Зиаа муухай горгор л байна. гээд яахав... өөрсдөө амандаа орсон тосоо түлхцэн хүмүүс.
Бодож байгаа хэдэн юмаа эвлүүлж бичих гээд үзье даа.
Дахиад л нэг жил "За яг дараа жил" гэдэг үгээ хэлээд л дуусгах нь. Бид хэд нээрээ үнэхээр багтаа итгэдэг, эсвэл гэнэн хүмүүс байгаам шүү. хэхэ. Өмнөх жилүүдэд Поульсен Конческитэй хэрнээ л дараа жил алнаа гэж хэлж байгаадаа бүрэн итгэлтэй байдаг байж хаха.
Гэхдээ энэ жилийн дараа жил гэдэг үнэхээр өөр байна. Цом атгаад алдсан 08/09, 14/15 онтой харьцуулж үзье л дээ. 15 онд манай бүрэлдэхүүн үнэхээр суга байсан, Ахлагч байсан тулдаа, Суарез чирсэн г.м хүчин зүйлээс runner up хийсэн. Тэрнээс Брэндан Рожерстой байгаад хичнээн, мөнгө санхүү байгаад бид цаашаа явахааргүй байлаа. Том багийн амбицад тохирох менежер биш гэдэг нь харагдсан. Од тоглогчид ирэхгүй, ирлээ ч тэднийгээ базаж чадахгүй г.м олон зүйл байсан.
Харин 08/09 оныг горойж үдэх үед үнэхээр ирээдүй гэрэлтэй санагдаж байсан ч одоогийн өндөрлөгөөс /аая, фанатын хувьд их юм үзсэн толгой
/ харахад тийм биш байж. Яахав Рафа багийн дунд шугамын гол цөм болсон Шаби Алонсог гомдоож 35-хан саяар Реал руу тавиад тууснаар багийн тоглолт нурсан ч бас бус нилээн хүчин зүйлс байж.
-Тоглолтын формэйшн. Үзүүр дээр ганц Торрестой довтолгоо. Кийн ирээд 2 довтлогчтой явахгүй гэдэг нь харагдсан, гоол хэт нэг хүнээс хамаарсан, баахан тэнцээнүүд.
-Рафа Бенитез өөрөө. Бас л зөрүүд нь дэндсэн, хүйтэн хүн шүү дээ. Man management тал дээр байхгүй, энэ нь урт хугацаанд эргээд явахгүй. Хэдийгээр Рафадаа хайртай хийсэнд нь талархдаг ч сул талууд ихтэй байж.
-Нэмээд хамгийн гол нь Клубын санхүү, менежмент 0 заачихсан, дампуурлаа зарлахад ойрхон болчихсон үе.
Харин одоо бүх юм өөр болж. Клубын удирдлага, санхүү, менежер, урт хугацааны төлөвлөгөө энэ бүгд нь балансжсан үед баг урт хугацаанд амжилт дагуулдаг юм байна гэдгийг бид олон багуудын жишээнээс харж байна. Манайд энэ бүгд нь байна. Багийн гол тоглогчдоо алдана гэсэн айдас үгүй, Яахав ганц нэг хүн явж болох ч энэ нь эргээд тоглолтонд том импакт гаргахгүй байх. Фирминогоо аваад явж байхад болох байлгүй дээ. Хэхэ. Тоглолтын хэв маягийн хувьд илүү mature болсон гэж гадны экспертүүд дүгнээд байна. Тэр нь дараа жил бүр зүгшрэлээ олох байх. Бувач явснаас боллоо нтр гээд гоншгоноод байгаа хүмүүсийг би ойлгодоггүй, явсан, дахиж ирэхгүй тэгээд боллоо. Магадгүй гегенпрессингийн үеэс одоогийн илүү тогтвортой тоглолт руу шилжихэд Бувач байхгүй байсан нь нөлөөлсөн ч юм билүү. /Ер нь тэгээд дангаараа тактикийг шийддэг байсан гэдгийг нь хэн чухам мэдэж байгаан ккк/ Урагшаа явахын тулд зарим зүйлийг ардаа орхих хэрэгтэй болдог. Тэр нь л болсон. Нуулгүй хэлэхэд улирлын эхэнд энэ жил цом бат гэсэн яг итгэл байгаагүй, дараа жилээс байх гэж дотроо бодож байсаан.
Би л хувьд doubter аас believer болоод хувирчихсан. Клоппт итгээд л үзээд байж:
Дараа жилийн улирал
Даанч хол байна даа...
YOU’LL NEVER WALK ALONE!