Аваргуудын лигт хэсгээс гарахад хоорондын тоглолт хардаг.biggy бичсэн нь: ↑Пү 11-р сарын 29, 2018 10:21 amявж явж хамгийн муу /бараг ялгаагүй/ хувилбар дээрээ ирлээ хэхэ.biggy бичсэн нь: ↑Мя 11-р сарын 13, 2018 2:23 pmДараагийн боломж. Манайх хэрвээ ПСЖ-д хожигдвол бүр бодох юмгүй Анфилдад Наполиг арчих даалгавар үлдэнэ. Тэгж байж 2-оор гарах боломжоо хайна. Үгүй бол уучлаарай, Челситэй ЕЛ булаацалдах юм уу хаашаа юм хаха. Гэхдээ яадаг ч байсан ЧЛ-тээ үлдэж, хасагдах шатанд тоглох нь нэр төрийн хэрэг байна. Зарим хүмүүс энэ жил лигтээ анхаарч, ЧЛ хаявал хая гэж байгаа ч миний хувьд эсрэг байр суурьтай. Яагаад гэвэл ЧЛ-т байх нь тоглогчдын сэтгэл зүй, багийн нэр хүнд, мөнгө, наймааны бодлого зэрэг маш олон зүйлд нөлөөтэй. Манайх хэсгээс гарахгүй бол ЕЛ рүү унана, ялгаагүй нэг нэмэлт тоглолт, бас л ачаалал, дарамт болно. Тэрний оронд хасагдах шатнаас мултарвал арай дээр.
Ер нь бол ПСЖ-г хожихгүй л бол Наполиг заавал хожих ёстой байсан л даа. Тэгэхээр ялгаагүй гэсэн үг. Харин хүмүүс 1-0 хожвол гарна, үгүй бол 2 бөмбөг гэх юм? тэр нь ямар учиртай юм бэ, Наполи бөмбөгний зөрүү тоолбол манайхаас 2 илүү байгаа, тэгэхээр 1-0 үр дүнгүй биш үү?
Миний хувьд яг ЧЛ-ийн хэсгийн тоглолтуудаас хамгийн онцгүй нь Наполид хожигддог тоглолт. 90+ дээр бөмбөг алдаад хаха. За тэр ч яахав, Эвэртонтой алалцаад, тэгээд хэсгээс гарахыг шийдэх тоглолт учраас довтолгооны гараа байх уу?
Урд 3 гарвал ард нь Шакири, Кейта, Жини? Эсвэл өөр сонголт? одоо бол гараа хэрхэн гарахаас л шийдэгдэх байх даа. Урд өөр хүн гаргах, хагасууд дээр бүтээлч тоглогч байх уу, эсвэл нэг хамгаалалтын хагас нь төвийн 2-тойгоо үлдээд, 2 жигүүрийн хамгаалагч бүтэн довтлох уу гээд л. Сонирхолтой л байх нь
Наполиг манайх хожиход хоёр баг тус тус бие биеэ хожиж, оноо тэнцэнэ.
Тэгээд хоорондын тоглолтын бөмбөг тоолно.
2:1-ээр манайх хожиход Наполи эвэй гоолын дүрмээр хэсгээс гарчихна гэж ойлгоод байгаа.
Батаар нь гэвэл +2 бөмбөгийн зөрүүгээр шаахад л гоё болкээд байна