Английн Премьер Лигийн 2023/2024 улирал

Тоглолтуудын тухай, мэдээ баримт гэх мэт ерөнхий хэлэлцүүлгүүд энд
Хариулах
Бамбууш
Эхлэн сурагч
Бичлэг: 40
Элссэн: Мя 10-р сарын 17, 2023 9:53 pm
Байрлал: London, England
Талархсан: 14 удаа
Талархагдсан: 31 удаа
CONTACT:

Английн Премьер Лигийн 2023/2024 улирал

Бичлэг Бичсэн Бамбууш » Да 10-р сарын 23, 2023 10:28 pm

За улирал эхлээд 9 тоглолт болсон гэдэг чинь 1/4 нь аль хэдийн өнгөрчихөж. Энэ улирал яахав манайх багаа шинэчилж байгаа болохоор Тайтл нтр ярих нь бага байгаа юм шиг. Гэхдээ миний бодлоор бол бид тайтлад бол өрсөлдөх байх. Гол нь түрүүлэх эсэх дээр хүмүүст эргэлзээтэй байж магадгүй. магадгүй ч гэж дээ ер нь тийм юм шиг байна. Энэ жил хараал идсэн Абу Даби FC урьд жилүүдийнх шигээ үхэх гэж байгаа юм шиг өлсгөлөн байхгүй байгаа, дээр нь буучдын сэргэлт манайх формоо олж байгаа нтр Тайтлын өрсөлдөөнд нөлөөлөх нь дамжиггүй. Топ 4 бол маш өрсөлдөөнтэй болох нь тодорхой. Тайтл авахад урьд жилүүдийнх шиг 90 гаргах шаардлагагүй л болов уу. Юутай ч урьд жилүүдийнхийг бодвол маш өрсөлдөөнтэй улирал болох нь тодорхой.
За тэгээд бүсээ чангалаад үзээд байж дээ.

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: Английн Премьер Лигийн 2023/2024 улирал

Бичлэг Бичсэн Redman » Мя 10-р сарын 31, 2023 4:27 pm

Зураг

Одоогоос 13 жилийн өмнө Ливэрпүүлийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Рой Хожсон “Гөлөгнүүд минь, намайг ядаж 10 тоглолтын дараа шүүж дүгнээрэй” гэсэн алдарт үгээ хэлж билээ. :D Энэ улирал эхлээд, хэдийнэ лигийн 10 тоглолт өнгөрчээ. Улирал бараг 1/3-тээ орох нь. Цээжинд гүйх багуудын өнгө эхнээсээ танигдаж эхэлж байна.

Миний бодлоор тайтлын өрсөлдөөний гол фэворит баг нь мэдээж Ман сити. Лигийг тэргүүлж буй Спөрс бол зүгээр л битүү морь. Арай ч энэ чигээрээ өнгөлж явсаар лигт аваргална гэдэг галзуу солиотой зүйл тохиолдохгүй биз. Шинэ дасгалжуулагчийнхаа дор энэ жил тун чамбай тоглож байгаа тэдний хувьд Аваргуудын лигийн эрхээ авах нь баттай явдал байх. Ман сити ч тэднийг бодит өрсөлдөгч гэж харахгүй л яваа байх.

Харин Арсэналын хувьд бол өөр. Учир нь тэд бол шархалсан зүрхтэй... ха ха
Ливэрпүүл 2018/19 оны улиралд яг тэдэн шиг мэдрэмж тээгээд хоцорч байсан. Шархалсан зүрхтэй тэд харин хойтон жил нь эргэж ч харалгүйгээр дайрсаар аварга болсон билээ. Арсэналыг 19/20 оны Ливэрпүүл шиг дайрах болвуу гэж улирлын өмнө эмээж байсан, гэхдээ Буучдын тоглолтоос айхтар эрэмгий чанар харагдахгүй байгаа ч чухал оноонуудаа авсан хэвээр л байна. Чэлсид 2:0-ээр нухуулж яваад, эргэн ирж чадсан нь тэдэнд эерэг сэтгэл зүй бий гэдгийг харуулж байгаа хэрэг болов уу.

Харин энэ хооронд тоглолтоос тоглолтод арга барилаа олж, барьцаа лавшруулсаар яваа баг бол Ливэрпүүл. Улирлын эхэн хэсгийг санаж байвал бас л оргоо бусгаа байлаа шүү дээ. Ямар сайндаа л Гакпогоо голд *аацан л эхэлсэн. Хүмүүсийн дүгнэж байснаар өнгөрсөн жил Ливэрпүүлийн тоглолт унаж эхэлсэн нь дундын шугамтай холбон тайлбарлаж байсан бөгөөд Клопп болон клубын удирдлагууд ч үүнтэй эвлэрч, хагас хамгаалалтын парк шинэчлэлтийг хийж чадлаа. Одоо тэр хэд маань багтаа уусаад, тэр хэрээр Ливэрпүүлийн тоглолт тогтворжоод ирж байна.
Санаа гол зовоож байсан, Фабиньогийн байрлал дээр цаашид Макка тоглох нь ойлгомжтой болж байх шиг. Мэдээж Ватару түүнд туслаж, арыг нь даах рольтой үргэлжилнэ. Найдахыг хүсэхгүй байгаа ч Тиаго ч фит байж чадвал энэ байрлалд асуудалгүй үзчихнэ. Нэмээд Байчетич гэх хүү өнгөрсөн жил мэдэгдэл хийж чадсныг санах хэрэгтэй.
Хашир бурхи, халзан Пэп энэ улирал эхлээд удаагүй байхад, Ливэрпүүл тайтлын өрсөлдөөнд бий, манай хамгийн эвгүй өрсөлдөгч гэж хэлсэн байсан. Пэп хэлсэн, хэлээгүй Ливэрпүүл маань тайтлын төлөө үзчих бүрэн боломжтой л харагдаад байгаа юм.

Өнгөрсөн улирлын муу тоглолтын гол байг зайлуул муу Трент маань л өөр дээрээ хүлээж авсан. Гэтэл яг үнэндээ Ван Дайк хүртэл өөрийн түвшиндээ тоглоогүй шүү дээ. Ялангуяа ДАШТ хүртэлх Ван Дайк бол арайчдээ гэмээр л тоглож байсан. Роббо ч дутахгүй тааруу л байсан. Мэдээж багаараа бүгд тааруу болохоор хамгаалалтад ирэх дарамт үлэмж нэмэгдэнэ, улмаар гоол алдана, хожигдоно. Өнгөрсөн улиралд ийм л зүйл болсон. Харин сүүлийн хэдэн тоглолтод Ван Дайк маань шал өөр тоглож байна. Тэр бол багийн ахлагч, энэ багийг амжилтад чиглүүлэх үүрэгтэй хүн. Ван Дайк маань хуучин түвшиндээ эргэн тоглож эхэлнэ гэдэг баг ямар нэг зүйлд хүрнэ л гэсэн үг.

Түүний адилаар довтолгооны урд шугаманд нэг лидер бидэнд бий, тэр бол мэдээж Мо!! Ливэрпүүлийн оруулж буй бүх л гоолд тэр оролцож байна. Гоол оруулах үндсэн үүргээ ч гүйцэтгэнэ. Гоолын дамжуулалтыг хаяглана, бусдадаа тоглох маш том орон зайг хүртэл үүсгэж өгч байна. Өчигдөр гэхэд л эхний хоёр гоолыг тэр бүтээсэн шүү дээ. Яаж муу Мо-гоо өнгөрсөн зун Сауды руу тавиад туучхаагүй юм... 2023 онд түүн шиг олон гоолд оролцсон тоглогч лигт үгүй юм билээ. Мо ингэж тоглож байхад бид ямар нэгэн зүйлд хүрч л таарна.

