Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Тоглолтуудын тухай, мэдээ баримт гэх мэт ерөнхий хэлэлцүүлгүүд энд
Хэрэглэгчийн хөрөг
Tungaa
Шилдэг бичигч
Бичлэг: 103
Элссэн: Да 12-р сарын 04, 12:02
Талархсан: 126 удаа
Талархагдсан: 87 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Tungaa » Да 1-р сарын 15, 11:18

biggy бичсэн нь:
Да 1-р сарын 15, 10:30
Даанч хэлэхгүй өнгөрөх арга алга, уучлаарай охидуудаа /ялангуяа Тунгаа нтр :D / Кариус бол бишээ, үнэхээр ДеХиа шиг болчихгүй л бол уучлаарай байна шүү
Уучилж байна. Санал нэг байгаа. Коугийн мөнгөөр хаалгач авчрах байлгүйдээ угаасаа. Гэхдээ би Кариусыг Миногоос бол хавь илүү л гэж хараад байгаа хахаха. Ядаж л хөлөөрөө тоглож байгаа, бөмбөгийг тоглолтод оруулж байгаа зэрэг шийдвэрүүд нь дээр. Өчигдөр ч гэсэн Оксийн гоолын эхлэлийг бол Кариус л тавьсан шдээ гээдаахгүй юу хаха. Майнцад байсан үеийн бичлэгүүдийг нь үзэж л байсан. Нойерийн араас шилдэгт нэрлэгдэнэ гэдэг хоосонгүй гэдгийг нь хэлж байгаа байх гээд яахав бичээд байвал дуусахгүй биз хэхэ. Гэхдээ хэн ч муу тоглоё, модон царайлж зогсжийгаад гоол алдаад байя гэж боддоггүй биз гээд бас өмөөрчихөөс хаха.

Aada
Бичлэг: 2
Элссэн: Да 1-р сарын 15, 11:42
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Aada » Мя 1-р сарын 16, 12:09

Tomrookop бичсэн нь:
Да 1-р сарын 15, 2:10
Фирминогийн гоол, Мухамед Год Салахын гоол дээр тэр муухай царайтай хаалгачийг нь баахан тавлаж инээлээ ш дээ. Үнэн ядаргааны тоглолттой гар байна лээ ш дээ. Хамгаалагчтайгаа зэрэгцээд л бөмбөг цэвэрлээд шаахын. Байн байн урагшаа гүйж гарч ирээд тэрэнд нь тилт авчих гээд лайтайм байна лээ. Тэгсэн манай Кариус модон өмд шахчихсан аятай зүгээр л зогсож байдаг наасан.

Ёстой л Хард Рок Хүнд Метал сонсдог гаруудын кайфыг өчигдөр мэдэрсээн мэдэрсэн. Одоо манайх анбийтэн нтр ярих цаг болцон уу хэхэ. Хүснэгт харсан чинь 2 байр аймар хөөрхөн дулаахан харагдаад байхын. Тэндээ л үүрлээд Ситигийн салхин дор хэвтчихвэл тээ.
-3 тойргийн дараа гэхэд 2 байранд харагдаад байгаа юм даа.
-Сайхан хожил байлаа.
-Баг маань хожоод л амралт сайхан байна даа.

Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 125
Элссэн: Ня 12-р сарын 03, 3:44
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн boboZ » Мя 1-р сарын 16, 9:42

Миног суга гэдгийг нь зөвшөөрөөд улирал дуустал Кариусд боломж олгож үзэхээр шийдэж. Но 1 болсон л гэж хэлсийм шиг байна. Одоо тэгээд боломжоо ашиглахгүй бол зун явж л таарах байхдаа хөтлөлцөөд..

Тэр Алиссон бол чунаг амьтан байна лээ дээ. Эдэрсоныг Бразилдаа банзаддаг хүн. Шигшээдээ номер 1 хаалгачтай болж үзмэээр л байна шд хэхэ..
He who betrays will always walk alone...

Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 125
Элссэн: Ня 12-р сарын 03, 3:44
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн boboZ » Мя 1-р сарын 16, 9:45

Окц ер нь нэг тийм характертай ааштай байрын гоё тоглогч юмаа. Арсеналд тэр олон жил толгой нь ажилдаггүй бацаанаараа дуудуулж байсан хүн ийм гоё эрдэнэс байсын байна. Зоригтой хор шартай бас урагшилж довтолсон тоглолтууд нь юун одоо манай ахлагч лол.. Жаныг бас үлдээгээд тэгээд Кеита ирчихвэл манай дундын шугам ч гоё болох гээд байна даа.
He who betrays will always walk alone...

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 222
Элссэн: Лх 11-р сарын 08, 2:43
Талархсан: 75 удаа
Талархагдсан: 76 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Redman » Мя 1-р сарын 16, 4:06

"өнгөрсөн жилийн нэг сарыг эргээд дурсъя, Дурсах гээд үндсэн сайт ухах гэсэн чинь пүүүүү бэсдаа л болжийнэ :P
Шинэ оны эхний өдөр Ман ситиг нухаж бгаам, гэхдэ тэр нь цагийн бүслүүрээр Европтоо бол 2016 он хаха

За тэгээд 2017 оны эхний тоглолтоо Сандэрландын эсрэг хийж, Манэ маань аваад гарах дөхсөн ч хамгаалалтын хэд аргаад, Дэфо хоёр хусаад 2:2. Ингээл жаргалын замдаа саадгүй гулсаж, жинхэнэ аргасан даа. Доод лигийн Плаймут багийг талбайдаа барсангүй. 10 хоногийн дараа нэмэлт тоглолт хийж, Лукас нэг мөргөж гоолдсноор чүү ай хожив. Энэ хожил нь нэг сар дахь ганц хожил байсан. Энэ хоооронд Лигийн цомын семид Сотонгийн талбайд 1:0-дүүлж, Манюрын талбайд 1:1-ээр тэнцсэн. Ибра цаг дуусахаас өмнө азаа шаачихсан. Сотонд бас хариу тоглолтонд дахиад нухуулж, шившгээ чирсэн.

Лигтээ мөн талбайдаа Суонсид 3:2-дуулж, Чэлситэй тэнцсэн. Энэ тоглолт дээр дарваан Костагийн торгуулийн цохилтыг Мино хааж нэг ёндоорсон санагдана. Мөн сарын сүүлд Уолвэрхэмптонд нухуулж, шившигтэй нь аргагүй ФА цомыг орхиж байлаа... "


Клопп 3 дахь өвлөө Ливэрпүүлд ажиллаж байна. Анхны жилийнх 12, 1 сар ч гэсэн тийм амжилттай байгаагүй, түрүү жил бүр гамшиг байлаа. Манэ Африкийн цомд яваад, Коу хэвтээд л хамраараа газар шаацан. Нөгөө талаар үндсэн бүрэлдэхүүн сул байсан учраас улирлын эхэнд эрч хүчтэй байсан тоглогчид маань маш их ядралт авч, улмаар уруудалт эхэлсэн. Яваандаа 3 сараас формондоо орцгоож, гэмтэл бэртлийн асуудал нааштай эргэж ирснээр ТОП4-т шалгарч чадсан байх.

Клоппо маань алдаанаасаа суралцсан нь лавтай. 12 сарын өнөө шахуу хуваарьт нэлээд ротэйшнийг зоримог хийсэн. 2,3 тэнцээ л авсан байх. Гэхдээ бүгд хожчихож болохуйц тоглолтууд байсан. Тухайн үед зарим хүмүүс Клоппын галзуу тэнэгийг чухам л гайхаад байлуу яалаа. хахаха
Хэрвээ тухайн үед ротэйшн хийлгүй, үндсэн XI-ээрээ л нүдээд байсан бол хэдэн тоглогчид маань хялайгаад, тарж унах нь унаад, юун өнөөдөр Ман ситиг нухах л болох байлаа.

Манай бүрэлдэхүүн бусад топуудтай харьцуулахад тийм ч аймаар зузаан бол биш. Гэхдээ түрүү жилийнхтэй харьцуулахад хавьгүй зузаарсан нь бас нэмэртэй л байна.

Хэрэглэгчийн хөрөг
DaaGi_LFC
Бичлэг: 14
Элссэн: Да 12-р сарын 04, 3:37
Талархсан: 1 удаа
Талархагдсан: 2 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн DaaGi_LFC » Мя 1-р сарын 16, 5:50

Ливерпүүл 4-3 Манчестер Сити.

"Ситигийн эсрэг Ливерпүүлийн хийсэн зүйлыг дахиж олон багууд хийж чадахгүй" гэж Алан Ширрер хэлжээ.

Тоглолт эхнээсээ л довтолгоо,прессингийн сонгодог жишээ болох нь тодорхой байв.Хоёр баг шахалт их хийж бөмбөгтэй давамгайлж,довтолж тоглодогоороо төстэй.Харин Ман Ситигийн нэг илүү зүйл нь тогтвортой тоглолт.Ливерпүүлийг бодвол давамгайллаа хадгалж тоглолтыг өөрийн талд шийдэх ажилаа улирлын турш төгс гүйцэтгэж байлаа.Гэвч Ливерпүүл үүнийг нь үгүй хйиж чадсан.Пепийн систем болон Ситигийн тоглолтын арга барилын сул талыг өндөр прессингээр эвдэж тоглолтыг нь эмх замбараагүй болгож 9 минутанд 3 гоол хийж үзүүлэв.

Хоёр багийн довтолгооны үзүүлэлтүүд энэ улирал гайхалтай байгаа.Сити 67 гоол оруулсан бол,Ливерпүүл 54-г хийсэнээрээ лигийн бүх багуудыг тэргүүлж байлаа.Мөн Ливерпүүл талбайдаа сүүлийн 11 тоглолтонд 4 гоол алдаж 7 удаа хаалгаа хуурай манасан гэсэн итгэмээргүй үр дүнг үзүүлээд байсан бол Сити эсрэг багийн талбайд 28 гоод оруулсанаараа лигийн бусад багуудаас 2-т буюу Ливерпүүлийн ард бичигдэж байсан нь ямар нэг автобус,хамгаалалт гэсэн зүйлсын талаар ярих нь тэнэг хэрэг болох байсан биз.

Бүр эхнээсээ прессинг хурд зонхилсон тоглолтонд Клоппын залуус бүрэн тоноглогдсон машин шиг л ажилаа яг таг гүйцэтгэж эхэлсэн.

Эхний магтах хүн Энди Робертсон.

26 оновтой дамжуулалт ( дамжуулалтын хувь 79)
7 такл хийж
7 удаа аюултай бөмбөг цэвэрлэж
1 удаа агаарын тулаанд илүүрхэсэнээс гадна тоглолтыг эхнээс төгсгөл хүртэл Рахим Стерлингийг ажилгүй болгосон.Тэр 74 дахь минутанд байрлал дээрээсээ нэвт гүйгээд Стоунс,Отаменди хоёрын шахаж бөмбөг булаадаг нь бол ёстой солиотой байсан шүү.

Хагас хамгаалалтанд Эмрэ "Танк" Жан идэж ууж эвхэж тавина гээч нь болж.

8 такл
2 бөмбөг таслалт
1 гоолын боломж
37 дамжуулалтаас 31амжилттай болгожээ.

Эмрэг суусаны дараа Милнер гарч ирээд төвийн хагас дахь давамгайллаа алдчих шиг болсон.Эмрэ бага зэрэг бэртэлтэй байсан гэсэн мэдээ гарчээ.Мөн Ливерпүүлтэй гэрээгээ сунгах талаар хэлэлцээр үргэлжилж байгаа гэнэ.Мөн хагас дээр Жинигийн гүйлт дамжуулалтууд муугүй болж байв.

Энэ тоглолтонд бас нэг онцгойрсон нөхөр бол Окс.Коуг явсаны дараа өөрт нь боломж ирж байна хэмээн зоригтой ярилцлага өгөөл байсан Англи залуу маань хамгийн чухал эхний гоолыг тун амархан овжин цохилтоор оруулсан.Окс энэ тоглолтонд:

67 удаа бөмбөгөнд хүрч
1 гоол
1 ассист
8 хөндлөн дамжуулалт
2 цохилт
3 гоолын боломж үүсгэсэн байна.

Энэ тоглолтоороо гарааны эрхээ бараг баталгаажуулчих шиг боллоо.Ирсэнээсээ хойш 3 дахь гоол нь.Өмнө нь Арсеналд нэг улиралд дээд тал нь 3 гоол оруулж байсан юм гэнэ лээ.Клопп Оксийн түлхүүрийг ч сайн тааруулж чадаж байх шиг байна.

Фирмино,Салах,Манэ 3 маань үүргээ онц биелүүлжээ.Бүгд гоолдож Фирмино,Салах хоёр гоолын дамжуулалт хаяцгааж.Салах 18 гоол оруулж 6 гоолын дамжуулалтыг зөвхөн лигт бүртгүүлээд байгаа бол Фирмино 10 дахь гоолоо оруулж мөн 6 дахь дамжуулалтаа өгчээ.Харин Манэ 6 гоол 4 ассист.Бүх тэмцээнд:

Салах 23 гоол 7 гоолын дамжуулалт
Фирмино 16 гоол 10 гоолын дамжуулалт
Манэ 9 гоол 5 гоолын дамжуулалт өгөөд байна.Дээр нь Фирмино гоол ассистаа гадна такл,бөмбөг таслалт хйисэн тоогоороо лигийн бүх довтлогчдыг тэргүүлж байгаа.Ер нь хамгийн дутуу үнэлэгддэг тоглогч бол Бобби.Зарим нь түүний тоглолтонд сэтгэл хангалуун байдаг бол зарим нь гоол муутай гэж шүүмжилдэг.Гэсэн ч мань эрийн бүх тал дээр тэгш,жигд тоглолт нь хамгийн чухал нөлөө үзүүлдэг юм.Энэ улирал хамгийн сайн тоглолтоо үзүүлж байгаа Фирмино Ситигийн эсрэг ч мундаг байв.

1-1 тэнцэж өндөрлөсөн эхний үеийн дараа манай урд 3 Ситигийн хамгаалалтыг шившиг болгочихоо шахаж ээ.Оксийн уралдуулж хаясаныг Фирмино чулуу болгож Стоунс,Эдерсон хоёроор наадаж удсан ч үгүй Манэгийн аймаар цохилт Эдерсоныг дахин шиитгэж эцэст нь Салах онигоо болгосоноор Эдерсоны зовлон дуусч хөөрхий.Ер нь энэ тоглолтонд маш муу тоглсон гэнэ.Сити уг тоглолтонд 86% дамжуулалтаа оновчтой болгож байсан нь Ливерпүүлийн 79% бодоход сайн үзүүүлэлт боловч манайх илүү олон довтолгооны оролдлого (16-11) илүү олон оновчтой цохилт хийжээ (7-4).Ерөнхийдөө Сити бүтэн тоглолтын турш бөмбөг илүү эзэмшиж тоглосон ч Ливерпүүл 10-хан минутанд илүүрхэж асуудлыг шийдсэн хэмээн учир мэдэх нөхдүүд шуугицгааж байна.

Тоглолтын төгсгөлд алдсан гоолуудыг ярих хэрэггүй биз.Кариусын болон хамгаалалтын алдаа гэхээсээ илүүтэй Манчестер Сити гэдэг багийн чанар чансаа харагдаж байгаа юм.Пеп,Клоппт 6 дахь удаагаа хожигдож илүүрхэж чадаагүй ганц менежер нь Клопп хэвээр үлдэв.Мөн Ситигийн ялгуулсан ялалтын цуваа, хожигдолгүй цувралыг Анфилдэд үгүй хийжээ.Зураг

Хэрэглэгчийн хөрөг
Tomrookop
Бичлэг: 29
Элссэн: Пү 12-р сарын 28, 1:34
Талархсан: 4 удаа
Талархагдсан: 37 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Tomrookop » Мя 1-р сарын 23, 4:52

Хүснэгтийн ёроол хамагч нар угаасаа манайд хэзээнээсээ халтай дөө. Рафагийн үед хүртэл 2 хожигдож баахан тэнцдэг улиралд Бород нухуулж л байсан санагдаж байна. Өнгөрсөн жил Сандэрланд гээд л. Тэгээд л бүгд доошоо унаад өөдөлсөн нь нэг ч үгүй дээ гэж. Классик хөлбөмбөг тоглоё гэхээр гудамжны хөлбөмбөг тоглодог, ялангуяа манай эсрэг 10-уулаа хамгаалчихдаг МанЮ, Сванси мэтийн аз хайж тоглож байгаа багуудыг хэзээ нэг аргалдаг болно доо.

Дээрээс нь манай тоглолт л бөмбөг эзэмжилтээс цаашилсангүй дээ. Ялангуяа 2 жигүүрийн хамгаалагч нар маань хөндлөн дамжуулалт хаяна гэж ёстой гурилдсаар байгаад дуусгалаа. Робертсоныг бөмбөгөө туугаад жигүүрээр гүйх болгонд урд нь нэг хамгаалагч зогсчиход л манай довтолгоо тэр чигээрээ нурж байна. Тэгээд хөндлөн дамжуулалт хаяхаасаа илүү хойш пасслахыг л илүүд үзлээ. Нөгөө жигүүр мөн адил. ТАА гарсан бол ядаж л хөндлөн дамжулалт чулуудаад байж чадах байх.

Ямар ч формгүй Ингс орж ирээд ганцхан олдсон боломжоо чулуу болгочихсон бол... Фи маань төгсгөлийн минутанд эвлэгхээн хаалганы булан луу мөргөчихсөн бол гээд харамсаж дурсагдахаар боломжуудыг бас бий болгосон л юм байна.
Иймэрхүү нэг нь хамгаалсан, нөгөө нь довтолсон дүр зураг бол манай багийн энэ улирлын сүүлийн хагасын дүр зураг. Ихэнх багууд хамгаална. Азанд найдна. Клоппо тэгээд нэг гарц нүүдэл олох л байх, турших л байх, багийн тоглогчид хэрэгжүүлэх л байх... Хүлээгээд л, хараад л, дэмжээд суухаас. 75 сая гэсэн шошгийг зүгээр авч хаяад өөрөөр нь тоглуулахсан. Дутуу цэвэрлэсэн бөмбөгөндөө шатаж өөрийнхөө тоглолтыг бас эвдэх. Бүх зүйлд төгс байх гээд үнийн шошгондоо баригдаад байх шиг харагдсан. ВВД-г тоглолоо гэсэн шиг Матип харин чөлөөтэй тоглож байна лээ дээ. Бөмбөгөө чөлөөтэй урагшаа авч орно, хааяа шувуу буудна. Энэ тоглолт иймэрхүү баг дээр яалт ч үгүй хэрэгтэй...
``You'll Never Walk Alone```

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 149
Элссэн: Мя 12-р сарын 19, 6:50
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн boldbold » Ня 1-р сарын 28, 6:53

FA cup -н шатанд West Bromwich-д 2:3-р гусуулжээ.
West Bromwich-той 04/21-нд зочилон тоглоно. Уул нь энэ багийг идэж уудагсан, талбай дээрээ хожигдож байгааг ойрын хэдэн жилдээ хараагүй юмсан. Чойрдог 11/12/13 онд ПЛ-т дараалж 3 гусуулж байсан байх юм. Нийт тэмцээнд 30 хожиж, 9 тэнцэж, 6 хожигдсон байх юм.
Дарвааны хамгаалдаг баг өчигдөр сөрөг яваад 2 гоол 5 минутанд гусчихсан уу? тойм хараад тэгж ойлголоо. Тоймоос бол олон боломж гаргаж манайх. 45+2 минут дээр Matip өөртөө гоол хийчихдэг. Гарч явсан бөмбөгөнд, хажуугийн тоглож хүрээд отон болох гэж байхад. Төвийн хамгаалагч Dawson-д бөмбөг очиж байгааг бодоход чөлөөт цохилтоос буцаж явсан юм байх даа. Аз аз..
Манайхны оруулсан гоолууд бол Salah-Firmino зүтгэл авьяас байна даа. Firmino пеналтаа хийчихсэн бол 3 дахь гоол орохгүй тоглолт өөр болох байж дээ. Firmino бүх замналдаа пеналтаас 4 гоол хийж, 4 гоол алдаж байж, 50:50.
Can ахлагчын туузтай гарч ирсэн нь гэрээгээ шинэчлэх найдлага төрүүлээд байх чинь.
Энэ хожигдол нь дахиад л өөрчлөлтийн цэг байгаасай...
АЛ, ПЛ-дээрээ чимбай тоглоод финал, 4 дүгээр байраа халаасалчихвал болоо болоо..
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
Bobby Sinatra
Шилдэг бичигч
Бичлэг: 119
Элссэн: Ба 1-р сарын 12, 9:55
Талархсан: 28 удаа
Талархагдсан: 26 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Bobby Sinatra » Да 1-р сарын 29, 11:19

boldbold бичсэн нь:
Ня 1-р сарын 28, 6:53
Can ахлагчын туузтай гарч ирсэн нь гэрээгээ шинэчлэх найдлага төрүүлээд байх чинь.
Манайх Ахлагч, дэд 2ыгоо байхгүйд ирэх цонхоор явуулах тоглогчдоо л ахлагчийн тууз зүүлгээд байх шиг байдышд :arrow:
“It’s forever. It’s not just about a football club, it’s about family, how you live.”

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 325
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 382 удаа
Талархагдсан: 181 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн biggy » Да 1-р сарын 29, 11:32

boldbold бичсэн нь:
Ня 1-р сарын 28, 6:53
Энэ хожигдол нь дахиад л өөрчлөлтийн цэг байгаасай...
АЛ, ПЛ-дээрээ чимбай тоглоод финал, 4 дүгээр байраа халаасалчихвал болоо болоо..
Санал нэг байгаа. Гадны нэг групп дээр хэрвээ ФА кап, эсвэл топ 4-төө орох гэсэн сонголтын аль нэг нь байвал алийг сонгох вэ гэсэн байсан. Дийлэнх нь 4-р байр гэсэн, би ч бас тэрийг дэмжиж байгаа.
Хэдийгээр цом бол фанатуудын сэтгэлийг сэргээх, багийн амжилтыг харуулж байгаа хэлбэр боловч тогтмол тоглолт, топ байр гэдэг эхний асуудал болчихоод байна.
Хэдэн жилийн турш дундаж баг байлаа, хүлээн зөвшөөрч байгаа. Харин одоо байнгын ТОП байх хэрэгтэй, тэр үед тоглогч хаяад явдаг биш, хүсээд ирдэг /одоо ирдэг болоод байгаа/ тэрнийгээ дагаад цом авдаг баг болноо. Эцсийн эцэст финалд яваад нухуулах, одоо нухуулах бол яг адил, яахав эрт жижиг багт хожигдох нь сэтгэл зүйд муу байж болох ч эрт тусмаа амар. Сүүлд гараад унах бүр хэцүү юм билээ. Тиймээс үлдсэн хугацаанд Лигт хүчээ тавьж, ЧЛ-т ёндоорох болтугай гэе.
ЧЛ бол яалт ч гүй бас ёндоо юм. Дээр нь манайх том багтай бол алалцая гэсэн нээлттэй тоглолттой бол жижиг багууд учраа олохгүй яваа муу тал бий.
It's not just a club, it's way of life!

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин