"Нүүр хуудсанд мэдээ оруулах"

Calling all Liverpool FC supporters! Come and paint the Mongolian RED!
Хэрэглэгчийн хөрөг
Red Joker
Эхлэн сурагч
Бичлэг: 43
Элссэн: Бя 9-р сарын 16, 3:08
Байрлал: OLSC Mongolia
Талархсан: 3 удаа
Талархагдсан: 13 удаа
CONTACT:

Re: "Нүүр хуудсанд мэдээ оруулах"

Бичлэг Бичсэн Red Joker » Лх 1-р сарын 17, 10:38

нүүр хуудсанд мэдээ хэн оруулахаар байна... :roll:

шиттиг нухсан тоглолтын тойм гэж юм харсангүй :arrow:
PROBABLY THE BEST FOOTBALL CLUB IN THE WORLD

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Шилдэг бичигч
Бичлэг: 139
Элссэн: Лх 11-р сарын 08, 2:43
Талархсан: 50 удаа
Талархагдсан: 42 удаа
CONTACT:

Re: "Нүүр хуудсанд мэдээ оруулах"

Бичлэг Бичсэн Redman » Пү 1-р сарын 18, 4:37

Одоо ч яахав
Тогтмол мэдээ оруулахгүй байгаа фб дээрх ганц нэг мэдээг хийгээд бх шиг.
Ер нь бол цаашдаа үүнээс татгалзаад, хуучин шиг мэдээллийн сайт гэдгээ бариад явсан нь зүгээр байх.
Айхтар төгс найруулгатай биш ч хүн уншихад цэгцтэй, ядаж л үг үсгийн алдаагүй мэдээ байх нь зүгээр болов уу

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Шилдэг бичигч
Бичлэг: 139
Элссэн: Лх 11-р сарын 08, 2:43
Талархсан: 50 удаа
Талархагдсан: 42 удаа
CONTACT:

Re: "Нүүр хуудсанд мэдээ оруулах"

Бичлэг Бичсэн Redman » Лх 2-р сарын 14, 4:18

Порту - ЛИВЭРПҮҮЛ (тоглолтын өмнө)
Зураг
Хэзээ: 2018.02.15-нд 03:45 цаг
Хаана: Эстадио до Драгао
Гаргах суваг: SPS|Их спорт суваг
шүүгч: Даниэлэ Орсато (Итали)


Өнгөрсөн 12 сард Спартак Москва клубыг Анфилд цэнгэлдэхдээ 7:0-ээр бут ниргэж, Аваргуудын лигийн хэсгийн шатаа амжилттай давсан Ливэрпүүл клуб хасагдах шат буюу Шөвгийн 16-ийн эхний тоглолтоо хийхэд бэлэн болжээ. Ингээд тоглолтын өмнөх мэдээлэлдээ анхаарал хандуулна уу.

Багуудын мэдээлэл

Юрген Клопп 02 сарын 13-ны өдөр үндсэн багийн 25 тоглогчийн хамтаар Жон Ленноний нэрэмжит нисэх онгоцны буудлаас Португалийг зорин хөдөлсөн бөгөөд хүндхэн бэртлийн улмаас энэ улиралд ганц ч тоглоогүй Натанил Клайныг хүртэл багтаажээ.
Португийн эсрэг Эмрэ Жан шар хуудасны торгуулийн улмаас тоглохгүй бол Клайнаас гадна Жо Гомэз, Рагнар Клаван нар бага зэргийн бэртэлтэй тул өнжих юм.

Эзэн баг Португийн довтлогч Винсэнт Абубакар Ливэрпүүлийн эсрэг тоглох эсэх нь эргэлзээтэй байна. Энэ улирлын Португийн мэргэн бууч тэрээр булчингийн гэмтэлтэй байгаа гэнэ. Түүнээс гадна Маркано, Данило, Андрэ Андрэ нар бэртлийн улмаас тоглохгүй болжээ.

Статистик мэдээлэл

Ливэрпүүл түүхэндээ Португийн эсрэг 4 тоглохдоо хожигдож байгаагүй юм. 2 хожиж, 2 тэнцэж байсан бөгөөд хоёр ничсэн тохиолдол нь Португальд болжээ.
Энэ улирлын Аваргуудын лигийн хэсгийн шатанд хожигдол амсаагүй 4 багийн нэг нь Ливэрпүүл юм. (Барсэлона, Бэшикташ, Тоттэнхэм)
Энэ улирлын Аваргуудын лигийн хэсгийн шатанд Ливэрпүүлээс олон гоол (23) оруулсан ганцхан баг нь ПСЖ. Францын баг Ливэрпүүлээс 2-оор илүү гоол оруулжээ.
Зураг
Порту энэ улиралд стандарт цохилтоос 8 гоол оруулсан нь тэргүүлэх үзүүлэлт.
Португийн довтлогч Винсэнт Абубакар хэсгийн шатны 5 тоглолтод оролцохдоо 5 гоол хийж, 2 гоолын дамжуулалт бүртгүүлжээ.
Аваргуудын лигт анх удаагаа зодоглож буй Ливэрпүүлийн довтлогч Робэрто Фирмино 6 тоглолтод оролцохдоо 6 гоол, 3 ассист өгөөд байна.

