Бичлэг
Бичсэн Muujguu » Пү 5-р сарын 03, 2018 10:52 am
Энэ улирал манай БОСТОН-ы хувьд тайлбарлахад хэцүү хэрнээ хүлээлтээс хамаагүй илүү явна даа.
Бакс-тай л битгий таарчихаасайн гэж бодож байлаа. Бүх байрлалд манайх чацаар дутаж байлаа. Энэ бүхнийг хамгаалалт, багийн ойлголцол, бөмбөг эзэмшилт, урам зориг, талбайн дэмжигчдийнхээ хүчээр нөхлөө дөө. Мэдээж манай гол хөзөр хөнгөн рок тоглодог Брэд Стэвэнс гэж эрхэмийн ур ухаан нэн тэргүүнд яригдах ёстой. Хэсэг баахан муулуулж тоосго шиддэгээрээ чичлүүлж явсан Смарт маань гартаа хагалгаа хийлгээд бүрэн эдгэрээгүй ч цуврал 5-аас эхлэн оролцож хамгаалалт гэж юу байдгийг мэдрүүллээ, гоё залуу шүү.
Товчхондоо бол хэт үнэтэй том од тоглогч байхгүй, нас залуу, чөлөөтэй тоглолттой гоё сагсан бөмбөг байлаа. Яаннис бол гоё нөхөр өө (Y)
76-тай бас л гоё залуусын сонирхолтой сагсан бөмбөг болно. Гэхдээ Баксаас арай зөөлөн эсвэл яаж хийдэг нь ойлгомжтой боорцог болов уу. Эмбид, Симмонс гээд гоё шинэ үе байгаа хэдий ч баг болох тал дээр арай болоогүй, сахилга бат дээр манайхаас сул.
Эцэст нь Лэбронд хэдий дургүй ч гэлээ хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алгөө. Тогтвортой үзүүлж буй амжилт, бэртэл гэмтэлгүй удаан үргэлжилж буй замнал бол ойлгомжтой. Сая Индиана дээр Стэфэнсон, Оладипо гээд мань эрийг нэлээн өддөг, мань эртэй шаралхуу үздэг залуусыг 6 дахь тоглолтоо өгчихөөд, 7 дээр ганцаараа батираад хаячихлаа л даа...
Спурс ч одоо нэг эрч шинэчлэлийн цаг ирсээн аргагүй. Поп эхнэрээ алдаа удаагүй, Кавай багтаа ер нь нэг ёозгүй болчихож, Ману ч аргагүй нас дарж байнаа гэх мэт...
Бусад багууд дээр онц гойд сонин зүйл алгөө одоохондоо.