Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Юу хүссэнээ л бич дээ..
Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Суралцан бичигч
Бичлэг: 80
Элссэн: Ня 12-р сарын 03, 6:34
Талархсан: 94 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Ladykop » Пү 2-р сарын 21, 11:46

Энд чинь яасан аятайхан яриа өрнөө вэ.
Мөөжгөөд юуны түрүүнд баяр хүргэж амжилт хүсье! Шинэ зүйлс, шинэ технологийн талаар бидэнтэйгээ боломжоороо энд хуваалцаад яваарай. Тэгвэл их баярлана шүү.
Чамайг багшлах, лекц унших тал дээр нилээн чадвартай, бас өөрөө ч дуртай юм шиг ажиглагдсан, сайн мэдэхгүй ч зүгээр тийм сэтгэгдэл төрсөн, буруу байж магад. Нэг сургалт, workshop, лекц маягийн зүйл хийвэл хамгийн түрүүнд бүртгүүлнэ шүү. хэхэ.

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 370
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 134 удаа
Талархагдсан: 163 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Chinggis » Пү 3-р сарын 28, 11:45

Өчигдөр манайд ёстой нэг шүүхийн шинэтгэлийг бүтэн хэдэн ч алхамаар ухраачихсан юм тоогүй шийдвэр гарчихлаа даа. Женко Хүрэлсүх Занданшатар 3 өнөөдөртөө нэг бохир* хүмүүсийг өөрийн цэвэр* хүмүүсээр солиод шүүх, прокрор, АТГ ийг зөв болгоод явна гэж шийдчихлээ. Магадгүй тэр шийдэгддгүй нөгөө хэргүүдийг шийдээд явах л байх. Шийдвэрлэх нь буруу биш. Зөв болгоод зарим шүүхийн балиар зүйлийг гаргаж тавих л байх.

Харин хамгийн аюултай нь Женко яагаад 2021 оны сонгуулийг түй май гээд ингэж өөрийн толгойлж ирсэн ардчилсан холбоо, түүний үзэл баримтлал, сонгогдсон намаасаа, журмын нөхдөөсөө салах болов. Яагаад Хүрэлсүх намынхаа гишүүдээ барьцаалж, шантаажилж, заримыг зайлуулж дайсан болон барин байж батзандантай гар нийлж алхах болов. Ерөөсөө л энэ 2 хүнд алдах зүйл огт байхгүй болсон байна л гэж харж байна.

Тэдэнд намаа, журмын нөхдөө, чөлөөт үзэл бодолтой иргэдээ махны машинд оруулж байж л эрх мэдлийн оройд залрах өөр сонголтгүй болчихож. Өнөөдөр тэд шударга зүйл яриад нийгэмд тулгамдсан асуудал, тэр алсын зорилго нь хамгийн зөв гэдгийг итгүүлж чадаж байна. Уг нь бол алсын хараа нь зөв байгаа тийшээ хүрэх аргачлал нь туйлын буруу болчихож байгаа юм.

Нэгэнт ухрах замгүй болсон болхоор 20,21 оноос урьтаж л энэ улсын дарангуйлагч Путин нь болохгүй бол өөрсдөө яг энэ машиндаа 2 жилийн дараа хэрчүүлнэ гэдгээ тун сайн мэдэж байгаа. Гэхдээ энэ 2 ийн хэн нь ч Медвеедев болох сонирхол байхгүй. Тэгэхээр энэ 2 ийн дунд маш том дайн үүснэ. Харин ингэхдээ нэгнийгээ дарж авахын тулд өнөөдөр манангаар нь дуудаад байгаа зарим улстай буцаад яаж ч сүжрэх бол гэхээс бараг огуйсдас хүрмээр л болж байна.
Энэ бүхнээс үүдээд ерөөсөө ардчилал огт хэрэг алга, чанга гар хэрэгтэй, нэг хүн нь л идээд бусад идэхгүй байя зэрэг нь бараг чихэнд их аятайхан наалдацтай сонсогдож эхэлнэ. Харин ийм үймээнд өнгөрөөсөн хайран цаг хугацаа Монголыг ухруулна гэхээс урагш хөтлөхгүй. Одоо л дуугарахгүй бол сонголтоо зөв хийхгүй бол ирээдүйд энэ улсаас явая гэхэд ч оройтсон байх вий. Казахстан, Узбек, Киргиз, Туркмен шиг байх нь хэнд илүү ашигтай вэ гээд хархаар ойлгомжтой Орос, Хятад болон тэдний хөөрхөн үгэнд сайн ордог манай Диктатур 3-т ашигтай байна.

Элбэгдорж гэж дуракыг бодхоор ёстой уур хүрмээр. Ийм зүйл рүү оруулахгүйн тулд яаж явж ирсэнээ умартаад ийм муухай бололцоог Женкод гаргаад өгчихвөө. Эрх мэдэл ингэхээр л хүнийг муухай өөрчилж байгаам. Хэрвээ 14 онд Сайханбилэг хамтарсан засаг байгуулсны дараа Элбэгээ ерөнхийлөгчийн эрх мэдлээ хязгаарлах хууль 16 оны эхнээс хэрэгжхээр заагаад, Парламентыг хүчирхэгжүүлж өгөөд буучихсан бол. Энэ нь Миеэд давхар ашигтай байх байлаа. Хэт их шунаж бардасны гай л юм даа.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 114
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 135 удаа
Талархагдсан: 120 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Бя 3-р сарын 30, 5:13

Одоо бүр гол харлаж байна.

Би БОЛОМЖ алдахаас их айдаг. Бусдын боломжийг хулгайлахаас зайлсхийхийг хичээдэг. Өөрөө айдаг учраас. Айж байгаа шалтгаан нь ямар их боломж, ирээдүй минь үгүй хийгддэг гэдгийг эрт ойлгосон учраас. Тиймдээ ч миний болоод томруулбал бидний энэ цаг үеийн боломжийг үгүй хийгсдэд би дургүй бөгөөд шүүмжлэлтэй сэтгэгдэлтэй байдаг.

Кино үзэж байгаа юм шиг Эби тэгсэн, одоо Миеэ тэгнэ, тэгэнгүүт нь Баталгаа тэгнэ... гэх мэт таамаг тааврууд утгагүй байна өө. Учир нь энэ нөхдүүд энд тэнд ярихаараа бүгд л сайхан найзууд, багадаа хамт бужигнаж явцгаасан гэж ярилцдаг. Үеийнх нь хөгшчүүд ч тэрнийг нь баталж аягүй найзархаж байгаа уншигдаж, сонсогддог. Зүйрлэвэл одоо бид нар шиг юм уу даа. Гэмгүй л сайхан найзалж, нөхөрлөж байсан нөхдүүд одоо ийм байдалд хүрцгээсэн. Хэн хэнийхээ бөгс, хошногийг хамгийн сайн мэддэг нөхдүүд өнөөдөр дээр алалцаж байгаа дээр нь бид хэд дагаж намирцгаагаад хамаг залуу нас, хамаг ирээдүйн сайн сайхан боломжуудаа тэднээр үгүй хийлгэж байгаад дургүй хүрдэг.
За тэгээд ердөө 7-хон хоногийн дотор бидний биднээс хойш үеийн ирээдүйг үгүй хийсэн байж болох хуулийн өөрчлөлтийг нэг нөхрийн далд явуулгаар хийчихлээ гэж хардаж байна. Өнөөдөр бид шавар шавхайнаасаа салж буй мэт боловч ирээдүйд намагт шигдэж байгаа л санагдаж байна.

Анхны ерөнхийлөгч О гуайн талаар даанч мэдэхгүй юм. Би ч жоохон байж, манай энэ алалцаж байгаа хэд ч бүгд хоосон нэг гараанаас эхэлж байсан болохоор сайн муугаа үзэлцээгүй явж. Аан тийм дээлэн дээрээ газрын тосоор хээ дардаг нь зурс хийдэг.
Удаах ерөнхийлөгч Б гуайн талаар, хөгжилтэй утгатай нэрнээс нь болоод нэрийг нь тод санадаг. Хожмоо титэм үг гээд ТВ-ээр эчнээ таньж мэддэг болсон. Сураг дуулахнээ бас л овоо бүлэглэл, хор найруулга хийсэн гэж яригдаад байдаг. Өөр сайн мэдэхгүй юм.
Гутгаар ерөнхийлөгч Э гуайн талаар харин оюутан ахуй цаг дор, сонгууль сурталчилгааны ажил мажил хийж үзээд, бас амьдрал, ахуй орчны талаар мултарч ярьдаг нас минь таарсан болоод ч тэр үү нэлээн сайн мэдээлэл дуулж байсан байдаг. ТВ9 гэж сувагтай тэр нь Ерөнхий Сайд гэдэг үгний товчлол гээд л... Энэ үед яг надад аюул нь тулгарч байгаагүй ч бас л хэзээ буушгүй хаан мэт нөхөр гарч байгаам байна даа гэж зэрвэс бодогдож байсан нь үнэн.
Энэ үеийг хүртэл нам гэж ярьвал АН намыг дэмжмэр сэтгэлгээтэй байдаг байсан. МАХН-нд дургүй байлаа.

Улмаар дөтгөөр ерөнхийлөгч Э гуайг гарч ирэхэд нь баярласан. Гэхдээ Э гуайдаа биш өмнөх Э гуай нь буусанд би хувьдаа олзуурхсан. Тэгээд ид ажил амьдралтай хөл залгаад улс төр мөрийг нээх ойшоож байсангүй.

Харин зах зээл, бизнесийн орчин талруугаа ажлын шугамаар судалж, шинжилж явахдаа Оюу толгой, Энержи ресурс гэх асуудлуудын хүрээнд зөв буруу, боломжтой боломжгүй гэдэг дээр идэвхитэй санал бодол уралдуулж, бодож дүгнэдэг болж эхэлжээ.
Анхандаа Оюутолгойн менежментийн бодлогыг буруушаадаг байв. Бүтээн байгуулалт хийхгүй зөвхөн уурхайн кампаа л тордож байгаад явахад яг л хоосон үлдэх юм байна гэж бодогдож дургүйцдэг байлаа.
Гэтэл Энержи ресурс, Оюутолгой 2 төсөл бол Монголын эдийн засгийг 5-6 дахин томорч өдий зэрэгт хүрэхэд нөлөөлсөн гэхээр ямар том, ямар агуу буюу мега төслүүд болохыг бодолцож эхэлсэн. Бодлого нь ялгаатай боловч хоёулаа Монголд наалдацтай юм байна гэдгийг ойлгосон.
Энержи ресурс шууд өөрсдийн менежмент, гүйцэтгэлээх шууд хөрөнгө оруулалттай Монголчууд бидний хүсээд буй хөрөнгө оруулалтыг хийдэг. Харин Оюутолгой зөвхөн менежментийн оролцоотойгоор Монголчуудаар өөрсдөөр нь гүйцэтгүүлж хөрөнгө оруулалт хийдэг болохыг ойлгосон.
Мега төслүүд учир анхны хөрөнгө оруулалт маш том. Эхний жилүүдийн шууд ашиг гэж байхгүй, өгөөж нь мэдлэг, техник технологи байна. Дунд шат буюу 5-10 жил дотор гол үе шат буюу ашиг хүртэж эхлэх. 10+ жилээс овоож оцойж эхлэх ёстойг ойлгосон. Тиймээс эдгээр төслүүд хугацаа алдаж болохгүй, дундаа зогсож болохгүйг ойлгосон. Ингээд ирэнгүүд УЛС ТӨР тогтвортой байх ёстой буюу улсаас барьж буй бодлого ойлгомжтой, урт хугацаанд тогтвортой байх ёстойг маш сайн ойлгосон.

За тэгээд улс маань, төр засаг маань, улс төр маань яаж байна?, өмнө яасан билээ? гэдэг асуултууд руу эргээд орсон. Хоёр Э дээр ихээхэн шантааж, бизнесийнхэнийг боомилох, түгжилдэх ажлууд их явагдаж дээ гэж ойлгогдсон. Энэ бол улс төр л дөө. Эдгээр нөхдүүд овойж оцойсон ч улс орон амгалан тайван урагшилсаар л байсан. Систем буюу Үндсэн Хууль маань эрүүл учир хэсэг хугацаанд ийм нөхдүүд оодорч байгаад системд баригддаг л гэж боддог байсан.

За тэгээд энэ бүх түүх өрнөж байх зуур Б гэх нэгэн бизнесмэн, бөх нөхөр янзан бүрээр их үзсээн зайлуул. Үнэхээр бяр нь гэдэг шиг ухаан нь хүрэхгүй учир төрөөс өмчилж авсан хөгжилгүй хэдэн бизнестэй. Уг нь бол бас л хүний үндсэн хэрэгцээг хангадаг бизнесүүдийг тогтвортой авч явж байгаа л даа тэрнийг нь буруушаахгүй. Мань эр бас уул уурхай гэдэг том юм руу орчихмоор санагдсан гэж ойлгодог. Тэгээд үзсэн үнэхээр гадны байтугай дотоодын арай бизнес ойлгодог нөхдүүд ч мань эртэй хамтрахгүй нь тодорхой. Тиймээс нөхөр улс төр гэдэг замыг сонгосон биз. Тэр үеэс л Монголыг гажуудуулж эхэлсэн гэж боддог доо. Өрнөлийг нь бүгдээрээ мэдэхээс хойш нуршаад яахав.
Тодорхой үнэн нь гэвэл:
Энэ хүнтэй зууралдсан 10 жилийн хугацаанд 270км урт үргэлжилдэг нүүрс тээврийн том тэрэгнүүдтэй... улбаалсан нас баралт, дамнасан хоол, буудал, биеэ үнэлэлт... хуучины мянганы ахуй тэнд босчихсон.
Харин оросууд хуурай газраар төмөр замтай болсон, саяхан усан дээгүүр төмөр замтай болсон. Манайхтай ижил төрлийн бүтээгдэхүүн болох нүүрсийг ямар хүн үхүүлэхгүй, заваарсан бизнес, байгаль экологийн муу нөлөөгүйгээр хямдхан бөгөөд тасалдалгүйгээр тээвэрлээд босч ирж байна.
Ийм хэцүү нөхцөлд ЭТТ, ЭР нарс нүүрсээ аль аль нь зарсан. ЭТТ 1000 шудайг зарж ашиг олсон, ЭР 10 шуудайг зарж дутахааргүй ашиг олсон. Ямар ч эрүүл ухаантай хүн бодож үзнэ биздээ?, ийм харьцангуй байж болох уу? г.м
Өнөөдрийн хүрсэн 5-6 дахин томорсон эдийн засаг маань магадгүй 6-8 эсвэл бүр 10 дахин томорчихсон байх байлаа...

Эргээд Э рүүгээ ороё. Отгон Э ч үнэхээр хорны эзэн байжээ гэж бодсон үе нь өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн шийд гарах үед төрсөн. Б-тэй тамга тэмдэгээ өгөлцөж авалцаж байхдаа тэр үнэхээр Б,Э хоёроос санал сонсож байгаад өөртөө ашигтайг нь сонгочихсон гэлтэй бахдалтай ажиглагдсан. Цагаан сонголт гэж сайхан боломж бидэнд байж Б,Э хоёрыг халах боломж байсан ч авч Э гуай тэр боломжийг бидэнд олгоогүй, өөрийгөө бодож өнөөдрийн энэ ирээдүйгээ зуржээ. Ум маань бадми хум.

За тэгээд тавдугаар ерөнхийлөгч Б. Мордохын хазгай гэгчээр ерөнхийлөгч болсон цагаасаа л хэл ам татлуулсан, болохгүй, чадахгүй байгаа нь харагддаг байлаа. Бүтэн 10 жилийн амьдралд маань боломж хулгайлсан нэгнээр бодогддог тул би дургүйлхдэгдээ ч тэр үү ерөнхийлөгч маань гэж хүлээн зөвшөөрч чаддаггүй л явлаа дотроо.
АН гэдэг нам нь бас нэг Э гэдэг муу нэртэй нөхрийг даргаараа сонгох цаг дор энэ нам үхжээ гэдгийг дотроо хүлээн зөвшөөрсөн. Одоо байгааг нь харахад л хангалттай. Миний хувьд эцсийн найдвар МАН болсон. Учир нь МАН 65-даж олонх болсон (нас ч яваад улс төрийг лаг ярьдаг, мэддэг болчихсон байгаа биз? хахахаха). Албан тушаал, нянгар олонтойг нь мэдэж байсан ч Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Э ерөнхийлөгчийн балиартсан боломжуудыг боомилно гэдгийг сонсоод дотор уужирч байсан саяхан мэт. Гэтэл яасан гээч? та нар мэднэ дөө.

Б ба түүний Э гэдэг зуудаг нохой гэчихмээр хоёр эрхэм үнэхээр 76 байтугайгаар нь тоглож, наадаж 2 хүрэхгүй жилийг өнгөрөөлөө. Тэгээд сүүлдээ ухаалаг үзэх гээд, үнэн замаар үзэх гээд барахгүйгээ мэдрээд шулуухан шууд шаахаар шийдсэн нь өнөөдрийг илтгэж байна. Тэд тайлбарлахдаа үнэнээр явж болдоггүй юм байна гэж байгаа ч, үнэнээр явах чадваргүй хоёр хүн шүү дээ өөрсдөө.

Өнгөрсөн 7 хоногийн үйл явдалд миний дүгнэлт, ойлголт гэвэл:
О, Б хоёр ерөнхийлөгчийг түр орхиё сайн мэдэхгүй учраас.
Э ба Э нар бол одоогийн Б-г бодвол боловсролтой, сэхээтэн. Тиймдээ ч тэд энэ чадвар + улс төрийн нөлөөндөө бардаж бантан хутгасан хэрэг. Тэдний хүрээлэл боловсролтойдуу болж таарсан. Тэгэхээр тэгээд тэд өөрсдөө хулигаан, дээрэмчин, рекэтир биш тул том бизнесүүд рүү хуруугаа чиглүүлсэн байдаг. Мөн бизнесүүд дотор байдаг буруу гарын сэргэлэн баагийнууд өөрсдөө гүйж очиж орооцолдсон хэрэг байдаг. Жишээ нь тэр алтан дорнодын Ганболд гэх нөхрийг бол тэгэж дүгнэж болохоор. Тэгээд харилцан тохиролцоод хол ч явцгаасан, эцэстээ муудалцсан байх л даа.
Юу гэх гээд байна гэхээр Э ба Э нарын дагуулууд, бараа сүрэг нь тодорхой хүрээ, тодорхой түвшиндээ л заваарч байсан.

Харин манай Б гуайн баг, дагуулууд ч бол ёстой эвгүй гарууд шүү дээ. Тэдэнд дүрэм гэж байхгүй учир ТААЛАГДАХГҮЙ эсвэл ДАГАХГҮЙ л бол заваарна. Энэ өргөн хүрээндээ тодорхой бүлэг, тодорхой хэсэгт хохиролтой биш бүх нийтэд хохиролтой гэсэн үг. Яг л мафитай кинон дээр мафийн толгойлогчийг эзгүйд далжиганадаг дүрүүд байдаг даа! Яг л тийм үйлдэл, дүрүүд одоо даварна. Учир нь толгойлогч дүрмийг зохиодог болчихлоо. ҮХ минь буюу ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ гэдэг ахдмад буурлуудын минь хэлц түүх болон үлдэнэ.

Б ерөнхийлөгч маань ямар нөхцөл байдлаас, ямар арга замаар өдий зэрэгт хүрч, ямар үйлдэл хийж байгаагаас нь хараад энэ хүн хэзээ ч энэ байр сууриа тавиж өгөхгүй тулд ясаа цайтал үзнэ, чөтгөртэй ч хамаагүй нөхцөнө гэдгийг илэрхий ойлгох боломжтой.

Мартсанаас манай жинхэнэ ерөнхийлөгч удахгүй айлчлан ирэх гэж байгаан гэнэ шт. Цаг үеийг нь давхцуулахаар дарга ирлээ цагаан хэрэглэлээ бэлд гэдэг кино шиг нэг зориглоод асуудлаа шийдчихээд даргаа угтан авч байгаа ч юм шиг.

2020 оны УИХ сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг жаахан ажиглаад байдал эвгүйтвэл үнэндээ энэ улсад амьдарч гасалж байснаас....

Сониноос сүүлийн үед манай гайгүй гэсэн мэдээний цахим сайтууд бүгд хамааралтай, хамааралгүй ОХУ-д болсон үйл ядвлын тухай мэдээлэл бөмбөгдөөд байгааг анзаараад харчихаарай.
Бас оросын зарим мэдээллийн хэрэгслүүдээр Монгол руу багшлахаар дүрвэж байна ухааны баахан худлаа тоо баримттай мэдээлэл цацагдаад байгаан байна. https://www.youtube.com/watch?v=8NBoKJgZH7E
Мөн ОХУ-д интернэтийг хязгаарлах бүр цаашилбал хаах тухай хууль нь батлагдаж байгаа бололтой... мэдэхгүйээ идда.
Хамгийн сүүлд 1 гишүүн Muujguu нд нийт 0 дахь удаагаа зассан

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 114
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 135 удаа
Талархагдсан: 120 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Бя 3-р сарын 30, 5:16

Ladykop бичсэн нь:
Пү 2-р сарын 21, 11:46
Энд чинь яасан аятайхан яриа өрнөө вэ.
Мөөжгөөд юуны түрүүнд баяр хүргэж амжилт хүсье! Шинэ зүйлс, шинэ технологийн талаар бидэнтэйгээ боломжоороо энд хуваалцаад яваарай. Тэгвэл их баярлана шүү.
Чамайг багшлах, лекц унших тал дээр нилээн чадвартай, бас өөрөө ч дуртай юм шиг ажиглагдсан, сайн мэдэхгүй ч зүгээр тийм сэтгэгдэл төрсөн, буруу байж магад. Нэг сургалт, workshop, лекц маягийн зүйл хийвэл хамгийн түрүүнд бүртгүүлнэ шүү. хэхэ.
Хаха өөрийгөө хэлэхгүй. Бүхэл бүтэн Жи Мобайлын нөлөө бүхий хатагтай байж.
Нээх тэгэж өөрийнхөөрөө дагнаж лекц, сургалт энэ тэр гэхгүй байхаа. Угаасаа их боддог, тооцоолдог болохоор нэг яримаар санагдахаараа ярих дуртайг ч хэлэх үү. Сүүлийн үед сурсан ойлгосноо хуваалцмаар санагдаад байдаг болсон. Тэгээд JCI Academy гэж хэсэг нүдлээ. Амьдрал сонирхолтой л болж байна. Гэхдээ би үнэхээр трэйнэр биш юм билээ хахаха.

Business Analyst-ийг нэлээн судалж байгаа. Тэр талаар нь түлхүү хуваалцах байхдаа facebook болон энэ хавиар.

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 114
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 135 удаа
Талархагдсан: 120 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Бя 5-р сарын 11, 1:03

Гэнэтийн жингүйдэл хаха

Зиа зиа олон сар дуншсаны эцэст компанитайгаа тохиролцоонд хүрвээ. Гэхдээ 8 сарыг дуустал албаны даргатайгаа зайнаас ажиллах тохироотой, одоо авч буй цалингаараа. Миний хувьд санаж байсныхаа дагуу тохирч байгаа болохоор сэтгэл өег л байна. Харин 9 сараас буцаж ирээд компанийхаа захиралтай тохиролцож Технологи хариуцсан товарищаар эхэлнэ өөрийн зорилт бол CTO гэж овоглох.
Гэнэт өглөө бүр 9 ажил эхлүүлж, өдөр бүр 8 цаг зарахаа байсан чинь жаахан хийцгүйрэх ч шиг, жингүйдэх ч шиг мэдрэмж төрдөг юм байна. Гоё ашиглана даа энэ боломжуудаа. Манай хүн бас сургуульд сурахаар явах гээд байгаа тул аль болох хамт их цагийг өнгөрүүлэх нь чухал болоод байгаа энэ үед яг сайхан тохирлоо л гэж бодож баяснам.

За тэгээд 3,4 саруудад гэж төлөвлөж байсан хэлний бэлтгэл амралт аялалаа 6,7 саруудад тааруулаад явж таарах нь. Элдэв цол гуншин, түвшин тодорхойлохоос илүү чөлөөтэй, хажуугаар нь өөрөө амраад outsource/code нүдэх боломжтой, хямд үнэтэй газар сонгохыг зориод судалж үзээд Филиппин рүү 2 сар ухасхийхээр шийдлээ. Далайн эрэг дээр өдрийн 6 цагийн Англи хэлний хичээлтэй, 2-3 цагийг кодонд зарцуулаад, 1-2 цагийг ажилдаа зарцуулаад үлдсэн хугацаанд нь унтаж, амарч, маазарч байгаад ирнэ гэсэн бодолтой байна. Энэ нь ч энэ жил Анфилд явахыг зориж, визанд ороогүй шалтгаан минь юмдаа.

Манай МоЯа нарыг яах вэ?
ХОТ гэж ер нь ямар газрыг хэлдэг юм бэ? Майдар хот төсөл гэж нэг лаларын юм ерөнхийлөгчийг үнэн самарч байна дөө хаха. Төв аймгийн Сэргэлэн сум гэх. Ундны усны хангамж?, дулаанаа хэрхэн шийдэх?, эрчим хүчээ яахав УБ-ээс татчихана гэж бодоё, бохир боловсруулах станц?, хог хаягдлаа яах? гээд суурь дэд бүтцийн асуудлууд юуч дурдагддаггүй ЭКО хот ёстой хуцлаа л байна. 10 жилийн дотор 90 гаран мянган хүн амтай хот босгоно гээд одоо ичихгүй чааж байна. Бас болоогүй хоосон тал дээрээ кино үйлдвэрийн шав тавиа *аасан. Монгол улсын ерөнхийлөгчийн хувиар очиж шав тавилцаж байхав. Тэр нэг үйлдвэр нь хоосон тал дээр бас хаанаас цахилгаан, дулаан, бохир, цэвэрээ шийдэх юм байгаан.
Яахав ажиллаж амьдрах хүмүүс нь байгаа байхалдаа Хэро Баатар, Шүүрт, Цэн Цэрэн, алдартай элстэй уут цоолдог кино найруулагчид, Баттулгыг мэдэж ном бичдэг зохиолч, судлаач сахалтай баачка г.м-ээс авхуулаад жинхэнэ цуглуулаад Майдарлуулж байвал таарсан бүлгэм. Магадгүй энэ хүрээллээ 100 мянга хүргэнэ гэж зориод ч байгаа юм уу бүү мэд хаха.
Гэтэл өнөөдөр Өмнөговьд ус хуримтлуулах, хэрэглээний цэвэр усаар хангас станц баригдчихсан, дунд зэргийн цахилгаан станц баригдчихсан одоо суурьшил эрчимтэй явагдах дэд бүтэц нь бүрдчихсэн байгаад байдаг. Энэ бүхэн 10 жилийн хугацаанд бий болж байна. Харамсалтай Говь бол Хангай биш учир гоё ногоон орчин, гол ус, уул мод байхгүй өөрсдөө сонирхолоороо зориж очиж амьдрах хүн ховор л байх. Хуучин цаг шиг Эрдэнэт, Дарханыг босгосон шиг шууд томилоод явуулчихдаг байсан бол өдийд Цогтцэций, Ханбогд зэрэг сумдууд алж байгаа л даа.

Зүүнбаян руу тас хөндлөн орж ирдэг Зика, Жэнко хоёрыг яалтай. Яахав Зүүнбаянд урд нь нефть олборлож Орос руу гаргадаг байсан л юм билээ. Тэр утгаараа Зүүнбаян их том, хүчин чадалтай цэргийн анги байж. Бидний аав, ах нарын үеийнхэн ихэнх нь л Зүүнбаянд алба хаасан гэх юм билээ.
Тэгээд тэнд тийм нефть болон бусад үйлдвэрлэлийн суурь бүтэц байгаа түүгээр нүүрсээ дамжуулж тээвэрлэвэл тэндэх нүүрсний хэрэглээний асуудлаа шийдээд, цаашаа (шинэ барилга бариад төвийн шугаманд холбоод хаячихдаг шиг) босоо тэнхлэгийн төмөр замтай холбочихоно гээд үнэнээсээ яривал өөр л дөө. Гэтэл Зүүнбаян дахь боломжийг тас нуугаад эсвэл зориуд ярихгүй мушгиад байгаа нь хоёр изда тэнд эзэн суух гэсэн санаархал шиг л санагдсан.
Цэвэр бизнес, эдийн засгийн утгаараа бодож үзвэл яг одоо цагт хамгийн ашиггүй, хамгийн тэнэг хувилбар нь Зүүнбаянгаар дайруулж төмөр зам тавиж нүүрс зөөх явдал. Энэ нь ТТ, ОТ-г хорлож буй үйлдэл.
Цаагуураа Улаанбаатарчууд, Дарханчууд, Сэлэнгэчүүд гээд төмөр дагуух хотуудыг хорлож буй хэрэг, цаашлаад Монголын худалдааны салбарыг хорлож буй хэрэг. Одоо нүүрс тээвэр орж ирээгүй байхад энэ төмөр зам чинь худалдааны эргэлт, бараа тээвэрлэлтээ дийлдэггүй шдэ. Ганц замаа худалдаа нь ч, иргэд зорчигч нь ч хамт ашигладаг болохоор нэг нь ихэсвэл нөгөө нь хумигддаг. Яг Улаанбаатарын төвийн эрчим хүч, дулаан, цэвэр бохирын систем, шугам шиг. Барилга барьсан болгон матарлаал төвийн шугам руу цутгаад байдаг төвийн шугам нь дийлэхгүй одоо Улаанбаатар даяараа бүгд бантанг нь үүрч байгаа шиг.

Ганзоригийн энэ цувралуудыг хүмүүст их сайн тарааж, үзүүлмээр байгаамдаа.

Бобоз АНУ-Хятадын худалдааны дайнаас өөр сэдвүүд зөндөө шүү сайн бичээд байгаарай. Ялангуяа зэрэг ахиулж байгаа бол сайн бич хөгшөөн. Бичихдээ заавал шийдэл, нотолгоо байх албагүй хааяа нээлттэй, санал дэвшүүлсэн байдлаар бичвэл манай Монголчууд чинь зөрөх, батлах дуртай болохоор өрвөлзөөл ороод ирнэ.

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин