Mazala League - 2018

Хөлбөмбөгийн ертөнцийн эргэн тойронд, мэдээ сэлт...
Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 148 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Mazala League - 2018

Бичлэг Бичсэн Mademoiselle » Да 4-р сарын 30, 2018 9:52 am

Хүрхрээ нэрээ "Мазала"-гаар сольсон Монголын үндэсний дээд лигийн эхний тойрог өнгөрсөн амралтын өдрүүдээр явагдаж дууслаа.



Би Арвисыг дэмжиж байгаа.

1-р лигийн тоглолтыг анх удаа үзэж байхад Арвисыг үзэж таарсан юм. 10-12 насны багийнхан нь ирж томчуудаа дэмждэг, найрсаг уур амьсгалтай санагдсан нь тэднийг дахин үзэхэд хүргэсэн билээ. +Бас ахлагч нь гаран дээрээ гоё шивээстэй нтр.

Өнгөрсөн жилийг 1-р лигт хүч үзэх хамгийн сүүлийн боломжоор нэрлээд, тэд хичээсээр дээд лигийн эрх авсныг хэн хүнгүй мэдэх байх. Арвисын хагас дээр тоглосон Зоригт гэдэг хүүг ф.клубийн үйл ажиллагаан дээрээс "олж" танилцаад одоог хүртэл сайхан харилцаатай явж байна. Хоромхонд тоглож байсан. 1-р лигийн "Шилдэг хагас хамгаалагч" болсон. Арвис дээшээ дэвшээд, Хоромхон уначихсан чинь Гоози хүүг явуулахгүй гэсэн сурагтай. Манай хүн ч зодог тайлсан гэж байна. Яагаад ч юм танил царайтай байсан болохоор тэгсэн үү, манай лигийн ахлагч байснаас ч болсон уу, өнгөрсөн жилийн тоглолтуудыг зав таарвал очиж үзсээр байгаад дэмждэг болчихсон.

Эмэгтэйчүүдийн багийн мундаг тоглодог охидод нь бас дуртай.

Лигийн Супер цомыг хүртсэн Улаанбаатар сититэй доод лигээс дэвшсэн Арвис тэнцжээ.

ФС Улаанбаатар бас Атлетиктэй оноо хуваасан байна.

Өнгөрсөн 2 өдрийг хүйтнээс нь болоод очиж үзэж чадсангүй. 2-р тойргоос MNB-р шууд дамжуулах юм байна.

Лиг тараад, шууд залгаад Хүрхрээ үзэхээр хөлбөмбөгийн хөгжил дэвшлийг мэдрэх шиг болдог юм. :D
Манайхан ч сайхан л тоглодог л доо, гэхдээ л..

Холбоог тойрсон элдэв хачин яриа нь яахав, яршиг.

Өдрийн нар буугаад, сэвэлзүүр салхитай байхад, дэмжигчийн суудалд суугаад, хөлбөмбөг үзэх үнэхээр сайхан амралт болох шиг санагддаг. Тэр өдрүүд ирсэн нь сайхан санагдаж байна.
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Mazala League - 2018

Бичлэг Бичсэн biggy » Да 4-р сарын 30, 2018 11:01 am

Энэ жил тоглолтууд үзнээ. Ялангуяа хаврын тоглолтуудыг гэр бүлээрээ үзэх санаатай байна.
Одоогоор Дэрэнгээ дэмжинэ гэж бодож байгаа, гэхдээ нээрээ яагаад өөр баг дэмжиж болохгүй гэж. Тоглолтууд үзээд, таалагдсан багаа дэмжихэд буруу юу байхав.
Арвисд бас Өгөөдэй байгаа байхаа.
Атлетик чинь бас дан манайхан маягын баг.
FC UB уг нь гоё хотын нэр мэртэй баг, хаяа бас хотынх нтр гэдгээрээ ялгармаар ч юм шиг хаха. Амараа ах колонкын баг гээд миалаад байхаар бүр ямар баг байгааг нь очиж хармаар байх юм хэхэ.
Хөлбөмбөгийн хөгжил дэвшлийг очиж харах, үзэх бас гоё. Тэр Мазала гээд гарын үсэг зурсан Өлзийбаяр гээд бүдүүн залууг би их сайн таних юм, ямар андууд билээ, баг оруулсан байх шиг байна лээ.
Ер нь боломжоороо лиг үзэж, хүүхдүүдтэйгээ хамт очиж, спортод дуртай болгоно гэж бодож байгаа.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Mazala League - 2018

Бичлэг Бичсэн meesh » Да 4-р сарын 30, 2018 11:37 am

Гоёо ФС нь Андууд Сити болсоон.

ФС УБ-д копууд байна. Дэрэнг үзсэн Япон тоглогч маш ухаалаг, мундаг юм билээ.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 148 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Mazala League - 2018

Бичлэг Бичсэн Mademoiselle » Да 4-р сарын 30, 2018 11:44 am

Гоёо манай дээр ирж ивээн тэтгэх боломж асуусан бололтой байсан. Яг албан бичиг өгөөд гарахад нь би зөрөөд орсон юм. Манай захирал ч Монголын хөлбөмбөг дэмжих хэмжээний ойлголттой арай болоогүй байх өө, хөөрхий. Болдогсон бол өөрөө тэтгэхиймсан.
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Mazala League - 2018

Бичлэг Бичсэн meesh » Да 4-р сарын 30, 2018 12:21 pm

Аан зөв гэсэн наад Андууд гэдэг чинь Мазала гээд брэнд айраг гаргаж байгаа компани шиг байна лээ. Тэгэхээр Андууд Сити ноёны бөх болчихоод байна.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: Mazala League - 2018

Бичлэг Бичсэн Redman » Да 4-р сарын 30, 2018 3:03 pm

Лиг эхэллээ... :?

Эхний сенсацийг Арвис тарьчихлаа шүү. Энэ жил УБ сити нэлээд олон тоглогч шинээр элсүүлсэн, скуад сайтай тайтлын төлөө өрсөлдөх багтай тэнцчихдэг. Супер цомын тоглолт харахад Эрчим нэлээд муудаж, УБ сити улам сайжирсан санагдсан. Нэг тоглолтоор мэдээж дүгнэх өрөөсгөл. Арвисын хувьд ганц ч легионергүй харагдсан. Дасгалжуулагч нь Унагануудын Ганзориг. Дээд лигт үлдэх найдвар асар бага байх. Гэхдээ юу ч болоо билээ.

Эрчим өчигдөр талбайдаа лигийн шинэ цэргүүдийн нэг Жепрог 6:0-ээр шүүрдсэн байсан. Жэпро ч тэгээд сайн яривал Эрчимийн хоёрдугаар баг, бонус шахуу баг дөө. Энэ жил хамгийн түрүүнд унах эрхээ хэдэн тойргийн өмнө баталгаажуулах байх хахах

Өмнөх жилүүд шиг лигтээ азаргалдаг Эрчимийн доминант үе бараг дууссан байх. Тоглогч нар нь нас яваад, гол тоглогчид нь бэртээд, Шута нь байхгүй гээд нэлээд эвгүй л байна лээ. Гэхдээ л аранга заагаад улирлын төгсгөлд Аварга авчихсан зогсч байх хамгийн магадлалтай нь тэд. Доржиев гээд нэг Халимаг нөхөр авсан байсан. Анжигийн академид тоглож байсан, нэлээд амиа байрын нөхөр л харагдсан.
Нээрээ Эрчимийн коуч Тулгаа Унгар руу сургуульд явсан. Батнасан, Анар хоёр нь удирдаад явах байх.

Тэднийг аваргын суудлаас нь түлхэн унагаах хамгийн өндөр магадлалтай баг нь мэдээж Колонкынхон
Гадаад дасгалжуулагчтай, эмзэг байрлалдаа гурван легионер авчихсан байсан. Эхний тоглолтдоо оноо алдсан ч яваандаа аргаа олоод эхлэх байх.

Миний бодлоор Эрчим, УБ сити аваргын төлөө өрсөлдөж манай Дэрэн, Атл220 медалийн төлөө өрсөлдөх байх гэсэн таамаглал байна даа...

Хэрэглэгчийн хөрөг
Tdi
Шилдэг бичигч
Бичлэг: 122
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 3:38 pm
Талархсан: 43 удаа
Талархагдсан: 49 удаа
CONTACT:

Re: Mazala League - 2018

Бичлэг Бичсэн Tdi » Да 4-р сарын 30, 2018 3:19 pm

АПУ-ийн багийн итали дасгалжуулагч дажгүй ярилцлага өгсөн байна лээ. Дасгалжуулагч нөлөөлдөг л бол тэднийх муугүй үзэхээр санагдсан.

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: Mazala League - 2018

Бичлэг Бичсэн Redman » Да 4-р сарын 30, 2018 3:41 pm

Итали дасгалжуулагч уу?
ФС ч өнгөрсөн жилээсээ сайн үзэх байх өө

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 148 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Mazala League - 2018

Бичлэг Бичсэн Mademoiselle » Да 4-р сарын 30, 2018 3:46 pm

Арвис харин лигдээ унахгүйгээр энэ жилдээ зүгээр дасах хэмжээний тогло гэсэн юм бишүү эзэд нь?
Ямар ч бүрэлдэхүүн нэмж хасаагүй хэрнээ Цомын аваргатай тэнцчихээр нь баярлаад л байна шд. :lol:
За ямар ч байсан юм горьдохгүйгээр дэмжинэ ээ.
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: Mazala League - 2018

Бичлэг Бичсэн Redman » Да 4-р сарын 30, 2018 3:58 pm

Mademoiselle бичсэн нь:
Да 4-р сарын 30, 2018 3:46 pm
Арвис харин лигдээ унахгүйгээр энэ жилдээ зүгээр дасах хэмжээний тогло гэсэн юм бишүү эзэд нь?
Ямар ч бүрэлдэхүүн нэмж хасаагүй хэрнээ Цомын аваргатай тэнцчихээр нь баярлаад л байна шд. :lol:
За ямар ч байсан юм горьдохгүйгээр дэмжинэ ээ.
Харин тийм байх.
Энэ жил Унагануудын Ганзориг дасгалжуулж байна лээ

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 8 ба 0 зочин