ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Юу хүссэнээ л бич дээ..
Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 170
Элссэн: Бя 12-р сарын 02, 4:12
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 86 удаа
Талархагдсан: 175 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Да 5-р сарын 20, 5:22

Эморно ч гэж үнэхээр гурилдахымаа ... Сая өнгөрдөг хагассайнд ёстой гоя эморох боломж бүр 150% бүрдээд ...
1. Төрсөн өдөр байсын
2. Машингүй өдөр таарсын
3. Пээс дээрээсээ төрсөн өдөртэй холбоотой бүх нотфи -г хааж амжсын
4. Урд өдөр нь бас сайхан ууцан нтр ...

Ингээд бүх бэлтгэлээ хангаж аваад эморохоор гардымаа ...

Сайхан сэлгүүцээд алхаад, зайрмаг таарвал авч идчээд, кофэ таарвал авч уучаад, тэгээд сайхан явжээтал холио солио гэдэг эвэнттэй таараад, яваад ортол угаасаа баахан найзууд байж таараад дэмий чалчаад суужийгаад нэг пиво ч аваад уучдын ... тэгээд гэнэт зааланд сагс тоглох ёстойгоо санаад заал руугаа яваад, орой нь гарч ирснээ Фаткатын сиди-ны нээлтэнд очихоор шийдээд очоод гараад ирсэн чинь уже 1 цаг болцон ... нөгөө эморно нтр гэдгээ мартцан байснаа санаж нтр ... :roll:

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 170
Элссэн: Бя 12-р сарын 02, 4:12
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 86 удаа
Талархагдсан: 175 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Мя 6-р сарын 25, 12:24

За ингэсиймаа ... 3 найзтайгаа ярьж тохироод хагассайны үүрээр гараад давхичихав ... Сэлэнгийн Түшиг сум угаасаа бороо хур ихтэй, сайхан зуншлага болдог газар... Би 2 жилийн өмнө 2 ч удаа тийшээ явж загасчилж байсан болохоор замаа ч, газар орноо ч дажгүй мэддэг болчихсон ... тэгээд өмнө очихдоо хөл гэмтэлтэй байсан учраас ус руу орохгүй байсан юм аа ... Тэгээд голоо гатлаад цаана нь очихоор нэг хясаанд тулчихсан хар ус бүр гоч харагдаад болохгүй, тэнд ямар ч байсан элбэг загастай байх ёстой гэж бодогдоод салахгүй байсан ч хөл муу болохоор голоо гаталж зүрхлээгүй юм ... Энэ жил нөгөө хясаагаа бодон бодон очлоо ... тэгээд очсон оройноо хясаандаа дөхөж эвтэйхэн газар олж буугаад, оройтсон учраас ойр хавиараа жаал шидсэн маягтай өнгөрүүлээд өглөөний гараагаа бодож хонов оо ... мэдээж яаж зүгээр байхав шөнөдөө галаа тойрч байгаад 4-үүлээ ганц юмаа тойруулж суутал аянга цахилгаантай бороо шаагиад майхан луу оруулчихав ... мэдээж аянга цахилгаантай бороо учраас нэг их удсан ч гүй тэгсгээд намжаад бид хэд ч ганцыгаа бараад хажуулцгаасан ... Ингээд өглөө болдын ... 7 өнгөрч байхад сэрээд нөгөөдүүлээ сэрээх гэтэл сэрэх шинжгүй болохоор нь өөрөө уурга, өгөөшөө бэлтгэж аваад нөгөө хясаа руугаа алхчихлаа ... голоо гатлаад хясаанд тулсан хар усныхаа эрэгт дөхөж ирээд шидэж гарлаа шүү ... нэг ч их удаан хүлээлгэсэн ч гүй уурганы үзүүр доёгоноод каифтай ч гэж жигтэйхэн ... чангаасаар байгаад тохойноос арай илүү зэвэг гаргаад ирлээ ... энд байх ёстой гэж бодож ирсэн болохоор цаанаасаа л нэг баяр төрөөд ... тэгээд л үргэлжлүүлээд шидэж байгаад ойролцоо хэмжээтэй 2-ыг ч алдаад ... за яршиг авсан ганцаараа шөл хийж идье ... нөгөө хэддээ ч загасны шөл амсуулчихъя гээд отог руугаа буцлаа ...

Яваад очтол унтаад үлддэг найз маань сэрчихсэн юмаа янзлаад хаяад явчихын өөдгүйн гээд үглээд сүйд ... тэгээл би ч яахав тэрүүгээр гол гатлавал зүгээр, урсгал ширүүн байгаа учраас маш болгоомжтой л гатлахгүй бол болохгүй шүү гээд захиж захиж, бас ч гүй дажгүй харагдсан газраа зааж өгөөд явууллаа ... жаахан юм идчихээд, түрүүн хоёр ч загас усан дотор алдсан болохоор шар гозойгоод өгөөшнүүдийнхээ дэгээнүүдийг янзлаад бараг цаг суусан юм даг ... дуусчихаад нөгөөхийнхөө араас явах гэж байгаан ... ер нь ч дуусчаад усны саванд ус хийгээд тамхиа аваад юмаа базаачаад гол руу хартал хэрэг бишддийн ... голын ус аажмаар цайраад л цагаан болж харагдаад эхлэв ээ ... за болохоо байлаа гэж бодоод босоод майхан руугаа очих гээд хэд алхтал бүр бүх юм цайраад нэлэнхийдээ цагаан болоод юм харж чадахаа байчлаа ... тэхээр нь газар суугаад тэмтэрч байгаад жаахан ус олж уугаад майхан руугаа мөлхдийн ... отог дээр үлдсэн хоёр нь хоёр хүүхэн байсан байхгүй юу ... нэг нь тэр цаана зүгээр байгаачээ тэнэгтээд хүн айлгаад гээл загнаж байна ... мөлхсөөр яваад майхандаа ортол гэнэт амьсгал боогдоод бачуураад аахилж эхэлдийн ... аймар хүнд амьсгаа аваад, сүүлдээ хөдөлж чадахаа байгаад ааахилаад хэвтэж байснаа агаарт гаръя гэж бодоод майхнаасаа гарах гээд буцаад мөлхлөө ... энэ хооронд нөгөө хоёр охин маань бүр сандраад яачваа, яагаад байна яах вээ? гээд л сандраад ... ямар ч байсан майхнаас гарчаад нөгөө хоёртоо "за түр байж бай, ингэсгээд гайгүй болох ёстой" гэж арай гэж хэлчээд өвсөн дээр баахан тэлчилж хэвтээд, сүүлдээ ч бүр цээж хөндүүрлээд амьсгал улам хүндрээд нэлээд хэцүүхэн болж байна ... уруул хавдаж байгаад мэдэгдээд л ... тэгснээ дээшээ хараад нүд нь хялайгаад дуу нь гарахаа болиод амьсгаадаад таг болцон гэсэн ... манай нэг хүүхэн ухаан алдчихлаа гээд гүйж ус авчраад шилэн хүзүү рүү хийсэн чинь нэг урт амьсгалаа татаад сэргэж байх шиг байна гэнэ ... тэгээл дахиад хажуу тийш хараад аахилаад эхэлжугаам ... (хажуу тийш хараад атийхгүй бол цээж хөндүүрлээд алчих гээд байсын) Тэр хооронд охид маань усаар шилэн хүзүү, цээж шавшаад арай гэж сэргээсэн бололтойм ... хангалттай гэж бодонгуутаа би арай гэж "түр байжийгаарай" гэж хэлчээд дахиад бараг 20 минут атирч хэвтсэн байх ... тэгээд аажмаар амьсгаа жигдрээд, бага багаар дээрдэж эхэлсэн ... нөгөө гол руу явсан нөхрөөс сураггүй ... би ч дээрдсээр байгаад зүгээр амьсгалж эхэлсэн учраас жаахан ус уучихаад эргээд хэвтсэн чинь унтчихаж ... аймар ядарч байсан юм даг ... тэгтэл гол руу явсан залуу амьсгаадаад гүйгээд ирдийн ... "мэдэхгүй ээ, гол дээр байж байтал гэнэт буцах ёстой юм шиг санагдаад тайван байж чадахгүй болохоор нь гүйгээд ирлээ" гэсэн ... аймар уу? :idea:

Харшлын шок гэж ийм юм байдым байна ... ямар нэг шавжинд хазуулаад огцом ямар гэлээ нэг нэртэй урвал явагддаг гэнэ ... тэр нь дотор эрхтнүүдийг хавагнуулдаг ... уушги, хоолой шууд хавдаад, уушги дүүрэн амьсгаа авсан ч хангалттай хүчилтөрөгч цус руу дамжуулж чадахгүй учраас рефлексээрээ их хүчилтөрөгч авах гэж улам их аахилаад, аяндаа тархинд очиж байгаа хүчилтөрөгч нь багасахаар ухаан алдаж байх шиг байгаам ... сэргийлэх арга бол яаралтай тариа л хийх хэрэгтэй ... EpiPen гэдэг автомат шахагчтай тариаг олж авах хэрэгтэй ... анхны шинж тэмдэг илэрмэгц шууд гуя руугаа хатгаж орхих ёстой юм байна ... яаралтай, найдвартай арга хэмжээ ганц энэ л гэж хотод ирсэн хойно үзүүлсэн эмч нар бүгд хэлж байна ...

