Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Тоглолтуудын тухай, мэдээ баримт гэх мэт ерөнхий хэлэлцүүлгүүд энд
Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 320
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 355 удаа
Талархагдсан: 177 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн biggy » Да 2-р сарын 12, 11:38

Ээлжит нэгэн магтаалаа хэлмээр санагдав :D
Хаалгачаа эхэлнээ, хэдхэн тоглолтын өмнө хамаг нервь барсан хаалгач маань ингэж гоё класс тоглох гэж. Ёстой миний амыг алгадах шиг болж байна, би ч баяртай байна. Хамгаалагчид ч гэсэн сайн байлаа, ялангуяа ВВД бол үнэхээр л манайд дутууг нөхөх гэж иржээ, сайхан амьтан юм. Ядахад мангар царайлаг нтр :idea: охидууд бодвол өмчлөөд аваа биз. Ер нь хамгаалалт найдвартай болоод ирэхээр урагшаа хүртэл амар юм.
Хагасууд хамгаалалтанд тусалж байгаа ч стандарт цохилтууд дээр сайн, айлын эвгүй довтолгоо цохилтыг нам хаадаг хаалгачтай гоё юмаа. Харсан бол эхний гоолыг ВВД цэвэрлэж хаалгач руу өгөөд, Кариус шууд Окс руу хурдан дамжуулалт өгснөөр гоол орсон.
Урд хэд гоё байноо, болохгүй юм лав гайгүй л санагдлаа. Энэ улирал нэгэнт ингээд үзэхээс хойш Лаллана маань хурдхан шиг гарааны эрхийн төлөө үзэхээр болчихоосой. Тэгвэл за өөр юу хэлэхэв. За тэр 2 гоол бол класс, үнэхээр ганган.
Ингээд одоо ЧЛ хүлээгээд хэвтчихнэ дээ, том тоглолтын өмнө чухал хожил боллоо :o
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 221
Элссэн: Лх 11-р сарын 08, 2:43
Талархсан: 74 удаа
Талархагдсан: 74 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Redman » Да 2-р сарын 12, 3:34

Кариус маань ч өөрийгөө жаахан мэдрэх гээд байна уу даа.
Формондоо орж эхлэх байх шиг. Одоо үүн дээр өөртөө итгэлтэй байдал нэмэгдчих юм бол хаалгачийн асуудлаа шийдчихлээ л гэсэн үг. Ёстой чухал үед эргэж ирж байх шиг байна.

Ер нь тэгээд энэ мэргэжлийн тоглогчийн карьер бас их сонирхолтой тээ?
Жижигхэн зүйл дээр эргэдэг. Унаж босдог... яг л хүний амьдрал шиг хэхэ

Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 125
Элссэн: Ня 12-р сарын 03, 3:44
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн boboZ » Мя 2-р сарын 13, 11:46

Redman бичсэн нь:
Да 2-р сарын 12, 3:34
Жижигхэн зүйл дээр эргэдэг. Унаж босдог... яг л хүний амьдрал шиг хэхэ
Кариусыг ч зүгээр магтчихгүй филисофидоод чи бүр төгсөрж байнаа. Мэргэжлээ буруу сонгосон гэж чиний ардуур бид нар байнга ярьдаг шүү хэлчий.. :D
He who betrays will always walk alone...

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 375
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 148 удаа
Талархагдсан: 169 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Chinggis » Мя 2-р сарын 13, 11:55

Би бол Окслэйд, Виналдум 2 гайгүй тоглохоор том зургаараа гайгүй болоод байгаа юм шиг л санагдаад байгаам. Жан ч нээх сайн ч биш яг л байдаг тоглолтоо гаргаад байгаа. ганц нэг түлээрсэн юм ч хийсэн. гэхдээ аюул тариагүй болхоор айл. Милнэр бол өнөөдөртөө манайд бол Алтан сэлгээ нь болжээ гэж харсан. Магадгүй Клопп түүнийг аваргуудын лиг дээр гараанд гаргахыг ч үгүйсгэхгүй байх. дээрээс нь Окслэйд сэлгээнээс биш гараанаас илүү дүр дүнтэйгээ дахиад нотлочих уу даа л гэж. Манэ-г Порту дээр л хамаг бөглөөгөө гаргана гэж найдаад байгаа.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 233
Элссэн: Да 9-р сарын 18, 8:43
Талархсан: 98 удаа
Талархагдсан: 110 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Шинээ » Мя 2-р сарын 13, 12:07

Chinggis бичсэн нь:
Мя 2-р сарын 13, 11:55
Би бол Окслэйд, Виналдум 2 гайгүй тоглохоор том зургаараа гайгүй болоод байгаа юм шиг л санагдаад байгаам. Жан ч нээх сайн ч биш яг л байдаг тоглолтоо гаргаад байгаа. ганц нэг түлээрсэн юм ч хийсэн. гэхдээ аюул тариагүй болхоор айл. Милнэр бол өнөөдөртөө манайд бол Алтан сэлгээ нь болжээ гэж харсан. Магадгүй Клопп түүнийг аваргуудын лиг дээр гараанд гаргахыг ч үгүйсгэхгүй байх. дээрээс нь Окслэйд сэлгээнээс биш гараанаас илүү дүр дүнтэйгээ дахиад нотлочих уу даа л гэж. Манэ-г Порту дээр л хамаг бөглөөгөө гаргана гэж найдаад байгаа.
Чиний бичлэгүүдээс харахад чи Анти Жан юмаадаа. :)
Порту дээр Жан торгуулийн улмаас тоглохгүй болохоор Хендо юм уу Милнер гараанд гарах байхдаа. Магадгүй 2лаа цуг ч гарч мэдэх л байх.
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 149
Элссэн: Мя 12-р сарын 19, 6:50
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн boldbold » Лх 2-р сарын 14, 3:53

Илт илүүрхэж тоглосон зарим нэг тоглолтууд дээр хангалттай үр дүн авч ирэхгүй байгаа дээр дүгнэлт хийсэн бололтой. Гэгээнтэн дээр айлд бөмбөг өгч өөрсөддөө боломж гаргахыг хүлээлээ. Бөмбөг эзэмшээд ирэхээр айл өөрсдөө ч гайхсан байх даа хаха. Үлдсэн цөөхөн тоглолтууд дээр Метал рок биш Софт рок гусчихвал хангалттай болчих гээд байна.
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 221
Элссэн: Лх 11-р сарын 08, 2:43
Талархсан: 74 удаа
Талархагдсан: 74 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Redman » Лх 2-р сарын 14, 4:54

Хагас хамгаалалт гэснээс ер нь энэ улиралд Манэ, Салах, Фирмино гурваас бусад нь тогтмол бараг тоглоогүй байх шүү.
Хагас хамгаалалтын гурвал хамтдаа гурван тоглолт лав дараалж хийгээгүй.
Хамгаалалт ч мөн ялгаагүй. Баруунд Жо Гомэз, ТАА хоёр ээлжилж, зүүнд Морэно эхлээд, сүүл рүүгээ Робэртсон нэлээд тоглож байна. Төвийн хамгаалалтын хэд ч нэлээд өөрчлөгдсөн.
Шахуу хуваарь, ээлж дараалсан тоглолтуудаас болж нэлээд ротэйшн хийхээс өөр аргагүй.

Коутиньо явснаар хагас хамгаалалт мэдэгдэхүйц суларсан.
Жан, Хэндо, Милнэр, Жини гээд хөшүүн голдуу СМ-үүд. Яахав Жини арай динамик тоглолттой санагддаг.
Харин хагас хамгаалалтанд Окс орж ирснээр манай бөмбөгтэй үеийн тоглолт, довтолгооны санаачилга шал өөр харагдаад байгаа. Харин сэлгээнээс орж ирэх үедээ нэг их импакт үзүүлж чадахгүй байх шиг. Уг нь Лаллана формондоо орчихвол их л аятайхан болох учиртай.

Жан, Жини, Лаллана гэсэн дундын шугам хавьгүй бүтээлч, хөдөлгөөнтэй, шилжилт сайтай байж мэдэх юм.
Лалланагийн бөмбөгтэй үеийн гүйлтүүд нь аюул тарьдгаас гадна хамгаалалтанд маш сайн оролцдог, бас гүйлт сайтай учраас найдлага тавиад байгаам. Хэндо ч тэгээд энэ жилээс бараг гарааны эрхээ алдаад байх шиг.
Милнэр маань харин сэлгээнээс орж ирэхдээ гоё импакт үзүүлж чаддаг. Ирэх жил ч энэ янзаараа тоглочих байх.

Өнөөдөр Жан тоглохгүй учраас Хэндо шууд гараанд нэрлэгдэж таарна. Магадгүй Окс, Милнэр гээд Англи хагас хамгаалалтын гурвалыг харж мэдэх юм. Урд талын гурав бол тодорхой биз дээ...

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 375
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 148 удаа
Талархагдсан: 169 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Chinggis » Да 2-р сарын 19, 8:07

Шинээ бичсэн нь:
Мя 2-р сарын 13, 12:07
Chinggis бичсэн нь:
Мя 2-р сарын 13, 11:55
Би бол Окслэйд, Виналдум 2 гайгүй тоглохоор том зургаараа гайгүй болоод байгаа юм шиг л санагдаад байгаам. Жан ч нээх сайн ч биш яг л байдаг тоглолтоо гаргаад байгаа. ганц нэг түлээрсэн юм ч хийсэн. гэхдээ аюул тариагүй болхоор айл. Милнэр бол өнөөдөртөө манайд бол Алтан сэлгээ нь болжээ гэж харсан. Магадгүй Клопп түүнийг аваргуудын лиг дээр гараанд гаргахыг ч үгүйсгэхгүй байх. дээрээс нь Окслэйд сэлгээнээс биш гараанаас илүү дүр дүнтэйгээ дахиад нотлочих уу даа л гэж. Манэ-г Порту дээр л хамаг бөглөөгөө гаргана гэж найдаад байгаа.
Чиний бичлэгүүдээс харахад чи Анти Жан юмаадаа. :)
Порту дээр Жан торгуулийн улмаас тоглохгүй болохоор Хендо юм уу Милнер гараанд гарах байхдаа. Магадгүй 2лаа цуг ч гарч мэдэх л байх.
Хаха тэгэж уншигдаад байна уу. Надад нэг л тийм аваад үлдэх юмсан гэсэн хүсэл төрөхгүй л байгаам даа. Их лагс, жирийн гүйлт нь пар пар гэсэн удаан ч юм шиг. Яахав туугаад орох ганц нэг гоё хурдтай туулт бас хийдэг л дэ. Гэхдээ л уорлд класс хэмжээнд хүрэх тоглогч гэж хардаггүй шд.
Зарим нэг алдаанаас нь болоод орсон гоолууд дээр ёстой дургуй хүрмээр болдог юм. Гэхдээ нас байгаа юм хойно боломжын ирээдүй байгаа байх. Бускетс шиг болно гэж их харсан юм. тэгээд тэрэнд дөхөхгүй болхоор туниад байхийм байна шд :idea:
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

gremlin
Бичлэг: 5
Элссэн: Ня 12-р сарын 03, 11:32
Талархагдсан: 4 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн gremlin » Бя 2-р сарын 24, 11:50

Эхний гоолыг хийгээд авсан нь яамай. Урд 3 бүр гоё ойлголцдог болчижээ маш хурдтай нэгийн хүрэлтээр л сулраад байна.
Одоо айл жоохон урагшаа шунаад явчихвал илүү боломж үүсэх гээд байна.
Хөлбөмбөгт бөмбөгтэй тоглох чухалч ашигтай байрлалаа эзлэх нь хамгийн чухал. Пабло Аиймар

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 320
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 355 удаа
Талархагдсан: 177 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн biggy » Да 2-р сарын 26, 11:45

Ээлжит нэгэн дүгнэлт гэх гэсэн чинь Бадруулын ФБ дээр оруулсантай бараг 100 хувь санал нийлэх гээд :D
Алдсан гоол дээр бол ВВД үл ялиг удаан байв уу? за тэгээд төвийн хамгаалагчийг довтлогчтой уралдуулахад яах нь тод, харин ч гайгүй гүйсэн, бараг хөл доогуур нь цохьсон уу, яасан.
Харин Кариус жоохон буруу байр эзэлсэн санагдсан, бага талаа арай их шахсан байв уу гэж бодож байлаа. Гэтэл өчигдөр маню, челси 2-ын тоглолтыг харахад ДеХиа бага талдаа бараг өөр лүү нь цохьсон бөмбөгийг алдаж байна лээ. Тэгээд бодохоор яаж ч бодсон бага талаа шахах нь зөв байсан байх. Их тал руу бол хамгаалагчид үлдээдэг ч юм уу тээ. Ер нь бол айлын нөхөр их сайн цохьсон, буруутан хайвал бүр голоос эхлэхээр байлаа.
Гэхдээ тэгэх шаардлага алга, янзын сайхан л байна. Урд талын 3 бүгд гоолдохоос илүү яахав дээ, хагас болон хамгаалагчид нар дажгүй байвал тэгээд болоод явчихаж байгаа санагдана.
It's not just a club, it's way of life!

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 0 ба 0 зочин