"Элдэвтэй хууз ба сахалууд"
Шанкс амжилтдаа сэтгэл ханасангүй, 60-аад онд түүний бүтээсэн баг, агуу тоглогчид, карьераа дуусгах дөхөж байгааг ойлгож эхэлжээ. Тэрээр Европт амжилтанд хүрэхийн тулд түүний довтолгооныхоо тактикийг өөрчлөх ёстой гэдгийг ойлгосон юм. Ингээд шинэ багийг сэргээн босгох ажил эхэллээ.
Эмилин Хьюзийг Блакпүүлээс авав, Галзуу морины (* Эмилин Хьюзий хоч) талбай дээр зогсолтгүй гүйж харайн такл хийх эсвэл довтолгоог дэмжих зэрэг нь Копыг үнэхээр гайхшруулав, 90 минутын турш өөд уруугүй гүйн талбайн бараг бүх л өвсийг тахлаад тоглолт дуусахад дахиад ч 90 минут тоглож чадахаар харагдах нь үнэхээр гайхалтай.
Коп: чи Хүчит Эмилин шиг толгогч нэгийг ч хараагүй
Кэвин Кийган яг л адилхан байсан бөгөөд Мэлвүүдэд тэдний сургуулилт хийж хуваагдан тоглох нь тоглолтын өдрүүд шиг л ширүүн дориун байсан тул бэлтгэл дээр энэ хоёртой хослохыг бүгд үзэн яддаг байв. Кэвин халаасны динамо (* түүний цуцашгүй энэргийг зүйрлэн хэлж байгаа аж) байсан, магадгүй төрөлхийн хөлбөмбөгчин биш ч гэсэн шаргуу бэлтгэл тууштай хөдөлмөрийнхөө ачаар олж авсан бүх магтаал сайшаалыг хүртэх эрхтэй.
Коп: Кэвин Кийган усан дээгүүр алхаж байна, тра ла ла ла ла
Рэй Клэмеэс нь Кийган шиг бас Скунторпоос "пенни"-ээр (* Тун хямдхан гэсэн үг) ирсэн бөгөөд өөрийгөө Дэлхийн шилдэг гэдгээ хурдан баталж, миний бодлоор Элиша Скоттоос хойших хамгийн шилдэг хаалгач бол тэр байлаа.
Коп : Английн №1
Ларри Ллойд Еэйтс шиг агуу тоглогч биш байсан ч түүний зүрх сэтгэл, шийдэмгий байдал нь түүнтэй ойролцоо байв. Тошак миний харж байсан хамгийн том довтлогч байх, тэр адаглад л 7' өндөр байх ёстой. Газар дээр суутан биш ч, харин агаарт дийлдэггүй, тэр ч байтугай их сургуулийн эрдэмтэд телевизийн туршилтын үеэр телепатик гэж үзсэн хослолыг Кийгантай үүсгэсэн байлаа. ESP дээр туршилт хийснээс хойш олон жилийн дараа Тошак Кийган камерын линз дээр тусгагдсан хөзрийн моуудыг уншсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч тухайн үед туршилтанд байсан бүх хүмүүсийг үнэхээр гайхшруулсан байдаг.
Мөн энэ хугацаанд Алун Эванс багт ирээд бас буцсан байдаг юм. Түүнийг гарын үсэг зурахаас өмнө Ливэрпүүл хотын хэн ч түүний тухай сонсож байгаагүй ч нэг шөнө Байерн Мюнхэний эсрэг хийх зүйл нь ардын аман зохиолд үлдэхээр гавьяа байсан билээ. Үндсэндээ Германы шигшээ багийн эсрэг тоглож байхдаа тэр хамгаалалтыг сэтэлж миний харж байсан хамгийн шилдэг хат-трикүүдийн нэгийг хийсэн. Питэр Кормак ирэх жилүүдэд миний хамгийн дуртай тоглогч болсон, шавилхан биетэй боловч тэр үед миний харж байсан нилээдүги чадварлаг тоглогч байв. МакДермотттой гэрээ байгуулах хүртэл түүний орон зайг бид нөхөж чадаагүй байсан гэж хэлж болох юм.
Алек Линдсэй зүүн хөлөөрөө жүржийн хальс арилгах чадвартай байснаас гадна, 2 дугаар багт тоглож байхдаа мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байсан. Тэрээр хэсэг хугацааг нөөц багт зарцуулсны дараа Шанкс түүнийг1 дүгээр багт оруулаад зогсохгүй өнөөг хүртлэх хамгийн шилдэг зүүн жигүүрийн хамгаалагч болгосон бөлгөө. Стив Хайвэй (профессор) мөн их сургуулиасаа шууд бидэнтэй нэгдсэн, тэр зөвхөн тоглож чаддаг байсан төдийгүй нэрнийхээ ард товчилсон үсэгтэй байв. Стив Хайвэй "FMW" (' Fucking Magic Winger ). Дашрамд хэлэхэд, Вүүли ч бас товчилсон үсэгтэй байв: Олонд нээх сайн танигдаагүй ч Вүүли бол MBE (Хатагтай Бродрикийн ахмад).
Хуучин сургуулийн Лоулэр, Смит, Калли нартай хамт (тиймээ Калли одоо ч тоглож байгаа, тэр дор хаяж 70 настай байх ёстой) бид Европыг байлдан дагуулахаар хөдөллөө. 1971 онд Кийган Анфилд хотын гадаа хогийн саван дээр суун, Шанкс түүний гарын үсгийг зуруулахыг хүлээж байх үед ямар нэгэн хууз нүүрэнд нь (* Кийган хачирхалттай үсний засалт болон хуузаараа копуудын дунд алдартай) харагдсангүй, марзан үсний засалттай байсан байх магадлалтай, гэхдээ удахгүй ургуулах хууз болон, сахалууд хараахан ирээгүй байв. Би Шанклигийн түүхийн энэ хэсгийг 1971 оны 3-р сарын сүүлээр хөх хамартнуудын эсрэг хийсэн Английн цомын хагас шигшээ тоглолтоор эхлүүлье..
Үүнээс илүү сайн эхлэлийг бодоод олсонгүй - тэд бид тухайн үед тулгарч байсан, магадгүй урьд өмнө нь хэзээ ч нэг багт цугларч байгаагүй хамгийн шилдэг хагас хамгаалагчдын эсрэг тоглосон юм. Кэндалл, Харви, Болл нар үнэхээр онцгой байснаас гадна шударгаар хэлэхэд тэд энэ тоглолтонд хожих фаворит байсан гэж би бодож байна. "Урвагч" Морриси " Эвэртон"-ын төлөө тоглосон хэвээр байсан бөгөөд Боллтой хамтран эхний гоолыг оруулав. Хагас цагт 1:0-ээр тэргүүлж байсан цэнхэрүүд Уэмблигийн тасалбараа хэдийнэ захиалсан байсан гэдэгт би итгэлтэй байна (эргээд бодоход тэднийг Чарли Жоржтой тааруулах нь ухаалаг хэрэг байсан болов уу), гэхдээ энэ нь Ливеэрпүүлийн арга биш билээ. Эванс, Холл нарын хоёр дахь хагасын гоолууд нь хотын Улаан хагас дахин "Өмнөд Анфилд" гэгддэг Уимблид дахин зочлох болно гэдгийг баталгаажууллаа
Би финалын талаар юу ч хэлэхгүй, Чарлиг зүлгэн дээр өнхөрч байхад нь би талбай дээр байсан бол түүний өгзөгийг зад өшиглөх байсан даа!! Би хэрцгий хүн биш ч Смитийг хэдхэн метрийн зайд байхад тэр баяраа тэмдэглэн цовчиж байсан юм. Үйл лайг өөр дээрээ тэр бараг л дуудах шахав. Ливэрпүүл рүү буцаж ирэхэд сэтгэл санааны байдал муу байсан ч хотод ороход тэднийг угтсан олон зуун мянган хүн хөлбөмбөгийн түүхэнд бүх 2-р байр эзэлсэн тоглогчдын хувьд хамгийн сайхан мэндчилгээ болон үлдсэн билээ. Шанкс хайртай шүтэн бишрэгчиддээ энэхүү бараан агшинд урам зориг өгөх хэрэгтэй байслаа;
Шэнкс цугласан олонд хандан: "Ноёд хатагтай нар аа. Өчигдөр Уэмбли-д бид цомыг алдсан ч Ливэрпүүлийнхэн та нар бүгдийг хожсон. Та Лондонгийн цагдаа нарын хайр хүндэтгэлийг хүлээсэн. Мөн та нар Лондонгийн олон нийтийн хайр хүндэтгэлийг бас хүлээсэн.."
Илтгэл үүгээр зогссонгүй. Энxүү агшин нь Шанксийн хамгийн алдартай ишлэлүүдийн нэг тохиолдол болсон билээ. Шохойн гудамж руу автобусаар явахдаа Шанкс их сургуулийн боловсролтой тоглогч болох Брайан Холл руу хандан ийн асууж.
"Хүү минь" гээд "Чи олон юм мэддэг биз?, тэр улаан номтой, олон үгтэй дарга хэн бэ? Хятад хүн, хэн гэдэг билээ?"
Брайн Холл: "Та Мао даргыг хэлж байна уу?"
Шанкс: "Тийм ээ, хүү минь, Мао дарга, тэр мөн"
Холл үүнийг сонин асуулт бэ гэж бодсон ч бүх зүйл зүйл удахгүй илчлэгдцэн билээ. Хагас сая хүртэлх хөгжөөн дэмжигчид Гэгээн Жоржийн танхимын гадаа цугларч, Шанкс болон тоглогчдыг тагтан дээр гарч ирэхийг хүлээж байв. Шанкс гараа атган дээш өргөхөд, нам гүм дор зогсох улаануудыг нөмрөн авах тэр мөчид, гайхалтай нээлтийн мөрүүдийн нэгийг хэлэв:
"Мао дарга улаануудын хүч чадлын үүн шиг агуу үзүүлбэрийг хэзээ ч харж байгаагүй"
Ингээд "Мао дарга"-ын илтгэл "Уран илтгэгчийн танхим"-д оров.
Тэрээр хоёр гараа дэлгэн олны өөдөөс зогсоход олон түмэн хөөрөлдөн хашгиралдав. Хэрэв мань хүн ялагдалдаа ийм эерэг байж чадаж байгаа юм чинь түүнд итгэх хэрэгтэй. БИД ИТГЭСЭН !!
1971/72 оны эхээр Кэвин Кийган ирсэн нь дутагдаж байсан тэр холбоос болсон юм, тэр яг л галзуу хүн шиг бэлтгэл хийж, солиотой юм шиг тоглож, эргэн тойрныхон нь хүртэл түүний амжилтанд хүрэх тэр их тэмүүлэлд нь автсан аж. Улирал хангалттай сайн эхэлсэн ч ECWC (* Европын цомд түрүүлсэн багүүдийн хоорондох цомын тэмцээн) -ийн 2-р тойрогт Байерн Мюнхентэй тэнцсэн нь бидэнд ямар ч ашиггүй байж таарсан, бид нийлбэр дүнгээр 3:1-ээр хожигдож тэмцээнийг орхив. Лигийн төгсгөлийн 16 тоглолтонд 13 хожил авсан бид Дэрби тоглолтонд хожигдсон ч бидний хамгаалалт үнэхээр чанга байж, бүтэн улирлын турш ердөө 30 гоол хаалгандаа алдсан байдаг.
Довтолгоо, довтолгоо, довтолгооны тактикийг бага зэрэг сайжруулан хамгаалахдаа олуулаа хамгаалж, довтолохдоо мөн олуулаа довтлож байсан маань ,өгөөжтэй үр дүнг хүртэх шинж тэмдэг харагдаж байв. 1972/73 онд Шанксийн шинэ баг лигт түрүүлж (дахин), УЕФА-гийн цомыг мөн авав.эргээд бодоход FA цомыг мөн хожсон бол энэ нь Шанксийн хувьд зодог тайлах хамгийн тохиромжтой үе байх байсан гэдэгтээ маргах аргагүй билээ.
Шанкс "Ёроолд хэвтэх" багийг Их Британи, магадгүй Европт хамгийн шилдэг баг болгон босгон ирсэн билээ.. Шанкс 1973/74 оны сонгуулийн кампанит ажилд бүх тэмцээнд маш их итгэл найдвартайгаар орсон (Шинэ зүйл биш л дээ!) Гэхдээ Европт Red Star-тай тааран хожигдож тэмцээнээс гарсан бол , Лигт тэр улирал тун тогтворгүй дээш доош болсон тоглолт үзүүлсэн нь түүнд болон бүх шүтэн бишрэгчдэдийн хувьд том урам хугармаар хэрэг болсон билээ . Гэвч баг болон Шанкс улирлыг ямар нэг зүйл хожиж дуусгахын тулд байдгаараа хичээж, бүх хүч чармайлтаа гаргасан.
Холбооны цомын тэмцээн нь бидний цорын ганц найдвар байсан бөгөөд хагас шигшээд манай "Boogie" Лестер багийг хожиж, финалд шалгарлаа. Шанкс фэнүүдийн тасалбарын асуудлыг дахин хөндөж тавьсан юм. Цомын финалд, Шанкс болон, бүх тоглогчид нэмэлт тасалбар авах гэж хичээсэн ч үр дүн нь юу ч шийдэгдээгүй хэвээр үлдсэн юм. Хэвлэлээр дүүрэн "Том амт МакДоналд" -н (* Ньюкастл Юнайтэдын тухайн үеийн довтлогч, од тоглогч) тэд финалд биднийг яаж хожих, хэдэн гоол хийх зэрэг чалчаа ярилцлагууд бичигдсэнбайлаа. Томми Смит хэрэв түүний ойр байсан бол аманд нь үлдсэн хэдэн шүдийг нь хоолойд нь зоогдтол түүнийг болгож тавих байсанбиз Бид Уэмбли дээр ГУРВАН-гоолыг тэдний хаалганд зоосны дараа түүнд ярилцлага өгөх хүсэл, шинж тэмдэг маш бага харагдсан юм. Тэр өдөр би Уэмблигийн эргэн тойронд марзан үстэй 17 настай олон фэнүүдийн нэг байсан. Та намайг харсан байж магадгүй, би үсээ "Шуудангийн хайрцгийн улаан" өнгөөр будаж, дээд уруул дээрээ жижигхээн живэртэй байж билээ, гэхдээ би бас удалгүй 18 настай, насанд хүрэгчдийн сахалтай, марзан ХУУЗТАЙ хүүхэлдэйнүүдийн нэг болон өсөж торних болно.
Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчид багийг Сант Жоржийн танхимд угтан авахаар дахин цугларав. Энэ удаа бол ялалтын парад тэднийг угтаж авсан бөлгөө.
Шанклийн он жилүүд төгсгөлрүүгээ ойртсоор байв. 8 долоо хоног гаруйн дараа агуу хүн сайн дураараа ажилаа хүлээлгэн өгөх агаад энэ мэдээ гарахдаа зэрэгцэн Ливэрпүүл дэх амьдрал цочирдмоор, зогсолтонд орж билээ. Агуу хүн биднийг орхисон ч, биднийг 2 дивизионд шал арчин цөхрөлийн мананд будилж явахад тэрээ хүрч ирэн хөлбөмбөгийн ертөнцийн атаархлыг төрүүлэхээр баг болгон босгож өгсөн юм. Мөн энэ нь зөвхөн ирээдүйд ирэх агуу зүйлсийн эхлэл байж дээ гэдгийг тэр болгон хүмүүс таамаглаагүй бизээ.
Бидний тэр үед хайж байсан хүн бол Шанксийн үлдээсэн асар том өв дээр эзэнт гүрэн байгуулах "Мастер Барилгачин" байлаа. Тэр яг бидний хамрын доор байсан гэж бид яаж сэжиглэх вэ? Үгүй ээ, тэр тийм муухай сахалтай биш, харин Хантс Кросс өргөн чөлөөний ойролцоох бяцхан генерал, Теско Вултон тосгонд дэлгүүр хэсч, хуучин машин бариад явж байх нь олонтаа харагддаг шидэт хөвөнтэй эр. Боб Пэйсли, Шанксийн арын өрөөний(* Boot room) багийн нэг хэсэг. Багийг орхихдоо ч зөнч Шанкс маань ливэрпүүл хэний ч өмнө бөхийхгүй, түүнийг залгамжлаад цааш явах найдвартай гарт багийг үлдээсэн билээ.
Шэнклигийн ямар ч түүх тэр хүний мэргэн ухааны сувдгүйгээр хэзээ ч төгс байж чадахгүй, миний дуртай заримыг энд оруулав.
Шанкс (ерөнхий):
"Зарим хүмүүс хөлбөмбөг бол үхэл амьдралын асуудал гэж итгэдэг. Би ийм хандлагад маш их сэтгэл дундуур байна. Энэ нь үүнээс хамаагүй илүү чухал гэдгийг би танд баталж чадна.
Анфилдын зүлэгний талаар
"Тэр өвсийг хар л даа хөвгүүдээ, энэ бол гайхалтай өвс, энэ бол мэргэжлийн өвс юм. (Би энэ үгэнд яагаад ч юм үргэлж инээд хүрдэг байв. би тэр үед хэдэн тоглогч тамхи татаж болох уу гэж асуусан бол гэж сониучирхан боддог юм)
Удирдах зөвлөлийн талаар Шанкс:
"Хөлбөмбөгийн клубт тоглогчид, дасгалжуулагч, дэмжигчид гэсэн ариун гурвал байдаг. Захирлууд үүнд оролцдоггүй. Тэд чэк дээр гарын үсэг зурахын тулд л байдаг, Чэкийг хийх биш. Бид үүнийг хийх болно. Зүгээр л гарын үсэг зур.
Шанкс фэнүүдтэй харилцах харилцааныхаа талаар:
"Би зүгээр л тэдэнтээ адил тал дээр зогсож байгаа хүмүүсийн нэг. Тэд надтай адилхан боддог, би ч бас тэдэнтэй адилхан боддог. Энэ бол бие биедээ дуртай хүмүүсийн гэрлэлт юм."
Шанкс:
Чамаас гарах бахархалл, хожих тэмүүлэл бол Ливэрпүүлийн гал улаан өмсгөлийг өмссөнөөс үүдэлтэй. Бид тоглогчдыг урамшуулах шаардлагагүй, учир нь тоглогч бүр багийнхаа хэр тоглохыг толгойгоороо хариуцдаг. Ливэрпүүлийн тоглогчид гэсэн статус тэдэнд асар их урам зориг өгдөг юм"
Шанкс:
"Хөлбөмбөг бол дамжуулалт өгөх, авах, бөмбөгийг хянах, чи өөрийгөө дамжуулалт хүлээн авах боломжтой болгох дээр суурилсан энгийн тоглоом юм. Энэ бол маш энгийн."
Шанкс Ливерпүүлийн нэгэн фэнээс;
"Чи хаанаас ирсэн бэ?"
"Би Лондонд амьдардаг Ливэрпүүлийн фэн байна"
"За залуу минь... Диваажинд байх ямар байдаг вэ?
Шанкс:
"Мэдээж би эхнэрээ Рочдейлийн тоглолтыг гэрлэсний ойн бэлэг болгон үзүүлэх гэж авч аваагүй. Энэ бол түүний төрсөн өдөр байсан. Би хөлбөмбөгийн улиралд гэрлэх байсан уу? Санах юм алга. Нээрээ тэр тоглолт Рочдейлийн 2 дугаар баг байсан юм."
Отон дүрмийн талаар Шанкс:
"Хэрэв тоглогч тоглолтонд саад болохгүй эсвэл давуу талыг олж авахыг эрмэлзэхгүй байвал яах бэ? тэр эдгээрийг хийх ёстой."
Шанкс Эвэртоны талаар:
"Хэрвээ Эвэртон цэцэрлэгийн доод талд тоглож байвал би хөшгөө татах байсан."
Шэнкс Томми Смитэд:
"Хүү минь, чи оршуулгын газарт ч үймээн самуун үүсгэж чадна."
Шанкс, Иан Сант Жонтой гэрээ байгуулсан өдөр:
"Хүү минь, чи хоёр зүйлийг санаж байвал эндээ ер нь гайгүй байх байх. Хэт их идэж болохгүй, нутгийн аялагаа бүү гээгээрэй."
Шанкс түүний хөлбөмбөгт хамгийн дургүй хэсэг нь юу вэ гэж асуусан сэтгүүлчээс:
"Улиралын төгсгөл"
Шанкс Кэвин Кийган руу:
-Хүү минь, гараад хаа сайгүй хэдэн гар гранат хаячих.
Брайан Клоугийн тухай Шанкс:
"Тэр Манчэстэрийн борооноос ч долоон дор. Адаглаад л Манчэстэрт бороо хааяа зогсдог."
Шанкс Томми Смитэд хандан боолттой өвдөг нь гэмтсэн гэж тайлбарлахыг сонсож байхдаа:
"Наад хөлийнхөө боолтыг тайл. Тэгээд чиний өвдөг гэж юу гэсэн үг вэ? Энэ бол Ливэрпүүлийн өвдөг!"
£100,000- багийнх нь ямарч тоглогчыг худалдаж авахад хүрэлцэхгүй гэх Томми Дохертид Шанкс:
"Тийм ээ, би 100,000-ын нэг чинь байна."
Шанкс Ливэрпүүлийн хүндрэлтэй асуудлын талаар асуусан сэтгүүлчид:
"Өө, бид лигийг тэргүүлж байхад ч асуудал байна шүү."
Шанкс Италийн сэтгүүлчдийн эргэн тойронд байх үед орчуулагчдаа:
"Би тэдний хэлсэн бүх зүйлтэй огт санал нийлэхгүй байна гэж тэдэнд хэлээрэй!"
Шанкс "Энэ бол Энфилд" самбарын тухай:
Энэ нь манай залууст хэний төлөө тоглож байгааг сануулахын тулд, мөн өрсөлдөгчдөө хэний эсрэг тоглож байгааг сануулахын тулд энд байгаа юм” гэжээ.
Шанкс Эвертонтой саяхан гэрээ байгуулсан Алан Болл:
"Баяр хүргэе хүү минь. Чи маш сайн багийн ойролцоо тоглох юм байна."
Үсчин Шанксаас орой дээрсс авах зүйл байна уу гэж асуухад
"Тийм ээ, Эвэртон." (*Тухайн үед Эвэртон лигийг тэргүүлж хүснэгтийн оройд байсан аж)
Нэг скаут Ливерпүүлд шалгуулж байсан залуу тоглогчийнхоо талаар Шанкст ярьжээ
"Тэрний цусанд хөлбөмбөг бий" гэж сонгон шалгаруулалтанд нь сэтгэл дундуур байсан скаут гомдолложээ. "Чиний зөв байж магадгүй" гэж Шанкс хэлэв, "гэхдээ энэ нь түүний хөлөнд хараахан хүрээгүй байна!"
Дикси Диний оршуулга дээр Шанкс:
"Энэ бол гунигтай үйл явдал гэдгийг би мэдэж байна, гэхдээ Дикси үхсэн ч Бямба гарагийн үдээс хойш Эвэртоноос илүү олон хүмүүсийг цуглуулж чадна гэдгээ мэдсэн бол гайхах байсан даа гэж бодож байна."
Шанксыг хэзээ ч дэрбид тоглож байгаагүй гэж хэлэхэд:
"Дэмий юм! Би бөмбөг бүрийг өшиглөж, хөндлөн дамжуулалт болгоныг мөргөж байсан. Би нэг удаа хат-трик хийсэн; Нэг нь азтай байсан ч бусад нь гайхалтай гоол байсан шүү."
'1971 оны цомын хагас шигшээд Эвэртоныг хожсоны дараа Шанкс:
"Үхлүүт өвчин ч намайг энэ тоглолтоос холдуулж дийлэхгүй байсан болов уу. Хэрвээ би үхсэн байсан бол миний авсыг Анфилдэд авчирч, Коп дээр тавиад авсны таглааг цоолж нүх гарга гэж би хэлэх байсан"
Брайан Клоуг илэн далангүй гэж санал болгосон гэрэл зурагчинд Шанкс:
"залуу минь, тэр хүн 270 тоглолтонд 200 гоол оруулсан нь гайхалтай амжилт юм. Тэр дасгалжуулагч байхдаа цомоос цомын дараа цом хүртэж байсан. Түүнийг ярих юм бол чихээ том цоол."
Шанкс:
"Хөлбөмбөгийн олон амжилт нь оюун санаанд байдаг. Та өөрийгөө хамгийн шилдэг нь гэдэгт итгэж, дараа нь өөрийгөө шилдэг нь гэж батлах ёстой. Би Ливэрпүүлд байхдаа бид Мерсисайдад шилдэг хоёр л баг бий. Лиэерпүүл болон Ливэрпүүлийн нөөц баг гэж үргэлж хэлдэг байсан."
Шанкс:
"Хэрвээ та нэгдүгээрт байгаа бол нэгдүгээрт, хоёрдугаарт орсон бол хэн ч биш."
Шанкс:
Шүүгчдийн асуудал бол дүрмээ мэддэг мөртлөө тоглолтыг мэддэггүйд оршдог.”
Шанкс Томми Смит дээр:
"Хэрэв түүнийг оны шилдэг хөлбөмбөгчөөр нэрлэхгүй бол хөлбөмбөгийг зогсоож, өөр тоглогчийг сонгосон хүмүүсийг Кремль рүү илгээх ёстой."
Шанкс 60-аад оны сурвалжлагчдаа:
"Тийм ээ, Рожер Хант цөөхөн алддаг, гэхдээ тэр тэднийг алдахын тулд зөв газартаа очдог."
Шанкс Рон Еэйтстэй гэрээ байгуулсны дараа:
"Түүнтэй хамгаалалтад гарсан байхад бид Артур Аскейгээр хаалгаа мануулж тоглох боломжтой." (*Артур Аскэй нь 152 см өндөртэй алдартай хошин шогч байлаа)
Шанкс 1:1-ээр тэнцсэн хүнд тулааны дараа:
"Хамгийн шилдэг баг нь тэнцсэн."
Анфилд цэнгэлдэхэд 0:0-ээр тэнцсэн Шанкс:
"Чи 11 хаалганы шонгийн эсрэг тоглоод юу хийж чадах вэ?"
Лоу Макаритай гэрээ байгуулж чадаагүйнхээ дараа тоглогчдод хандан Шанк:
"Би түүнийг зөвхөн нөөцөд авахыг хүссэн."
Жок Стейн Шанкс дээр:
"Би Биллийн надад тоглогчдынхоо тухай хэлсэн болгонд итгэдэггүй. Хэрэв тэд ийм сайн байсан бол тэд зөвхөн Европын цомд түрүүлээд зогсохгүй Райдерын цом, завины уралдаан, тэр байтугай Их үндэсний тэмцээнд түрүүлэх байсан!"
Шанкс Ливэрпүүлийн дасгалжуулагчтай ярьж байна:
"Хүү минь, чиний асуудал бол чиний бүх тархи толгойд чинь байгаа юм."
Шанкс Иан Сант Жонн дээр:
"Тэр бол Британийн арлуудын шилдэг төвийн довтлогч төдийгүй цорын ганц тоглогч."
Шэнкс өөр дээрээ:
"Би Британийн хамгийн шилдэг менежер байсан. Учир нь би хэзээ ч хэн нэгнийг хуурч мэхэлж байгаагүй. Би эхнэрийнхээ эсрэг тогловол түүний хөлийг хугалах байсан байх, гэхдээ би хэзээ ч түүнийг хуурахгүй байсан."
Шанкс өөрийн санаагаа:
"Миний санаа бол Ливэрпүүлийгхэнд ч ялагдашгүй баг болгох байсан. Наполеонд ийм санаа байсан. Тэр дэлхийг байлдан дагуулахыг хүссэн. Би Ливэрпүүлийг хэн ч дийлэхээргүй баг болгохыг хүссэн. Сайжирсаар сайжирсаар сүүлдээ бүгд бууж өгөхөөс аргагүй тийм баг бүтээхийг хүссэн."
Шанкс Иан Каллаган дээр:
"Тэр хөлбөмбөгт буй сайн сайхан бүхэнг биеэрээ үзүүлдэг, тэр хэзээ ч өөрчлөгдөөгүй. Та Иан дээр амьдралаа дэнчин тавьж болно."
Нэсси Шанксын талаар:
"Ливэрпүүлийг ялагдах болгонд Билл үргэлж зуухаа цэвэрлэдэг. Тиймээс бид Лигийн хамгийн бохир зуухтай."
Шэнкс огцорсон тухайгаа:
"Клубын захиралд тэтгэвэрт гарах тухайгаа хэлэхээр очиход энэ хорвоогийн хамгийн хэцүү зүйл шиг санагдаж билээ. Яг л цахилгаан сандал руу алхаж байгаа юм шиг л. Тийм л санагдсан"
Хүмүүс дээр Шанкс:
"Ливэрпүүлийнхэн бол миний төрлийн хүмүүс гэдгийг би мэдэрсэн. Анфилд клубт хийсэн бүхнээ би тэдгээр хөгжөөн дэмжигчдийн төлөө хийсэн. Бид хамтдаа Ливэрпүүлийг нэг том гэр бүл болгон амьд, эрч хүчтэй, халуун дулаан, амжилттай болгосон. Мерсисайдын ард түмэний өмнөөс би Бурханд талархаж байна. Хүмүүсийн надад болон манай гэр бүлийнхэнд хандах хандлага өмнөхөөсөө илүү хүчтэй болсон. Би тэднийг хэзээ ч хуурч байгаагүй, тэд миний урмыг хэзээ ч урам хугалж байгаагүй."
Миний аав Шанксын тухайд
:
Жижигхэн биетэй ч түүнд зааны төмсөг, АРСЛАНГЫН зүрх байдаг.
Wooly on Shanks:
Би түүний хэлсэн үг бүрт итгэсэн.
Бид урьд өмнө байгаагүй хамгийн агуу тал байсан гэж тэр хэлсэн бөгөөд түүний зөв байсан.
Тэр "Ялагдашгүй багийг" босгоно гэж хэлсэн, тэр хийсэн.
Тэр хэлэхдээ хөгжөөн дэмжигчид бол клубын амин сүнс гэсэн, үнэхээр бид тийм билээ.
Тэр биднийг ялахын тулд Ангараг гарагаас баг илгээх ёстой гэж хэлсэн, энэ бол түүний ярьж байсан цорын ганц худал зүйл, бид Ангарагчуудыг 8:0-ээр хожсон.
Эх сурвалж
https://www.redandwhitekop.com/forum/in ... c=145692.0
2023 оны 10 сарын 27
Лондон, Брентфорд
Орчуулангаа аядсан Бамбууш