яг ямар шавжнаас ингэж харшилснаа одоо болтол мэдээгүй байна ... хус мод ихтэй газар нэг төрлийн хачиг байдаг ... тэрэнд хазуулбал иймэрхүү зүйл тохиолддог ... ингэж байгаад явчихсан хүмүүс ч цөөнгүй гэж байна ... би бас хөхтүрүүнд хатгуулахаараа аймар хавдаж, харшилдаг юм ... магадгүй хэт олон удаа хөхтүрүүнд хазуулаад реакцалсан байж ч магадгүй ... тэрнээс биш ургамлын, эсвэл нарны, тоосны харшил ингэж огцом эффэкт өгдөггүй юм гэнэ ... эсвэл хөдөө гадаа явахаасаа өмнө харшлын хүчтэй эм ууж болно ... тэгвэл энэ эффэктийг багасгана ... гэхдээ над тийм найдвартай арга шиг санагдахгүй байгаам ...

За ерөнхийдөө ийм юм болоод, өнгөрдөг бүтэнсайны өглөөгүүр муу Жистмээр нь золтой л нөгөө ертөнц рүү одсонгүй ...

Голын эрэг дээр загасчилж явж байгаад хөхтүрүүнд хазуулаад үхчижээ гэвэл бас арай л үнэ цэнэгүй үхэл чаачкээд нэрэлхсэндээ л босч ирлээшдээ ... гэшаахгүйюу :idea: Тэхдээ ухаан алдахдаа харанхуйлкуй бүх юм цайраад цагаан болжээн гэхээр би диваажин руу одно гэсэн үг мөн биздээ андуудаа ... :D

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 323
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 367 удаа
Талархагдсан: 177 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн biggy » Мя 6-р сарын 25, 12:40

Элдэв янзын харшил байхгүй. Харин манай хүүхдүүд харшилтай, эхнэр ноднингоос харшилтай болчихсон байсан. Ер нь нээх тоодоггүйм би.
Гэхдээ энийг уншихаар шавьжнаас гэхээр эвгүй юм. Энэ жил яг Хөвсгөл нуурын 2 талаар тайгаар явна, хорхой шавьж байгаа л байлгүй. Ус бороо их болохоор хорхой шавьж ч ихэссэн байх магадлалтай. Бас анхаармаар л юм байна.

Гэснээс Түшиг бас сайхан нутаг шүү, нэг л удаа очиж байсан, Булганы Тэшигтэй баруун талаараа, хойшоо Оростой хиллэдэг. Бас тэгж байгаад очиж амарнаа, үзэх л ёстой газар.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Шилдэг бичигч
Бичлэг: 91
Элссэн: Ня 12-р сарын 03, 6:34
Талархсан: 113 удаа
Талархагдсан: 59 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн Ladykop » Мя 6-р сарын 25, 12:59

эээ айхтар юм болсон байна ш д. чи харин ер нь азаар амтд үлдсийн биш үү. амьсгалын зам нь хавдаад таг бөглөрчихдөг гэсэн. самрын харшилтэй нтр гээд хөөцөн хүмүүс байдаг даа.
Бигги би харшилгүй гэж ерөөсөө болохгүйн билээ. түмэн зүйлийн юмнаас харшилдаг, тэрийгээ мэддэггүй. Наадах чинь ганц шавж бишээ. Ургамлынх ч байж болно. Би ер нь төмрөөс өөр юмнаас харшилдаггүй гэж бддог байсан, хэдэн жилийн өмнө цайны цагаараа Central tower н Loccitani ороод, /дан ургамлын гаралтай/ аягүй баахан юм үнэрлээд явж байсан чинь гэнэт нүд бүрэлзээд шууд хоолой багалзуурдаж байгаа юм шиг боогоод явсан. хамт явсан охин, худалдагч нтр сандраад чирч гаргаад хэсэг хугацааны дараа гайгүй болсын. Нэг component л юм шиг байгаан. Тэгээд Дараа нь Хонконгод далайн хоол идэж байгаад бас ямар нэг юмнаас харшилж хоолой боосон. Юу гэдэг нь мэдэгдээгүй, гэхдээ миний харшил тийм экзотик, монголд байгаад байдаггү юм шиг байгаан.

Ер нь ийм тохиолдолд яах ёстойн болоо. сайн судалж мэдэж авах ёстойн байна. Аймар юм.

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Шилдэг бичигч
Бичлэг: 91
Элссэн: Ня 12-р сарын 03, 6:34
Талархсан: 113 удаа
Талархагдсан: 59 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн Ladykop » Мя 6-р сарын 25, 1:02

Тэр тариа нь хаана байдын. Олж авкя :(

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 170
Элссэн: Бя 12-р сарын 02, 4:12
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 86 удаа
Талархагдсан: 175 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Мя 6-р сарын 25, 1:09

Ladykop бичсэн нь:
Мя 6-р сарын 25, 1:02
Тэр тариа нь хаана байдын. Олж авкя :(
эмч нь болохоор монголд байдгүйм, голцуу онлайн худалдаагаар захиалж авдаг гэсэн чинь манай нэг найз болохоор тэрийг байнга авч явдаг нэг найз байдаг асуугаад хаанаас авдгийг нь мэдээд хэлье гэсэн ... би бас хайж олоод мэдчүүл хэлнэ ээ

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 255
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 131 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн meesh » Мя 6-р сарын 25, 1:19

Аюул аюул, манай найзын аав нь бас ингээд зөгийнд хатгуулаад өнгөрсөн шт. Тэр самрын харшил шууд ингээд хоолой боогоод үхдэг гэдэг. Гуя руугаа хатгадаг тэрийг байнга авч явдаг юм билээ гадныхан бол харшилтай бол. Аваад явж баймаар юм байна.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Шилдэг бичигч
Бичлэг: 91
Элссэн: Ня 12-р сарын 03, 6:34
Талархсан: 113 удаа
Талархагдсан: 59 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн Ladykop » Мя 6-р сарын 25, 1:24

Нисдэг Чэстмир бичсэн нь:
Да 5-р сарын 20, 5:22
Эморно ч гэж үнэхээр гурилдахымаа ... Сая өнгөрдөг хагассайнд ёстой гоя эморох боломж бүр 150% бүрдээд ...
1. Төрсөн өдөр байсын
2. Машингүй өдөр таарсын
3. Пээс дээрээсээ төрсөн өдөртэй холбоотой бүх нотфи -г хааж амжсын
4. Урд өдөр нь бас сайхан ууцан нтр ...

Ингээд бүх бэлтгэлээ хангаж аваад эморохоор гардымаа ...

Сайхан сэлгүүцээд алхаад, зайрмаг таарвал авч идчээд, кофэ таарвал авч уучаад, тэгээд сайхан явжээтал холио солио гэдэг эвэнттэй таараад, яваад ортол угаасаа баахан найзууд байж таараад дэмий чалчаад суужийгаад нэг пиво ч аваад уучдын ... тэгээд гэнэт зааланд сагс тоглох ёстойгоо санаад заал руугаа яваад, орой нь гарч ирснээ Фаткатын сиди-ны нээлтэнд очихоор шийдээд очоод гараад ирсэн чинь уже 1 цаг болцон ... нөгөө эморно нтр гэдгээ мартцан байснаа санаж нтр ... :roll:
Эмоорно гэхээр яг яахын. хаха. жаахан тодруул даа. Чи яг юу хийх гээд явж байсан болж таарав?

Хэрэглэгчийн хөрөг
Jack
Бичлэг: 2
Элссэн: Да 12-р сарын 04, 1:24
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн Jack » Мя 6-р сарын 25, 2:47

Хамаг юм цайраад... амьсгаад боогдоод гэхээр чинь кино шиг л юм бодлоошд... Гэнэт манан буугаад, амьсгал боогдуулдаг нтр... :lol:

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 170
Элссэн: Бя 12-р сарын 02, 4:12
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 86 удаа
Талархагдсан: 175 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Лх 6-р сарын 26, 1:28

Ladykop бичсэн нь:
Мя 6-р сарын 25, 1:02
Тэр тариа нь хаана байдын. Олж авкя :(
Австралид зөвхөн эмчийн бичгээр өгдөг, 100 AUSD гэдийм бн :roll:

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин