Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Тоглолтуудын тухай, мэдээ баримт гэх мэт ерөнхий хэлэлцүүлгүүд энд
Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 320
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 353 удаа
Талархагдсан: 176 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн biggy » Мя 12-р сарын 18, 3:35

Байернтай таарсан сугалааг Бадруул тодорхой бичсэн байна лээ. Ер нь бол гоё сугалаа гэж бодож байна.

Хэдийгээр сүүлийн хэдэн жилд Европд топ байгаа, германы гегант баг боловч яг өнөөдрийн хувьд энэ багт бас нэг өөрчлөлт хэрэгтэй байгаа гэж харж байна. Гол тоглогчид нь хөгширсөн, нягт хамгаалалт нь тааруухан, хийтэй болсон нь ДАШТ болон лигийн байрлал зэргээс тэгж дүгнэлээ. Бүр төгс баг гэж хэлэхгүй.

Мэдээж манай баг өөрөө төгс биш, гэхдээ эрч хүч, өлсгөлөн байдал, хүсэл тэмүүллээр бид илүү. Хасагдах шатанд Мюнхений Бавари багийг хожихгүй бол тэгээд цаашаа юугаа ч харахав, лигтээ анхаарая. Хэрвээ хожвол бид бас ямар ч багийг хожиж чадна гэдэг сэтгэхүйтэй л үзнэ шд.

Тэсэн ядан хүлээе дээ, гэхдээ өмнө нь биднийг уйдаахгүй олон лигийн болон цомын гал гарсан тоглолтууд хүлээгдэж байна 8-)

Зураг
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 374
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 139 удаа
Талархагдсан: 166 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн Chinggis » Пү 3-р сарын 07, 10:57

Бигги -ийн оруулсан зургууд тэр чигтээ эсрэгээрээ эргээд эхэллээ шүү. Нөгөө Риал ПСЖ гээд их давилуун байсан улсууд савуулчихлаа зайлуул. Дортмунд Рома 2 тэгээд бас юм болсонгүй дээ зайлуул. Уг нь цааш гарах 2 баг байж магадгүй гэж харж байсан юм. Тот илт илүү байлаа. Порту ч үнэхээр талбайдаа бас чанга л нөхөд байна.

Араас нь Юве тун хүнд байдалтай байгаа. бараг ямарч боломж байхгүй л гэж харж байна. Атлетико чинь яаж хамгаалдаг улсууд билээ. Симоне бол тэгээд ч аваад залчих хэмжээнд урдчилаад сайн бэлдчих байх.

Хамгийн эвгүй нь үлдсэн 6-ийн хоорондох л болчихлоо. Манайх Бавари араас нь Лион-Барса тэгээд Шалке Сити.
Хэдийгээр Сити талбайд нь 3- ийг хийцэн ч гэсэн Шалке айлыг 2 гоолын зөрүүтэй хусаж мэдэх л юм. гэхдээ бараг боломж Пэпт илүү үлдчихсэн. угаасаа ч цаашаа явж байвал тун зүгээр хэхэ. Барса Атлетико эд нартай зодоон хийж байвал сайн.

Лион Барса 2 ч эвгүй юм болно доо. Лион талбайдаа гоол алдаагүй хамгаалалт сайн байгаа. Хэсэгтээ Ситиг 2 батриаад хаяцан. Довтолгоо ч бас эвгүй. ер нь их барьцгүй эвгүй баг шиг байгаам даа. нэг л таармааргүй гачин баг. Манайх ер нь францын багуудтай олигтой тоглодоггүй байх.

Ингээд Аяакс, Тот, Порту, Маню дээр нэмээд Барса, Сити, Атлетико, ? багууд үлдэх нь байна. Өөрийн тоглолтыг вангадахаа болисон хэхэ. Өнгөрсөн жилийн Рома ийн түүхийг энэ жил аягүй бол Аяакс гаргаж ирж мэдэх л юм.

Тэгэхээр шөвгийн 8-д Барсаг Сититэй үзүүлээд дахиад гараад ирхээр нь Атлетикотой зодолдуулаад финал дээр өөрсдөө Симонетэй нэг нүүр тулчихмаар байна даа болдог бол. Харин өөрсдөө ирэх долоо хоногт нэг гангарчуул цаашаа ч жигдрэх юманд бас байгаа байхаа :)
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 227
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 117 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн meesh » Пү 3-р сарын 14, 9:44

Одоо аль нь ч яадагийм.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 320
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 353 удаа
Талархагдсан: 176 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн biggy » Пү 3-р сарын 14, 11:41

12-р сард манай форм ид, лигээ итгэл төгс тэргүүлж байхад Байерн тиймхэндүү л явж байсан.
Сугарааг тун боломжийн гэж харж байсан. 10-аад хоногийн өмнө манайх жоохон унасан, Байерн идэж уугаад байхаар нь жоохон айдас хүйдэстэй л байлаа. Гэхдээ төгс гүйцэтгэл, төгс үр дүн.
За тэр ч яахав, одоо дахиад сугалаа. Энэ жилээс 8-аас цааш сугалаа байхгүй, плэйоффын маягаар хожсон нь хожсонтойгоо тоглоод явах юм байна гэж ойлгосон. Миний хувьд одоо яадгын гэж томорч эвгүй багтай таарахаас зайлсхийвэл гоё байна. Энэ жил том юмны төлөө яваа, нэг ч гэсэн даваагаа аятайхан давмаар байна. Ядаж л эхний ээлжинд:
Сити -Барса /Пеп хуучин багийнхаа эсрэг буюу Месси Суарезтай тулах. Супер тоглолт болох байх/
Маню - Юве /Рон хуучин багтайгаа тоглож, дахин нэг өөрийгөө шоудах боломж олгоно/
Тот - Аякс / жинхэнэ довтолгоо зонхилсон нээлттэй хөлбөмбөг, Сити Барсагаас дутхааргүй алаан болох байх/
Порто - ЛФС. Ингэж таараад боломжийн дүнгээр 4-т үлдчихвэл цаашаа ёстой хэн нь яах вэ гэмээр байна.

Энэ хооронд Мансити лиг дээр оноо алдаж, манайх тэргүүллээ эргүүлж авч, өөрсдөдөө итгэх итгэлээ олж, жигдрэх юмандаа бас байгаа байхаа :D
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 374
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 139 удаа
Талархагдсан: 166 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн Chinggis » Пү 3-р сарын 14, 11:59

Зарим улсууд Английн 2 баг хоорондоо таарах болчихлоо гээд байгаа нь юугаа хэлээд байна. 8-д бол хоорондоо таарч ч болно таарахгүй байж ч болно биз дэ. 4-лүү 3-н баг ороод ирвэл ёстой зайлшгүй таардаг юм байгааз. Ёстой хэнтэй ч таарч магадгүй болхоор юуч болсон дүүрсэн хэрэг. Мэдээж Бигги ийн хэлдэгээр Портутай таарсан хамгийн дажгүй сонголт байгаа. Барса Сити 2-ийг таарчихдаг юм бол ёстой л нэг том асуудал цээжнээс ховхроод явчих гээд байна. Энэ 2 ийг л тааруулмаар байна.дараа нь Ситиг Юветэй зодолдуулах хэрэгтэй. Сити харин финалд бол ёстой үлдээд дэмий байна.

Гэснээс шөнө босч ирээд үзсэн 56* минутаас явж байдаг юм. Сэрүүлгээ сонсоогүй ээ хэхэ. Тэгээд үзэж дуусчаад 5:50 аас 6:50 хүртэл юу ч хийхэв дэ. Тоглолтоо эхнээс нь нөхөөд яг 56* дээрээ хүргэсэн чинь сэрүүлэг дуугараад хүүхдүүд босгох ажил эхэлж байгаам чинь. Тэгэхээр энийг тоглолтоо шөнө босч үзсэн л гэнэ тооцно биз дэ хаха.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Jack
Бичлэг: 2
Элссэн: Да 12-р сарын 04, 1:24
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн Jack » Пү 3-р сарын 14, 5:12

Тот, Маню 2-н нэгтэй нь таарчихвал яадаг юм... Хожиж сураагүй биш, Маню бол лигийн тоглолт шиг талбай дээрээ тэнцээ авах гэж хамгаалахгүй нь тодорхой... Тэр хооронд акулууд нь нэг нэгнийгээ залигчихна биз... Сүүлийн үед манайх АЛ-т муу гэсэн багийнхаа талбайд очоод хожигдчихдог нэг тийм айдас хүйдэс төрүүлэхүйц юм байгаад байгаашд... Портогоос нэг л жийрхээд байна...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 227
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 117 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн meesh » Ба 3-р сарын 22, 10:11

Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 227
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 117 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн meesh » Лх 5-р сарын 08, 10:12

Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 227
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 117 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн meesh » Да 5-р сарын 20, 12:46

Зураг
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 374
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 139 удаа
Талархагдсан: 166 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн Chinggis » Ба 5-р сарын 24, 1:17

Ингэхэд дундын шугамд финал дээр хэн хэн гарах бол Фабино Хэндо 2 бол баттай байх тээ. Нэмээд Жини юу эсвэл Милнэр аль эсвэл бүүр Окслайд Кэйта.

