Red Notes:::!!!

Юу хүссэнээ л бич дээ..
Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 125
Элссэн: Ня 12-р сарын 03, 3:44
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн boboZ » Ба 2-р сарын 02, 6:09

Гэнэт онгод тэнгэр нь сэдэв дээр бууж ирэхиймаа хахах. За нэг архитай холбоотой лаг юм оруулахаас :D
He who betrays will always walk alone...

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 143
Элссэн: Мя 12-р сарын 19, 6:50
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 84 удаа
Талархагдсан: 46 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн boldbold » Ба 2-р сарын 02, 8:04

Chinggis бичсэн нь:
Ба 2-р сарын 02, 4:17
Үнэндээ чи бол өөрийн гэсэн бодолгүй миний бодолд захирагддаг тиймхэн нэг хүлцэнгүй залуу байсныг өдий хүрч байж надад ойлгуулсан гэхээр чи бас л зэвүүн гар шүү. :P
хаха, бууж өгье :lol: :lol: :lol: :lol: :evil: :evil:
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 303
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 105 удаа
Талархагдсан: 144 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Chinggis » Да 2-р сарын 19, 12:56

Цагаан сартай холбоотой нэг юм бичмээр санагдаад л байсан юм.
Залуу хүмүүс тэр дундаа бидний үеийнхэн: дийлэнхдээ за тэгээд эрүүл хооллогч, элдэв төрлийн шашинтнууд, хэт минималистууд, өөрсдийгөө зөв шинэ нийгмийн залуус гэцэн нөхдүүд гээд эсэн бусынх нөхөд дундаас бас нэг тоогүй хандлага харагдах боллоо.
Юу гэхээр заавал цагаан сар гэхээр л бууз банш хэдэн зуугаар нь хийгээд л, дараа нь хатаад хаягддаг элдэв янзын орцтой том том хэвийн боовнууд, шингэц муутай хуурай сүүгээр хийсэн өтгөн сүүтэй цайнууд, холистрен ихтэй үнэр танар ороод муудах дөхсөн дараа нь идэхэд хэцүү ууц өвчүү гээд л үнэтэй айраг цагаа цагаан идээ гэсэн зүйлээр #Хүндрүүлж байхаар энгийн тэмдэглэсэн шиг Далайн байцаатай шөл, ногоотой шөл, хөнгөн ногооны салатаар яагаад хийж болохгүй зэрэг асуудал гаргаж ирж. Зарим нь ингэж тэмдэглэх маягтай болж байх шиг байна.
Яахав хэрэглээ талаасаа харвал тэднийг буруутгах ямарч үндэслэл байхгүй байгаам л да. Үнэхээр яриад шүүмжлээд байгаа зүйлс нь бидэн дээр бас л адилхан тохиолдоод, дарамт болоод байдаг у гэвэл үнэн.

Гэхдээ энэ бол зүгээр нэг хоол унд, айл хэсэх баяр биш юм байгаа юм л да. хэдий одоо суурьшсан нийгэмд байгаа ч гэсэн Нүүдэлчин ард түмний соёлоо гээлгүй авч явах нь бидний дэлхийд ялгарах онцлог шинж нь болох юм. Бид өөр бусад юмаар дэлхийд ялгарч огт чадахгүй нь ойрын 100 байтугай жилдээ бат үнэн. Нүүдэлчин соёл, түүний онцлог хэдэн хэдэн зүйлс түүхээрээ л бид илүү ялгарч чадна. Хэрвээ Соц үед дээр нь зах зээлийн үед амьдрал хүнд цагаан сар дэмий гээд хүмүүс тоохгүй хаячихсан бол 1 бүтэн үе энэ соёлоос хаягдахад том асудал үүсэх юм байгаам. Өнөөдөр бид нар багаасаа л аав ээж өвөө эмээгийнд мах шүүс чанадаг идээ будаа засдаг цагаалага гээд юмаа хажуунаас нь харж мэдрээд өсчихсөн болхоор өнөөдөр хүүхдүүддээ тэрийгээ уламжлуулаад явах боломжтой болоод байгаам. Тэгэхээр хэдий хүнд байдаг ч гэсэн хүндрэлтэй 90% ийн асуудлаа түр дээ хойш тавиад 10% ын ач холбогдол өгдөг юм шиг ч цаанаа бол гол агуулга нь байдаг зан үйл ёс заншил соёлоо хүндэлж уламжлуулах нь бидний бараг үүрэг юм байгаам.
Сар шинийн өмнө гэр орондоо тууль хайлах, битүүний орой шагай тоглох, шинийн 1-нд золгох ёс, идээ засах ёс, мэнд мэдэх гэх мэт маш олон сайхан юмаа залуус нь илүү их дэлгэрүүлэх нь хойчдоо чухал болов уу гэж бодож байна.

Аа тэр нэг нэгнээсээ илүү гарах гэсэн элдэв чамирхсан өрсөлдөөн, уламжлал соёлд байгаагүй хий хоосон хөөцөлдөөн, хөөрцөглөлтийг бол энд огт яриагүй юм. Тэр бол цагийн эрхэнд шахагдаад цэвэрлэгдээд явчих асуудал гэж бодож байгаа. Иргэншил арай дээшлээд ирхээр хүмүүс энэнээсээ ичээд болиод ирэх нь цаг хугацааны л асуудал юм.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 260
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 253 удаа
Талархагдсан: 140 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн biggy » Да 2-р сарын 19, 3:51

Би энэ тал дээр нэг иймэрхүү бодолтой байдаг юм.

Цомхон байхыг дэмжиж байгаа. Ул боовыг дараа нь идэх хүн олдохгүй, ууц ч бас төвөгтэй юм. Би өөрөө маханд муу болоод ч тэр үү. Сар шинийн дараа уул хадаар өргөл нэртэй аваачиж хаясан ул боов өчнөөнийг харсан, зүгээр л илүү зардал юм биш үү. Тэрний оронд хаях гэж байгаа ул боовоо хоолгүй хүмүүст өгчихөөрэй гэсэн пост зөндөөг харсан. Шинийн 15 гээд ууланд явахад зөндөө л өргөл нэрээр хаясан байгааг харж байлаа. Яахав, хээр бол нохой шувуу идчих байх гэж тайтгарах.
Зураг
Манай гэрийнхэн бол ууц тавихаа болиод удаж байгаа, махаа чанаад жижиглээд бэлдсэн байдаг. Цаг нь болохоор би өөрөө хийж л таарах байх, харин тэр үед магадгүй цагаан идээ /ааруул/ өрж магадгүй юм.
Чингисийн хэлсэн талаас ерөөсөө харж байгаагүй ч яг энэ хэсгийг бол гараа өргөж дэмжнээ. Нас яваад ирэхээх сүрхий ёс ярьдаг хүн болчихсон суухыг үгүйсгэхгүй. ЧИнгис нтрийг "ирж золгосонгүй, иртэл нь очиж тоглолт үзэхгүй" нтр гэж өвчигнөөд л :lol:
Chinggis бичсэн нь:
Да 2-р сарын 19, 12:56
Бид өөр бусад юмаар дэлхийд ялгарч огт чадахгүй нь ойрын 100 байтугай жилдээ бат үнэн. Нүүдэлчин соёл, түүний онцлог хэдэн хэдэн зүйлс түүхээрээ л бид илүү ялгарч чадна. Хэрвээ Соц үед дээр нь зах зээлийн үед амьдрал хүнд цагаан сар дэмий гээд хүмүүс тоохгүй хаячихсан бол 1 бүтэн үе энэ соёлоос хаягдахад том асудал үүсэх юм байгаам. Өнөөдөр бид нар багаасаа л аав ээж өвөө эмээгийнд мах шүүс чанадаг идээ будаа засдаг цагаалага гээд юмаа хажуунаас нь харж мэдрээд өсчихсөн болхоор өнөөдөр хүүхдүүддээ тэрийгээ уламжлуулаад явах боломжтой болоод байгаам. Тэгэхээр хэдий хүнд байдаг ч гэсэн хүндрэлтэй 90% ийн асуудлаа түр дээ хойш тавиад 10% ын ач холбогдол өгдөг юм шиг ч цаанаа бол гол агуулга нь байдаг зан үйл ёс заншил соёлоо хүндэлж уламжлуулах нь бидний бараг үүрэг юм байгаам.
Сар шинийн өмнө гэр орондоо тууль хайлах, битүүний орой шагай тоглох, шинийн 1-нд золгох ёс, идээ засах ёс, мэнд мэдэх гэх мэт маш олон сайхан юмаа залуус нь илүү их дэлгэрүүлэх нь хойчдоо чухал болов уу гэж бодож байна.
Нөгөө талаас идээг яг юу бэлэгдэж, яаж өрдөгийг судлах ёстой юм шиг байгаан. Хэрвээ тэнд ёс жаяг байдаг бол даганаа дагана. Гэтэл одоо болтол мэддэггүй, айлууд, нутаг нутаг өөр байна. Дан том хурууд тавьж идээ зассан байхад торгуудь шагшуур шиг ороосон боов тавьдаг газар байна. Сондгой тоогоор л өрдөг гэдэг, баярхаж их том идээ зассан айлууд ч байна.
Аа хоолны хувьд битүүний өдөр битүүлэг хийж битүү иддэг гээд хүмүүс хуушуур бууз банш хийдэг. Тэр ч утгаараа олон зочид гийчид ирэхэд бэлэн, хурдан гэж бууз жигнэдэг гэж ойлгодог шд, тэрнээс өөрөө мэдэх юм алга хэхэ.
Ер нь ингээд бодохоор судлах л ёстой болж байх шиг. Тэрнээс тууль хайлах, битүүний орой шагай тоглох, шинийн 1-нд золгох ёс, идээ засах ёс, мэнд мэдэх гэх мэт зүйлсийг бол ёс заншил талаас нь дэмжилгүй яахав.
Хэтэрхий нүсэр, үрэлгэн байх хэрэгтэй юу гэдэг дээр л байгаан. Дээр нь яг ямар учраас бэлэг өгдөг вэ гэх мэт асуулт байнаа байна хаха.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 303
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 105 удаа
Талархагдсан: 144 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Chinggis » Да 2-р сарын 19, 4:06

