Red Notes:::!!!

Юу хүссэнээ л бич дээ..
Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 261
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 89 удаа
Талархагдсан: 117 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Chinggis » Мя 1-р сарын 23, 2:25

Боддиймөө. Хүний амьралд их олон зүйл тохиолдоно. Хүний сэтгэлд олон зүйл ч бодогдоно. Хүслээр ч тэр, хүсэхгүй байхад ч тэр. Тэр дундаа хүний амьдрал бол төсөөлөөгүй нэг тийм цагираг шиг л байдаг. Яагаад ч юм зүүдэлсэн тэр зүүдэндээ хоргодож, бүх зүйлээр өөрийгөө тэс өөрөөр мэдрэх мэдрэмж үнэхээрийн гайхалтай. Магадгүй зүүд бол бидний жинхэнээсээ хэлж чаддагүй зүйлийг бий болгож өгдөг цор ганц ертөнц.

Хайр бол мөнхийн бөгөөд нэг насны л ойлголт, харин дурлал гэхүү дасал гэхүүү тэр аймшигтай мэдрэмж бол тэс өөр ойлголт юм. Бурханыг харааж зүхээд ч тэр нэг таталцалыг хүн үнэндээ ойлгодоггүй, ухаардаггүй болиулж чаддаггүй л юм. Магадгүй өөрт чинь тийм зүйл байгаа бол өөрийгөө л мэдэр. бусдад ямар байхийг эхэлж бүү тавь. Үнэхээрийн жаргал гэхүү даварсан жаргал гээчийг өөрөө хайж болох ч бусад нь хэзээч олж чадахгүй нэг ертөнц юм.

Хүн гэдэг тэр өөрийнхөө ертөнцдөө л жаргадаг бөгөөд бүхнийг бүтээж, цогцлоож болох өөрийн ертөнцийг үргэлж хайдаг гэнэн этгээд юм. Гэхдээ тийм зүйл гэж бараг байхгүй. төгс амьдралын дүрэм гэж байхгүй болхоор. Харин чиний ертөнцөд чамаас зөвшөөрөл авалгүй орж ирээд хэзээч хамаагүй гараад явчих тэр хэн нэгэн чиний хувьд хайр уу дурлал уу эсвэл үзэн ядалт ч болж болох хэн ч байж болхийм. Бүх зүйлийн зангилаа гэж итгэж явсан зүйл юуч биш утга учиргүй зүйл болохыг ч үгүйсгэхгүй.

Магадгүй ийм л болхоор хүн бүрийн хайр, хүн бүрийн хайрын илэрхийлэл өөр юм л да. Хайр болоод илэрхийлэл хоёроо ялгаад мэдчихсэн, илчихлэхдээ чин сэтгэлээсээ түүнийгээ тусгаж чадсан хүн жаргаж чаддаг байх шүү.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 122
Элссэн: Ня 12-р сарын 03, 3:44
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 15 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн boboZ » Мя 1-р сарын 23, 12:12

Зураг

Хайр гэснээс Грек хэлэнд хайрыг төрөлжүүлсэн ийм долоон үг байдым байна.

Storge: Төрөлхийн хайр, гэр бүлээ хайрладаг тэдэнтэй ойр байдаг сэтгэлийн хайр
Philia: Найз нөхдөө хайрладаг хайр
Eros: Сексийн юмуу эротик хүслийн хайр (эерэг юмуу сөрөг)
Agape: Ямар ч хариу нэхдэггүй, нөхцөл тавьдаггүй хайр, "divine love" гэсэн байна бурхны тэнгэрийн хайр гэж ойлгогдохоор..
Ludus: Энэ бол дүрсгүй, тоглоом шоглоом хийсэн "хүүхдийн" хайр болон аальгүйтэж "арзганах" хайр..
Pragma: Урт хугацааны хайр буюу гэрлэсэн хосуудын хайр
Philautia: Өөрийгөө хайрлах хайр (эерэг юмуу сөрөг)

Хүний мэдрэмжийг баруун тархи зохицуулдаг бол хэл яриаг зүүн тархи зохицуулдаг. Хэрэв чи хайр гэдэг үгийг өөр нөхцөл байдлуулад өдөрт 10 удаа хэрэглэвэл энэ үг хүчээ алдана. Чиний тархины зүүн хэсэг "Би чамд хайртай" гэж хэлэхэд бүрэн хэмжээгээрээ ажиллаж догдлохоо болино. Тархины чинь 50% нь догдлохоо болино гэдэг маш том зүйл.
Хамгийн эхэнд чиний ойлгох зүйл бол эдгээр 7 төрлийн хайрыг ялгаж сурах. Үгнүүдийг нь биш мэдрэмжүүдийг нь. Үгийг нь мэддэг байхад мэдэрж болно. Энэ бол энгийн дасгал. Мэдрэмж болон ойлголттой байна гэдэг нь хайрлах нууц юм.

Хайр бол дадлага зуршил болохоос чиний зүгээр л олдог юмуу олдоггүй зүйл биш. Чи бүх л амьдралынхаа туршид хайрын дасгал дадлыг хийж болно.
Хайртай гэдэг үгийг битгий хэт их хэрэглэ. Хүнд хандсан мэдрэмжээ л илэрхийлэхгүй тохиолдолд өөр үгийг сонго.

Жишээ нь: Би шоколаданд хайртай гэдгийг Би шоколаданд дуртай. Би ажилдаа хайртай, гэдгийг Би хийж байгаа зүйлдээ дуртай гм.

Дуртай байх, Хайрлах, Хүсэлтэй байх 3 бол өөр мэдрэмжүүд. Тэгэхээр хүнтэй харилцаж байхдаа үгний жинхэнэ утгыг сурах ойлгох хэрэгтэй бөгөөд тэдгээрийг мөн мэдрэх хэрэгтэй юм. Зөвхөн хүнтэй харилцахдаа ч биш өөрийгөө ойлгоход үгнүүд бол маш хүчтэй хэрэгсэл юм. Чиний хэрэглэж байгаа үг чинь чиний тухай ойлголтыг өгдөг бөгөөд тэр нь бодит байдал болдог юм.
Хэрэв үгээ зөв сонгож хэрэглэвэл, ямар хайрыг мэдэрж байгаа ялгаж сурах бөгөөд олон төрлийн хайрыг мэдрэх боломжтой болно.

Хэрэв чи дотроосоо хайрыг олохгүй бол хэзээ ч гаднаас хайрыг олохгүй
Үг бол санаа болон мэдрэмжинд санал нийлэх хүлээн зөвшөөрөх хэрэгсэл. Үг хэзээ ч абсолют утгыг илэрхийлдэггүй бөгөөд хүн болгон үргэлж өөрийнхөөрөө хүлээж авдаг. "Хайр" гэдэг үгтэй холбоотой энэ олон мэдрэмжүүдийг ойлгоход их хэцүү, тэрийгээ өөр хүнд илэрхийлэх бүр ч хэцүү. Зүгээр ганц үгээр хайрыг илэрхийлнэ гэдэг нь боломжгүй.
Тийм учраас өөртөө үнэхээр онцгой мэдрэмж төрүүлсэн зүйлд үг зохиож нэрлэдэг. Зарим дурлалт хосууд бие биендээ хайртайгаа илэрхийлэхийн тулд шинэ үг зохиодог байна. Үг нь санал нийлэх утга болон дурсамжыг хүний тархинд үлдээдэг. Тархи тухайн үгийг сонсоход юмуу тэр үгний тухай бодоход эдгээр дурсамжыг дахин сэргээдэг.
Өөр улсуудын хэлэнд нөгөө улсын хэлрүү орчуулагддаггүй хайртай холбоотой үгнүүд маш ихээр байдаг. Тухан үгнүүдийг сонсмогц хүн дотроо яг юу илэрхийлдэгийг нь мэдэрдэг.

Дэлхийн янз бүрийн улсуудын хүмүүсийн өөр хэлэнд орчуулагдах боломжгүй үгнүүдийн хэдэн жишээ:

Yuanfen (Хятад): Хятадын соёлын зарчим дээр үндэслэгдэж маш олон зүйл дээр тулгуурлаж бий болсон хайрын харилцаа

Mamihlapinatapei (Чилийн нутгийн иргэдийн Яагхан хэл): Хоорондоо харицаа үүсгэмээр байгаач хэн нь эхэлж үйлдэл хийдэггүй 2 хүний бие биенрүүгээ харах байдал.

Cafuné (Бразилын Португал): Хэн нэгний үсийг гараараа маш удаан илэх

Retrouvailles (Франц): The happiness of seeing someone again after a long time. Удаан хугацаанд уулзаагүй хүнээ уулзад баяртай байх мэдрэмж

La Douleur Exquise (Франц): Өөрийн авч чадахгүй (өөрийг чинь хэзээ ч хайрлахгүй) зүйлийн төлөө зүрхэндээ шаналах асар их өвдөлт

Ya’aburnee (Араб): Хайртай хүнээ үхэхийг хараад ганцааараа шаналж амьдрахгүйн тулд түрүүлж үхэх хүсэл

Forelsket (Скандинавын Нордик хэл): Хүнд анх удаа дурлахдаа мэдэрдэг баяр баясалтай мэдрэмж

Saudade (Португал): Уулзах боломжгүй хол байгаа хайртаа зүйл хүнээ хүсэх санах сэтгэл..

Хайранд чи юу өгсөнөө л авах болно
Хайр бол сэтгэлийн хөдлөл. Чи хайрыг хэрхэн яаж мэдрэхээ сурч болно... Эхлээд хайрын өөр өөр нөхцөлүүдийг ялгадаг болох хэрэгтэй. Тэрхүү мэдрэмжүүдийг мэдэрж байхдаа аль нь вэ гэдгийг таниж сур. Үүний дараа бусадтай хайраа хуваалц.
2 хүний дунд хайр нь зөвхөн харилцан үнэн болон хүндлэл, итгэл дээр тулгуурлаж бий болдог. Эдгээр зүйлүүдийг нөгөө хүндээ эхэлж өгөх хэрэгтэй. Энэ бол харилцан биенээ хайрлах хайр ургахад чухал зүйл. Хэрэв хүн чамд чиний өгдөг шигийг буцааж өгөх юм бол хайр улам хүчтэй болно.

Хайр хэрхэн бий болдогыг мэдвэл, ойлгоход тийм ч хэцүү биш.
Хүнд дурлах маш амархан, харин тэр хүндээ хайртай хэвээрээ үлдэх хэцүү. Гэхдээ хэрэв хүнд хайртай хэвээрээ байх чамд хэцүү байгаа бол тэр чиний жинхэнэ хайр чинь биш гэсэн үг. Энэ бол зүгээр л хайрын нэг туршлага гэсэн үг. Хайр үргэлж сайхан байдаг ба сайхан биш байвал хайр биш бөгөөд тухайн харилцааг орхих болжээ гэсэн үг.
Заримдаа хайр зүгээр л алга болчихдог. Тийм учраас юу ч мэдрэхгүй бол харилцааг эртхэн орхисон нь дээр.

Хайртай хүнээ юмуу "үерхэл"-ээ олох
Хэрэв чи хайртай хүнээ олохыг хүсч байгаа бол энэ үгний утган дээр анхааралаа хандуул. Өөртөө зүгээр нэг үерхэл биш амьдралын жинхэнэ хайраа олмоор байна гэж бодож хэлэх нь чухал. Чи өөртөө яг хэрэгтэй хайсан зүйлээ зөв тодорхойлж чадвал олох л болно.
Хүнтэй үерхэх гэдэг бол сэтгүүлүүдийн зохиосон маркетингийн тодорхойлолт. Ганц бие биш байгаа бүх хүмүүс хэн нэгэнтэй "үерхэж" байна гэсэн утгатай болдог. Маш олон тооны хүмүүсийг энэ үгээр тодорхойлж болох ч чиний хувийн нөхцөл байдалд энэ үг нь хоосон шинж чанартай.

Тийм учраас өөрөөсөө хамгийн түрүүнд асуух асуулт бол: "Би хайрыг мэдэрч байна уу?" байх ёстой.
Хамгийн сүүлд 1 гишүүн boboZ нд нийт 0 дахь удаагаа зассан
He who betrays will always walk alone...

Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 122
Элссэн: Ня 12-р сарын 03, 3:44
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 15 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн boboZ » Мя 1-р сарын 23, 1:10

Чингис ах сэдэв дээр гэнэт хайр майр яриад ийм юм орчуулуулчлаа ойлгоорой :D
Зүгээр уншиж байсанаа сонирхолтой санагдаад орчуулаад оруулчлаа. Баг тэнэг хожигдсоны дараа бичих ч юм олдохгүйн хайрын философийн талаар л сэдэвтээ яриад сууж байхаас ;)
He who betrays will always walk alone...

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Шилдэг бичигч
Бичлэг: 118
Элссэн: Да 9-р сарын 18, 9:02
Байрлал: Venice
Талархсан: 91 удаа
Талархагдсан: 64 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Mademoiselle » Мя 1-р сарын 23, 1:29

Өглөө Чингис ахыг ямар их эмороо вэ гэж бодсон шд..
Таны бичвэр бол гоё байна өө. 8-)

Гэснээс энэ талаар хүмүүсийн бодлыг сонирхмоор байна.
Mamihlapinatapei (Чилийн нутгийн иргэдийн Яагхан хэл): Хоорондоо харицаа үүсгэмээр байгаач хэн нь эхэлж үйлдэл хийдэггүй 2 хүний бие биенрүүгээ харах байдал.
Эмэгтэй хүн хүлээнэ, хүлээнэ, хүлээнэ гэдэг онигоо байдаг даа?
Тэр яг зөв үү :lol:
Эсвэл түрүүлж үйлдэл хийх нь бүр яг баттай зөв үү?