Хавар тоглоход Хэндо Жини Милнэр 3 гараанд гарч 77п дээр Хэндо Милнэр 2 ийг Фабино Ориги 2 оор давхар сэлгэж байж. Тоглолт бол жаахан дундаа сулрах маягтай болоод довтолгоо нэг л таг болчихсон санагдаж байна. 70 дээр Лукас Моура дурак хийчихсэн. Гоолын алдаа бол цэвэр ТАА байраа нөхөлгүй дэндүү удсаных. Ер нь айл яг манай залуугийн талаар дандаа довтолсон доо. Манай ТАА гэхдээ довтолгоонд бол гоё байсан. Тэгээд Ловренийг сүүлд оруулж ирж байгаад хожиж байж. Салахын мөргөлт Тобигийн оуэн гоол. Ар талын дөрвөл, урд талын гурвалууд бол хэвээрээ тоглож. Айл 3-н төвийн хамгаалаагч гаргаж 3-1-4-2 аар тоглосон. Стат үзүүлэлтээр манайхаас огт дутуугүй тоглосон. Довтолгоо ч сайн өрнүүлсэн. Манайх тэгэхэд хаалга руу ердөө 2 цохисон ч бүгдээрээ гоол болсон.

Намар талбайд нь тоглосон тоглолтонд арын 4 өөс Гомез Матипийн оронд тоглосон. тэр үед Гомез бол супер байсан л да. Матип ч одоо яг супер дээрээ байгаа. Тэгэхээр ар талдаа бараг өөрчлөлтгүй Матиптай дөрвөлөө гаргана байх. Урд талын гурвал ч мөн адил гараанаас эхлүүлж. Харин Жини Милнэр Кэйта 3 гарч. 74 дэх минутанд Боббиг суулгаад Хэндог оруулж ирж. айлын төвийг нураах 2 гоолын үр дүнгээ баталгаажуулах үүднээс жаахан хамгаалах талын хүн гаргаж. Төвдөө ч Хэндо дажгүй байсан. 83 дээр Старыг оруулаад Кэйтаг суулгасан. Тэр үед сэлгээний довтлогчоор Стар 1-р сонголт байсан. Одоо бол Ориги болсон. Ингээд Матипийг 90 дээр оруулаад оноогоо кармаалсан. Ламела ийн гоол дээр жаахан ёндоо орцон. Стар уг нь сайн нөхөж шахчих хугацаа арай гараагүй байх.

Финал дээр арын 4, урд гурвал хэвээрээ гараад төвдөө бараг Хэндо Фабино Жини гэвэл яаах уу. Тоттой хийсэн тоглолтоо харвал төв дээр Фабино < Милнэр байх боловч сүүлийн тоглолтуудад үзүүлж байгаа Фабиногийн тоглолт бараг супер байгаа нь өөрчлөх шалгаан болох байх. Сэлгээгээр бараг Ориги орж гоолдоно гэж шоонд буугаад байгаа.

Моура дурак бол 2 тоглолтонд дандаа сайн тоглосон тэгхээр хамгийн том анхаарах асуудал нь энэ нөхөр. Айл арын хэдээ ч бараг өөрчлөхгүй байх. Сая нэг хэсэг хожигдоод тэнцээд баларч явах том шалтгаан нь төв нь юмуу гэж харсан. тэгээд 2 жигүүрийн хамгаалагчид нь сууцан байсан үе таарсан.
Тотын гарааг хувьдаа таамаглахад:
Лорис, - Триппер, Тоби, Вертонген, Роуз, - Сисоко, Ваняама, Алли, Эриксон, - Моура, Кэйн
гэж гарах байх гэсэн таамаглал гаргалаа. Кэйн хэдийгээр гэмтсэн байсан бэлтгэлдээ гараад зүгээр болсон дээр нэр бас нэр хүндээ дараад гарах байх. Поч тэгээд Сон, Ламела, Янсен нтр ээ нөөх байх. Аяакс бараг хамаагүй зөөлөрцөн гэрийн боорцог байсан юм байна хэхэ
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин