Илтгэл...
Бэлэн цэцэн үгтэй хүнээс илтгэл биш танилцуулга сонсогддог эсвэл хошигнол ч юм уу. Гэхдээ илтгэлийн төрөлдөө орно. Бидэнд (Today Mongol-д гэдэг шиг) ойлгомжтой, цэгцтэй, үнэн илтгэгчид дутагдаж байгаа. Хууччуул маань энэ чадварыг суралцах цаг болоод хэрэгцээ шаардлага байсангүй, тэд мэргэших, туршлагажих, тогтвортой байх гэсэн хатуу ур чадварууд /hard skills/ дээр төвлөрч өдийг хүрсэн. Тиймдээ ч өнөөдөр өндөрлөгт байгаа Еөк, ЕС, УИХ-н дарга нар болон УИХ, ЗГ гишүүдийн ярих чадвар, үзэл бодлоо бусдад ойлгуулах чадвар өнөөгийн залуучуудад гологддог.
За тэгээд ярихад учир их бий гэж. Ярьж буй зүйлээ мэддэг байх хэрэгтэй/ядаж мэдээлэлтэй, мэдсэнийгээ боловсруулдаг байх хэрэгтэй, боловсруулсанаа цэгцтэй илэрхийлдэг байх хэрэгтэй... Энэ тал даар хамгийн овжин ажиллаж чадсан нөхөр бол Элбэгдорж еөк байлаа. Тэр сайн ярьдаг, сайхан ч ярьдаг гэхдээ хиймэл, цаанаа л нэг манлайлагч/лидерийн сүнслэг чанар дутуу байгаад байдаг. Үүнээсээ ч улбаалаад хошгоруулагч гэж их цоллуулсан. Мэдээж өрсөлдөгч улс төрийнхөний мушгиж гуйвуулсан явуулга хажуугаар нь байсан.
Сая тэр Монголын эдийн засгийн чуулган дээр Еөк, ЕС, УИХ Дарга гурвуулаа хэвлэмэл нийтлэл уншиж, матарлалаа... Уншихдаа бүр алдаж уншиж, бүхэл бүтэн улсын бодлогыг гуйвуулж ч байх шиг идда нээрээ.
Шилдэг залуусаар шалгарсан Нямдорж, Цогзолмаа, Оджаргал гээд бас л бүгд уншлаа, зовоолоо.
Та нараас асууя? 40+ насны бизнес, улс төрийнхөн дотроос яриаг сонсоод нэг тийм итгэл үнэмшил төрдөг, огшдог, буцалдаг эсвэл уярдаг хүн байна уу?
40-өөс доош залуус дотор бол харьцангуй олон залуус бий тэд удахгүй одоо байгаа нөхдийн орон зайд очих болно. Энд тэр залуусаас жинхэнэ манлайлагч/лидер буюу эх оронч, үзэл бодолдоо тууштай, мэдлэг чадвартай нь хэд байхыг бас таашгүй. Туйлбаргүй буюу үзэл бодолдоо үнэнч биш, эх оронч биш, мэдлэг чадвар нь хөнгөн нөхөд өөрийн хүслээр болон өрөөлийн явуулгаар бөгс долоогч, цүнх баригч болцгоосоор байгаа нь нууц биш. Тийм нөхдүүдийг удирдах, чиглүүлэх, үлгэрлэх даргаараа сонгочихоод сууж байгаа ухаант ард бидний л хохь.
Ялгаж салгаж сурах хэрэгтэй. Ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Ялгаж салгаж дүгнэдэг байх хэрэгтэй.
За сайхан хальтирлаа. Йорданы хаан (ерөнхийлөгч)-ийн тавьсан илтгэл. Тэр уншаагүй, тиймдээ ч үг алдаж хэлээгүй, тэр ярьж буй зүйлээ маш сайн мэддэг, тэр ярьж буй зүйлээ маш сайн бэлдсэн...
Муслим шашинт иргэд, ард түмний талаарх бодол, сэдлийг ЮУ БИЛЭЭ? гэж бодогдтол тэр ойлгуулж чадлаа. Тэр огт эх орон, үндэсний үзэл санаа, дэлхийн томчуудын геополитик яриагүй...
Ингээд харьцуулаад үзэхээр бид үнэхээр жижигхэн байна, бид үнэхээр дутуу байна, бид үнэхээр ахархан байна, бид үнэхээр бусдын гарын үзүүрт тоглуулж дуусаж байна.
Эх орон, газар шороо, эрх чөлөө гэсэн үгсэнд битгий хууртаж байгаасай даа. Хэн нэгний ярьж буй агуулгыг бүтэн ойлгож, илэрхийлэх гээд буй цаад санааг ухаж ойлгочихдог, тэгээд хариу үйлдэл, дүгнэлт үзүүлдэг байгаасай...
Яг өнөөдрийн нөхцөлд бол АН сөнөсөн, МАН базуулсан/сөнөсөн гэсэн л үг, Еөк түүний тамгын газар бол бүр цаашаа сөнөсөн, бусад жижиг намууд идэгдэж, турхирагдаж ялзраад сөнөсөн.
Хаха буцаад л өөрөө хөмөрсөн тогоо руугаа орчихлоо. Монголчууд маань гарч сэтгэж, хараасай л гэж хүсэх байна даа.
Бидэнд үзэл санааны бөгөөд үнэхээр бэлтгэгдсэн, мэргэшсэн манлайлагч/удирдагч дутагдаж байна.