Дасгалжуулагч юу гэж хэлэв?

Зураг
"Өнгөрсөн зун бид ямар ч байсан энэ шатанд хүрэх ёстой гэж төлөвлөж байсан. Харин одоо бид энд ирсэн байна.
Энэ бол Шөвгийн 16. Маш чадварлаг 16 баг энэ шатанд тунаж үлдсэн.
Бид Португальд эерэг үр дүн авах зорилготой ирсэн.
Би Португ хүндэтгэж байна. Тэд хөлбөмбөг хэрхэн тоглодгоо мэддэг, маш их туршлагатай.
Гэхдээ бид ч бас муугүй баг гэдгээ мэднэ. Амаргүй тоглолт болох нь гарцаагүй." гэжээ.

Онцлох тоглогч
Зураг
Аваргуудын лигийн хэсгийн шатны 6 тоглолтонд 6 гоол оруулсан Ливэрпүүлийн анхны тоглогч нь Робэрто Фирмино болсон. Хөлбөмбөгийн замналдаа анх удаагаа Аваргуудын лигт тоглож байгаа тэрээр энэ улиралд Ливэрпүүлийн №9 дугаарыг эзэмшиж, хэдийнэ 20 гоол бүртгүүлээд байна.
Клопп хэдхэн хоногийн өмнө "Мо Салах, Садио Манэ хоёр дэлхийн зэрэглэлийн (world class) тоглогчид. Гэхдээ тэд өдөр бүр, тоглолт болгонд класс байж чаддаггүй. Харин Фирмино өдөр бүр класс байдаг!" хэмээн магтсан.
Энэ үгээрээ тэр Бобби Фирминог ямар чухал тоглогч болохыг тодорхойлсон биз.
Фирмино зөвхөн гоолдоггүй, цаг үргэлж багийн нөхдөдөө боломж үүсгэж, тоглолтын турш эцэж цуцахаа үл мэдэн гүйж, талбайн бүхий л хэсэгт эсрэг багийн тоглогч нарт дарамт учруулж чаддаг. Бөмбөг таслалтын тоогоороо ч хамгаалан тоглогчидтой ойролцоо стат үзүүлсэн нь үүний тод илрэл юм.

Тоглолтын талаар
9 жил... Хамгийн сүүлд Ливэрпүүл Аваргуудын лигийн хасагдах шатанд тоглосноос хойш 9 жил өнгөрчээ.
Амжилтаасаа илүү уналт нь олон тохиосон эдгээр он жилүүдэд Ливэрпүүл ганц л удаа Аваргуудын лигт зодоглосон ч группын шатыг давж гараагүй юм.
Жэррард, Карра, Аггэр, Алонсо, Машерано, Рэйна, Каут гээд тэр үеийн бүрэлдэхүүнээс одоо ганц ч тоглогч Ливэрпүүлд үлдээгүй.
Зураг
Аваргуудын лигийн тоглолт, тэр дундаа хасагдах шатны тоглолт цаанаа л сэтгэл хөдөлгөм. Өнөө гайхалтай сүлд дуу нь хүртэл улам л жавхлантай сонсогдох мэт санагддаг. Удаан амтлаагүй мэдрэмжээ дахин мэдэрнэ гэж бодоод, үе үе цаг руугаа харж, цаг тоолон суух мөч ирлээ. Амжилт хүсье Улаанууд аа!