Ливэрпүүлийг тайтлын төлөө өрсөлдөж чадна гэх итгэлийг улам их төрүүлэх нэг хүчин зүйл нь Доминик Субослай. Аййй мөн ямар тансаг хагас хамгаалагч олоод ирсэн юм бэ? Түүнийг анх Ливэрпүүлд олж ирэх ажлыг гардан гүйцэтгэсэн хүнийх нь өвлийн идшийг даачихмаар санагдтлаа огшиж байна шүү, нээрээ хахаха Хэрвээ багт чинь ийм түвшний хагас хамгаалагч байвал хамгийн том руу л амбицлахаас яахав.

Мань эрийн хөлбөмбөг тоглох нь үнэхээр уран харагдах юм. Довтолгооны идэвхтэй байдлыг нь бүгд л бахдан харж байна. Дээр нь тэр эрч хүчийг нь ээ, 90+ минутад л яг л тоглолтын эхэн үе шиг ажиллах юм. Баруун зүүнээрээ цохино, дамжуулна. Шаардлага гарвал алсын дамжуулалт явуулж байна. Нэмээд хамгаалалтад буцаж буй, хамгаалах үедээ өөрийн биеийн илүүгээ ашиглаж байгаа этр нь галзуу2.. Өнгөрсөн хугацаанд маш олон хагас хамгаалагчдыг улаан хувцастай тоглохыг харлаа. Яахав, мэдээж бүгд л өөр өөрийн гэсэн арга барилтай, үүрэгтэй, мундаг хагасууд байлаа. Гэхдээ яг Жэррардаас хойш гэвэл яг ийм өндөр түвшний, олон талт хагас хамгаалагч гэхээр Субогоос өөр санаанд орж ирэхгүй байна.

Субослай нь хар багаасаа л зорилгоо тодорхойлчихсон, өндөр түвшний хөлбөмбөгчин болно гээд шийдчихсэн байсан юм билээ. Үеийн хөвгүүд нь өдөрт 1 бэлтгэл хийдэг бол мань эр 2 удаа бэлтгэл хийдэг байж. Томрох нь тодорхой гэдэг шиг аав нь түүнийг бүр багаас нь бэлтгэж, ийм түвшинд хүргэх эхлэл болсон гэнэ. Тэрээр Ливэрпүүлд зүгээр ч нэг ирээгүй, маш том амбицтайгаар Анфилдад ирсэн гэдгээ хэлсэн байсан. Боломжит бүх цомын төлөө бид өрсөлднөө л гэж хэлсэн байна лээ.

Ливэрпүүлд бас нэгэн давуу тал бий нь Аваргуудын лигт энэ жил тоглохгүй байгаа явдал гэж хараад байна. Яахав, Европа лигт тоглож байгаа ч Аваргуудын лиг бол өөр шүү дээ. Багийн ротациа сайн хийгээд, зөвхөн лигтээ анхаарлаа хандуулаад явж чадвал учиртай. Одоогоор хэсгийн эхний 3 тоглолтдоо хожчихсон болохоор 12-р сарын ачаалалтай хуваарь эхлэх үеэр Европа лигийн хоёр тоглолтод гол хэдийгээ нөөчих боломж бүрдэнэ.

2020 онд 30 жил хүлээсэн лигийн түрүүг авчирсан залуусын тал нь бүрэлдэхүүнд байна. Ман сититэй хэрхэн лигийн тайтлын төлөө өрсөлдөж, ялж бас ялагдахыг тэд л бүхнээс илүү мэднэ. Ливэрпүүлд туршлага байна, амжилт цомоор дахиад цангаад эхэлсэн, эрч хүчтэй – цомоор цангасан залуусаар цус сэлбэсэн, дээр нь бидэнд Клопп бий.
Алалцаад байж дээ....

Чүүүүүү!!!

Бамбууш
Эхлэн сурагч
Бичлэг: 40
Элссэн: Мя 10-р сарын 17, 2023 9:53 pm
Байрлал: London, England
Талархсан: 14 удаа
Талархагдсан: 31 удаа
CONTACT:

Re: Английн Премьер Лигийн 2023/2024 улирал

Бичлэг Бичсэн Бамбууш » Мя 10-р сарын 31, 2023 5:37 pm

Субослай гэж Дом Собослайг хэлээд байна уу? Анд өөрөө одоо ингээд аялга нтр зохиогоод байдаг юмуу эсвэл үнэхээр Мажар хэлтэй тэрүүгээрээ дуудаад байгаамуу? Дом өөрөө хэлэхдээ Собослай гэж дуудаж байсан даа.
Бусдаар бол бууз хуушуур.

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: Английн Премьер Лигийн 2023/2024 улирал

Бичлэг Бичсэн Redman » Лх 11-р сарын 01, 2023 4:49 pm

Бамбууш бичсэн нь:
Мя 10-р сарын 31, 2023 5:37 pm
Субослай гэж Дом Собослайг хэлээд байна уу? Анд өөрөө одоо ингээд аялга нтр зохиогоод байдаг юмуу эсвэл үнэхээр Мажар хэлтэй тэрүүгээрээ дуудаад байгаамуу? Дом өөрөө хэлэхдээ Собослай гэж дуудаж байсан даа.
Бусдаар бол бууз хуушуур.
Унгарт олон жил элчин сайд хийсэн ах хүү Субослай гэж дуудах нь зөв гэж байна лээ шд,

Бамбууш
Эхлэн сурагч
Бичлэг: 40
Элссэн: Мя 10-р сарын 17, 2023 9:53 pm
Байрлал: London, England
Талархсан: 14 удаа
Талархагдсан: 31 удаа
CONTACT:

Re: Английн Премьер Лигийн 2023/2024 улирал

Бичлэг Бичсэн Бамбууш » Лх 11-р сарын 01, 2023 10:40 pm

Чи одоо тэгээд Собослайд өөрт нь итгэх юмуу эсвэл зүгээр нэг орон нутгийн бус гарт итгэх юмуу л гэдэг байна шд. Нөгөө чиний Вөржилийг Виржил гэж бичдэгтэй чинь ялгаагүй байгаа биз дээ?
За тэр ч яахав. Гравэнбэрч , Собослай, Макка, Куртис, Эллиот, Эндо, Тияго, Баежэтич, 8 тоглогч 3 байрлал дээр.. Муугүй шүү. Ялангуяа 4 фронтоор дайралт хийж байгаа үед багийн ийм нөөцтэй байна гэдэг маш сайн хэрэг.

Бамбууш
Эхлэн сурагч
Бичлэг: 40
Элссэн: Мя 10-р сарын 17, 2023 9:53 pm
Байрлал: London, England
Талархсан: 14 удаа
Талархагдсан: 31 удаа
CONTACT:

Re: Английн Премьер Лигийн 2023/2024 улирал

Бичлэг Бичсэн Бамбууш » Ня 11-р сарын 05, 2023 6:19 pm

Энэ нэг VAR хийж байгаа шүүгч нар нээрээ тоглолтноос тоглолтонд л их бага хэмжээгээр байнга алдаа хийж байгаа нь энэ систэмд итгэх итгэлийг минь улам л бууруулж байна даа. Уг нь отон тоглолт, торгуулийн 11 цохилт зэргийг дахин сайн хянахад VAR үнэхээр хэрэгтэй систэм. Би бодохдо систэмд буруу байна гэхээс үүнийг ашиглаж байгаа хүмүүст нь буруу байна гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа. Би ч гэж дээ бүгд л бараг тийм дүгнэлтэнд хүрээ биз.
Арсэналын ялагдаагүй цуврал нь ингээд VAR-с хамаарч зогсох байж л дээ яг манайх шиг. Энэ Английн хөлбөмбөгт байгаа маш том алдаа дутагдалыг би шүүгч нартай холбож бодож байгаа маань гайхах зүйл биш гэж бодном. Английн хөлбөмбөгийн шүүгч нар шиг даварчихсан, хариуцлага хүлээдэггүй (Хүлээлээ гэхэд нэг юмуу хоёр тоглолт өнжөөд л бодог) хөлбөмбөгийн хуулиа сайн мэддэггүй, ийм шүүгч нар Европын өөр том лигүүдтэй харьцуулахад бас л олонгүй болов уу. Ялангуяа сүүлийн жил хагас шүүгч нарын гаргаж байгаа алдаа дутагдалаас болж лигт түрүүлэх үзүүрлэх хүртэл шийдэгдэж байгаа. 2 улиралын өмнө Ситигийн Родри, Эвэртоны эсрэг тоглож байхдаа 16-д агаараас бууж буй бөмбөгийг гар дээрээ шахуу авсан тоглолтыг үзэхэд л хангалттай байх. хөх хамарнууд доошоо унахгүй гэж алалцаж байсан, манайх Сититэй тайтлд өрсөлдөж байсан тийм эгзэгтэй үе, эгзэгтэй тоглолт байсан. Цити торгууль авч гоол хийн 1-0 ээр хожсон, Эвэртоны аз болоход тэднээс муу 3 баг байсан тул эгэтэй л доош уначихалгүй чүй чамай дээд лигт үлдэж чадсан бол манайх 1 оноогоор Ситид тайтлаа алдсан байдаг. Яг түүн шиг тохиолдолд өөр шүүгч нар өөр тоглолтууд дээр торгуулийн 11 зааж байхыг би нэг биш удаа харж л байлаа. Яагаад чухам тэр үед талбайн шүүгч болон VAR шүүгч нар Родри дээр торгууль заагаагүйг би бүр толгойгоо гашилгаад гашилгаад учрыг нь олоогүй. Сүүлрүүгээ үнэхээр хуйвалдааны онол нтрийн талаар бодоход хүрсэн ний нуугуй хэлэхэд.
Английн ФА орвонгоороо өөрчлөгдөх цаг болсон. Дэлхийн хамгийн шилдэг Лиг гэх хэрнээ тоглолтыг шүүдэг шүүгч нар нь дээд түвшинийх биш учраас иймэрхүү аз эз мэдэж, тайтл,
relegation шийдсэн тоглолтуудын хувь заяа үнэхээр бүрхэг болох юм...
За одоо Тотэнхам хожигдчих юм бол ялагдалгүй нэг ч баг байхгүй болохгоод байдаг. Чэлсигээс энэ жил нээх юм хараад хэрэггүй ч юм шиг. ямарч байсан топ байгаа багаас дор хаяж 3 онооны зөрүүтэй 18 тоглолт хүртэл явчих юм бол ерөнхийдөө маниус хавар гэхэд тайтлын өрсөлдөөнд явж байх болов уу. Маш олон хүчин зүйлсийг бас харгалзаж үзэх л байх. Ямартаа ч энэ улирал нэг эсвэл 2 ч цом авах том боломж байна. Домэстик Цомуудаас бол ФА цом бас энэ Лиг цом 2 их боломжийн харагдаад байгаа. Мэдээж сугалаанаас их зүйл шалтгаална. Гол нь манай нөөц маш сайн байгаа. Миний амьдралдаа харсан хамгийн хүчтэй шилдэг нөөц болон баг.
Юу болохыг харж л байя!!

Бамбууш
Эхлэн сурагч
Бичлэг: 40
Элссэн: Мя 10-р сарын 17, 2023 9:53 pm
Байрлал: London, England
Талархсан: 14 удаа
Талархагдсан: 31 удаа
CONTACT:

Re: Английн Премьер Лигийн 2023/2024 улирал

Бичлэг Бичсэн Бамбууш » Да 11-р сарын 20, 2023 7:43 pm

За удахгүй болох Сититэй хийх тоглолтын тоймыг нэг бичиж оруулья байз.
Аймар тоглолт болох нь тодорхой. Кик Офф цаг л жаахан тиймхэн байна.

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Английн Премьер Лигийн 2023/2024 улирал

Бичлэг Бичсэн Chinggis » Да 2-р сарын 05, 2024 2:31 pm

За өчигдрийн тоглолт ёстой онцгүй юм болчихлоо.
Гараан дээр Гурванбэрхийг ороод ирэхэд л дунд суларлаа даа гэсэн яг тэгчихлээ. Мак бараг ганцаараа байгаа юм шиг л тоглолоо хөөрхий. Куртис нэг гайгйү тоглоод нэг жаахан сугараад байх юм. Уг нь их тогтвортой болж ирсэн юмсан энэ улиралд.

Хамгаалалтад Трент бол ёстой явж өгдөггүй ээ. Хэт цөмрөөд орох нь их мөртөө буцахдаа үнэхээр хойргодуу удаан юмаа. Мартинеллиг хэд ч алдав. Баруун ар дээр Бэрдли бацаанаас гадна нэг давгүй хүн олж ирэх хэрэгтэй л байх шиг. Формондоо орно л гэж найдахаас.

Урд Гакпо ёстой л нэг болж өгөхгүй байнаа. Яг хаана ч тоглох ёстой юм бүү мэд. Өгөх газар өгөхгүй. Буцаад хамгаалалт руу шилжихдээ удаан. Нэг л байраа олоогүй хүн яваад байх юм. Нунезээ бараг улиралд дуустал гараандаа нүдвэл дээр ч юм шг.

Аллисон уг нь тэгэж гарах шаардлагагүй хүлээж байгаа зайлуулчихгүй. Виржил ч гэсэн хаалгачдаа зай өгсөнгүй хоёулаа тулчихлаа. Эхлээд зайлуулж болхоор байсан болхоор Виржилийн л алдаа байлаа. Гэхдээ улирлын туршид сайн байгаа хүнд ганц нэг яахав гэж л бодож зөөлрүүлэх юм.

Манайх тэгээд яг айлын талбайд тойроод байраа авчихсан үедээ айлын нягт хамгаалалтыг задлах юм ерөөсөө гаргаж чадахгүй байдаг хэвээрээ л байна. Салах ийн хувь тоглолт, алсын цохилтууд, стандарт дээр юм бэлдэхгүй бол дандаа сөрөгдөх боломж бага байна даа.

Улирал дуусах хүртэл манайх Сити, Тот 2 ийг талбайдаа авна. Вилла, Маню гийн талбайд очно. бусдаар бол учраа давгүй болчихсон. Вилла, Маню 2 дээр угаасаа давгүй гэж зөгнөөд байна кк. Боломжит 15 тоглолтоос 12-13 т ялалт авна гэж тооцоход 51+39=90 оноо хүрэх боломжтой.

Харин Ситиг харсан чинь Маню, Челси, Арсенал, Вилла 4 -ийг талбайдаа аваад Манайх, Тот, эрлэг Кристалын талбайд зочлоно. Тэдний 17 тоглолт дутуу байгаа ч энэ 7-н тоглолт нь яг Аваргуудын лигийн үеээр таарч байгаа. 3-р сард бол нэлээн шахуун хуваарьтай харагдсан. 17 тоглолтоос 14 ийг нь авлаа гэхэд 46+42=88 оноо. үлдсэн 3 аас нь 2 хожигдол бол батаараа л гарах байх гэж найдаад байна.

За тэгээд гэмтэл бэртэл холуур байхад аяандаа болчих байх гэж хараад Хаврын анфилд турдаа бэлддиймүү гэж бодоод байна даа. Юм дуулганаа дуулгана.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 36 ба 0 зочин