Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Тоглолтуудын тухай, мэдээ баримт гэх мэт ерөнхий хэлэлцүүлгүүд энд
Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 312
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 335 удаа
Талархагдсан: 169 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн biggy » Мя 12-р сарын 18, 3:35

Байернтай таарсан сугалааг Бадруул тодорхой бичсэн байна лээ. Ер нь бол гоё сугалаа гэж бодож байна.

Хэдийгээр сүүлийн хэдэн жилд Европд топ байгаа, германы гегант баг боловч яг өнөөдрийн хувьд энэ багт бас нэг өөрчлөлт хэрэгтэй байгаа гэж харж байна. Гол тоглогчид нь хөгширсөн, нягт хамгаалалт нь тааруухан, хийтэй болсон нь ДАШТ болон лигийн байрлал зэргээс тэгж дүгнэлээ. Бүр төгс баг гэж хэлэхгүй.

Мэдээж манай баг өөрөө төгс биш, гэхдээ эрч хүч, өлсгөлөн байдал, хүсэл тэмүүллээр бид илүү. Хасагдах шатанд Мюнхений Бавари багийг хожихгүй бол тэгээд цаашаа юугаа ч харахав, лигтээ анхаарая. Хэрвээ хожвол бид бас ямар ч багийг хожиж чадна гэдэг сэтгэхүйтэй л үзнэ шд.

Тэсэн ядан хүлээе дээ, гэхдээ өмнө нь биднийг уйдаахгүй олон лигийн болон цомын гал гарсан тоглолтууд хүлээгдэж байна 8-)

Зураг
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 370
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 134 удаа
Талархагдсан: 163 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн Chinggis » Пү 3-р сарын 07, 10:57

Бигги -ийн оруулсан зургууд тэр чигтээ эсрэгээрээ эргээд эхэллээ шүү. Нөгөө Риал ПСЖ гээд их давилуун байсан улсууд савуулчихлаа зайлуул. Дортмунд Рома 2 тэгээд бас юм болсонгүй дээ зайлуул. Уг нь цааш гарах 2 баг байж магадгүй гэж харж байсан юм. Тот илт илүү байлаа. Порту ч үнэхээр талбайдаа бас чанга л нөхөд байна.

Араас нь Юве тун хүнд байдалтай байгаа. бараг ямарч боломж байхгүй л гэж харж байна. Атлетико чинь яаж хамгаалдаг улсууд билээ. Симоне бол тэгээд ч аваад залчих хэмжээнд урдчилаад сайн бэлдчих байх.

Хамгийн эвгүй нь үлдсэн 6-ийн хоорондох л болчихлоо. Манайх Бавари араас нь Лион-Барса тэгээд Шалке Сити.
Хэдийгээр Сити талбайд нь 3- ийг хийцэн ч гэсэн Шалке айлыг 2 гоолын зөрүүтэй хусаж мэдэх л юм. гэхдээ бараг боломж Пэпт илүү үлдчихсэн. угаасаа ч цаашаа явж байвал тун зүгээр хэхэ. Барса Атлетико эд нартай зодоон хийж байвал сайн.

Лион Барса 2 ч эвгүй юм болно доо. Лион талбайдаа гоол алдаагүй хамгаалалт сайн байгаа. Хэсэгтээ Ситиг 2 батриаад хаяцан. Довтолгоо ч бас эвгүй. ер нь их барьцгүй эвгүй баг шиг байгаам даа. нэг л таармааргүй гачин баг. Манайх ер нь францын багуудтай олигтой тоглодоггүй байх.

Ингээд Аяакс, Тот, Порту, Маню дээр нэмээд Барса, Сити, Атлетико, ? багууд үлдэх нь байна. Өөрийн тоглолтыг вангадахаа болисон хэхэ. Өнгөрсөн жилийн Рома ийн түүхийг энэ жил аягүй бол Аяакс гаргаж ирж мэдэх л юм.

Тэгэхээр шөвгийн 8-д Барсаг Сититэй үзүүлээд дахиад гараад ирхээр нь Атлетикотой зодолдуулаад финал дээр өөрсдөө Симонетэй нэг нүүр тулчихмаар байна даа болдог бол. Харин өөрсдөө ирэх долоо хоногт нэг гангарчуул цаашаа ч жигдрэх юманд бас байгаа байхаа :)
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Хуйлруулан бичигч
Бичлэг: 198
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 9 удаа
Талархагдсан: 101 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн meesh » Пү 3-р сарын 14, 9:44

Одоо аль нь ч яадагийм.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 312
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 335 удаа
Талархагдсан: 169 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн biggy » Пү 3-р сарын 14, 11:41

12-р сард манай форм ид, лигээ итгэл төгс тэргүүлж байхад Байерн тиймхэндүү л явж байсан.
Сугарааг тун боломжийн гэж харж байсан. 10-аад хоногийн өмнө манайх жоохон унасан, Байерн идэж уугаад байхаар нь жоохон айдас хүйдэстэй л байлаа. Гэхдээ төгс гүйцэтгэл, төгс үр дүн.
За тэр ч яахав, одоо дахиад сугалаа. Энэ жилээс 8-аас цааш сугалаа байхгүй, плэйоффын маягаар хожсон нь хожсонтойгоо тоглоод явах юм байна гэж ойлгосон. Миний хувьд одоо яадгын гэж томорч эвгүй багтай таарахаас зайлсхийвэл гоё байна. Энэ жил том юмны төлөө яваа, нэг ч гэсэн даваагаа аятайхан давмаар байна. Ядаж л эхний ээлжинд:
Сити -Барса /Пеп хуучин багийнхаа эсрэг буюу Месси Суарезтай тулах. Супер тоглолт болох байх/
Маню - Юве /Рон хуучин багтайгаа тоглож, дахин нэг өөрийгөө шоудах боломж олгоно/
Тот - Аякс / жинхэнэ довтолгоо зонхилсон нээлттэй хөлбөмбөг, Сити Барсагаас дутхааргүй алаан болох байх/
Порто - ЛФС. Ингэж таараад боломжийн дүнгээр 4-т үлдчихвэл цаашаа ёстой хэн нь яах вэ гэмээр байна.

Энэ хооронд Мансити лиг дээр оноо алдаж, манайх тэргүүллээ эргүүлж авч, өөрсдөдөө итгэх итгэлээ олж, жигдрэх юмандаа бас байгаа байхаа :D
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 370
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 134 удаа
Талархагдсан: 163 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн Chinggis » Пү 3-р сарын 14, 11:59

Зарим улсууд Английн 2 баг хоорондоо таарах болчихлоо гээд байгаа нь юугаа хэлээд байна. 8-д бол хоорондоо таарч ч болно таарахгүй байж ч болно биз дэ. 4-лүү 3-н баг ороод ирвэл ёстой зайлшгүй таардаг юм байгааз. Ёстой хэнтэй ч таарч магадгүй болхоор юуч болсон дүүрсэн хэрэг. Мэдээж Бигги ийн хэлдэгээр Портутай таарсан хамгийн дажгүй сонголт байгаа. Барса Сити 2-ийг таарчихдаг юм бол ёстой л нэг том асуудал цээжнээс ховхроод явчих гээд байна. Энэ 2 ийг л тааруулмаар байна.дараа нь Ситиг Юветэй зодолдуулах хэрэгтэй. Сити харин финалд бол ёстой үлдээд дэмий байна.

Гэснээс шөнө босч ирээд үзсэн 56* минутаас явж байдаг юм. Сэрүүлгээ сонсоогүй ээ хэхэ. Тэгээд үзэж дуусчаад 5:50 аас 6:50 хүртэл юу ч хийхэв дэ. Тоглолтоо эхнээс нь нөхөөд яг 56* дээрээ хүргэсэн чинь сэрүүлэг дуугараад хүүхдүүд босгох ажил эхэлж байгаам чинь. Тэгэхээр энийг тоглолтоо шөнө босч үзсэн л гэнэ тооцно биз дэ хаха.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Jack
Бичлэг: 1
Элссэн: Да 12-р сарын 04, 1:24
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн Jack » Пү 3-р сарын 14, 5:12

Тот, Маню 2-н нэгтэй нь таарчихвал яадаг юм... Хожиж сураагүй биш, Маню бол лигийн тоглолт шиг талбай дээрээ тэнцээ авах гэж хамгаалахгүй нь тодорхой... Тэр хооронд акулууд нь нэг нэгнийгээ залигчихна биз... Сүүлийн үед манайх АЛ-т муу гэсэн багийнхаа талбайд очоод хожигдчихдог нэг тийм айдас хүйдэс төрүүлэхүйц юм байгаад байгаашд... Портогоос нэг л жийрхээд байна...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Хуйлруулан бичигч
Бичлэг: 198
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 9 удаа
Талархагдсан: 101 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн meesh » Ба 3-р сарын 22, 10:11

Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Хуйлруулан бичигч
Бичлэг: 198
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 9 удаа
Талархагдсан: 101 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн meesh » Лх 5-р сарын 08, 10:12

Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин