Red Notes:::!!!

Юу хүссэнээ л бич дээ..
Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 323
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 360 удаа
Талархагдсан: 177 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн biggy » Да 2-р сарын 19, 5:01

Chinggis бичсэн нь:
Да 2-р сарын 19, 4:55
Tdi бичсэн нь:
Да 2-р сарын 19, 4:28
Дараа нь төвөгтэй ууц, хэвийн боов байна. Ажиглаад байхад цагаан сарын дараа ул боовоо иддэг айл улам л цөөрөөд байгаа харагддаг. Свийт Китчэнд (гарсан) хүүхнүүд ул боовоо бутлаад өөр юм хийж ч байх шиг. Тэгэн тэгэн тэр олон ул боов тавих хэрэгтэй ч юм уу гүй ч юм уу. Эдгээрт зарцуулах зардлаараа хаягдалгүй, эрүүл шингэц сайтай өөр хоол хийж яагаад болохгүй гэж.
Харин наад эрүүл шингэц сайтай гэдгийн сайн талын цаана нь нөгөө бидний уламжлал соёл рүү өөр юм түрэх том аюул байгаад байгаамаа. гэхдээ тэрийгээ хадгалаад бага зэрэг сайжруулалт хийх нь нээлттэй шүү дэ. тэрнээс монголчууд хэзээ ч сар шинээр гахайн махтай кимчитэй хуурга идээд сууж байж арай болохгүй л дэ. Сүүтэй цай ходоодонд муу гээд орж ирсэн хүндээ шингэц сайтан эрүүл мэндийн гээд байхуу ч өгөлтэй биш. Цагаан сарыг зүгээр зочин хооллох баяр гэдгээр нь хүлээж авах нь буруу юм байгаам шүү.
Хөгшөөн заавал бууз банш гэсэн ойлголт байхгүй шдээ, ялангуяа золгооны үеэр! эсвэл үнэхээр энэ хоолыг л идэх ёстой юу?
Миний ойлгосноор түрүүн бичсэнчлэн битүүний өдөр битүү хоол идээд, бусад өдөр нь зочдоо дайлдаг. Тэгээд л амар, шинэ байх учраас буузаа хөлдөөж бэлддэг байх. Ойлгомжгүй зүйл байсаар л байна. Еэвэн тавьдаг байсныг хятад гээд больж байх шиг. Ер нь яг аль нь монгол, аль нь зөв гэдгийг мэдэхгүй л яваа. Хоол ундын хувьд идээ шүүсээ бэлдээд, цагаалга амсуулсан байхад бусад хоолонд учир байх уу?
Дээр нь тэр архи уух, сүүтэй цай нтр бол заавал биш дээ. Би ч сүүл рүүгээ хоол шингэхэд сайн гээд кола ууж л явлаа. Аль нь заавал, аль нь заавал биш гэдгээ ялгах ёстой л байх даа.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Tdi
Шилдэг бичигч
Бичлэг: 119
Элссэн: Да 12-р сарын 04, 3:38
Талархсан: 40 удаа
Талархагдсан: 44 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Tdi » Да 2-р сарын 19, 5:02

Chinggis бичсэн нь:
Да 2-р сарын 19, 4:55

Заавал уул боовоор биш идээ л гэж байгаа болхоор ааруулаар ч засч болно гол нь жаахан үнэтэй юм. Хямдыг нь хараад манайхан уул боов аваад байна. дээрээс нь хүнний дор орохгүй гээд том идээ өндрөөр засна кк. Манайх дээр үед хавсай гээд 4 зүсээд тосонд чанадаг боов өөрсдөө хийдэг байлаа. дараа нь идсэн ч их сайхан болдог юм. заавал ийм гутлын ул шиг том биш хөөрхөн богино зүсмэл шиг хийдэг л юм. сүүлийн хэдэн жил Ааруулаар засаж байна. дараа нь сарын дотор хүүхдүүд идээд дуусгачихдаг их амар. Ууц биш дал, 4-н өндөр, богтос, гургалдайгаар шүүсээ бэлдчихнэ. Дараа нь нь дахиж нэг чанаад хүүхдүүд идээд хусчихна. Ер нь бусдыг дуурайж хөлд нь чирэгдэхгүй өөр өөртөө болгоод ёс жаягаа л барих гол юм байгаам.
Энд :o. Олигтой бичиж чадаагүй санаа яг энд байна.

Би лав цагаан сараар кимчитэй хуург өгөөд, найруулдаг цай уулга гэж бичээгүй шүү. : :shock: :D

Хэрэглэгчийн хөрөг
Tdi
Шилдэг бичигч
Бичлэг: 119
Элссэн: Да 12-р сарын 04, 3:38
Талархсан: 40 удаа
Талархагдсан: 44 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Tdi » Да 2-р сарын 19, 5:07

Unread дээр "ЦАГААН САРЫГ ОРЧИНДОО ЭЭЛТЭЙГЭЭР ТЭМДЭГЛЭХ ЗӨВЛӨМЖҮҮД" гээд гарсан байсан.

Зарим нь ч яахав, олуулаа цуглан золгох гэдэг нь хамгийн чухал нь. Цагаан сарын утга учиртай яг таарч байгаа юм.

https://www.unread.today/posts/post/1356

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 323
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 360 удаа
Талархагдсан: 177 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн biggy » Да 2-р сарын 19, 5:42

Tdi бичсэн нь:
Да 2-р сарын 19, 5:07
Unread дээр "ЦАГААН САРЫГ ОРЧИНДОО ЭЭЛТЭЙГЭЭР ТЭМДЭГЛЭХ ЗӨВЛӨМЖҮҮД" гээд гарсан байсан.

Зарим нь ч яахав, олуулаа цуглан золгох гэдэг нь хамгийн чухал нь. Цагаан сарын утга учиртай яг таарч байгаа юм.

https://www.unread.today/posts/post/1356
Ихэнх нь л тусгаж авах ёстой зүйл байна.
Бэлэг гэснээс манай ээж аав бол багадаа нэг нэг ул боов дээр ганц нэг чихэр, ааруул тавиад өгдөг байсан, сайн нэмбэл нэг төгрөг өгдөг гэх юм билээ. Сүүл рүүгээ эрээний оймс гэдэг давалгаа болсон байх тээ хэхэ.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Admiral
Эхлэн сурагч
Бичлэг: 32
Элссэн: Да 12-р сарын 04, 1:44
Талархсан: 11 удаа
Талархагдсан: 12 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Admiral » Да 2-р сарын 19, 6:29

Бага байхад цагаан сард их дуртай байсан.. Харин сүүлийн хэдэн жил жоохон халшрах маягтай болчоод байсан чинь энэ жил хол байгаа болоод ч тэр үү сайхан өргөн дэлгэр тэмдэглэж байгаа хүмүүсийг харахад сайхан харагдаж байна лээ шүү... Тэр дэлхийгээр аялагчдын групп дээрээс харж байхад энд тэнд хүмүүс бас л их өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ...

Нээх сайхан чимчигнэсэн.... заза болий :idea:
YNWA

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 122
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 141 удаа
Талархагдсан: 144 удаа
CONTACT:

Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Muujguu » Мя 2-р сарын 20, 10:59

Жаахан ойртуулаад ярьвал стандарт гээч зүйл бидэнд үнэхээр дутагдаж байнаа.

Эрт үед бол ам дамжаад, өвөг дээдэс, ахас эхсээ хүндлээд тэднээс суралцаад уламжлаад явдаг байсан ёс, жаяг, уламжлал одоо сарниж байгаа нь бидний буруу ч биш л дээ. Гэхдээ бас огт буруугүй гэж болохгүй. Юм болгоныг ингэчих хэрэгтэй, хүмүүс тоохгүй бол би өөрөө аятайхан ингээд л шийдчихдэг гэсэн хандлага. Үүнийгээ дэлхийн хөгжил угаасаа ийм байгаа болохоор эсвэл цаг цагаараа байдггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж тайлбарладаг.

Насан бага балчир байхад л өвөө маань авга ах нартай (зарим нь одоо бодоод байхад манайхан цусан төрлийн хамаатан уу, эсвэл сайн найзууд нь байсан уу мэдэхгүй хэхэ) ул боовны хэв сийлээд сууж байдаг үе бүдэг бадаг санагддаг. Сар шинээр би өөрөө хөдөө байлцаж үзээгүй ч өвөөгийнхөөс ирсэн ул боов, хөлдүүс болсон ууцны талласан мах гээд гоё л байдаг байлаа. Тэднээс судалж суралцаж үлдсэн аав, ээж хоёр маань өнөөдөр бидэндээ дутуу дулимаг боловч ингэдэг тэгдэг учиртай, тийм агуулгатай юм гэж тайлж өгөөд л байдаг. Би болоод дүү нар гэж энд тэндээс юм олоод уншчихсан хийрхүү цэцэнгүүд л байдаг дөө.
Юу гэхээр ахас эхсээ хүндэтгэн золгох, ахас эхэс нь үр ач, төрөл саднаа хүлээн золгох утга агуулгыг бодоод би хувьдаа ээж, аав хоёртоо ингэ тэг, тээртэй төвөгтэй гэж хэлж, зэмлэдэггүй. Тэгэх эрх гэх үү, үл хүндлэл ч байхгүй.

Харин би өөрөө насан өндөрт хүрээд ирэхийн цагт ингэмээр тэгмээр байгаагаараа өөрчлөөд, зохицуулаад тэрнийгээ үр хүүхэддээ, дүү нартаа сайн тайлбарлаж ойлгуулах л байх гэж боддог.

Ууцыг бол шөнөдөө тагтан дээр хонуулаад байхад муудаад байдаггүй. Буузыг рекорд хөөцөлдөж биш ирэх зочдынхоо баримжаанд тааруулаад базаачихад илүүдээд байдаггүй. Ул боов болоод тавгийн өндрийг насны өндөр, үржүүлсэн үр ач нарын буяны билэгдлээр өндөрсгөөд засахад буруу юм байхгүй.
Цаг үеийн өөрчлөлтөө дагаад Кола, Кимчи, Нийслэл салат, бурамтай чихэр, ёотон гэх мэтээр даамжраад л байгааг нээх гайхалгүй хүлээж авдаг. Тэртэй тэргүй хүмүүс холстерин, өөх тос гээд бөөн маяг болчихсон, олигтой юм ч идэхээ байсан хорвоо.
Бэлгийн хувьд хэн л үр хүүхэд, ач зээдээ хог шахая гэж бодоховдэ. Сайн санаж л өгч байгаа хэрэг. Манай хоёр л гэхэд дулаан явж байх хэрэгтэй шүү гээд жил бүр оймс өгдөг, түүндээ ч дуртай, дасал болждээ.
Гоё нуршлаа даа хахаха

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 222
Элссэн: Лх 11-р сарын 08, 2:43
Талархсан: 74 удаа
Талархагдсан: 76 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Redman » Мя 2-р сарын 20, 5:44

Айй булдруу,,, форум ийм болохоор гоё тээ?
Гоё хэлэлцүүлэг өрнүүлсэн байна шд.

Наа асуудлуудыг чинь энэ жил бүр илүүтэй бодлоо, хаха
Манайхан тэгээд энэ баяр наадмын утга авцалдаагаа нэлээд алдчихсан юм шиг байгаам.
Түүхчид этр нь цагаан сарын тухай нэг цэгцэлсэн ойлголттой болгомоор юм.
Боломжгүй байх лд, хэрэлдэж талцаад л таарах биз.

Чингис хааны үед цагаан сарыг намар тэмдэглэдэг байсан гэлцдэг.
Гэтэл "Мөнх тэнгэрийн хүчин" дор УСК-нд цагаан сарыг өвөл тэмдэглэж байгаа тухай гардаг.
Үүнээс хойш буюу дундад зууны үед хэрхэн тэмдэглэж байсан тухай баримт сэлт ямар байдгийн бгаан?

Соц нийгмийн үед бол Нэгдэлчдийн баяр гээд голдуу хөдөө л тэмдэглэдэг.
Хотод бол хориотой, зориуд цагаан сарыг ажлын өдрөөр тааруулж, цагаа нарийн бүртгэдэг байсан. Зарим иргэд нь нууцаар шахуу тэмдэглэдэг байсан л гэдэг юм билээ. 90 он гараад орон даяараа өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон.

Бид тэгээд уламжлал л гэж яриад байдаг. Ажаад байхад аль нэг цаг үедээ уламжлал шинэчлэгдэж, эсхүл шинээр орж ирсэн л байдаг. Тэгэхээр бид бас уламжлалаа багахаан шинэчилж яагаад болохгүй гэж бодогддог л юм. Зарим нэгэнд нь тэрслүү л санагдах байх.

Цагаан сар гэхдээ сайхан баяр өө. Өөрөө дээлгүй болоод ч тэр үү, энэ баяраараа үндэсний дээл хувцсаа өмссөн олныг харахад сайхан санагддын. Зарим нэг нь хувцсаараа уралдлаа л гэдгийн. Мөнгөтэй боломжтойнууд нь үйтэн хуаран дээрээ булган дахаа нөмрөөд явна л биз, боломж багатай улс нь энгийн сайхан дээлээ өмсөнө л биз. Энэ нэг их асуудал санагдаггүй. Гол нь бидний энэ хувцсанд үндэсний гэх дархлаа маань шингэсэн байдийм гэсэн шд.

Харин баяр тэмдэглэх, хавтгайруулах асуудал нь бол үнэндээ замаа алдчихсан.
Хэн анх гаргасийн, мэдкүү Энэ мөнгө барьж золгодог бол 2000-аад оноос л эрчимжсэн гэдэг юм билээ. Хөдөө бол хадгаа л барьж золгодог байсан бол одоо мөнгө барьж золгодог хотын уламжлал ороод ирсэн л гэсэн. Тэтгэврийн зээл аваад, байдгаа шавхаад баяр тэмдэглэж байгаа хөгшчүүдэд бол энэ нь зүгээр л санагддаг байх. Уг нь ч ахмадууддаа хэдэн ₮ бариад золгоход юу нь болку гэж?
Сониноос өчигдөр 10 жилийн ангийн багш дээрээ очиж золголоо. Орохоосоо өмнө орцонд нь байхдаа багш, нөхөр хоёрт нь 10, 10 мянган ₮ бариад золгоё, ханш өсгөхгүй шүү гээд яриад л орсон, зарим нь шууд оронгуутаа л 20-доод эхэлж бгаам... :lol:

Биггигийн тэр бичсэн үнэн байх. Олон хүн орж гардаг, хийхэд амар гэдэг утгаар л буузаа хөлдөөгөөд бэлдчихдэг биз. Манайхан бол юм бүрийг учир шалтгаантай гэж үзээд, холбох гэж муйхарладаг. Нөгөө Монгол гэрийн хаалга намхан байдаг нь ноён, боол хамаагүй бүгд л мэхийж ордог бла бла гэж эмо тайлбар яваад байдаг хаха
Бууз ч тэгээд хаашдаа хятадын л хоол шд. Энэ их хүнд хоол, бүхэл мах, салат ч бас чанга л санагддын.

Бидний өвөө эмээ, аав ээжийн үе ч энэ янзаараа л тэмдэглээд дуусгах биз.
Харин маниусын үе дээр баяр тэмдэглэх хандлага нь нэлээд өөрчлөгдөх байлгүй дээ...

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 376
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 151 удаа
Талархагдсан: 169 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Chinggis » Мя 2-р сарын 20, 6:03

Миний л бодол л до, бас хэлэх байгаа зүйл нь юу вэ гэхээр?
Яагаад бид энэ соёлоороо бусдаас ялгарч байх ёстой вэ гэхээр бидэнд үүнээс өөр хүн бүхэнд уламжлагдах далайцтай зүйл бага байна. Төсөөлхөөр байна бас нэг ийм:
2050 онд хятад орос солонгос япон америкын хамтарсан жуулчид ирлээ гэж тооцоход бидний сар шинийн ширээн дээр тэдний хувьд мэдэхгүй үзээгүй зүйлс нь байж байвал түүнийгээ бид тайлбарлаж чаддаг хүүхэд багчуулаас нь эхлээд хөгшид хүртлээ идэж хэрэглэж мэддэг байвал л болоо юмуу гэж бодоод байгаам. Өдөр бүр идэх шаардлагагүй ч цагаан сараараа нэг цагаалга, хайлмаг, цагаан тос, ааруул, шар тос, сүүтэй цай, өвчүү ууц гургалдай, айраг, шимийн архи, бууз банш гээд зүйлс нь ядаж байжийвал (бусад гаднаас орж ирсэн зүйлс нь давхар яахав байг л дэ Жш: нийслэл салад, кола, жимс, чихэр, дарсан ногоо гэх мэтээр) онцлогоо бид гаргаж чадаж байгаагийн шинж болов уу.
Дээр нь энэ золгох ёс, шинэлэх, мэндлэх нтр бол бас чимэж байгаа гэхүү их өвөрмөц эд нь байгаам л да. Зарим нутагт хул тойруулж дуулах нь ч бий. Шинэчлэлээ гээд хуучинаа солих бус дээр нь нэмээд сайжруулах л хэрэгтэй юм шиг байгаам. эсвэл би их хуучинсаг хүн юм шиг байгаам хаха.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 125
Элссэн: Ня 12-р сарын 03, 3:44
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн boboZ » Лх 2-р сарын 21, 10:38

Цагаан сарыг Чингис Хааны үед өвлийн өнтэй давлаа гэж хавар тэмдэглэдэг байсан гэж Чойжамц гуай нэг ярилцлагандаа хэлсэн байсан. Зарим сурвалжид намар ч гэж бий. Тэрийг нь түүх ч биш учраас сайн мэдэхгүй юм. Харин Марко Пологын номонд бол Хубилай Хаан цагаан сарыг асар өргөн хүрээтэй тэмдэглэдэг хүмүүс нь бүгд цагаан хувцас дээлээр гангараад дан цагаан идээгээр ширээ засаж зооглодог байсан гэдэг. Тэгэхээр цаг хугацааны эрхээр баярын уламжлал угаасаа өөрчлөгдөж байгаа. Жишээ нь энэ хадаг яг хэзээнээс Цагаан сард орж ирсэн юм бол? Хөөрөг бол Манжын үеэс орж ирсэн нь тодорхой. Тэгээд эдгээр нь орж ирээд олон зуун жил болоод Монгол уламжлалын нэг хэсэг болоод л явна шүү дээ. Энэн дээр бид нар энэ нь жинхэнэ Монгол, энэ нь худлаа гэвэл бүтэхгүй. Бууз бол угтаа хятадаас гаралтай хоол гэхдээ яг Монгол буузыг хятадад хийдэггүй. Найрлагаас авхуулаа л бүх юм нь өөр шүү дээ. Мөнгөөр золгох ч гэсэн тэгээ л орчин үеийн чиг хандлагадаа зохицоо л гараад ирсэн зүйл. Хүмүүс дийлэнх нь хүлээн зөвшөөрөө л дагаж байвал энэ нь яваандаа уламжлалын нэг хэсэг болоо л өшөө хөгжөөд явна. Тэрэнд толгойгоо чилээгээд яахав. Харин манайхан өдий хүртэл энэ Хятадаас шал өөрөөр цагаан сар хаврын баярдаа тэмдэглэдэг нь л том зүйл шүү.
He who betrays will always walk alone...

Хэрэглэгчийн хөрөг
Tdi
Шилдэг бичигч
Бичлэг: 119
Элссэн: Да 12-р сарын 04, 3:38
Талархсан: 40 удаа
Талархагдсан: 44 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Tdi » Лх 2-р сарын 21, 10:53

boboZ бичсэн нь:
Лх 2-р сарын 21, 10:38
Тэрэнд толгойгоо чилээгээд яахав.
Урсгалараа, аядуу зөөлөн хүн шиг санагдчлаа. :D

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 0 ба 0 зочин