Бамбуушын баруунд зорчсон тэмдэглэлээс......

Юу хүссэнээ л бич дээ..
Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 126
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 3:44 pm
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: Бамбуушын баруунд зорчсон тэмдэглэлээс......

Бичлэг Бичсэн boboZ » Да 11-р сарын 20, 2023 5:14 pm

Бамбууш бичсэн нь:
Да 10-р сарын 23, 2023 10:16 pm
За хөө олон жил юм хум бичиж сэтгэл санаагаа онгойлгосонгүй түгжиж ирлээ.
Одоо нэгэнт цаг нь болжээ монголруугаа буцья больё
Монголд ирээд товхинож авлаа гэрээ чимье Элбагаас нтр....

Энэ жил онцгой сайхан жил байлаа. Эх нутагтаа 19 жилийн дараа очиж нээрээ ханаталаа (яг ханаагүй юм байна) сайхан хөдөөгөөр аялсан. хар багын найзууд, дээд доод үеийнхэн гээд баахан л хүмүүстэй уулзаж санасан сэтгэлийн цангаагаа тайлах шиг болсон.
Бичиж үлдээмээр багагүй зүйл толгойд эргэлдэх аж. За тэгээд нэг нэгээр нь бичнээ хөө..
Бичээч тэгээд..
He who betrays will always walk alone...

Бамбууш
Эхлэн сурагч
Бичлэг: 40
Элссэн: Мя 10-р сарын 17, 2023 9:53 pm
Байрлал: London, England
Талархсан: 14 удаа
Талархагдсан: 31 удаа
CONTACT:

Re: Бамбуушын баруунд зорчсон тэмдэглэлээс......

Бичлэг Бичсэн Бамбууш » Да 11-р сарын 20, 2023 7:22 pm

За Тамгагүй төрийг үзэв. Бавуугийн Лхагвасүрэн гуайг бахдах сэтгэл минь улам л оргилов.
Тэр үг яриа, хэлц үгний утга учир, гол санаа болох Төр болон Эх хүн 2-н харилцах харьцаа, Хаан хүний хүсэмгүй dilemma, нтр гээд л миний ойлгосноор бол үнэхээр театрын тайзан дээр тоглогдох ёстой сонгодог драма болжээ гэж хувьдаа дүгнэж байгаа.
Анх Англиар тоглоно гэхээр нь үнэхээр итгэлгүй байсан, жүжигчид болон зохион байгуулагчид ч тэгж бодсон байж таараа. Тайзны дээр болон 2 талд нь жижигэвтэр дэлгэц тавиад хадмал орчуулгыг яг тоглолтын үеэр гаргасан шийдэл бол одоохондоо хамгийн оновчтой шийдэл болсон байх. Гэхдээ харилцан яриа, үндсэн Dialogue нтрийг бол 100% Англи дээр орчуулна гэдэг бас л маш хэцүү даваа. Ялангуяа Лхагвасүрэн гуайн хэрэглэсэн тэр үгс, зүйр үгс, хэлц үгс, нтрийг Англи хэлэнд буулгахад яг тэр утгааараа хэзээ ч буухгүй нь тодорхой. Xүгээр дөхүүлээд л хаяж байгаа юм. Англи хэлнээс ч гэсэн зарим хэлц үг, зүйр үг Монголруу буухад ер нь хэцүүдүү л орчуулагддаг. Олон хүчин зүйлс байнаа ард нь. Соёлын ялгаа, дээр нь сэтгэлгээний ялгаа, заримдаа бүр ёс суртахууны ялгаа ч үг хэлэн дэр илэрдэг.
Жишээ нь Хүннү төр гэж жүжиг дээр хэлэгддэг ч яг Англи орчуулга дээрээ зүгээр Empire гээд л орхичихож байна билээ. Чухам яагаад Хүннүт Huns гэж орчуулаагүйг үл ойлгосон билээ.
Магадгүй Хүннүчүүдийн жинхэнэ гарал угсаа одоо хүртэл түүхчид, антраплогичид нарын дунд том маргааны сэдэв болдог учраас тэр биз. Politically incorrect байхаас санаа зовсон байж магадгүй. Энэ бол миний л бодол шүү.
За тэгээд хувцас хунар, жүжигчидийн нүүр будалт, бүжиглэлт, хөгжим аяз нтр бол Английн нэр хүндтэй, классикууд л тоглогддог маш том уламжлалтай тэр Collesium Theatre-д гологдохооргүй болсон байна билээ.
Жүжигчидийн тэр сэтгэл хөдлөлийг илэрхийлж байгаа бүжигчид үнэхээр жүжгийн үзэгдэлүүдийг чимэхээс гадна маш сайн бэлтгэж хичээсэн нь харагдаж байсан. Би ч Монгол хүн дээр нь шүүмж сэтгэлгээгээр үзсэн учраас миний хувийн өнцөг бодол бусдынхаас өөр байх л даа. Гэхдээ над шиг бас ингэж бодсон зөндөө олон хүн байгаа байхөө.
Жүжиглэлтийн хувьд бол сэтэгдэл маш өндөр байгаа. Тэр ч байтугай хамрын самсаа шархирч Монголоороо бахархсан хүмүүс тэр танхимд маш олон харагдсан.
Миний хувьд Дооёо болон Болд-Эрдэнэ 2 дүрээ маш гоё тод гаргаснаас гадна тухайн дүрийнхээ сэтгэл хөдлөлүүдийг мундагаар үзүүлж байдаг шүү. Дөлгөөн бол мэдээж гоё байсаан. Сайн ч жүжигчин сайхан ч бүсгүй гэдгээ батлаад амжиж байна билээ. За тэгээд Урнаа, Эби 2 ч олоон жил дарамаар явж байгаа гэдгээ батлах шив. Гол дүрийн хэд бол ярих юмгүй чадварлаг байна билээ.
Танхимд суусан хүмүүсийн тал хувь нь Англичууд болон бусад гадныхан байх шиг харагдсан. Зарим нь бүр хүүхэд нтрээ дагуулж ирж үзэж байдаг шүү. Гоё юм нь гэвэл тэр нөхдүүд мань мэтийн гудамжны гарыг бодвол Театр нтрд юм үзээд сурса, сонгодог жүжиг нтрийн талаар нилээдгүй ойлголттой, дундаж давхаргын хүмүүс байгаа харагдсан. Яагаад тэгж байна вэ гэхээр би бүдүүлэгтэж жүжгийн дундуур эхнэртээ ганц 2 үг хэлэхэд нилээдгүй цагаан хүмүүс надруу уцаарлангуй хараад дуугаа намсагахыг хүссэн билээ.
Энэ жүжгийн Promotion багт нь миний таних энд байдаг нилээдгүй Монголчууд оролцож байгаа, Арын албанд ч тэр.
Жүжиг дуусахад танхимд байсан бүх хүмүүс босож жүжигчидэд алган ташин баяр хүргэсэн. Бараг 5 минутын нижгэнэсэн алга ташилт.
За тэгээд төгсгөлд нь Монголын суу билэгт хөвгүүдийн нэг болох билиг танхай Бавуугийн Лхагвасүрэн гэдэг хүний бүтээл эртний түүхт Лондон хотын сонгодогууд л тоглогддог, Prestigious Театр-д эх хэлээрээ тавигдаж, өөрийн битгий хэл хүний хүмүүсийн сэтгэлийг татаж нэгэн оройг тэд бид нийлэн эртний Хүн гүрний түүхээр аялаж өнгөрүүлнэ гэж зүүдэнд битгий хэл мөрөөдөлд ч бууж байгаагүй зүйл. Бидний ялгаврал, ондоошил бол бидний төрөлх хэл, нүүдэлчин ахуй, бидний өвөг дээдсийн түүх юм байна. Ялангуяа барууны ертөнцөд хэн нь хэн бэ гэдэг identity жилээс жилд л бүдгэрч байгаа энэ үед бол энэ ондоошил бүүр чухал....
Монгол оронд бүтэхгүй зүйл олон бийг хүн болгон л надаар хэлүүлтгүй мэдэж байгаа. Гэхдээ бас бүтэж байгаа, Монголчууд чадаж байгаа зүйл бас цөөнгүй байх шиг. Үүн дээр л төвлөрөх хэрэгтэй. Тиймээс эдгээр жүжигчид болон энэ хамт олон, Hero Entertainment-н Баатар зэрэг хүмүүсэд үүнээс ихийг хийж дэлхийн сонгодог тайзыг Монгол хэлээр дахин амилуулаарай гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа...

Дээр хөхрөгч тэнгэр дээдсийн сүнс өршөө
Цуутай их дээдэстээ цусан барилдлагатай хөвгүүнээ би
цугаарийн хаанаар өргөмжлөв......

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Бамбуушын баруунд зорчсон тэмдэглэлээс......

Бичлэг Бичсэн meesh » Да 12-р сарын 25, 2023 8:08 am

Баатар уран бүтээлчийн хувьд авьяастай л даа. Даан ч улстөртэй хэт хутгалдах юм.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 38 ба 0 зочин