нэг уншчихад гэмгүй. Аа харин тамхи бол өөрийн ухамсрын асуудал. Тамхичид бас бодолцчиход гэмгүй. За нас богиносох, уушиг хордох гээд наад захын шалтгаануудыг тоочих нь илүүц биз. Хамгийн гол нь тамхичин хүний үнэр ёстой муухай шүү хахаха. Гоё үнэртэй байцгаая этр.

За тэгээд шинжлэх ухааны үндэслэлтэй, тоо баримттай юм уншингуут л толгой руу орж ирээд байх юм дөө. Тэрнээс нэг маскны реклам хараад учиргүй их сонирхож, яг давын өмнө авчихая гэсэн бодол төрнө гэдэг ихэнхдээ худлаа. Яаралтай нэг маск олж авч, вийкэнд бүрээр уул руугаа алхая даа гэж бодогдож байхым.

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 120
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 138 удаа
Талархагдсан: 134 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Лх 12-р сарын 05, 11:52

Нээрээ бас ажлаа больж буй шалтгаануудын томоохон нь гэвэл:
  • - Архи, согтууруулах ундаа
    - Тамхи
    - Эмийн төрлийн бүтээгдэхүүн...
судалгаа их хийлгэдэг.
Түүнийхээ ч үр дүнд амжилттай явцгаадаг. Гэтэл би өөрөө тамхийг үзэн ядаж, архийг арай ч жигшихгүй гэхдээ бас даахаа байгаад байдаг :lol:
Энэ үнэн юм шүү. Сүүлийн хэдэн жилүүдэд бол аль болох энэ чиглэлийн харилцагч байгууллагуудтай ажиллахгүй санаатай гэхдээ мэдээж байгууллагаа хорлоод улайм цайм үгүйсгээд байна гэж юу байхав.

Сүүлийн жилүүдэд харин салбар салбарын компаниудтай ажиллаад тухай тухайн зах зээл, хэрэглэгчдийн онцлогыг судлаад сонирхолтой байлаа. Тэгээд эцэстээ өшөө жаахан хөгжих (хэл ус, харилцааны ур чадвар, менежерийн ухаан) дутуу байгаагаа нэлээн анзаарсан. Мөн өдий хүртэл ажиллачихаад хуучинсаг өглөө 09:00-18:00 ажлын байрны манаач хувилбараас үнэндээ залхааск. Эргэн тойрон ч өөрөө шинэчлэгдээд дуртай сонирхолтой ажлаа, боломжтой бүтээмжтэй цагтаа хийгээд амьдрах боломжтой болгочихож.

.NET (C#) эхний 1 сар нүдлээ. Ирэх жилээс өгөгдлийн сантай холбож эхэлнэ гэнэ. Инээдтэй сонсогдож байж болох ч сонирхолтой, дуусгаад алаад өгнөө гэсэн Монгол ялна сэтгэл бадарсаар л байна хаха.

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 120
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 138 удаа
Талархагдсан: 134 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Бя 1-р сарын 05, 10:15

Шинэ оны мэндээ, дориухан өөрчлөлттэй жил эхэллээ дээ...

Comfort zone гэж зүйлийг үнэхээр мэдэрлээ. Яг 11 жил ажиллажээ. Анхны ажлын гараа, анхны урт ажилласан байгууллага маань гээд уянгалаад, уймраад байх юм ядаж байхад хаха. Хоёргүй сэтгэлээр гэдэг шиг байгууллагадаа дуртай байж, цаашид надаас буюу хэн нэгнээс хамаарахгүй ажиллах систем төсөл хөгжүүлэхийг хүсдэг байлаа, энэ маань ажлаасаа гарах бодол төрсөн ч гарахгүй ажилласан сүүлийн 4 жилийн шалтгаан. 2018 онд овоохон шийдвэрүүдийг удирдлагуудаараа гаргуулж, давгүй хөрөнгө оруулалтыг хийж системүүд хөгжүүлсэн. Одоо түүнийгээ хэрэглээ болгож, стандартжуулж амьдралд хөл тавиулах ажил үлдсэн. Энэ хэсэг явахгүй бол мянга хөгжүүлсэн систем утга учиргүй тул 2-р сарыг дуустал хагас цагаар ажиллаж. Цаашид тухайн төсөлтэй холбоотой гэрээт зөвлөхөөр ажиллах тал дээр хэлэлцэж үлдэвээ хөөрхий.

Өдрийн ихэнх цагаа зориулаад 10 гаран жил болсон орчин, хамт олон, харилцагчдаасаа шууд сална гэдэг бас эвгүйн байнаа үнэндээ. Уг бэлтгэлтэй байсан ч заримдаа шөнө ажлаа зүүдэлж энэ тэр хахаха. Юуг ойлгож ухаарав аа гэхээр:
- Аль болох эрт 25-30 хооронд элдэв шилжилт хөдөлгөөн хийж, алдаж онож үзэж байх минь яавдаа,
- Хүн л бол хүн. Зах зээлийн өрсөлдөөнт энэ нийгэмд Б төлөвлөгөөгүй амьдарч байвал ёстой хохь чинь байх нь,
- Ямарч хүн эцсийн эцэст өөрийгөө л боддог. Дарга ч бай, захирал ч бай, цэрэг ч бай ялгаагүй. Би ч мөн адил, тэгэхээр та социалист нийгэм шиг нэг газраа он удаан жил ажилласан, янз бүрийн зүйл хийсэн байлаа гээд том зүйл хүсч, хүлээх хэрэггүй... Төрд бол өөр хэрэг байх
- Технологийн бүүмтэй, стартап соёлтой энэ цаг үед та ямарч зүйлийг эхлүүлэхэд нас болоод цаг хугацаа оройтохгүй...
- Мод оройгоосоо өмхийрдөг/үхдэг гэж үг бий. Хувийн компани байгууллагуудад их чухал үг. Хэрвээ чи үнэхээр сайн ажилтан бол таныг ямарч удирдлага алдахыг хүсэхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр! Ямар нэгэн аргаар таны ирээдүй боломжид саад хийгээд ч хамаагүй хажуудаа байлгахыг хүснэ. Таны үүрэг, үр нөлөө үнэхээр их бол таниар цол хүртэж буй даргад хэлж, мэдрүүлж байх хэрэгтэй... Эсвэл өөрөө дарга бол.
- Хэл хэл хэл бас дахин хэл. Хэлийг ахьсан түвшинд мэргэжлийн хэлэлцээр, танилцуулга, уулзалт хийх хэмжээнд эзэмшээд явж байхгүй яавдаа чаос... гэж харамсах нь л их байна ойрдоо. Гэхдээ оройтоогүй сурнаа, явнаа...

За за жаахан эморов. Болно биздээ Тайхараа хаха. Ситигийн оносон шон л гоол болсон болохоос манайх тийм Сити, ПСЖ нараас айгаад байхаар тактикийн сул дорой байдалд орсон харагдаагүй ээ. Тэгэхээр харамсах, айх юм алга гэхдээ хожигдолд жаахан гонсгор байгаа шиг мэдрэмж ажлаасаа гарч буй мэдрэмжийг маань илтгэж байна даа.

Сайн байна уу 2019 он. Сайхан хамтарнаа хоёулаа.

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин