Английн Премьер Лигийн 2017/18 улирал

Тоглолтуудын тухай, мэдээ баримт гэх мэт ерөнхий хэлэлцүүлгүүд энд
Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 373
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 138 удаа
Талархагдсан: 166 удаа
CONTACT:

Re: Английн Премьер Лигийн 2017/18 улирал

Бичлэг Бичсэн Chinggis » Лх 2-р сарын 27, 12:26

Шаазгайнууд ч бас л гоё байна даа. Сүүлийн 5-н тоглолтонд боломжит 15 онооноос 10 оноо зулгаачихсан байна. Ойр түвшний багуудаа бол хусаад л байна. Бараг энэ үзүүлэлтээр манайхаас ч илүү бөгөөд Лигтээ 5-д орж байна. Хэрвээ Рафа улиралыг энэ маягаараа сайн дуусгаад эхний 10-т багтаачихвал ч ирэх жил бас л хөөрхөн бүрэлдэхүүнээ зузаалаад хуучны эвгүй баг ч эргэж ирж болох л юм. Энэ жилийн лигийн багуудын өрсөлдөөн ч магадгүй АПЛ ийн хамгийн их өрсөлдөөнтэй улирал байхийг ч үгүйсгэхгүй болж байна шүү.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 373
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 138 удаа
Талархагдсан: 166 удаа
CONTACT:

Re: Английн Премьер Лигийн 2017/18 улирал

Бичлэг Бичсэн Chinggis » Да 3-р сарын 04, 4:41

Хүлээхээс өөрөө юуч хийж чадахгүй хүн чинь хүлцэнгүй гунигтай гэгч нь хараад л хүлээж байхаас. Сар гарнаа Золбоо гэдэг шиг л сууж байхаас золиг :cry:
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 373
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 138 удаа
Талархагдсан: 166 удаа
CONTACT:

Re: Английн Премьер Лигийн 2017/18 улирал

Бичлэг Бичсэн Chinggis » Мя 5-р сарын 07, 10:28

За да бараг улирал ингээд албан бусаар дууслаа даа. 2-р сард хичнээн сайхан мөрөөдөлтэй хүн явж байлаа.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 317
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 348 удаа
Талархагдсан: 173 удаа
CONTACT:

Re: Английн Премьер Лигийн 2017/18 улирал

Бичлэг Бичсэн biggy » Мя 5-р сарын 07, 2:39

1-р сард арай л эрт дүгнэсэн юмаа :x :cry:
лалрын юм
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Суралцан бичигч
Бичлэг: 84
Элссэн: Ня 12-р сарын 03, 6:34
Талархсан: 101 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Английн Премьер Лигийн 2017/18 улирал

Бичлэг Бичсэн Ladykop » Мя 5-р сарын 07, 4:34

Зиаа муухай горгор л байна. гээд яахав... өөрсдөө амандаа орсон тосоо түлхцэн хүмүүс.
Бодож байгаа хэдэн юмаа эвлүүлж бичих гээд үзье даа.
Дахиад л нэг жил "За яг дараа жил" гэдэг үгээ хэлээд л дуусгах нь. Бид хэд нээрээ үнэхээр багтаа итгэдэг, эсвэл гэнэн хүмүүс байгаам шүү. хэхэ. Өмнөх жилүүдэд Поульсен Конческитэй хэрнээ л дараа жил алнаа гэж хэлж байгаадаа бүрэн итгэлтэй байдаг байж хаха.
Гэхдээ энэ жилийн дараа жил гэдэг үнэхээр өөр байна. Цом атгаад алдсан 08/09, 14/15 онтой харьцуулж үзье л дээ. 15 онд манай бүрэлдэхүүн үнэхээр суга байсан, Ахлагч байсан тулдаа, Суарез чирсэн г.м хүчин зүйлээс runner up хийсэн. Тэрнээс Брэндан Рожерстой байгаад хичнээн, мөнгө санхүү байгаад бид цаашаа явахааргүй байлаа. Том багийн амбицад тохирох менежер биш гэдэг нь харагдсан. Од тоглогчид ирэхгүй, ирлээ ч тэднийгээ базаж чадахгүй г.м олон зүйл байсан.
Харин 08/09 оныг горойж үдэх үед үнэхээр ирээдүй гэрэлтэй санагдаж байсан ч одоогийн өндөрлөгөөс /аая, фанатын хувьд их юм үзсэн толгой :D / харахад тийм биш байж. Яахав Рафа багийн дунд шугамын гол цөм болсон Шаби Алонсог гомдоож 35-хан саяар Реал руу тавиад тууснаар багийн тоглолт нурсан ч бас бус нилээн хүчин зүйлс байж.
-Тоглолтын формэйшн. Үзүүр дээр ганц Торрестой довтолгоо. Кийн ирээд 2 довтлогчтой явахгүй гэдэг нь харагдсан, гоол хэт нэг хүнээс хамаарсан, баахан тэнцээнүүд.
-Рафа Бенитез өөрөө. Бас л зөрүүд нь дэндсэн, хүйтэн хүн шүү дээ. Man management тал дээр байхгүй, энэ нь урт хугацаанд эргээд явахгүй. Хэдийгээр Рафадаа хайртай хийсэнд нь талархдаг ч сул талууд ихтэй байж.
-Нэмээд хамгийн гол нь Клубын санхүү, менежмент 0 заачихсан, дампуурлаа зарлахад ойрхон болчихсон үе.
Харин одоо бүх юм өөр болж. Клубын удирдлага, санхүү, менежер, урт хугацааны төлөвлөгөө энэ бүгд нь балансжсан үед баг урт хугацаанд амжилт дагуулдаг юм байна гэдгийг бид олон багуудын жишээнээс харж байна. Манайд энэ бүгд нь байна. Багийн гол тоглогчдоо алдана гэсэн айдас үгүй, Яахав ганц нэг хүн явж болох ч энэ нь эргээд тоглолтонд том импакт гаргахгүй байх. Фирминогоо аваад явж байхад болох байлгүй дээ. Хэхэ. Тоглолтын хэв маягийн хувьд илүү mature болсон гэж гадны экспертүүд дүгнээд байна. Тэр нь дараа жил бүр зүгшрэлээ олох байх. Бувач явснаас боллоо нтр гээд гоншгоноод байгаа хүмүүсийг би ойлгодоггүй, явсан, дахиж ирэхгүй тэгээд боллоо. Магадгүй гегенпрессингийн үеэс одоогийн илүү тогтвортой тоглолт руу шилжихэд Бувач байхгүй байсан нь нөлөөлсөн ч юм билүү. /Ер нь тэгээд дангаараа тактикийг шийддэг байсан гэдгийг нь хэн чухам мэдэж байгаан ккк/ Урагшаа явахын тулд зарим зүйлийг ардаа орхих хэрэгтэй болдог. Тэр нь л болсон. Нуулгүй хэлэхэд улирлын эхэнд энэ жил цом бат гэсэн яг итгэл байгаагүй, дараа жилээс байх гэж дотроо бодож байсаан. :idea: Би л хувьд doubter аас believer болоод хувирчихсан. Клоппт итгээд л үзээд байж:
Дараа жилийн улирал
Даанч хол байна даа...
YOU’LL NEVER WALK ALONE!

Хэрэглэгчийн хөрөг
Tomrookop
Бичлэг: 29
Элссэн: Пү 12-р сарын 28, 1:34
Талархсан: 4 удаа
Талархагдсан: 37 удаа
CONTACT:

Re: Английн Премьер Лигийн 2017/18 улирал

Бичлэг Бичсэн Tomrookop » Пү 5-р сарын 16, 8:15

Рекорд улирал...

Өнгөрсөн жил бүх топуудаа нухаад л топ-6 дундаа хамгийн их оноо цуглуулсан баг, 100 оноо цуглуулж рекорд хийсэн хожигдолгүй улирал яригдаад эхэлсэн багийг нэг торгоож аваргуудын лигээс шившигтэй хасч байсан гээд энэ улирлын өмнөх улирлын дурсамжаас хүлээлт эхэлсэн л дээ. ВВД ирээд хамгаалалт тэгэж цэгцрэнэ гэж хэн санах юм. Нимгэн бүрэлдэхүүнээрээ гайхагдаж байсан жишигдэж байхдаа боломжийн тоглогч нарыг гол тоглогч нараа алдахгүйгээр авчирч чадсан....Фекирийг зарлачихсан хэвээрээ жинхэлсэн бол гэдэг бодол одоо болтол бодогдсоор....

Энэ улирлын эхэнд хэлж л байсан. Ёстой хамаг хүлээлтээ дээд цэгт нь тавина. Нэн ялангуяа Прэмиэр лигт. Аваргуудын лигт бол хэсгээсээ гараад том багуудтай алалцаад нэр төртэй дуусгах. Финал нтр гэж ёстой зүүдлээгүй л гол пойнтоо прэмиэр лигт хандуулж эхлүүлсэн дээ.

Улирал яг л миний хүссэнээр. Гоолын бороонд биш баг бүрт тааруулсан тоглолтын хэв маяг, түүнд тохирох дундын шугамын сонголт гээд л... Шинэ жил гэхэд хүснэгтийн оройд нэлээн олон оноо тасарчихсан. Ситиг хожвол бараг аваргын парад хийх ухааны юм бодож хэвтсэн тэр үед л хүлээлт хамгийн дээд цэгтээ байсан. Аваргуудын лигт бараг гарахгүй дээрээ тулцан байхад бараг харамсахгүй сууж байх жишээний. Гэтэл голсон юм голд орно гэж... Энэ тэмцээний финалыг хүлээгээд сууж байдаг. Өнгөрсөн жилийн Риал шиг бүх л томчуудыг гомдоож гарч ирлээ дээ... Тот харин өнгөрсөн жилийн манайх шиг... гэх мэт бодол одоо бодогдож сууна.

Примиэр лигийн яриандаа буцаж ороход....Би топуудаас цуглуулсан оноо л аваргын цомыг шийднэ гэж бат итгэлтэй байлаа. Энэ бодолдоо л итгэж Сити болон тэнэг 4 сдатай тоглосон тоглолтуудыг цомын урьдчилсан финал гэж өөртөө нэрлэн үздэг байлаа. Ситигийн хаалганд ороогүй тэр 1 см-н асуудал.... гэх мэт азгүй тохиолдол байсан ч нөгөө л нэг дундаж багуудттай тэнцдэг тэнцээ л үеийн үед ТАЙТЛ булааж байна даа. Рафагийн үед 2 хожигдол 11 тэнцээ гэж санагдах, гэтэл КЛОПП ЭРА-н үед 1 хожигдож 7 тэнцээд авч болдоггүй цом юм байна. Сити харин 4 хожигдсон ч /Челси, Палас, Лэстэр, Шаазгай гэж санагдаад байна/ 2хон тэнцээд л манай дээр бичигдлээ...ТОП-6 багийн хоорондын тоглолт чухал ч дундаж багуудад алдсан оноо болгон ТАЙТЛ-с мулталсан байна даа.

Жил бүр л ярьдаг. 38 финалын тоглолт хийж байгаам шиг сэтгэл зүйтэй тоглоход манай багийг барах баг дэлхийн бусад лигт түй ч байхгүй. Энэ улирлын дутсан 1 оноо, ирэх улирлд тоглогч нарт том мотевац өгч 38 финал тоглолт хийх сэтгэл зүйг өгөөсэй л гэж хүсэж байна.
``You'll Never Walk Alone```

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 0 ба 0 зочин