biggy бичсэн нь:
Да 2-р сарын 19, 3:51
Нас яваад ирэхээх сүрхий ёс ярьдаг хүн болчихсон суухыг үгүйсгэхгүй. ЧИнгис нтрийг "ирж золгосонгүй, иртэл нь очиж тоглолт үзэхгүй" нтр гэж өвчигнөөд л :lol:
Хөгширөөд очиход хүмүүст гаргадаггүй хатуу юмаа гаргачихсан байна гэдэгт итгээд л байгаа. :)
Манай Лорд минималист болчихгүй бол сайхан задгай шинэлэх байхаа хаха :idea:

biggy бичсэн нь:
Да 2-р сарын 19, 3:51
Нөгөө талаас идээг яг юу бэлэгдэж, яаж өрдөгийг судлах ёстой юм шиг байгаан. Хэрвээ тэнд ёс жаяг байдаг бол даганаа дагана. Гэтэл одоо болтол мэддэггүй, айлууд, нутаг нутаг өөр байна. Дан том хурууд тавьж идээ зассан байхад торгуудь шагшуур шиг ороосон боов тавьдаг газар байна. Сондгой тоогоор л өрдөг гэдэг, баярхаж их том идээ зассан айлууд ч байна.
Харин айл айлд ороход За манай нутаг ийм идээ засдаг ингэж юмаа бэлддэг гээд гоё нутгийн онцлогоо танин мэдүүлж ёс ёмбогор байх нь гоё байгаам л да. Ядаж л бас нэг ахуй соёл, зан заншилын жижиг ч гэсэн ялгаа нтр нь бага багахан харагдаад дажгүй байхгүй юу.

Тэгэхгүй өөдөөс дүпүтэй шөл, гахайн махтай хуурга тавичаад орчин цагт ингэдэг болж байгаа, зөв тиймээ гэж л солиорохгүй байх хэрэгтэй юм хэхэ
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 260
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 253 удаа
Талархагдсан: 140 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн biggy » Да 2-р сарын 19, 4:10

Chinggis бичсэн нь:
Да 2-р сарын 19, 4:06
biggy бичсэн нь:
Да 2-р сарын 19, 3:51
Нас яваад ирэхээх сүрхий ёс ярьдаг хүн болчихсон суухыг үгүйсгэхгүй. ЧИнгис нтрийг "ирж золгосонгүй, иртэл нь очиж тоглолт үзэхгүй" нтр гэж өвчигнөөд л :lol:
Хөгширөөд очиход хүмүүст гаргадаггүй хатуу юмаа гаргачихсан байна гэдэгт итгээд л байгаа. :)
Манай Лорд минималист болчихгүй бол сайхан задгай шинэлэх байхаа хаха :idea:
Минималист болох магадлал бага. Зүгээр л хүсэхгүй юм уу, дургүй юмандаа хүчгүй хэхэ. Ялангуяа тэр мах шөл, хоол унданд тиймэрхүү юм байгаан. Тэрнээс болноо болно, эхнэр бид 2 айлын томууд, доороо олон дүү нартай.
Хүссэн хүсээгүй л хийж таарах юм да.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Tungaa
Суралцан бичигч
Бичлэг: 74
Элссэн: Да 12-р сарын 04, 12:02
Талархсан: 86 удаа
Талархагдсан: 64 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Tungaa » Да 2-р сарын 19, 4:21

Харин ч сүүлийн жилүүдэд хүмүүс их сайхан баярлаад байх болсон шиг санагддаг. Эрвийх дэрвийхээрээ идээ тавгаа засаад, ээ тэр өмссөн дээл хувцасных нь гоё болж байгааг ч яахав. Бүр харахаар огшдог шт. Энийг нээх идэж уух, өмссөн зүүснээрээ уралдах гэж ойлгодог хэсэг бүлэг байна. Юм болгоноос өө харж явдаг тийм л хүмүүс байгаа тэд нар бол угаасаа. Аз болж дийлэнх нь баярынхаа утга учрыг ойлгоод, ахмад настныхаа амар мэндийг шинийн нэгэндээ амжиж асууна гээд түгжрэл, бөглөрөөг тоохгүй л явцгааж байгаа харагдах юм. Хаашдаа амьдралын үнэнд гүйцэгдээд ахмадынхаа тоонд ороод ирэхийн цагт тэр минь яагаа бол, энэ минь ирэхгүйм байх гэж харуулдаж хүлээдэг болох биз. Манай 2 ч бас гайгүй л байдаг байсан. Түрүү жилээс шинийн нэгэн байтугай хоёронд ч гарч чадахааргүй л тэднийхэн ирж байна гэнэ, нөгөөдүүл нь гарлаа гэнэ гээд хүлээж суух болж. Тийм сэтгэлийг "дэвтээдэг" сайхан баяр болохоор цагаан сард их дуртай.

Хэрэглэгчийн хөрөг
Tdi
Шилдэг бичигч
Бичлэг: 96
Элссэн: Да 12-р сарын 04, 3:38
Талархсан: 30 удаа
Талархагдсан: 29 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Tdi » Да 2-р сарын 19, 4:28

Цагаан сараар өөрчилчихмөөр зарим нэг юм байна. Үрэлгэн гэхүү, заавал хүмүүсийн жишиг дагадаг нэрэлхүү занг ч гэхүү. Зарим хөгшчүүлийг сонсохоор тэтгэвэрийн зээл хэдэн сараар аваад шинэлдэг гэх шиг.

Хүн болгоныг тэг ингэ гээд байх утгагүй ч нийтээрээ хэлэлцэж өөрчлөх цаг болсон болов уу. Өв уламжлалаа дагалгүй яахав. Гэхдээ шинэчлэх, орчин үедээ тааруулж боловсронгуй болгох хэрэгтэй. Дараа нь төвөгтэй ууц, хэвийн боов байна. Ажиглаад байхад цагаан сарын дараа ул боовоо иддэг айл улам л цөөрөөд байгаа харагддаг. Свийт Китчэнд (гарсан) хүүхнүүд ул боовоо бутлаад өөр юм хийж ч байх шиг. Тэгэн тэгэн тэр олон ул боов тавих хэрэгтэй ч юм уу гүй ч юм уу. Эдгээрт зарцуулах зардлаараа хаягдалгүй, эрүүл шингэц сайтай өөр хоол хийж яагаад болохгүй гэж.

Бэлэг ч гэсэн, Хүүхэд баярлуулж болно харин томчууд нэг их ач холбогдолгүй эд бараа солилцоод л.

Аав уншвал алах байхдаа. :D

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 303
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 105 удаа
Талархагдсан: 144 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Chinggis » Да 2-р сарын 19, 4:55

Tdi бичсэн нь:
Да 2-р сарын 19, 4:28
Дараа нь төвөгтэй ууц, хэвийн боов байна. Ажиглаад байхад цагаан сарын дараа ул боовоо иддэг айл улам л цөөрөөд байгаа харагддаг. Свийт Китчэнд (гарсан) хүүхнүүд ул боовоо бутлаад өөр юм хийж ч байх шиг. Тэгэн тэгэн тэр олон ул боов тавих хэрэгтэй ч юм уу гүй ч юм уу. Эдгээрт зарцуулах зардлаараа хаягдалгүй, эрүүл шингэц сайтай өөр хоол хийж яагаад болохгүй гэж.
Харин наад эрүүл шингэц сайтай гэдгийн сайн талын цаана нь нөгөө бидний уламжлал соёл рүү өөр юм түрэх том аюул байгаад байгаамаа. гэхдээ тэрийгээ хадгалаад бага зэрэг сайжруулалт хийх нь нээлттэй шүү дэ. тэрнээс монголчууд хэзээ ч сар шинээр гахайн махтай кимчитэй хуурга идээд сууж байж арай болохгүй л дэ. Сүүтэй цай ходоодонд муу гээд орж ирсэн хүндээ шингэц сайтан эрүүл мэндийн гээд байхуу ч өгөлтэй биш. Цагаан сарыг зүгээр зочин хооллох баяр гэдгээр нь хүлээж авах нь буруу юм байгаам шүү.

Заавал уул боовоор биш идээ л гэж байгаа болхоор ааруулаар ч засч болно гол нь жаахан үнэтэй юм. Хямдыг нь хараад манайхан уул боов аваад байна. дээрээс нь хүнний дор орохгүй гээд том идээ өндрөөр засна кк. Манайх дээр үед хавсай гээд 4 зүсээд тосонд чанадаг боов өөрсдөө хийдэг байлаа. дараа нь идсэн ч их сайхан болдог юм. заавал ийм гутлын ул шиг том биш хөөрхөн богино зүсмэл шиг хийдэг л юм. сүүлийн хэдэн жил Ааруулаар засаж байна. дараа нь сарын дотор хүүхдүүд идээд дуусгачихдаг их амар. Ууц биш дал, 4-н өндөр, богтос, гургалдайгаар шүүсээ бэлдчихнэ. Дараа нь нь дахиж нэг чанаад хүүхдүүд идээд хусчихна. Ер нь бусдыг дуурайж хөлд нь чирэгдэхгүй өөр өөртөө болгоод ёс жаягаа л барих гол юм байгаам.

Tdi бичсэн нь:
Да 2-р сарын 19, 4:28
Аав уншвал алах байхдаа. :D
Чи их сайн хүү болхоор алуулдаггүй байхөө :idea:
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 260
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 253 удаа
Талархагдсан: 140 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн biggy » Да 2-р сарын 19, 4:55

Tdi бичсэн нь:
Да 2-р сарын 19, 4:28
Аав уншвал алах байхдаа. :D
хамгийн гоё хэсэг энд л байлаа :P
It's not just a club, it's way of life!

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин