Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Юу хүссэнээ л бич дээ..
Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 106
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 130 удаа
Талархагдсан: 98 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Да 1-р сарын 15, 1:23

Мэндээ...

Багадаа их дуугүй, их боддог байлаа
Өсвөр насанд чалчих нь ихсэж, бодохгүй ярих нь эрчимжиж билээ
Идэр насанд их бодож, их бичдэг болоод эхэлж байх шигээ /идэр нас мөн биздээ 30 гаран чинь... хиа хиа/

Дуугүй байх нь заримдаа хамгийн шилдэг хариулт болдог гэдэгчлэн хэлээгүй залгисан зарим бодлуудаа бичээд хадгалчихад өөрт ч, зарим нэгэнд ч хэрэг болоод байх шиг санагддаг.

Анх интернэт гэдэг зүйлд чат, форум хоёроор хөглөгдөж, хөтлөгдөж, татагдаж, донтож, залхаж, санагалзаж эцэстээ ужгирч үлдэждээ. Тиймээс болсон болоогүй бодсон, шийдвэрлэсэн, эргэцүүлсэн зүйлсээ бичиж байх булангаа дахин нээгээд орхичихоё.
Форумын архиваас өөрийн өнцөгөө өөр цаг хугацаанаас өнгийж харахад өөрийгөө хэр өөчлөгдөж, хэн болсоноо мэдрэх хэмжүүр болж өгдөг ч юм шиг санагддагаа нуух юун. Фэйсбүүк сайн боловч түр хугацааны орон зай, өнгөрсөнийг сануулж өгдөг ч хэрэглээ их төвөгтэй, дата их иддэг өртөг өндөртэй этр :D

Сэдэв өгвөл аваал сийрүүлнэ шүү дээ манайхаан.

Хэрэглэгчийн хөрөг
Tomrookop
Бичлэг: 28
Элссэн: Пү 12-р сарын 28, 1:34
Талархсан: 4 удаа
Талархагдсан: 33 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Tomrookop » Да 1-р сарын 15, 2:45

Ёстой л бичдэг байлаа. Цонх дээр өөрийн гэсэн нэг сэдэвтэй болчихоод тэнд ч ёстой өөрийн гаднах юм дотрох зүйлээ хамаагүй уудалж бичдэг байсан даа...Цонхынхонтой дайн зарлахтай зэрэгцээд л тэгээд хамаг юм аа хуулж авалгүй устгаад хаячихсан санагдаж байна...Өмнөх улаан булангийн архивт бас бус юм бичсэн бил үү юу билээ. Тэрийг нэг ухаж үзхиймсан.
``You'll Never Walk Alone```

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 106
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 130 удаа
Талархагдсан: 98 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Да 1-р сарын 15, 2:47

Tomrookop бичсэн нь:
Да 1-р сарын 15, 2:45
Ёстой л бичдэг байлаа. Цонх дээр өөрийн гэсэн нэг сэдэвтэй болчихоод тэнд ч ёстой өөрийн гаднах юм дотрох зүйлээ хамаагүй уудалж бичдэг байсан даа...Цонхынхонтой дайн зарлахтай зэрэгцээд л тэгээд хамаг юм аа хуулж авалгүй устгаад хаячихсан санагдаж байна...Өмнөх улаан булангийн архивт бас бус юм бичсэн бил үү юу билээ. Тэрийг нэг ухаж үзхиймсан.
Ухаж үзээ хө. Асуулт дээр миний сэдэв байж л байдаг. 2010 оноос хойшх би хэрхэн яаж өөрчлөгдөж байгаагаа уншаад инээх, ичих, гайхах энүүхэнд шд хаха.

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 148
Элссэн: Мя 12-р сарын 19, 6:50
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн boldbold » Да 1-р сарын 15, 3:44

асуулт дээр сэдэв чинь юу юм, уншья
YNWA

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 106
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 130 удаа
Талархагдсан: 98 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Да 1-р сарын 15, 6:09

boldbold бичсэн нь:
Да 1-р сарын 15, 3:44
асуулт дээр сэдэв чинь юу юм, уншья
Саяхан устгуулсаан. Эндээ шилжиж ирэхээр шийдээд.

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 294
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 292 удаа
Талархагдсан: 161 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн biggy » Да 1-р сарын 15, 6:09

цонх гэснээс би бас манай хуучин улаан булан байхгүй болоод тийшээ орж үзсэн.
Юу нь таалагдсан гээч! Тэнд янз бүрийн баг дэмждэг, янз бүрийн бодолтой, зарим нь бие биенээ ч харж байгаагүй хүмүүс болохоор их нээлттэй бичдэг юм байна. Тэр л хамгийн их таалагдлаа. Манай хуучин улаан буланд бүгд ЛФС дэмждэг учраас ч гэдэг юм уу, бүгдийг нь нэг хэвэнд цутгах гэсэн оролдлого байсан, миний зүгээс ч тэр.
Хүн болгон өөр учраас заавал өөрийнхөөрөө байлгах ямар ч хэрэггүй. Хүчлэх ч шаардлагагүй, харин ч нээлттэй байх тусмаа олон өнцгөөс харна.
Жил ирэх тутам, хүн өөрчлөгддөг. Уншсан сурснаасаа гадна, үзсэн өнгүүлсэн зүйлс, тэр байтугай насалж байгаа наснаасаа шалтгаалаад хүн өөрчлөгдөнө, олон талаар харна. Тиймээс хэнийг ч хүчлэх, тулгах шаардлагагүй, өөрөө ч аяндаа тэрийг хүлээн зөвшөөрдөг болно. Харин хэний ямар бичлэгээс юуг нь авах вэ гэдгээ л сайн мэддэг байх хэрэгтэй гэж бодож байна.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 125
Элссэн: Ня 12-р сарын 03, 3:44
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн boboZ » Мя 1-р сарын 16, 9:37

Muujguu бичсэн нь:
Да 1-р сарын 15, 2:47
Уяаж өөрчлөгдөж байгаагаа уншаад инээх, ичих, гайхах энүүхэнд шд хаха.
:lol:

ер нь тэгдэг шүү тээ хахаха..
He who betrays will always walk alone...

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 106
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 130 удаа
Талархагдсан: 98 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Лх 1-р сарын 17, 3:08

Өмнө нь нүүр номын ханан дээрээ бичиж байсан. Дархан явах замдаа Канадад олон жил амьдарсан ах хүүгийн яриан тухай. Эхнэр нь хэрхэн хийрхэж, галзуурдаг тухай. Мөн би ч өөрөө гадаадад байгаа нөхдүүд худлаа мэдээлэлд автаад, хэт их хаосдож байна даа гэж боддогтой яг таг таарч, бүр батлагдаад гайхаж гайхаж билээ. Монгол улсны хөгжил, авилгал, офшор, Монгол ялна, ялсан, утаа, цэрэг арми, ТЕГ дарга Хурц, хар тамхитай хүчиндүүлсэн охин блабла...

Гэтэл сая углааш шорттой он гаргаж үзлээ хаха. Доорх зураг гайхалтай ертөнцөд авхуулсан зураг бөлгөө. Тайландын өмнөд гэхиймү, зүүн өмнөд хэсэгт байрлах Ko Panyi (Panyee island) усан дээр амьдардаг 3000 орчим хүн амтай загасчдын тосгон.
Эх газрын маньд бол ёстой сонин, гайхалтай амьдрал, хэв маяг, ертөнц байж билээ. Лалын шашинтай иргэд зонхилсон, тосгондоо гол том мөргөлийн сүмтэй. Оршин суугчдын тал хувь нь урагшаа James Bond Island гэх мэт газруудад очиж худалдаа хийдэг, цэвэр ус, хүнсний нөөц, эрчим хүчээ ойролцоох Phuket-ээс татдаг. Биднийг очсон өдөр баасан гариг мөргөлийн өдөр байсан эрчүүд бүгд угаал үйлдсэн тул эмэгтэйчүүд нутгийн эрчүүдтэй шүргэлцэж, хүрч болохгүй. Хэрэв хүрвэл эрчүүд бохирдсон гэж үзэн дахин угаал мөргөл үйлдэх болно, түүнчлэн их дургүйлхэнэ гэж байсан. Мөн эмэгтэйчүүд мөр, гуя ил гаргасан задгай хувцаслаж болохгүй нь тодорхой.

За тэгээд тосгоны амьдралтай танилцаад явж байтал ийм нэг тоосон дээр сараачигдсан бичээстэй таараад зургаа татуулсан юм. Ерөнхийдөө чөтгөрүүдийн өмсгөлтэй хүн арай олон тааралдаж байсан очсон газруудад мэр сэр. Жуулчдын дунд харин манайхан хэд хэд тааралдаж, гар цохилцох жишээтэй.
Panyee.jpg
Panyee.jpg (82.12 KiB) 1174 удаа харагдсан
Яагаад хачин балай яриагаар энэ бичлэгийг эхэлсэн бэ гэхээр гоё сонин мэдээлэл үзэж хараад, хааяа нэг боломж гарахаар сошл орж гайхуулая гэж бодохоор өөдөөс үнэндээ Монгол улс минь мөхөж, сөнөж, дампуурч байгаан байхдаа гэж алмайрмаар мэдээллүүд угтдаг юм байна лэ. Өөрийгөө их мэдээллийг ялгаж салгаж харж чаддаг, найз холбоотой хүмүүсээ ч анзаардаг гэж боддог байлаа гэтэл бас арай л юм билээ. Би ч өөрөө ямар аквариум дотор яаж амьдраад байсан юм бэ идда л гэж бодогдсон. Тэгээд эргээд ирсэн яасан байхнуу, буцаад хаосдоод шаасан хаха.

Энэ жижигхэн усан дээрх тосгонд ийм гоё хөлбөмбөгийн талбайтай, тэр бүү хэл тосгоны нэрээр нэрлэгдсэн Panyee FC нэртэй багтай гээд боддоо. Мэдээж өндөр түвшний лигийн баг хараахан болоогүй ч залуучуудын ангилалдаа амжилттай явсаар иржээ, ямар нөхцөлд, яаж амьдраад байна вэ гэдэг нь үнэхээр гайхалтай байсан.

2010 оноос хөлбөмбөгийн талбай гэх мэтээр бүтээн байгуулж, хөгжүүлж эхэлсэн гэх...
http://bledfc.com/koh-panyee-football-club/

Ийм нэгэн аз жаргалтай, амар тайван тосгонд 3000 гаран лалын шашинтай Тайландчууд амьдран суудаг ажээ.
Тайландаар дагнаж хэд хоносон тухайгаа дараа нэг онгод орохоороо гоё бичиж сийрүүлнэ дээ. Аялал жуулчлал, үйлчилгээний соёл, мөнгө саалт бол гайхалтай юм билээ.

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 148
Элссэн: Мя 12-р сарын 19, 6:50
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн boldbold » Лх 1-р сарын 17, 5:18

Хөгшөөн хөөрхөн таргалсан харагдаж байна, иймэрхүү байвал зохих шинжтэй. Аялалаа тэгээд сайхан бичиж үлдээгээрэй.

Хөөрхөн түүх байна, одоо BledFC гэдэг болсон юм уу. Энэ клубын энэ сайтнаас бөөн сэтгэл үнэртэж байна. @Бадруулаа!
Сэтгэлээсээ хандаж хийсэн зүйл амжилт үзүүлж болохыг ойр дотны хүмүүсээс мэдрээд л байгаа. Дэрэнгийн Бадруул, ТЖ, Сэлэм Хосоо..гээд л
Бидэнд боломж бол олон байгаа ч хайрцаг дотроо эргэлдэх юм уу эсвэл нүдээ олигтой нээж харахгүйгээс доороо л эргээд байгаа юм. Гадагшаа яваад бага ч хугацаанд юм үзээд ирвэл өөр болно доо хэхэ, нэг хичээнэ дээ.
Хөлбөмбөгийн клубтай болж үзэх мөрөөдөлөө дагаад өөрийгөө өнгөрсөн жил хэсэгхэн баярлуулаад эмч,менежер /хэцүү/ хийгээд халуун тогоонд нь ороод авсан. Зун бол зугаатай л өнгөрсөн, энэ жил бас хичээнэ. Тэгээд баг болж ажиллана гэдэг чанга санагдсан, суралцсаар бүгдээрээ сурах биз.

Гэснээс FB рүү орохгүйг хичээгээд л байна, FB-с судалгаа гаргасан чинь манайхан чинь өдөрт 77 минут зарцуулдаг гэж байна шд. ОУ-д 55 минут гэсэн үү.. Сардаа нэгээс дээш нэвтэрдэг 1,6 сая хүн, өдөр болгон нэвтэрдэг 900 мянга гэжийш дээ. Энэ тэнд ажлаа хийж байгаа гэх хүмүүсийг харахаар цэнхэр фонд ширтээд инээгээд сууж байх юм. Нэгэнт орчихсон юм бол тамхинаас гарахаас хэцүү юм шигээ.. Дийлэнхид нь бөөн сөрөг мэдээлэл, алт мөнгө шэйрлэсэн хүмүүс.. Найз нөхдөө нэмье, олиггүй хүмүүсээ unfollow хийх зэргээр цэгцэлчихвэл гайгүй санагдсан...гэснээс Индиан нэрээ үзээд байсан хүмүүс нууц үгээ даруй солих хэрэгтэй гэж байна шүү... заза өөр юмгүй дээ ккк
YNWA

Жавхлан
Бичлэг: 1
Элссэн: Да 12-р сарын 04, 11:35
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Жавхлан » Лх 1-р сарын 17, 8:48

Сайхан нийтлэл болсон байна

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 0 ба 0 зочин