Харамсалтай нь цаг хугацаа, мануусын нас биднийг хүлээхгүй явсаар л байх юм даа. Кизомбаг анх сонирхож эхлээд 5 жил гаран болчихож. Ямартаа харамсахааргүй л байдаг ордог байж, эртхэн энээ тэрээ гэж.
Монголд яагаад ч юм бэ Кизомба нь их эрчийг авчихсан. Бусад улс орнуудад ерөнхийдөө Салса нь түлхүү, тэгээд Бачата байх жишээтэй.
Сая Тайландад нэг партинд очиж үзсэн Кизомба аян дээр нь бол гологдохгүй, бүр илүүч гоё чааж байгаан. Бачата дээр орон гаран, салса дээр нь суугаастай. Орон орны төрөл бүрийн онцлогтой бүжиглэдэг нөхдүүд бас гоё л байна лэ. Тэр дунд нэг Итали хос ёстой үнэн гоё. Лаг бүжиглэдэг биш зүгээр тэр байгаа байдал, бие биентэйгээ мэдрэлцээд, хөгжилдөөд бүжиглэж байгаа зэрэг нь
Солонгос залуучууд нэлээн харагдсан бас сайн Салсаддаг нөхдүүд. Тэгээд Энэтхэг хавийн эрэгтэйчүүд нэлээн, Орос, Украй зүгийн эмэгтэйчүүд их харагдсан. Тайланд хүүхнүүд өөрсдөө нээх харагдаагүй. Зүүн өмнөд ази бор арьстай бүсгүйчүүд. Хятад, Солонгос сайн бүжиглэдэг 2-3 хүүхэн харагдсан. 40+, 50+ насны Итали, Куба нөхдүүд бас гоё шаажийгаамаа тэнд бол.