Дандаа эрэгтэй нь гэж нэг хэмлэнэ, эсвэл "өөрөө эхэлж, дуртай байсан" гэдэг ойлголт төрүүлэх юм бишүү?
Миний ах над нэг ойлгомжтой тайлбарлаад өгөөч.
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 122
Элссэн: Ня 12-р сарын 03, 3:44
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 15 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн boboZ » Мя 1-р сарын 23, 1:36

Би ямар эксперт биш юуг нь тайлбарладын хэхэ. Лаг байсан бол тэнэг юм шиг Бадруултай энд тэнд уугаад явж байх ч гүй "single as fuck" царайлчаад хахах.. :P :P

Гэхдээ надад лав зоригтой эмэгтэйчүүд таалагддаг. Өөртөө 100% итгэлтэй эмэгтэй хүн л тэгж эхэлж харицаа үүсгэнэ шд. Шулуухан элдэв драмагүй амар л санагддын..
He who betrays will always walk alone...

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 134
Элссэн: Мя 12-р сарын 19, 6:50
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 66 удаа
Талархагдсан: 43 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн boldbold » Мя 1-р сарын 23, 3:18

Хайр уу? .. Би нэг л удаа архи уусан, тэгээд дандаа шараа тайлсан гэдэгтээ ижилхэн байх гэж ойлгоод байгааш дээ...
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Хуйлруулан бичигч
Бичлэг: 162
Элссэн: Да 9-р сарын 18, 8:43
Талархсан: 55 удаа
Талархагдсан: 87 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Шинээ » Мя 1-р сарын 23, 5:10

boldbold бичсэн нь:
Мя 1-р сарын 23, 3:18
Хайр уу? .. Би нэг л удаа архи уусан, тэгээд дандаа шараа тайлсан гэдэгтээ ижилхэн байх гэж ойлгоод байгааш дээ...
Яг л өөрийнхөөрөө ойлгож байна шүү :lol:
Kenny Dalglish - “There is no one anywhere in the world at any stage who is any bigger or any better than this football club.”

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 134
Элссэн: Мя 12-р сарын 19, 6:50
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 66 удаа
Талархагдсан: 43 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн boldbold » Мя 1-р сарын 23, 6:04

Шинээ бичсэн нь:
Мя 1-р сарын 23, 5:10
boldbold бичсэн нь:
Мя 1-р сарын 23, 3:18
Хайр уу? .. Би нэг л удаа архи уусан, тэгээд дандаа шараа тайлсан гэдэгтээ ижилхэн байх гэж ойлгоод байгааш дээ...
Яг л өөрийнхөөрөө ойлгож байна шүү :lol:
ингэж явсаар Pragmа гусна даа хаха
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 261
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 89 удаа
Талархагдсан: 117 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Chinggis » Ба 2-р сарын 02, 4:17

Ирэх жил шингэн галзуу андтайгаа танилцаж 20 жил сайхан нөхөрлөсний ой болох нь дээ.

Цаашдаа олон олон жил нэг нэгийгээ тонгорчилгүй сайхан хүндэтгэлтэй хандаж яваад 50 жилийн ойгоо нижгэр хийхийг ерөөе гэж.

Анх чамтай танилцаж байхад ногоон богдгор шилэнд Багабанди нэртэй бяцхан хөгжилтэй залуу байж билээ. Өчигдөр харин та минь Соёрхол хэмээн хүндлүүлэм нэрээрээ таарч ёслолын журмаар 3 удаа гар барилцсан даа.

Өдөр судрын зай заваар бид хоёр хоорондоо мөн ч олон нэр, янз бүрийн өнгө жаннараар таарч, тэр бүр нь анх удаа танилцаж байгаа аятай догдлон хөөрч суудагсан.

Хааяаа чи намайг хүүхдүүдэд минь хачин муухайгаар харуулж, би харин чамайг ажилтай нэрээр олон удаа аниж байсаан. Таниж мэдээгүй үедээ зөндөө л дөнгөлүүлдэг байсан ч заримдаа чи надад огтхон ч сайхнаар бодогдолгүй, явуулын замын улсад ганц оройн хань болог дээ гээд бэлэглэчихдэг ч байсан нь үнээн.

Үнэндээ чи бол өөрийн гэсэн бодолгүй миний бодолд захирагддаг тиймхэн нэг хүлцэнгүй залуу байсныг өдий хүрч байж надад ойлгуулсан гэхээр чи бас л зэвүүн гар шүү. :P
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 221
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 208 удаа
Талархагдсан: 102 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн biggy » Ба 2-р сарын 02, 4:46

зарим нэг постууд дээр Фэйсбүүк шиг хаха :lol: дардаг болмоор байнаа 8-)
It's not just a club, it's way of life!

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин