Нисдэг Чэстмир бичсэн нь: ↑Да 11-р сарын 11, 2019 2:54 pm
biggy бичсэн нь: ↑Да 11-р сарын 11, 2019 8:48 am
Нисдэг Чэстмир бичсэн нь: ↑Ня 11-р сарын 10, 2019 5:58 pm
Өөрийн мэдэлгүй л өөрчлөгдөж байдаг ... Манай багын найз саяхан "чи бүтэн 10 жил огт өөрчлөгдөөгүй юм байна шдээ" гэж гайхаж билээ ... тэгээд бодоод байсан чинь нүүр царай, бие хөгширснөөс өөр өөрчлөгдсөн зүйл үнэндээ алга ... тэгээд "энэ муу юу?" гээд асуусан чинь "Яалаа гэж, харин ч маш сайн зүйл" гэдэг хариу авсан ч яаж хүлээж авахаа мэдэхгүй явж байгаа ...
Энэ ч бас асуудал шүү. Яг нэг янзаараа 10 жил гэдэг арай л урт уу? Би бол чамайг өөрчлөгдөөгүй гэдэгт итгэхгүй, бодол санаа нтрээс авхуулаад өөрчлөгдсөн байгаа. Ядаж л чи хөгжлийн бодлогын талаар үг хэлэх, саналыг чинь сонсох хэмжээнд хүрч, ядаж л чи улс орны төлөө үнэгүй ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байж чадаж байна гэх мэт.
Гэхдээ өөрчдөгдөөгүй гэж дүгнүүлж байгаа бол сайн, муу гэдгийг хэлж мэдэх юм алга, бодох л ёстой байх.
... гэдэг нь эхнэртэй, хүүхэдтэй болоогүй, нөгөө л нэг хорооллын эцэс хавийн жижиг байрандаа, тэгээд амьдралын хэмнэл адилхан буюу өглөө ажилдаа явдаг, орой нь байнга очиж дадсан нэг газартаа очиж нормын хэдэн пивоо уучихаад, зүрхний хэдэн андуудтайгаа буу халж сууж байгаад харьдаг нь бол яг хэвээрээ ... хамт уудаг найзууд өөрчлөгдсөн байж болох ч бусдаар бол хэвээрээ ... аа харин толгой тархи бол өөрчлөгдсөн ... ажил дээр илүү туршлагажсан ... хэлний мэдлэг сайжирсан ... үзэл бодлын хувьд тогтвортой болсон ч шинэчлэл хүлээж авах чадвар илүү сайн болсон байна ... гээд дүгнээд явбал арай илүү хүн болоод байгаа юм шиг санагдаад байдым ... гэсэн ч санхүүгийн асуудлаа зохицуулж чаддаггүй хэвээрээ ... 10 жилийн өмнөхөөс хавьгүй илүү орлого олж байгаа, эсвэл илүү боломжтой болсон ч гэсэн мөнгөтэй харьцаж чаддаггүй нь хэвээрээ л байна ... өөр ч нэмээд бичвэл сайн, муу талаараа өөрчлөлтүүд гараад л байна ... хамгийн гол нь илүү open minded болж өөрчлөгдсөн байх талтай гэж дүгнэж байгаа нь арай эерэг харагдуулаад байна ... гээд хамаг амьдралаа бичих нь ... больлоо ...
Гоё эморчийшт. Жам ёсны хөгшрөлт, туршлагажилт (алдаа оноо бүх юмнаасаа) гэх зэргийг бол хэн ч үгүйсгэхгүй. Харин төвөөсөө гадагшаа харвал чиний бичсэнээр хувь хүнийхээ хувьд гоё чөлөөтэй, эрх дураараа, баригдмал биш, олон найз нөхөдтэй гээд сайн талруугаа харагдаж, тайлбарлагдаад. Гаднаасаа төврүү буюу дийлэнх олонхын амьдралын хэв маяг, хэмнэлтэй харьцуулахад 40 хүрэх гэж байна үр хүүхэд, тогтсон карьер, хураасан хөрөнгө, аялах зугаалах хэрэн хэсэх эрх чөлөө нь байвч, сачйи нь хүрдэггүй гээд муу талруугаа харагдаж, тайлбарлагдаад зовлонтой ч шиг.
Зэмлүүлж, үглүүлж, шүүмжлүүлдэг хэмжээгээ багасгахгүй байх нь зөв болов уу. Ажлын хувьд бол хөгшин герман байна уу, туршлагатай нэгнээс ухамсарын үг сонсоод гоё хүлээж аваад магтаад байдаг. Хувийн амьдрал руу адилхан туршлагатай амьдралтай хүн юм хэлэхээр ядаргаатай, төвөгтэй, би мэджийнэ гэх хандлагатай болчихдог шиг байгаан мануусын насан дээр хахаха.