"СОККЕРМЕНЕЖЕР"-ийн тухай
/Анх удаа сонирхох гэж байгаа хүмүүст зориулав нтр
/
Ерөнхийдөө СМ бол үндсэн 2 хувилбартай. SM 2018, SM World.
1. СМ 2018 - single player mode. Автомат симулэйшн, боттой тоглоно гэсэн үг. ФИФА-гийн менежер модтой ойролцоо. Сүүлд 10 жилийнхээ ойгоор шинэчлэлт хийж дэмо хувилбарыг нь гаргаад /өмнө нь УОРЛД дангаараа байсан/, одоо бол бүтнээрээ ажиллаж эхэлсэн. Анх тоглох гэж байгаа хүмүүс сонирхоод нэг улирал ч юм уу тоглоход асуудалгүй байх. Тэгээд СМ-ийнхээ учрыг олоод ирэхээр аяндаа сонирхолгүй санагдана дөө.
2. ЗА одоо хамгийн гол нь... СМ Уорлд.
Бодит хүмүүстэй тоглоно, өөрсдийн хүссэн форматаар шинэ лиг нээж өрсөлдөнө, шинээр орж ирсэн тоглогчийг судалж чөлөөт агентаас авах, менежерүүдтэй наймаа хийх, тэдний тархийг угааж хүссэн тоглогчоо авах, багийн тактик бүх л зүйлийг өөрөө тохируулна гэх мэт маш олон гоё боломжуудтай, яг л бодитоор менежер хийж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Энэ бол СМ-ийн тактикаа өрөх хэсэг. Формэйшн, тоглогчдын байрлал, рэйтинг, фит зэргийг харж гараа сэлгээгээ тохируулна.
Энд тоглох тактик, багийн ахлагч, чөлөөт цохилт, пеналти, булангийн цохилтуудыг хэнээр цохиулахаа зааж өгнө. Тоглолтын хамгийн чухал хэсэг.
Танай багийн бүрэлдэхүүн ингэж харагданаа
Өөрийн баг, тактиктай холбоотой ганц нэгхээн СШ оруулчихлаа, сонирхолтой байж магадгүй гээд. Ер нь бол тэгээд ухаж байтал ойлгочихноо, тун энгийн ойлгомжтой, сонирхолтой.
- Тоглолтын хувьд долоо хоногийн 4 дэх, болон бүтэнсайнд нэг баг лигийн 2 тоглолт хийдэг. Цомын тоглолт энэ хоёрын голд явагдана. Тоглогчдын ядралт, хэрхэн хуваарилах зэргийг тооцоолох хэрэг гарнаа. Яг л амьдрал дээрх шиг.
- СМ-ийн хамгийн чухал, давуу тал нь тоглогчийн рэйтинг нь бодит амьдрал дээрх өөрийн болон багийн формтой шууд хамааралтайд байдаг.
Жишээ нь Мо Салах. Одоогийн рэйт нь 92. Өнгөрсөн 12-р сард +1 хийсэн /зураг2/. Ирэх хаврын өсөлтөөр 93 болох нь тодорхой. Рома эсвэл Фиорентинад байсан гэхэд 93 байтугай 92 болох нь ч эргэлзээтэй болно гэсэн үг. Энийг дараа нь дэлгэрэнгүй тайлбарланаа.
-Тоглогчдын рэйт өөрчлөлтийг хавар болон намарт ерөнхийдөө хийдэг. Жижиг лигүүдээс эхлэн өөрчлөлт хийсээр хамгийн сүүлд ПЛ-ийг өсгөдөг /унагадаг/. Унах тоглогч, өсөх тоглогчийг өөрийн мэдрэмжээр хольж солих нь менежерүүдийн хувьд бас нэг чухал ажил.
Одоогийн байдлаар бол Аргентиний лигийн өсөлт явагдаад эхэлсэн. Ингэж өсгөж явсаар хавар 3 сарын үед том лигүүд рүү ордог. Аль болох олон тоглож, формтой байгаа нь рейт өсөж, тааруухан тоглож байгаа, эсвэл тоглохгүй байгаа, урт хугацааны гэмтэлтэй байгаа тоглогчид өсөхгүй, цаашлаад унах магадлалтай гэсэн үг.
Манайхны хувьд нэг иймэрхүү рэйттэй байна. Фи, Мо, Манэ нар +1 хийж 93 болох магадлал өндөртэй. Энди Робэртсон 87 байгаагаас 88 болох нь тодорхой, мөн ОКС +1 хийж 90тнүүдийн эгнээнд орох бол Ван Дэйк, Жан нар өсөх магадлал 50 50, Кариусын хувьд улирлын үлдсэн тоглолтуудад гараанд гарвал Ливерпүүлийн үндсэн хаалгач гэдгээрээ яаж ч суга үсэрсэн бай 89 болох нь тодорхой болов уу. Унах хүн Фланно л байх шиг байна.
Гэх мэтээр өөрөө таамаглаад наймаагаа хийдэг.
Миний хувьд СМ-ийг 5 жил гаран идэвхтэй тоглож байна. Хуучин лигт Лионыг удирддаг байж байгаад, лиг цоожлогдоод хаясан
Одоогоор нэг иймэрхүү амжилттай /27 цом/ яваан байна.
Эхний удаад замбараагүй, бичмээр санагдсан юмнуудаа биччихлээ, соорий
. Дараа нь илүү нарийн, тодорхой, сонирхолтой зүйлүүдийг бичнээ. Дээр бичсэнчлэн өвлийн наймааны цонх хаагдсаны дараа лигээ нээх болохоор тоглох гэж байгаа хүмүүс эртнээс сайтаа ухаж төнкөөд туршлага судлаад, асуух барих юм гарвал эндээ бичээд байгаарай. Дуртайяа хариулна шүү...