Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Юу хүссэнээ л бич дээ..
Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 125
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 142 удаа
Талархагдсан: 151 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Бя 9-р сарын 28, 5:53

Хөдөлдөг тоонууд.

Чөлөөт эдийн засагт шилжиж, мал хувьд шилжсэнээр огцом өсөлт эхэлсэн юм байна. 2000, 2010 оны үеүдэд зуд нүүрлэж мэдрэгдэхүйц тоо толгойгоор хорогдож байж. Зүй тогтлоор бол ирэх жил зудтай...
Ямаа арай л байна. Бэлчээрийг жинхэнэ тахалдаг нь ямаа. Баянаа бодолцоорой :D .

Гадаад худалдааны дүр зураг дээр олон юм донгосоод байх шаардлага үнэндээ алга.
Их Британи руу алт гаргадаг юм байна. Бусдаар бол Хятадруу нүүрс, зэсийн баяжмал, хүдэр юутай хээтэйгээ гаргаад. Оросоос нефть, уул уурхайн зарим түүхий эд бүтээгдэхүүн авдаг аж. Мөн эрчим хүч. Удахгүй оросруу нүүрсээ зөөгөөд, оросууд нь хятадруу зөөгөөд манай гадаад худалдаанд нэг том түнш ОХУ орж ирэхийн байлгүй :evil: :P

Манай нийт гадаад худалдааны түүхийг харахад 100 жилийн өмнө тусгаар тогтнолоо олж авсан үетэйгээ харьцуулахад 2000-3000 дахин томорсон байна. Гэхдээ гол тэлэлт сүүлийн 10 гаран жилд болжээ. Тодруулбал 2008 оны ОТ-н алдарт гэрээний эхний 3 жилийн шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр тэлж аваад, цаашаа эрчимжиж. Зөвхөн ОТ-н ХО-г хасаад үзвэл (дам нөлөөг тооцохгүйгээр) буцаад 30-40 хувь буурах жишээтэй.

гэх мэт тоо, баримтуудыг хөдөлгөж харах нь илүү сонирхолтой юм. Гол хэлбэлзсэн үеүд дээр тайлбар, мэдээлэл хайж шигтгээд бүр күүл.

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Шилдэг бичигч
Бичлэг: 91
Элссэн: Ня 12-р сарын 03, 6:34
Талархсан: 113 удаа
Талархагдсан: 59 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Ladykop » Да 10-р сарын 14, 2:42

ингэхэд түрийвчээ олсон уу Мөөжгөө?

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 125
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 142 удаа
Талархагдсан: 151 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Лх 10-р сарын 16, 10:52

Ladykop бичсэн нь:
Да 10-р сарын 14, 2:42
ингэхэд түрийвчээ олсон уу Мөөжгөө?
Олоогүй ээ. Замын үүдээс УБ жижиг тэргээр ирэхдээ унтах гээд унтаж чадахгүй айдастай хаха. 7 цаг гаран давхиж орж ирдэг юм байнал. Яарвал даардагын л үлгэр боллоо. Буухдаа түрийвчээ унагаад буучихдаг, түүнийгээ бүүр маргааш нь мэддэг. Холбогдож магадгүй гэж найдаад байж л байна дөө :evil:


Шинэ ажил,

Олон сар дуншсан тохиролцоондоо хүрээд ажилдаа орсон. 1-4 ажлын 4 өдөртэй, цалингаа боломжийн нэмүүлээд авсан. Гэхдээ энэ жилийн 13 дахь сарын цалин буюу бонус бодуулахгүй болзолтой. Ирэх жил бол ОК.

Энэ жилийн төсөв, төлөвлөгөө хаалтаа хийх гэж байгаа болохоор шинэ төсөв гаргуулахгүй дотоод нөөцөөрөө дотооддоо сайжруулалт, автоматжуулалт, ажлын бүтээмж, хурд нэмэх шийдлүүд дээрээ ажиллана.
Ирэх жил гадагшаа санал болгох технологи шингэсэн бүтээгдэхүүнүүдээ бэлтгээд, төсөв тооцоогоо гаргаад ирэх сараар хэлэлцэнэ дээ.

Сэтгэл санаа сайхан л байна. Тааваараа, сонирхолтой ажлаа хийгээд эхний хэд хоногтоо бол. Сошл дээрээ элийрдэгээ багасгая гэж бодож байсан ч ажлын шугамаар сошлтойгоо нэлээн зууралдах тавилантай. Тэгээд угийн нэг мэдэмхийрч, ярих дуртай зуршлаараа энд тэнд тэсэлгүй сонин сонин юм биччихээд байх юмаа идда. Ямар сайндаа 10000 сунайлт гэж зарлаад тэрнийгээ постолж кайф авч өөрийгөө аргацааж байхав :P

Хувийн төсөл. Ярихад арай эрт байгаа ч явцтай байгаа. Зээл аваад зараад эхэлчихсэн одоо ямар болъё, ухрая гэх биш, дуусганаа оноос өмнө. Нэлээн найдлага тавьсан, итгэл ч буураагүй л яваа. Болоод ирэхээр холбогдох, хамтрал ярилцах хүмүүс Ladykop-оос авхуулаад бий шүү.

Өөр тайвандөө. Түрийвээ олчихвол нэг иймэрхүү болчих гээл байжийна идда дахиад л бодохоор л... Ууж идэж яваад хаяцан бол бас яая гэсэн гэшшш хаха.

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин