Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Тоглолтуудын тухай, мэдээ баримт гэх мэт ерөнхий хэлэлцүүлгүүд энд
Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 265
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 136 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн meesh » Мя 4-р сарын 30, 9:32

За ер нь ПЛ-ийг алдах тийш болоод явчихлаа шүү, хүлээлтээ угаасаа бага дээр тавиад удаж байна дөө. СЛ-г яаж ийж байгаад авах хэрэгтэй байна даа. Дараа жил үзнэ дээ. Гэхдээ энэ Сити аймар байнаа, өнгөрсөн жил 100 оноотой тасархай түрүүлээ биз дээ, манайх хамаг рекордоо хийгээд байхад л ард байгаад байдаг.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 380
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 176 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Chinggis » Мя 4-р сарын 30, 10:30

Манайд гэхдээ уг нь маш их боломж байсан шд. Нээх айхтар савуулаад хусуулцан тоглолт байгаагүй. Лестер дээр л бүр шал дэмий тоглолт үзүүлсэн юм. Яаг нөгөө байдаг л гараагаа гаргаад нөгөө хэд нь болохгүй болхоор найдаад л алдчихсан. Сити энэ жил олон тоглогч ашиглаж өөр өөр гарааг зөндөө гаргасан. Тот-д бавуулцан болхоос бусдаар бүх зүйлээрээ тэгш явж байсан. Алхнууд Лэстэр 2 дээр нь талбайдаа Манутай тэнцсэн энэ 3 тоглолтоосоо бүтэн 6 оноо алдчихсан гэхээр л харамсалтай. Эвэртон Челси нтр ийг бол бараг манайдаа ашигтай үлдсэн тоглолт гэж бодоод байгаа шд. Ёстой энэ жилийнхээ уурандаа аваргуудын лигийг л бүр бүх юмаа дайчлаад авах хэрэгтэй. Одоо 2-3 жилдээ цомуудаа шууруулахгүй бол бүрэлдэхүүний задралт эхэлж магадгүй шүү. Манэ Салах хоёрын харьцаа бас нэг жаахан дулаан биш л байх шиг байгаам даа.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 176
Элссэн: Бя 12-р сарын 02, 4:12
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 187 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Мя 4-р сарын 30, 11:56

Гүэ тэгээд ПЛ авахгүй бол ирэх зун наймаа маймааг тултал хийгээд илүү зузаан бүрэлдэхүүнтэй, олон хувилбартай болж байж л ПЛ -ийн аваргын цом өргөх юм байгаам ... Одоо дараагийн хэдэн улиралд Чэлси задарна, МанУ нөхөн сэргээлт хийнэ гэдэг бас хэсэгтээ чойрно, Арсэнал угаасаа чойрцон байгаа учраас, Тоттэнхамын араам арай л дутна ... гээд бодоод үзэхээр Сити-тэй манайх л тайтлын төлөө алалцаад байж байна биз ... энэ улиралд гарааны сонголт хагасууд дээрээ гайгүй байснаас биш хамгаалалт довтолгоог бол нөгөө хэд маань л улирлын турш амралтгүй чирлээ ... одоо лаг тоглогчдыг хайр гамгүй аваад л баймаар байна аа ... зун бол яалт ч гүй сайн наймаа хийхгүй бол энэ чигээрээ зүтгэхээр улирлын хагасаас хойш сууж байна ... олон талбарт үзэхээр бүр яалт ч гүй мяараад иржээн ... ирэх улиралд шууд 4 цом чаана гээл зүтгэмээр байна ... гш :idea:

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Шилдэг бичигч
Бичлэг: 105
Элссэн: Ня 12-р сарын 03, 6:34
Талархсан: 122 удаа
Талархагдсан: 62 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Ladykop » Да 6-р сарын 10, 10:36

Chinggis бичсэн нь:
Мя 4-р сарын 30, 10:30
Манайд гэхдээ уг нь маш их боломж байсан шд. Нээх айхтар савуулаад хусуулцан тоглолт байгаагүй. Лестер дээр л бүр шал дэмий тоглолт үзүүлсэн юм. Яаг нөгөө байдаг л гараагаа гаргаад нөгөө хэд нь болохгүй болхоор найдаад л алдчихсан. Сити энэ жил олон тоглогч ашиглаж өөр өөр гарааг зөндөө гаргасан. Тот-д бавуулцан болхоос бусдаар бүх зүйлээрээ тэгш явж байсан. Алхнууд Лэстэр 2 дээр нь талбайдаа Манутай тэнцсэн энэ 3 тоглолтоосоо бүтэн 6 оноо алдчихсан гэхээр л харамсалтай. Эвэртон Челси нтр ийг бол бараг манайдаа ашигтай үлдсэн тоглолт гэж бодоод байгаа шд. Ёстой энэ жилийнхээ уурандаа аваргуудын лигийг л бүр бүх юмаа дайчлаад авах хэрэгтэй. Одоо 2-3 жилдээ цомуудаа шууруулахгүй бол бүрэлдэхүүний задралт эхэлж магадгүй шүү. Манэ Салах хоёрын харьцаа бас нэг жаахан дулаан биш л байх шиг байгаам даа.
Мане Салах 2 ын харьцаа юцн дээр тэгэж харагдаж байна ?

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Шилдэг бичигч
Бичлэг: 105
Элссэн: Ня 12-р сарын 03, 6:34
Талархсан: 122 удаа
Талархагдсан: 62 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Ladykop » Да 11-р сарын 11, 4:53

нэг цэг ботугай тавья даа, тасархай тоглолт болоод өнгөрч байхад чинь ккк.
Үнэхээр гоё тоглолт боллоо. манай баг нээрээ гоё mature болжээ. Сэтгэлзүй нтр бол дийлчихсэн. Одоо бэртэл гэмтлээс холуур байвал учир байна даа, гэхдээ улирал хагастаа ч ороогүй байхад элдэв зүйл хэлээд дэмий байх.
Олон зүйл бичмээр байгаа ч дараа болъё доо хэхэ.

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 380
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 176 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Chinggis » Пү 11-р сарын 14, 2:48

Би бас тоглолтын талаар бичих гэхээсээ манай бүрэлдэхүүний талаар илүү бичмээр санагдаад байгаам. Одоо тэгээд нээх том багтай биш л бол гол хүмүүсээрээ хамаг тоглолтыг нүдээд явалгүй жаахан салхи оруулж нухаж эхэлвэл зүгээр шиг.

Сити Эвэртон дээр бол ярилтгүй л дэ. Кристал Бөөрмуут Брайтон Уатфорд эд нар дээр бол Окс Кэйта Милнэрийг тултал нь сайн ашиглаж шаардлагатай бол шууд гараанаас ч тоглуулмаар байна. Наполи Залзбург хоёр дээр бол Кэйта Окс 2 ийг гараанаас гаргамаар байгаамаа. Өмнөх Наполи дээр Нураадаг 3 + Милнэр гараад ч нурааж чадаагүй юм чинь одоо шууд гоолдож хожих гэж үзвэл дээр ч юм шиг. Талбайдаа юм чинь бас нэгтом давуу талтай. Залзбургийн талбай дээр жаахан чибмай үзчихэд хэсгээс бол ойлгомжтой болоод ирж байгаа. Энэ олон тоглолтуудын хуваарыг хархаар заримдаа Клоппын өмнөөс бүрэлдэхүүнд санаа зовоод нэмээд 2-3 тоглогч авчихмаар ч юм шиг хаха. Шакири гэж булдруу юу хийсэн гэж ч гэмтээд байдаг юм. Матип ч гэсэн шилэн талдаа л юм яалтачгүй.

Он гараад чухал тоглолтууд хүлээж байна дээрээс нь аваргуудын лигийн хасагдах шат ч эхэлнэ. Жаахан нөөмөөр л байгаам даа. Ялангуяа Роббо Манэ Виржил 3 маш их тоглолтонд оролцоод яваад байна. Энэ 3 ийнхаа ачаалалыг жаахан хөнгөлөөд өгвөл хавар мөн ч их хэрэгтэй дээ.

Нөөц бололцоо сайтай гоё байгаа үедээ 3-4 цом дахиад хусчихмаар л байна шүү.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Tdi
Шилдэг бичигч
Бичлэг: 120
Элссэн: Да 12-р сарын 04, 3:38
Талархсан: 41 удаа
Талархагдсан: 47 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Tdi » Ба 12-р сарын 06, 4:44

Би энэ Ливэрпүүлийн "нураадаг" 3 гэдгийг сонсохоор бүр нэг уур хүрээд байдаг шд. Алдаатай л санагдаад байгаа юм. Хэн ч эхэлж хэлсэн юм. Сорри.

Урд гурав нь л гоол хийдэг хойд гурав нь бөмбөг булаагаад хүн элдээд, зодоод л явдаг үүрэгтэй юм шиг. Үгүй л дээ. Харин ч манай хагасууд тэгш тоглолттой хамгаалалт довтолгоо тэнцүү оролцдог. Жишээ нь Жини байна. Юу л бол юу хийнэ.

Нарийн стат харвал бусад багаас илүү байгаа тодорхой.

Хамгаалалт ч гэсэн. Клопп ирснээс хойш хамгаалалтын шугамын довтолгооны идэвх ямар өөр болсныг хэнч хэлнэ.

Эцэст нь Клоппын систем багаараа хөлбөмбөг тоглодог.

Бас олон тоглолтой ачааллын талаар ч юм бичмээр загатнаад байна. Том баг шиг олон цом авъя гэвэл үндсэн багаараа хүссэн хүсээгүй олон тоглох хэрэгтэй болно. Сая нэг хэсэг Реал, Барса тийм л байсан. Яг тэрэнтэй адилхан.

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 235
Элссэн: Да 9-р сарын 18, 8:43
Талархсан: 114 удаа
Талархагдсан: 113 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Шинээ » Ня 12-р сарын 08, 2:26

Tdi бичсэн нь:
Ба 12-р сарын 06, 4:44
Би энэ Ливэрпүүлийн "нураадаг" 3 гэдгийг сонсохоор бүр нэг уур хүрээд байдаг шд. Алдаатай л санагдаад байгаа юм. Хэн ч эхэлж хэлсэн юм. Сорри.

Урд гурав нь л гоол хийдэг хойд гурав нь бөмбөг булаагаад хүн элдээд, зодоод л явдаг үүрэгтэй юм шиг. Үгүй л дээ. Харин ч манай хагасууд тэгш тоглолттой хамгаалалт довтолгоо тэнцүү оролцдог. Жишээ нь Жини байна. Юу л бол юу хийнэ.

Нарийн стат харвал бусад багаас илүү байгаа тодорхой.

Хамгаалалт ч гэсэн. Клопп ирснээс хойш хамгаалалтын шугамын довтолгооны идэвх ямар өөр болсныг хэнч хэлнэ.

Эцэст нь Клоппын систем багаараа хөлбөмбөг тоглодог.

Бас олон тоглолтой ачааллын талаар ч юм бичмээр загатнаад байна. Том баг шиг олон цом авъя гэвэл үндсэн багаараа хүссэн хүсээгүй олон тоглох хэрэгтэй болно. Сая нэг хэсэг Реал, Барса тийм л байсан. Яг тэрэнтэй адилхан.
Заяа анх тэгж хэлж байсан санагдана. 1 биш олон удаа ингэж яриад л хүмүүст тарсан байх.
Манай 2 жигүүр илүү олон ассист өгөөд, довтолгоонд их сайн оролцддог болохоор хүмүүс манай хагасуудыг довтолдоггүй гэж илүүтэйгээр боддог бололтой. Яг бусад багуудын хагасуудтай харьцуулбал Ситигээс бусадтай нь ойролцоо байх нь тодорхой л байх.

Яг улирлын дундах ачаалалтай үед сайхан ротейшн хийгээд, тэр нь ч сайхан амжилттай явж байгаа нь Клопп багийн бүх бүрэлдэхүүнийг үнэхээр сайжруулсан нь харагдаж байна даа. :o
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 0 ба 0 зочин