Бичлэг
Бичсэн biggy » Да 3-р сарын 18, 2019 9:38 am
Бүгдийг нэг хэвэнд цутгах гэдгээ болино уу, баярлалаа.
Монгол хүн байна даа, бухимдах, уурлах, тэрийгээ гаргах эрх байлгүй л яахав. Лиг урт, хөлбөмбөгчид ч бас г дандаа сайхан байгаад, маниусын бодсоноор тоглохгүй, алдаа оноо гаралгүй л яахав. Хөлбөмбөгийн тоглолт ч тэр аяараа л зүрх савлуулсан, догдлуулсан байж, түүнээс л таашаал авч, адреналин ялгардаг учраас шууд үзэх дуртай байдаг шд.
ЛФС дэмждэг хүний хувьд баг, тоглогч болохгүй санагдвал тэрийгээ бичнэ шд, тэгэх гэж групп байгаа. Хөлбөмбөг тоглодоггүй, мундаг биш байж болох ч бүгд өөрийн оюун бодолтой тул ямар нэгэн байдлаар анализ хийж л таараа. Тэрийгээ энэ сонирхол нэгтэй хүмүүстэйгээ хуваалцах нь нийгэмших байдал, нийгмийн сүлжээний давуу тал, тэрийгээ ашиглаж байгаа хэлбэр. Ганцаараа дүмбийгээд яахын! Харааж ерөөх бол хэрэггүй ч болохгүй байгаа тоглогч, тоглолтын талаар эндээ хэлэхгүй бол хаана хэлэх билээ?
Өөр бусад групп, эсвэл өөрийнхөө ФБ дээрээ тавьж болох ч бусдын амны бай, бах тавыг хангасан болоод, эцэст нь ЛФС-ийнхэн хэрүүлч бла бла гээд дуусдаг. Олгой хагаравч тогоондоо гэдэг шиг эндээ сайн муугаа хэлэлцэх нь зөвөө. Зүгээр л хараал хэлэхгүйгээр үзэл бодлоо хэлэлцээд явъя
It's not just a club, it's way of life!