Таамагласан гараа
Зураг
Redman

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Шилдэг бичигч
Бичлэг: 139
Элссэн: Лх 11-р сарын 08, 2:43
Талархсан: 50 удаа
Талархагдсан: 42 удаа
CONTACT:

Re: "Нүүр хуудсанд мэдээ оруулах"

Бичлэг Бичсэн Redman » Лх 2-р сарын 14, 5:15

Олон л тоглолтын өмнөх бичиж байлаа.
Гэхдээ Аваргуудын лигийн хасагдах шатны өмнө бичиж байгаагүй болохоор сэтгэл хөдлөөд оруулчихлаа :ugeek:

Gunbold
Шилдэг бичигч
Бичлэг: 93
Элссэн: Да 12-р сарын 04, 11:36
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 24 удаа
CONTACT:

Re: "Нүүр хуудсанд мэдээ оруулах"

Бичлэг Бичсэн Gunbold » Лх 2-р сарын 14, 12:24

Redman бичсэн нь:
Лх 2-р сарын 14, 5:15
Олон л тоглолтын өмнөх бичиж байлаа.
Гэхдээ Аваргуудын лигийн хасагдах шатны өмнө бичиж байгаагүй болохоор сэтгэл хөдлөөд оруулчихлаа :ugeek:
Гоё байнаа... олон олон аваргуудын лигийн тоглолтын өмнөх бичээрэй.. бүүр залхтлаа хаха... гарааг яг бас ингэж бодож байна гарах ч биздээ...

Хэрэглэгчийн хөрөг
Tdi
Суралцан бичигч
Бичлэг: 88
Элссэн: Да 12-р сарын 04, 3:38
Талархсан: 29 удаа
Талархагдсан: 28 удаа
CONTACT:

Re: "Нүүр хуудсанд мэдээ оруулах"

Бичлэг Бичсэн Tdi » Лх 2-р сарын 14, 5:51

Морэно гарна л даа

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 282
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 97 удаа
Талархагдсан: 132 удаа
CONTACT:

Re: "Нүүр хуудсанд мэдээ оруулах"

Бичлэг Бичсэн Chinggis » Да 2-р сарын 19, 2:25

Tdi бичсэн нь:
Лх 2-р сарын 14, 5:51
Морэно гарна л даа
Морено гарсан уу хөгшөөн тог тасраад тоглолтоо үзэж амжсангүй ээ :P :P :P
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Tdi
Суралцан бичигч
Бичлэг: 88
Элссэн: Да 12-р сарын 04, 3:38
Талархсан: 29 удаа
Талархагдсан: 28 удаа
CONTACT:

Re: "Нүүр хуудсанд мэдээ оруулах"

Бичлэг Бичсэн Tdi » Да 2-р сарын 19, 4:37

Chinggis бичсэн нь:
Да 2-р сарын 19, 2:25
Tdi бичсэн нь:
Лх 2-р сарын 14, 5:51
Морэно гарна л даа
Морено гарсан уу хөгшөөн тог тасраад тоглолтоо үзэж амжсангүй ээ :P :P :P
Би одоо ч гэсэн Морэног Роббогоос илүү гэж бодож байна. Ялангуяа довтолгоонд. Сүүлийн тоглолт л гэхээс Роббогийн кросс хэцүү шдээ. Ямар сайндаа л Клопп Шотландад мартаад ирсэн гэхэв дээ.

Одоо Ван Дэйк + Кариус (Минолэ биш) байхад Морэно түлээрсэн ч гоол орохгүй дээ. :D

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 282
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 97 удаа
Талархагдсан: 132 удаа
CONTACT:

Re: "Нүүр хуудсанд мэдээ оруулах"

Бичлэг Бичсэн Chinggis » Да 2-р сарын 19, 6:19

Tdi бичсэн нь:
Да 2-р сарын 19, 4:37
Одоо Ван Дэйк + Кариус (Минолэ биш) байхад Морэно түлээрсэн ч гоол орохгүй дээ. :D
Санал ёстой нэг байна. Мань зүгээр маазарсан болхоос биш үнэн үнэн. Ван Дик байхад Морено хүртэл хойшлоод байраа эзлээд байх юм билээ. Цаадах чинь довтолгоондоо үнэхээр дажгүй эд л дэ.

Гэхдээ л тэр финалыг бодхоор гомдоод байхийм кк.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 282
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 97 удаа
Талархагдсан: 132 удаа
CONTACT:

Re: "Нүүр хуудсанд мэдээ оруулах"

Бичлэг Бичсэн Chinggis » Да 3-р сарын 05, 5:42

Redman бичсэн нь:
Портутай хийх тоглолтын өмнөхийг эндээ оруулчаарай би дээр андуураад чатаар ирнэ гээд хүлээгээд байсан хаха.
Одоо эндээсээ л шууд авчихаж байя. Тэгээд Дархаа та 2 ийн нэгнийх нь тоглолтын дараахь нийтлэлийг тоглолтын тойм болгоод оруулаад яваа байгаа шүү. Ер нь тоглолтын өмнөх тоймоо таслахгүй яваад байвал зүгээр юм шиг байна. Дараа нь уншихад хүртэл сайхан юм баримт үлдээд
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 0 ба 0 зочин