Хүрхрээ нэрээ "Мазала"-гаар сольсон Монголын үндэсний дээд лигийн эхний тойрог өнгөрсөн амралтын өдрүүдээр явагдаж дууслаа.
Би Арвисыг дэмжиж байгаа.
1-р лигийн тоглолтыг анх удаа үзэж байхад Арвисыг үзэж таарсан юм. 10-12 насны багийнхан нь ирж томчуудаа дэмждэг, найрсаг уур амьсгалтай санагдсан нь тэднийг дахин үзэхэд хүргэсэн билээ. +Бас ахлагч нь гаран дээрээ гоё шивээстэй нтр.
Өнгөрсөн жилийг 1-р лигт хүч үзэх хамгийн сүүлийн боломжоор нэрлээд, тэд хичээсээр дээд лигийн эрх авсныг хэн хүнгүй мэдэх байх. Арвисын хагас дээр тоглосон Зоригт гэдэг хүүг ф.клубийн үйл ажиллагаан дээрээс "олж" танилцаад одоог хүртэл сайхан харилцаатай явж байна. Хоромхонд тоглож байсан. 1-р лигийн "Шилдэг хагас хамгаалагч" болсон. Арвис дээшээ дэвшээд, Хоромхон уначихсан чинь Гоози хүүг явуулахгүй гэсэн сурагтай. Манай хүн ч зодог тайлсан гэж байна. Яагаад ч юм танил царайтай байсан болохоор тэгсэн үү, манай лигийн ахлагч байснаас ч болсон уу, өнгөрсөн жилийн тоглолтуудыг зав таарвал очиж үзсээр байгаад дэмждэг болчихсон.
Эмэгтэйчүүдийн багийн мундаг тоглодог охидод нь бас дуртай.
Лигийн Супер цомыг хүртсэн Улаанбаатар сититэй доод лигээс дэвшсэн Арвис тэнцжээ.
ФС Улаанбаатар бас Атлетиктэй оноо хуваасан байна.
Өнгөрсөн 2 өдрийг хүйтнээс нь болоод очиж үзэж чадсангүй. 2-р тойргоос MNB-р шууд дамжуулах юм байна.
Лиг тараад, шууд залгаад Хүрхрээ үзэхээр хөлбөмбөгийн хөгжил дэвшлийг мэдрэх шиг болдог юм.
Манайхан ч сайхан л тоглодог л доо, гэхдээ л..
Холбоог тойрсон элдэв хачин яриа нь яахав, яршиг.
Өдрийн нар буугаад, сэвэлзүүр салхитай байхад, дэмжигчийн суудалд суугаад, хөлбөмбөг үзэх үнэхээр сайхан амралт болох шиг санагддаг. Тэр өдрүүд ирсэн нь сайхан санагдаж байна.
I have no special talent. I am only passionately curious.