Netflix - ийн үнэгүй нэг сарыг ашиглаад баахан бөмбөгдчихгүй юу.
Сүүлд нь Вилл Смитийг охиныхоо талаар яриад уйлдаг хэсэг дээр дагаад мэдрэл юм шиг л мэлмэрүүлж байснаа саначихлаа. Гэхдээ бараг л Seven pounds маягийн кино л доо тэ. Тэр үедээ их л юм бодож, чухам л хагацлаас ч болов далд гоо сайхныг нь л харах юм шүү дээ этр гээд эморч байсан санагдана. Үхэл, хайр, цаг хугацаа руу захидал бичвэл надад ямар хариу ирэх бол гэж бодож ч байсан байх гээд байхгүй юу хаха.
Цувралын амтанд ороод байгаамаа хаха. Sons of anarchy, Suits-ийг ТВ-ээр үзэх гэж хүлээж яддаг байж байгаад Narcos, Game of Thrones, House of Cards нөхдүүдийг ташраар нь гашраагаад ханахаа байчихлаа хаха. Завсраар нь Friends харж байгаа гэшш. Орой унтахын өмнө 1-2 анги үзчихээд унтдаг зуршилтай л болчихлоо нэг мэдсэн. Смарт утасгүй байгаа болохоор тэр нь гоё юм өө.
Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин