Бичлэг
Бичсэн Muujguu » Ня 8-р сарын 04, 2019 10:11 pm
Бээжин явж байна би үлдэж, хоцорч, хаягдаж байна
Угтаа бол БИ НҮҮЖ БАЙНА, БЭЭЖИН СУУЖ БАЙНА гэдэг хувилбараар анх Д.Равжаагийн зохиолд бичигдсэн юм уу, хаанаас угшилтайг мэдэхгүй ч Монголчууд бид ямартаа ч ахицтай, урагшилж, ямар нэг үр дүнд хүрч байна гэсэн агуулгатай байж.
Харин өнөөдөр нөхцөл байдал 180 эргэжээ үнэхээр. Ганц би түүхийн үнэнийг үгүйсгээд, өнөө цаг үеийг тодорхойлоод хэлчихгүй боловч бас уншсан дуулсан, үзсэн харсан харьцуулалтуудаас үнэхээр бид хэн юм бэ?, бид хаана яваа юм бэ?, бид хаачих гэж байгаа юм бэ?, бид яг юу чаддаг юм бэ?, бид хэдүүлээ юм бэ?, бидний төлөвлөгөө юу юм бэ? гээд олон асуултын хариулт хүсээгүй жирэмслэлт шиг л мэдрэмж төрүүлж байх юмдаа.
Анх 2006 онд Бээжинд ирж үзэж байж. Тэр үеийн л төсөөллөөр хэдэн өдрийн өмнө газардлаа. Нээх хотын соёлыг түгээн дэлгэрүүлээд гийгээд байдаггүй ч, учиргүй хоцрогдоод бүдүүлэг, буурайдаа орчихгүй гэж өөрийгөө боддог авч энд ирээд чухам хаа явнаа Мөөжгөө, чиний нөгөө технологид дуртай, сонирходог, судлаад ухаад олчихдог чинь хаана байна вэ?, Англиар ярихгүй, Google, FB, Instagram, Twitter байхгүй бол тэгээд чи ер нь хэн юм бэ? гэж өөрөөсөө л асуулаа хаха.
Орсгоо шүдтэй, олхиогүй царайтай байх ёстой Хятад залуус чинь юу вэ?!?!? царай зүс, бие хаа гоё болжээ. Эдлэл хэрэглэл, хувцас хунартай бол юу ярихав. Амьдарч, аж төрч буй хот орчинтой бол бүр ярилтгүй. Харилцаа холбоо, төлбөр тооцоо, шилжүүлэг дээр захын нохой нь хүртэл wechat QR кодтой пайз зүүгээд гүйх нь холгүй болж. Атаархлаа, харууслаа, гутарлаа. Сая нэг завшаан таараад Ikon.mn нээлээ. Ээээ п**да нөгөө тэнэг нь зуудаг хаваа дагуулчихсан бас болоогүй УЕП-г дагуулчихсан АНУ дахь байшин савны эрэл хайгуулд дэмжлэг үзүүлээч гэчихсэн ч**ж явдаг хахаха.
Өчигдөр нутгийн нэг залуугийн Walk trip-т явлаа. Англи хэл маш сайтай байлаа. Кино үзэж буй мэт гоё нүүрний хувиралтай, дууны тохируулгатай ярьдаг залуу байна лэ. Мань эрийн ярианаас:
- Бээжин хот их олон эзэнт гүрний нүүр үзсэн. Хамгийн том бөгөөд сүүлийн хоёр болох МИН, ЧИН гүрнүүдийн үеэр хориотой хот болоод Тянь Ан Мин-ий төв талбай их үнэ цэнэтэй, баячууд, ихэс дээдсүүдийн төвлөрдөг газар болж байсан...
- Тэр ч утгаараа Бээжин хотын анхны гэх тодотголтой дэлгүүр, эмнэлэг, үзвэр гээд газрууд энэ хавьд байдаг гэнэ.
- Хөгшчүүд нь МАО даргад амь байдаг. МАО дарга ч өөрөө их сайн байж Хятад орныг өөрчилж чадсан. Гэхдээ 80-аад оны сүүлээр том алдаатай шийдвэр гаргасан. Үүний улмаас залуу үеийнхэн жаахан шүүмжлэлтэй ханддаг талтай. Гэхдээ МАО гэж мэдэхгүй үе ирж байгаа болохоор мартагдаж, түүх болох талруугаа болж байгаа байх гэж тайлбарлав.
- Энэ онд БНХАУ 70 жил, Тян Ан Минь талбайд оюутны бослого өрнөсний 30 жил давхцаж байгаа гээд төв талбай орчим харуул хамгаалалт, хяналт айхтар чанга байв. 10-р сарын 1-нд ойн баяраар маш том цэргийн парад болно, ирж үзээрэй л гэнэ.
- Хятадын ПАРЛАМЕНТИЙН ОРДНЫ дэргэдэх тайлбар. Ши Жин Пин дарга сайн ажиллаж байгаа. Гэхдээ манайх ганц л намтай. Ганц намд л элсэх боломжтой. Намд элсвэл амьдрал баталгаажина. Намд элсэхийн тулд түүх цэвэр, элдэв асуудалгүй байх ёстой.
- Дээд шатандаа авлигыг дарж чадсан мэт боловч дунд, доод шатандаа авлига байсаар байгаа. Манай (хөтөч залуугийн) найз нь аймагтаа төрийн албанд ажилладаг. Сарын 400-500USD цалинтай. Гэхдээ тансаг зэрэглэлийн машинуудтай, 2 ч том хаустай... Үүнийг цалингаараа авах боломжгүй. Энэ бол авлига нь тодорхой. Гэхдээ үндсээрээ Хятад орныг урагшлуулж байгаа бас ганц намаас өөр сонголтгүй тул бид яаж ч чадахгүй гэж учирлав.
- Хятадад улсын дарга нь 5 жилээр 2 удаа буюу 1 удаа улиран сонгогдох боломжтой байдаг байсан хуулийг саяхан өөрчилсөн л гэнэ. 3 удаа сонгогдох боломжтой болсон. Нийт конгрессийн 3000 гишүүдийн 2984 нь (бүх ард түмний сонгууль 6эж хийдэггүй. Манайхаар бол УИХ ерөнхийлөгчийг сонгодог аж) Ши Жин Пинийг дэмжиж дахин сонгосон. Магадгүй зохион байгуулалттайгаар хэдэн хүн татгалзуулсан байх. Тэгэхгүй бол үнэмшилгүй л гэнэ.
- Ши Жин Пин даргын хийсэн сайн зүйл нь Хятадын дундаж давхаргыг томсгож, амьдралын түвшинг дээшлүүлж чадсан явдал гэж тайлбарлав. Гэхдээ хэт баян нь хэт баян, хэт ядуу нь хэт ядуу болж зааг холдсон. Хэрэв дундаж давхаргаа ингэж тэлээгүй бол ядуус нэмэгдэж, бослого тэмцэл болох байсан нь ойлгомжтой тул зайлшгүй хийсэн алхам байх гэв.
- 2 удаа байсныг 3 удаа болгож өөрчилсөн. Цаашдаа 4, 5, 6 гээд өөрчлөх боломжтой нэг ёсондоо бүх насаараа дарга байх алхамдаа орсон гэж ул суурьтай дүгнэсэн маягтай хэлэхэд нь гайхав бас ойлгоод байгаа ч юм шиг мэдрэмж төрж, толгой дохивдоо би нь.
- Хятад зоосны тухай тайлбар нь сонирхолтой байлаа. Дугуй дүрс нь ДИВААЖИН-г билэгддэг бол доторх дөрвөлжин дүрс нь ДЭЛХИЙ ертөнцийг билэгддэг. Учир нь Хятадууд дэлхий хавтгай гэж үздэг ба дөрвөлжин дүрс нь хавтгайг илтгэдэг гэнэ. Манай зарим түүхийн эх сурвалж болоод эх орончдын тайлбар бол бусдыг яргалах зориулалттай гэж ойлгодог байлаашт хаха. Хятад зоосны нүүхээр сүвэлж ална гэдэг ч аймар яргалал л даа.
- Нэг сонирхолтой зүйл нь ярьсан. Хятад улс түүхэндээ хэзээ ч бусад улс руу дайрч, давшилж байгаагүй. Дандаа довтлуулж, дайруулж байсан гээд хаа байсан Их Монгол улсын үеэс авхуулаад, дэлхийн 1,2-р дайн Япон, сүүлдээ дотоодын иргэний дайн тэмцэл гээд ярьж байна лэ. (Монголчууд Хятадуудад дургүй байдаг гэж хэлсний дараа сүрхий 6айхаж асуусан.)
- Сүүлийн үед Хятад хүүхдүүд бага сага Англи хэл сурцгаадаг болсон болохоор энэ нь сайн хэрэг гэж мань эр онцолж байв. Гудмаар явж байхад хүүхдүүд маниусын дэргэд ирээд сонирхоод, сонсоод байгаа нь хөөрхөн байлаа. Манай аялалын группт нэг буржгар шар америк охин байсан юм. Од болж байна лэ дээ харин ч нэг. Хүүхдүүд, томчууд дуудаж, гуйж ирээд хамт зургаа авхуулцгаахын билээ хэхэ.
- Сүүлдээ яриад хадуурч хот, хөдөөгийн тухай болж эхлэв. Бээжин болон бусад томоохон хотуудын бүтээн байгуулалтыг дандаа хөдөөнийхөн хийсэн. Хямд хөдөлмөрлөх хүч. Гэхдээ одоо ингээд хөгжөөд, томроод ирэхээрээ буцаагаад орон нутгийнханыгаа хөөгөөд, цэвэрлэж эхэлсэн гээд дурамжхан байв манай залуу. Шалтгаан нь хотын соёлтой холбоотой, гадныханы нүдэнд зөв хятадыг харуулах гэж оролдож байгаатай холбоотой. Энэ нь үр дүнгээ өгч миний эхэн хэсэгт бичсэн сэтгэгдлийг надад төрүүлсэн хэрэг. АСЭМ боллоо царай муутайнууд нь хотоос гараарай гэдэг шиг хаха.
- Анх удаа Монгол жуулчидтай явж байна. Би өөрөө Монгол хэл мэдэхгүй болохоор Монголчуудтай явж байгаагүй гэж тайлбарлав. Цөөнгүй жуулчид өөртэй хамт аяласныхаа дараа Монголруу явж гайхамшигтай орноор аялна гэж ярьдаг. Би ч бас битүүхэн Монгол явж үзмээр санагддаг. Галт тэргээр шууд Улаанбаатар орж болдог гэсэн тэ? үнэн үү? гэж асууж байна лэ. Үнээн 2.5 хоног яваад очих боломжтой. Цаашаа бүр Европ орох боломжтой гэсэн чинь. Тийм үү? тэгвэл бараг САР гаран явах байх тэ? гээд хөөрхөн сэтгэлээсээ асууж байлаа.
Ний нуугүй хэлэхэд Монголчууд Хятадуудад дургүй байдаг гээд хэлэв. Яагаад гэж асуув? (Өвөрмонголын газар нутгаас болж уу гэж тодруулж асууж бналэ) хариулах гээд үнэндээ хариулт олдоогүй, дээр нь Англи хэлний чадвар ч дутав. Чингис хааны үеэс эхлэх үү, Манжийн дарлалын үеэс эхлэх үү, ардын хувьсгалын өмнөхөн 3 улсын хэлэлцээрийн тухай юу, яг хаанаас нь эхэлж, юу гэж тайлбарлавал бид үнэхээр уурлах шалтгаантай, дургүй байх үндэслэлтэй юм болоо?. (Мээшээ, Аваргаа нэг хариу өгнө байгаа хаха. Өөр түүх уншиж судалдаг хэн байгаа билээ манай хэдээс.)
Ийнхүү мунгинасны дараа мань хүн Монголд ирэх бодлоо дахин нэг нухацтай эргэж харахаар шийдсэн байхаа хаха.
Аан тийм. Бээжин бикиниг хориглосон тухай асуутал. Та нар яаж мэдсийн, дөнгөж саяхан сар гарангийн өмнө олон нийтийн газар тэгэж сөхөхийг хориглосон шт гэв. Мэдээ уншсан юмаа гэтэл. Би гадны эх сурвалжаас сайн мэдээлэл авч чаддаггүй юмаа гэж өөдөөс хэлж байна лэ.
За тэгээд эцэст нь БЭЭЖИН БҮР ГҮЙЖ БАЙНА, БИ(Д) ХЭВТЭЖ БАЙНА. Бээжин гэхдээ бидэнрүү биш зүгээр л зорисон газарруугаа гүйж байна, харин бид аашилж, тийчилж, уцаарлаж газар тэрийн хэвтэж байна даа.
Магадгүй эрт цагт биднээс сүрдэж тэд ЦАГААН ХЭРЭМ босгож байсан бол өнөө цагт бид ЦАХИМ ХЭРЭМ ч юм уу, Сингапур шиг IDENTITY WALL барих хэрэгтэй байна.
Гэтэл манай хэд төмөр зам нууна, баялагаа гаргахгүй, гаргавал төр нь гаргана, төр нь би(д) байх ёстой гэнэ. Үе тэнгийнхэн болоод илүү чадвартай, толгойтой, боловсролтой нөхдүүдээ намнах арчаагүй өс хонзонгийн сэдэлтэй нөхдүүдийн, хар массын (эх орончид, жагсагчид, сошл бот-ын арми, ТВ сувгууд, Монголдоо номер нэг видео продакшн, Монголдоо номер нэг скандал/хэрэг тулгагч Цензургүй ч гэх шиг) арми хүчирхэгжсээр.
Бас мартах шахаж. Монгол улс нийт 3 сая хүн амтай, 17 за бараг 20 намтай гэж хэлээд хаясан. Нөгөө Хятад залуу, хамт явсан Америк охид бүр шок хахахаха.
Нээрээ мань залуу Хубилай хааны турай ярьж. Бээжинд Хутонг гэдэг газар байрладаг байсан. Худаг гаргаж ус авдаг байснаас улбаатай гэх шиг болсон би буруу ойлгоогүй бол.
Эцэст нь надад эднийг үзэн ядах ямарч шалтгаан, эрч хүч, амбиц алга болов.
Гэхдээ тэдний муухай юмнууд бас байнаа. Муухай орилж чанга ярьдаг хэвээрээ, утгагүй халуун цаг агаар гол нь доороосоо цементнээсээ төөнөөд ёстой лалар, гудамжинд хүнээс юм асуух гэхээр хятадаар ярихгүй бол зугтаад хаха, ханасан зах зээл гэсэн шиг үйлчлүүлэгч хаан гэж харьцах газар ховордоо хаха (мэдээж том брэндийн дэлгүүрүүд, зочид буудлууп бол өөр), муухай гоё гоё бүтээн байгуулалтууд сүндэрлүүлж байна. 2008 оны олимпоор нисэх буудлаа гоё болгоод авчихсан, 2022 оны өвлийн олимп гээд бужигнаад эхэлчихсэн нь муухай зэвүүн байлаа.
Муухай ажилсаг хүүрнүүд юмаа. Хари бид зүгээр л өөрсдөө илүү сайжрах хэрэгтэй байна. Илүү дархлаатай байх хэрэгтэй байна. Илүү эвлэг/хамтач байх хэрэгтэй байна.
Цаашаа тэр Сингапур бол бүр холын асуудал. Наана нь Хятад байна, цаахан нь (Тайвань, Хонг-Конгийг түр охъё) Филиппин, Тайланд, Малайз, Виетнам гээд бүтээлч, үйлчлэгч, хөдөлмөрч ард түмэн бас хөнгөн шогшоод, хурдаа авч гүйхэд бэлэн болсоор. Харин бид хөдөлж ядсан салан баавгай Оросыг шүтээд хэвтээд л байх. Баавгай биднийг манаж байхад аюулгүй нь сайхан юм лд. Гэвч баавгай өлсвөл, баавгай аашлавал яах билээ?.