Ойрд таануус Voice of Mongolia аар жаахан амьсгалж л байгаа биз дэ.
Хараад байсан нөгөө авьяаслаг Монголчуудад түрүүлсэн залуу бол бараг ичиж далд ормоор л юм болоод байх шиг хаха. Манайхан их ичимхий нэрэлхүү улсууд болхоор л одоо л жаахан задарч эхэлж байх шиг байгаам.
Одоогоор надад энэ залуу л сонирхолтой байна. UBSongs, My Voice д орж байсан билээ. сая бол дуулсан дуу нь яааг иймэрхүү юмуу гээд сонссон чинь шал өөр юм байна. Мань нөхөр бол өөр стилээр өөртөө хөрвүүлчихсэн байгаам. Гэхдээ бас хоолойны цараа гаргах гээд жаахан хүчилсэн санагдсан. Гэхдээ тэр хүчилсэн хэсэг үзэгчид шүүгчдэд хамгийн их таалагдсан байх. Дундаас хойшоо бол бүүр гоё тайван болоод илүү ч болоод ирсэн. Нилээн сайн өрсөлдөх нь математикч нөхөр. Гэхдээ дугаар нь яагаачгүй зөндөө хүмүүс орж ирэх. одоогоор үзсэнээс л гэвэл ийм байна.
Дээрээс нь бас ориг хамтлагыг сайн мэдэхгүй болоод жаахан сонсож юм үзлээ. Kodaline хамтлаг нь Алтернатив, Инди чиглэлтэй боловч дуунууд нь бол бас л хүн өөртөө наагаад янз бүрээр дуулж болхоор гоё дуунуудтай юм байна. Дуучин Стив Гарриган нь тэсрээд байдаг шиг илүү нугалаатай нарийн дуулдаг санагдсан. Сүүлийн үед жаахан сонсож эхлээд байгаа шүү.
Эмэгтэй сонголтоос энэ нилээн дажгүй цааш явж магад гэж боджийн. надад хоолойны цар гэхээсээ хандлага нтр их таалагдсан саагуу саагуу
Буянгэрэл нэг тийм цаанаа өөрийнхөө зэвүүн юм шиг санагдсан. Лу Мэй тэй ч төстэй хоолойтой юм шиг. Миний бичлэг үзсэнээс хамгийн гоё хоолойтой, царайлаг супер Voice бол Lou Mai