Liverpool-ын шилдэг No.9 хэн бэ?

Ливэрпүүл миний амьдралын салшгүй нэг хэсэг
Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Суралцан бичигч
Бичлэг: 88
Элссэн: Ня 12-р сарын 03, 6:34
Талархсан: 111 удаа
Талархагдсан: 52 удаа
CONTACT:

Re: Liverpool-ын шилдэг No.9 хэн бэ?

Бичлэг Бичсэн Ladykop » Ба 11-р сарын 16, 4:00

Жинхэнэ натурал финишер бол Нандо Овен 2 доо миний хувьд. Ялангуяа Торрес 16 д бөмбөг аваа л бол үр дүнд нь би ер эргэлзэхээ больсон байсан. /формтой үед/

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 170
Элссэн: Бя 12-р сарын 02, 4:12
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 86 удаа
Талархагдсан: 173 удаа
CONTACT:

Re: Liverpool-ын шилдэг No.9 хэн бэ?

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Ня 1-р сарын 27, 11:44

За дахиал ийш нь хийчихье ...

Алдрижийн Анфилд дахь анхны өдөр
Зураг
Ливэрпүүлийн домогт довтлогчдын нэг болох Жон Aлдриж 1987 оны 1 –р сарын 27 –нд Анфилдад ирж байв. Иан Рашийг Ювэнтус руу явуулсныхаа дараа Ливэрпүүл Жон “Алдо” Алдрижийг авчирсан билээ. Тэрээр энэ талаараа дурсахдаа:
“Анфилдэд ирсэн анхны өдөр маань сонины хог цуглуулах байлаа. Арай ойроос харвал миний баруун гарт гипс байгааг харж болно. Гар маань хугарсан байсныг тэр өдөр тун цөөн хүн мэдэх байсан юм. Жоан, Хантс Кросс снүүкэр клубт баяр зохион байгуулж, гэр бүл, найз нөхөд минь цөм хүрэлцэн ирж миний Ливэрпүүлд ирсэн баярыг тэмдэглэсэн юм. Бид бүгд согтож, сүүлдээ бараг бүгд тасарч унасан байх. Яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байгаа ч би уурандаа цонхны шил цохиж байснаа санаж байна. Даанч тэр шилний цаана тоосгон хана байсныг мэдээгүй. Маргааш нь бэртсэн гартай тоглогчтой болсноо Ливэрпүүл мэдвэл мэдээж таатай хүлээж авахгүй нь тодорхой учраас би бодож байгаад Кэнни Далглишд хэлэхээр шийдлээ.
Эхний өдөр давгүй өнгөрөв. Ярилцлага өгч, зураг авахуулж байв. Гэтэл Рон Еатс орж ирэв. ФА Цомыг 1967 онд авахад Ливэрпүүлийг ахалж байсан тэрээр намайг хармагцаа хүрч ирээд “Сайн уу, Жон. Хэр байна даа?” гэж асуугаад миний баруун гарыг шүүрч аваад сэгсэрч гарах нь тэр. Тэр даруй, агшин зуур бүх биеэр минь өвчин жирсхийн тархав. Өөр энгийн өдөр байсан бол би шууд ухаан алдан унах байсан биз. Гэвч би юу ч болоогүй мэт царайлахыг хичээн, өрөвдөлтэй инээмсэглэж түүнтэй хэдэн найрсаг үг солилцсон болов. Дахиад жаахан л удсан бол би өвдсөндөө орь дуу тавьж эхлэх байсан юм”
Жон өмнө нь хүчин зүтгэж явсан клубууддээ байсантайгаа нэгэн адилаар гоолуудыг маш хялбар хийн зугаацаж байсан юм. Тэр Ливэрпүүлийн төлөө 2 жил 8 сарын хугацаанд 104 тоглолтонд оролцож, 63 гоол оруулж, Английн аварга, ФА цомын аварга болсон хэдий ч хэтэрхий эрт Ливэрпүүлийг орхих болсон нь харамсалтай. Тухайн үед тэр 31 настай байсан хэдий ч дараагийн 9 жилд нь тэр гоол оруулахдаа асуудалгүй хэвээрээ л байсан билээ. Тэр Ливэрпүүлийн төлөө илүү олон гоол оруулж, амжилттай тоглох боломжтой байснаа Испанид очсон 2-3 жилийн хугацаанд хангалттай харуулж байв.
“Ливэрпүүлийг орхимооргүй байсныг минь бүгд мэднэ. Би карьерийнхаа үлдсэн жилүүдээ Ливэрпүүлд өнгөрүүлж болох байсан. Кэннид надад боломж олговол би явмааргүй байгаагаа ч хэлж байлаа. Гэхдээ Иан Раш, Питер Бирдсли нар түүний тэргүүн сонголт байсан бөгөөд дараа улиралд нь Дэлхийн аваргын тоглолтууд байсан учраас би сэлгээний суудал халаагаад суухыг хүсээгүй юм” хэмээн Жон Aлдриж өгүүлжээ.

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин