Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Ливэрпүүл, спортоос гадуурхи яриаг энд..
Хэрэглэгчийн хөрөг
Admiral
Бичлэг: 22
Элссэн: Да 12-р сарын 04, 1:44
Талархсан: 2 удаа
Талархагдсан: 7 удаа
CONTACT:

Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Admiral » Бя 1-р сарын 06, 3:58

Иймэрхүү сэдэв байсныг сэргээе.. хааяа уншиж байхад сайхан сэдэв байсан даа...
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
Admiral
Бичлэг: 22
Элссэн: Да 12-р сарын 04, 1:44
Талархсан: 2 удаа
Талархагдсан: 7 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Admiral » Бя 1-р сарын 06, 5:07

За сэдэв нээсэн юм чинь өөрийхөө энэ зун аялсан талаараа жоохон бичие... Бигги, Тунгаа эднүүсийн хажууд ч аялсан ч гэхэд ч ичмээр дээ :D

Сүүлийн үед наадмаар олон хоног амардаг болсноос хойш жил бүр зугаалдаг болсон. Нэг үед төрсөн хамаатны /үеэлүүд/ хэдэн залуучуудаараа жил бүр явдаг болж байгаа. Уржнан жил Архангайгаар тойроод ирсэн. Түрүү зун Хөвсгөл, Булганаар яваад ирлээ.

Бид хэд сонгуулийн өдөр эндээс гараад оройдоо л Хатгал ороод хоносон. Тунгаа, Мара нтр гээд охидуудын бүлгээс 30 40 минутын зайтай л яваад байх шиг болсондоо.. За тэгээд Хатгалд 2 хоночоод буцахдаа харин Булган аймгийн Баян Агт сумын нутагт байрлах Цагаан голын рашаан гэж газар 7 хоног амарсан. Ямар ч сүлжээ байхгүй, хоорондоо тоглож наадаад, хоолоо хийж иднэ, рашаандаа орно, гол дээр очиж сэлнэ, оройдоо сайхан тойрч сууж байгаад л юм хум тойруулна :idea: гээд ямар ч байсан уйдах завгүй л өдөр хоногууд өнгөрчдөг юм байна лээ. Ер нь ингэж амрах үнэхээр сайхан амралт болдог юм шиг санагдсан. Очихоосоо өмнө байрлах шовгороо захиалцан байсан. Өдрийн 40к гэж байсан байхаа. Захиалаагүй хүмүүст бол наадмын үеэр ер нь олдохгүй талдаа олдсон ч маш үнэтэй олдож байна лээ.
Нөгөө Баатар ван нтрээс жоохон наахнуур засмалаасаа салаад 60 орчим км шороон замаар яваад очдог юм байна лээ.
Зураг
Цагаан гол рашаан байгаа газар нь иймэрхүү Чулуутын хавцалархуу хавцалтай, Рашаан нь маш хүйтэн, ороход ёстой шандас шалгадаг эд байна лээ кк

Зураг
2 айл нь нийлээд нэг шовгорт орсон. Өдөр өдрөөр гарын хоол цайгаа хийгээд зугаатай л юм бна лээ.

Зураг
Хануйн голын иймэрхүү хүүхэд шуухад тоглуулахад тохиромжтой тогтуун булангууд их байдаг юм байна лээ.

Зураг
Зураг
Би өмнө нь Хөвсгөл явж үзээгүй, Булганаас хойшоо явах тусам байгаль нь улам гоё болоод л байдаг юм байна лээдээ.. зогсох газраа зогсож зураг хөргөө даруулаад л явсан.. :)

Зураг

Зураг
Хөвсгөл нуур ч ээдээ мөн сайхан байгальтай юм байна лээ дээ..
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 221
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 208 удаа
Талархагдсан: 102 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн biggy » Да 1-р сарын 08, 11:33

хөөе ээ, яаж зураг бичлэг хийх вээ?
:D
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 134
Элссэн: Мя 12-р сарын 19, 6:50
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 66 удаа
Талархагдсан: 43 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн boldbold » Да 1-р сарын 08, 2:49

Сайхан аяласан байна.
Хануй гэж яг ямар утгатай нэр үү, надад модун шанью гэдэг шиг л сонсогдоод байх юм.
Аялана гэж бодовч сачий хүрэхгүй юм, нэг аяладаг байх даа.
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
Tungaa
Эхлэн сурагч
Бичлэг: 53
Элссэн: Да 12-р сарын 04, 12:02
Талархсан: 67 удаа
Талархагдсан: 46 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Tungaa » Пү 1-р сарын 11, 2:44

Энэ хуучин шигээ бичлэг лайкдаж болохгүй байгаам байна тэ хэхэ. Аялал ч өөрөө юугаар ч орлуулашгүй эм, сэргээш юм билээ. Энэ зун ч тэгээд вийкэнд алгасалгүй л явсан дөө бараг. Ажил дээр Knowledge sharing гээд болсон чинь "How to spend weekend?” гэж сэдвээр яааж амралтын өдөр ашиглаж хямд зардлаар аялах вэ гэсэн "хичээл" орох уу гэж авсышт бүр хаха. Нээх лаг л аялаад байх шиг санагдсым шиг байгаан хүмүүст. Гэхдээ их туршлага хуримтлуулсаан. 17 онд хамгийн цаад тал нь Завханы Эрдэнэхайрхан орсон байналээ. Энэ жил баруун аймгуудаар явна аа. Увс, Ховд, Баян-Өлгий гэж төлөвлөөд байгаа. Аа бас Буйр нуур орж үзэх санаа бол бий. Тасархай гоё нуур гэхийм билээ. Ер нь гэхдээ баруун тийшээ илүү үзэх зүйлтэй санагдсан. Гэхдээ сайхан Монгол орноороо тойроход уйдахааргүй, үзэх юм нь дуусахгүй л дээ.

Хэрэглэгчийн хөрөг
Tungaa
Эхлэн сурагч
Бичлэг: 53
Элссэн: Да 12-р сарын 04, 12:02
Талархсан: 67 удаа
Талархагдсан: 46 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Tungaa » Ба 1-р сарын 12, 3:26

Зиак сэдвийн дагуу, дээр нь ойр тойр юм уу даа гээд Тэшиг рүү охидуудаараа аялсан тэмдэглэлээ оруулчдым билүү. Удаан хугацааны дараа бичнэ гэсэн нэг л эвлэдэггүй шүү энэ гар, ухаан санаа хэхэ.

Хамгийн анх Дээгий Гэрлээ бид 3 Дээгийгийн төрсөн өдрөөр хоол идэнгээ зун ер нь нэг тийшээ аялал хийх үү гэж яриад өнгөрсөн юм. Тухайн үед хальтхан ярилцаад өнгөрсөн ч эргээд харахад ажил хэрэг болчихсон, насны дурсамжтай хоцорсон байгааг харахад сайхан байна аа. 😊 Сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээсээр хууль цааз гаргах, батлахад сайн гэсэн буюу 2017.02.27ны билигт сайн өдөр группээ нээж байж билээ хэхэ. "Зуны заавал явах аялал" гэсэн нэртэй. Тийм нэртэй байсандаа ч заавал явсым болуу бүү мэд хаха.

Удаачгүй Мара эгчийгээ нэмж аваад нэг хэсэгтээ нам гүм байцгаалаа. Урин дулаан цаг ирэхийн хэрээр нөгөөхөө хальт ярилцаад л. Лигийн үеээр байхаа. Чимгээ, Баянаа 2тоо дуулгатал харин нилээн нааштай хүлээж авав өө. Ер нь л бүгд нэг тийм явах хүсэлтэй байсан болохоор ч аялал маань дардан байсан болов уу. 👍

2017.06.30нд их л ширүүн бороо орж байсымдаг. Яг бүгдээрээ уулзаж нэг ярилцая гээд Артистрид цуглахаар болов. Увж цувж ирцгээсээр, гайгүй ч ярилцлаа. Сүүлдээ ууцгаагаад хаха. 7 сарын нэгэн болчихлоо архи зарахгүй гэжийхад нь л уугаад байгаан гээдаахгүй юу. Юутай ч яаалтчгүй л явахаар болоод шийдэлд хүрцгээсэн сайхан өдөр байсым. ✌️

Аялалын жахирлын хувьд нарийн ширийн тооцоо гаргах, үнэ судлах зэрэг ажлыг хариуцаад ойролцоо дэлгүүр орж барагцаа ханаа босгож аваад групп дээрээ бичлээ. Өөр замд хэрэг болох зүйл юу билээ, хэн хэн юу авч явах уу, очоод яацгаах уу гэж ярилцсаар 7 хоног ч нүд ирмэхийн зуур л өнгөрсөн дөө.

За тэгээд 7 сарын 7ны өглөө гэрээсээ эртлэн гарч Цагаан сонголтоо хийчихээд Мара эгчийгээ гэрээс нь очиж авлаа. Замаараа хоёулаа ганц ганц аяга кофе уугаад Гэрлээгийн утас хэзээ асч, явъя аа гэж хэлэх болдоо гэж хүлээн суувөө. Ашгүй цаг гарангийн дараа утас нь нэг юм асч холбоо барив. Нөгөө талд Баянаа аль уже бэлэн болчихсон гээд хүлээгээд байдаг хаха. Гурвуулаа Номин орж хүнс бараагаа цуглуулж аваад, 10-р хорооллоор дайрч Баянаагаа аваад аян замдаа гарч билээ.

Гэснээс өмнөх өдрүүдэд нь замдаа уух пивоо аваад бэлдчихнэ гэсэн би бээр ажлаа дутуу хийсний гайгаар замын эхэн хэсэг хув хуурай явсаан хаха. Нүүрний буяндаа найдаад бараг замдаа авчихна гэсэн бодолтой. Сонгуулийн өдөр чинь хамаг дэлгүүр хоршоонууд тоолчихсон энээ тэрээ гээд халгаадаггүй юм байналээ. Баянчандмань дөхөөд зам дагуу нэг дэлгүүрт ороод хүн амьтан гарахыг нь хүлээж байгаад 10хан ширхэг пиво өгчөөч тэхүү гэсэн чинь ээжийн насны байрын нэг эгч ёстой "Би гармаар байна. Чамайг түгжээд гарахымуу" этр гэж дарамталсаар байгаад өгөөгүй шт ийийий. 😭 Буцаад машин дээрээ ирэхэд нөгөө 3 маань гунигийн байдалтай. Манай Лорд "Тунгаа би чамд хэлсэн биз дээ. Эртхэн аваарай гэж. Ямар нэгэн биш дээ. Сонгуулийн өдөр шдээ" гэж зандрангуй байдлаар хэлдийм байна. Ард байгаа 2 маань дуугүй байсан ч дотроо "Лордын зөв, Лордын зөв" гэж бодож байсан гэжүгаа. Гэхдээ хамт загнуулж байгаам шиг хэцүү байсан гэсэн хахаха. 😂

Зураг
Хотоос гарсан гялгар охидууд...

Ахиад хэсэг яваад Баянчандмань ороод ирлээ. Угаасаа л пиво олку бол Эрдэнэт ортол ингэж "тамын" явна гэж юу байхав аая хахаха. Тэгээд нэг томоохон дэлгүүрт машинаа тулгаж зогсоод орлоо доо. Худалдагч дээр нь очоод "Нэг юм гуйх гэсиймаа. Замдаа уух цөөхөн хэдэн пиво аргалаад өгөөч тэхүү" гэсэн түр хүлээж байгаарай л гэжийн. Хөөрхөн нүдэнд дулаахан эгч байсан шүү. Тэгээд дэлгүүрт байсан хүмүүс гарч дууссан чинь "Ямар пиво авахын" л гэжийн. Хойд складнаасаа хэдэн лааз пиво авчирч өгөнгүүт нь бас хүйтэнг авая аа гэснээ хөргөгчинд байсан хэдээр нь солиод, буцааж өрж нтр хаха. Хогийн хар уутанд хүйтэн пивоо хийж аваад баатарлаг амьтан дэлгүүрээс гарч ирлээ. Гэтэл нөгөө 3 маань намайг биш, уутыг л тоож байгаам даа хахаха. Амьдралдаа харсан хамгийн секси хогийн уут байсан гэсэн. Дуу шуу орж аваад хөдөлсөн хойноо "Энэ дэлгүүрт оны шилдэг дэлгүүр гэсэн шагнал өгвөл зохилтой" гэж яриад байгаан. Энэ мөчөөс хойш дуугаа хураасан, бухимдсан мөч огт байгаагүй бөгөөд зөвхөн инээд хөөр, элэг өвдөлт л байсым. 😜

Нөгөө 3 маань ч хэдэн пивондоо хөөрхөн халжийна аа. Дуу шуутай ч яваа гэж яахав хаха. Өөрөө уух гэж авсан Радлэрийг минь хүртэл уучихлаа. Эрдэнэт рүү салдаг зам дөхжийлаа. Ерөөсөө өнөөдөр хаашдаа Эрдэнэтэд хонохым чинь Дархан орчихоод явах уу гээд. Нэгэнт зугаалж яваагийнх Дархан орж хоол идээд, машиндаа аукс оролт аваад, Гүүр нтр дээр нь очиж баахан зураг авалт хийгээд буцаад Эрдэнэтээ чиглээд явсан. Нөгөө Люминогийн "Хөдөө гарая" гээд дуугаа нэг юм "анх" сонсоод, аян замын хийморийн сангаа тавиулсан гэжүүгаа. Хөтөл рүү дөхөсгээд явжийсан чинь гэнэт суудал доороос нэг пиво өнхрөөд гараад ирсэн чинь нөгөөхөө тойруулж нтр хахаха. Пиво хүлээх үеийн шүлс залгилт нтрээ хүртэл анзаарцгаагаад байгаан. Чи сая яг тэгсэн тэ гээд хаха. Явсаар 7 цагийн үед Эрдэнэт хотдоо ирлээ дээ.

Чимгээгийн дэлгүүр дээр очиж юм хумаа авчихаад, хоолонд орчихоод зугаалая гэсэн чинь замын ядаргаа ч байсымуу, шууд очиж амрая болоод явцгаачихлаа. Гэрт нь ороод харсан бөөн буйдан, ор. Зүгээр унаад өгцгөөж байгаа юм. Удаачгүй манай Эрдэнэт хотын суурин төлөөлөгч Төмөрөө маань хаана байна гэсээр вино, набор барьсаар ирж биднийг эргээд явсаан. Их баярласан шүү. Албан ёсоор үг хэлж аялалаа нээцгээгээд унтацгаав. Гадаа нам гүм, цонхоор сарны гэрэл тусаад л, салхины сэвэлзээнд навчис сэрчигнээд. Их гоё үзэмж байсаан. Эрдэнэтэд очиж яг тэр байранд амьдармаар санагдсан хэхэ.

Зураг
Эрдэнэтээс нэгийгээ элсүүлж байгаан...

Өглөө эртлэн босч цайгаа ууцгаав. Ажилсаг охидууд чинь гялс цай, кофе чанаад, талх хиам зүсээд бэлдчихийм билээ. 👍 Дээгий маань вагоноос бууж байх ёстой. Ярьж таараад хамт явцгаах ёстой юм. Юутай ч ачаа бараагаа цэгцэлж ачаад замд нь хүлээж байхаар болов. Нээрээ мань хэдийн ачаа машиндаа багтахаа байгаад Дээгийгийн аавын машинд 2 блок пивоо тавьчихая гэсэн бодолтой хаха.

Удаачгүй манай Ганпүрэв ахын машины бараа харагдав кк. Мэнд усаа мэдэлцээд таны машинд жаахан юм хийчихэе гээд нэг л их иргэний зоригтой гарууд пивоо өргөөд очсон чинь "Нэгийг нь л авая. Шил аччихсан яваа.Угаасаа ч би архи уудаг хүмүүст их дургүй" гэсэн байхаа бараг хэхэ. Дүннннн гээд л явчихсан. Хөдлөөд явж байхдаа хоорондоо ярилцаад. Угаасаа бид нар ямар тэнэг юм бэ. Баахан богинохон шорттой, гуя хасаа гялалзуулчихсан, тэгснээ бөөн алкахолны төрлийн юмыг ичихчгүй аваад очиж л байдаг энээ тэрээ болцгоогоод нэг газар зогсож өмднүүдээ өмсөөд хахаха. Ганпүрэв ах ер нь их хашир хүн байналээ. Засмал дээр 60км.цагаас илүү явдаггүй. Араас нь дагаж нилээн явснаа нөгөө хэдээсээ гүйцээд түрүүлчих үү гэсэн чинь бүгд "харин яаах уу" гээд жаахан айдастай хахаха. Тэгжийснаа заза дүүрсэн хэрэг гээд түрүүлээд нилээн ч удаан явлаа. Булганы Баатархайрханы амралт өнгөрөөд хойгуур нь урсах Гуртын голын эрэг дээр цайлав өө. Цаашаа хөдлөөд Түлүүгийн давааны бууз идэх гэсэн нилээн оочертой байхаар нь зураг хөрөг авахуулаад нилээн байж байгаад хөдөлсөн.

Нөгөө машинтайгаа нийлээд шороон зам руугаа ороод авлаа. Жижиг машинтай, ачаатай биднийг аз түшэхэд бороо хургүй, шавар шалбааггүй сайхан үе таарсан даа. Нилээн явж байгаад нэг жижиг нуур өнгөрөөд зогсож амарцгаав. Нэрийг нь бас санадаггүй ээ. Манай ах харин нөгөө ууртай төрх нь байхгүй болчихсон инээмсэглээд хууч хөөрөөд, бид хэд ч бас сайхан тайвширч авсан хаха. Эгийн голын гүүрэн дээр зургаа авахуулаад хөдөлтөл нөгөө машины маань сураг ч байхгүй. За өнгөрсөн гээд чигээрээ яваад л байлаа. Ашгүй нэг самбар таарч хараагүй бол буруу талаар нь яваад өөр рашаан дээр очих байсан байналээ. Юуны рашаан гэжийлаа даа. 🤔

Зураг

Явсаар нэг хөтөл даваад гараад ирсэн зорьсон газрын бараа юу даа хө. Тэшиг сум бүр нэг тийм гоё. Цэвэрхэн, зохион байгуулалт сайтай, сумынхаа дунд цэцэрлэгт хүрээлэнтэй, айлууд нь ч их тайван амгалан амьдардаг санагдсан. Айлуудынх нь хашаа нтр их гоё. Тэгснээ маниус тэр гоё хашаа байна. Хажууд нь зургаа авахуулаад "Хашаа гоё гарчээ" гэж оруулах уу гэж алдарт үгээ хэлцгээсийм даа хахаха. Дээгийгийнхээ гэрт очтол ээж, дүү нар нь угтаж авав. Ширээ дүүрэн юм өрөөстэй. Сайхан халуун хонины гэдэс, мах, өрөм, ааруул, боорцог талх, варень ёоо гэнэт өлсчихлөө. Бүгдээрээ сайхан гэдэс гарч аваад гэнэт ухаан ороод харсан чинь түмпэн дүүрэн боорцог талх бараг дуусчихжээ. Яаанаа гэснээ үлдсэн хэдийг нь босгож өрөөд хахаха. Дүүрэн харагдсан байхаа гэссс. 😂

Нар буухаас өмнө нуур руугаа очиж майхан саваа барьцгаая гээд хөдөлсөн. Цагийн баримжаа юу ч алга аа. Бодвол 17:00 цаг хавьцаа л байсан байх. Яг тэр нэг гүвээг даваад гарч ирэхэд харагдсан нуурын үзэмжийг одоо ч санаж явдын. Оройн нар тусаад, нэг хөндийг дүүргээд цэлэлзсэн цэв цэнхэр өнгө. Юу ч гэмээр юм дээ. Их сайхан байсан. Хойхно эрэг рүү нь бууя гэсэн бага зэрэг хогтой байхаар нь ерөөсөө урагшаа ахиад нэг гүвээ даваад харуулын байртай ойртоод бууцгаая гээд явав. Одоо бодоод байхад яг л тийм нэг гоё тухтай эрэг дээр нь очоод буучихсан мэт санагдана. Уг нь дээхнэ байдаг шовгорууд руу очиж буух уу гэсэн боловч нууртайгаа ойр, майханд хонох хүсэлтэй байсан болохоор шууд явсан.

Зураг

Гэснээс тэр үеээр угаасаа наадмын бэлтгэл гээд Монгол улсын бөхчүүд шовгорт байрлаж байгаа гэсэн болохоор Ганпүрэв ах ч дэмий юм байна гээд явсан л даа хахаха. Манай Чимгээ л хамгийн их харамссан гээдээгаан хаха. Тэгээд одоо МУАБЭБА (Монгол улсын алдарт бөхийн эхнэр болонгоо алдагч) гэдэг нэртэй болсон.

Буудаллах газраа ирээд майхнаа барьчихаад усны дэргэд ирсэнийх гээд нуур руугаа орж далайн хав сэлэлт хийцгээгээд. Нээрээ удаан хөдөлгөөнгүй зогсвол час час хийтэл хаздаг жижигхээн хорхойнуудтайм билээ Харгал нуур. Биед сайн гэсэн хэхэ. Тэгээд Дээгий (цаашид Усны уугч гэх) Мара эгч (цаашид Лорд гэх) бид 3 модонд явав өө. Машиныхаа хойд талд нилээн их мод ачиж аваад буцаж ирээд борцтой гоймонтой шөлөө хийж идээд, Гэрлээгийнхээ (цаашид Өнхрүүш гэх) чанаж өгсөн борголыг уунгаа, галаа өрдөн, хол ойрын хов жив, элэрсэн ба тодорсныг ярьж суусан үеээ дурсахад нуурын давалгааны чимээ, салхины зөөлөн сэвшээ үсээр минь наадаад гэдэг дуу санаанд орж байхым даа. Хоёр усны канистраа давхарлаж тавиад, дээр нь утсаа тогтоож байгаад зургаа авч нтр. Цагаа тулахаар арга нь олдоод л байх юм билээ. Ядахад тэр өдөр 15ны сар гараад шөнө өдөр мэт л гэрэлтэй байсымдаг.

Зураг
Нуурынхаа эрэгт...

Сайхан хангайд ирсэнийх дуу хуургүй бол болохгүй биз гэлцээд дуулцгааж суутал "Сайхан архи гэж байдаг юм шүү" гэдэг алдарт дуу маань төрсийм даа. Уг дууг зохиосон Гэрлээгийн биед сайхан архи нь асар хүчтэй нөлөөлж өнхрөх маягаар майхан руугаа орохоос өөр аргагүй болгосон билээ. Бид ч Өнхрүүш гэж нэрийдэхээс аргагүйд хүрэв. Ахиад хэсэг сууцгаагаад өглөө эрт наадам руу очих тул унтацгаахаар хэвтэцгээв. Майхан маань зургуулаа ороод хэвтэхэд ч бараг зай гарахаар сайхан том байсаан. 😍

Гэнэт нэг нүдээ нээгээд хартал үүрийн 5 цаг өнгөрч байна. Зун тэгээд сайхан. Майхныхаа хаалгыг нээтэл нар мандах гэж байгаа бололтой. Нуурын усан дээгүүр улаан шаргал туяа татчихсан. 😍 Буцаж унтаад 7 өнгөрөөж босоод эрт боссоных хоолоо бэлдэв шт. Аялалын жахирлын хувьд жаахан хариуцлагатай царайлж явсым шиг байгаан одоо бодоход хаха. Охидууд маань ч ээлж ээлжээрээ босцгоогоод, шартсан Өнхрүүш маань бас сэрэнгүүтээ л өнхрөх байдлаар ус руу явж орсон доо хаха. Архины үнэртэй болохоор хорхой нь хазахгүй байх гэж бодсон гэсэн. Тэгсэн угаасаа өглөөгүүр байдаггүйм билээ.

Хоолоо идэж, үсээ угаацгаагаад, наадмын гоёонуудаа хийгээд дуусахад 11 цаг л дөхөж байсан байхаа. Тэгсэн нөгөө майхан сав, ачаа бараагаа бүгдийг нь хураах, ачих гээд ажилтай болоод явчихав. Баянаа (цаашид Цүнхчин гэхийм байгаан) би үлдчихэе л гэж байна. Угаасаа дээлээ мартаад ирсэн. Дээр нь нэг их удахгүй юм чинь гэсэн чинь мань хэд ярилцсанаа "За ерөөсөө очиж хуушуур идчихээд л ирье" гээд хаяаад явцгаачихаж байгаан хаха. Гэхдээ очсон хойноо ерөөсөө 2 нь буцаж яваад Баянаагаа аваад ирье гэж ярих нь бол ярьсымаа тэ хэхэ. Наадмын нээлт ч эхэлж байлаа. Мань хэд чинь аягүй өнгөлөг дээлнүүд гусцан, доогуур нь баахан кэтнүүд шахцаан бас. Гэхдээ хойгуур байсан эгч нар "Яасан хөөрхөн охидууд вэ. Дээлээ өмсцөн, үсээ сүлжцэн" гээд "ам хийцгээгээд" л байсан л даа хаха. Сумын наадмын нээлт яасан ч гоё болдын. Дуутай, бүжигтэй, албан байгууллагууд нь ээлж ээлжээрээ орж ирээд. Эмнэлгийнх нь ажилтнууд жагсаад орж ирсэн чинь голд нь байсан эмч залууг "нүд хийж" нтр. Сайхан залуу байсаан манай Цоомоо эмч хаха.

Зураг
Наадам дээр нүд хийлгэж явахдаа...

Хуушуурны гэрүүдээр явж хэдэн хуушуур олж идээд. Манай Лорд биднийгээ дайлсым байгаан. Ерөөсөө буцаж очоод зөрөөд Баянааг аваад ирж наадам үзүүлье гээд ахиад бас яриад явжаагаан. Ажил хэрэг л болгоогүй болохоос биш хэхэ. Гэхдээ Баянаад нуурын эрэг дээр ганцаараа суугаад байжийх үе нь их сайхан байсан гэсэн тиймээ. Emo mode on гэдэг чинь бүр утгаараа болсон гээдийгаан. Тэр үеийн Баянаагийн сэтгэл хөдлөл хичнээн орон зай, цаг хугацааг туулан та бидний сэтгэлд баясал, гуниг, ухаарлын алийг авч ирэхийг бид нар байтугай Балхжав таашгүй л юм байгаан. Тэгснээ бид нар чамд ийм боломжийг олголоо шдээ гэж үү хаха.

Буцаад ирсэн майхан маань ч салхинд нураад уначихаж. За зүгээр амарцгаая гээд. Өдрийн наранд нуур маань бүр аягүй гоё бүлээхэн болчихож. Бүгд сандлаа тойруулаад нуурын усанд хөлөө дүрж сууцгаав. Давалгаатай үед нөгөө хорхойнууд ч байхгүй болчихдым билээ. Таатай цаг агаар, хамт байгаа хүмүүс нь ч тааламжтай. Инээлдээд, хууц хөөрөөд суугаад л байлаа. Ёстой л амьд явахын сайхныг мэдэрсэн мөчүүдийн минь нэг байж билээ гэж Лордынхоо үгэнд их дуртай л даа.

Зураг
Ингээд л суугаад байсан...

За юутай ч оройдоо бэлдэцгээе. Өнхрүүш, Цүнхчин хоёрыгоо суулгаад ахиад модондоо явлаа. Халуун нарнаар уулаас унанги моднуудыг доош нь зөөгөөд, хугалаад, ачаад. Аягүй баатарлаг тэ. Бас тэгснээ хэдэн гүзээлзгэнэ олж идээд бид гурав. Очжийтал нөгөө 3 маань сайхан юм хумаа цэгцлээд байж байгаа байх гээд явж байсан чинь 3 хар юм нүдэнд үзэгдээдэхлээ. Нөгөө 3 чинь юм бишүү. Ункиагүй царайлаад дэмий тэнэж яваам бишүү гэсэн харин ойртоод хартал 3 үхэр байж таардым даа хахаха. Тэгээд гүвээгээ даваад гараад иртэл манай 3 ч яаалтчгүй л "ункиагүй" царайлаад яг явахад ямар байрлалаар суужийсан тэр хэвээрээ усандаа хөлөө дүрцэн сууж байв. Майхан маань "шалаар нэг" хэвээрээ кк. Бид гурав аймар халууцаад, хөлс нь гарцым болохоороо очингуутаа юу ч дуугарахгүй, ууртай царайлаад шууд хажуугаар нь яваад ус руу орно шүү гээд машинаас буугаа л лаг эрчтэй алхаад ус руу орсон чинь нөгөө "ункиагүй 3" чинь харин тоож ч хардаггүй нассс. Гэрлээ бид 2 бие бие рүүгээ харж гайхаж инээснээ "Хөөе новшнуудаа тэр мод зодоо буулга" гэсэн чинь харин "Өөрсдөө буулга" гэж гар мараа цаашаа харсан хэвээрээ савчуулж нтр хахаха. Овоо муу гарууд аа. Удаачгүй Лорд гэнэт "Буулгачышт, чадышт" гээд явж очсоноо гялс буулгаад хаячихна билээ хаха.

Модонд явж ирсэн 3 нь тэгээд ядаргаа дундаа ороё гээд шууд нөгөө чанга яриатай 3-ынхаа темпэнд ороод бараг хамт уусым шиг болсон гэжүгаа. Дээгий бүр ганц пиво ч ууж чадахгүй улайдаг хүн чинь "Хоёрыг уучихаад байхад улайхгүй байна. Усанд ууж баймаар юм байна" гэж дүгнэлт гаргацан сууж байгаам. Нуурынхаа усанд орж шумбаж, сэлж байсаар нилээн ч хугацаа өнгөрөөдхөв. Тэр үед хийсэн бичлэгнээс болоод ихэнх нь ямар нэг сонгуульд нэр дэвших эрхгүй л болцгоосон доо хахаха. Гарч ирээд бүгд жерсигээ өмсөж, машиныхаа хаалганд утсаа тогтоож байгаад лаг зураг авахуулчихаад хэдэн мишокнуудаа шидээд жаахан амарцгаав өө. 2 нь машиндаа, 2 нь машиныхаа сүүдэрт, 2 нь наранд.

Арай эрүүлээрээ гээдаахгүй юу. Дээгий бид 2 майхнаа босгочих санаатай хэсэг үзсэн чинь салхи ихтэй байсан болохоор ямар ч аргагүй байсан л даа. Тэгээд юу ч гэсэн дээр байгаа байшин, харуулын байр нтрийг тойрч салхинаас хаагаад майхан барьчих газар хайж цаг хэртэй алхаж байгаад буцаад ирсэн чинь машинд унтаж байсан МУАБЭБА, Лорд 2 гэнэт ухаан орж "Ажилгүй юмнууд" гээд тэр хавиар байсан бүх юмыг гялс цэгцэлчихдэг юм байна. Still амандаа "Ажилгүйм бэ" гэж үглээстэй хахаха. Тэгснээ МУАБЭБА бүр машинд унтаж байсым байж "Эд нар одоо бид 2-ыг хаяаад хаагуур явж байгаад ирэв" гэж бодсон гэж байгаам. Удаачгүй аан би чинь машинд нь унтжийсан шүү дээ гэж ойлгосон гэжаагаан хахаха.

Тэр үеийн явдлаас сэдэвлэн
"Урсгал голын эрэг дээр
Ункиагүй хэдэн юм зугаална аа
Ункиагүй хэдийн явдлыг
Унтжийсан хоёр яааж мэдэх вэ" гэдэг алдарт дуу маань төрсийм даа хаха.

Юмаа цэгцэлж явтал нэг сэрээ дутуу байна гээд тэрүүгээр нэг эрэл сурал болоодохлоо. Хайж хайж явсаар машины сүүдэрт унтаж байсан Гэрлээгийн амнаас сэрээгээ олж авсан хаха. Майхан маань яагаад ч тогтохгүй юм байна. Ерөөсөө Ганпүрэв ахаар яриулаад дээшээ шовгорт очиж хоноё гээд. Ашгүй нэг нь онгорхой байгаа. Очоод буучих л гэжийн. Бүх юмаа ачаад шовгортоо ирээд төвхнөөд авсан. Оройтсон ч гэсэн цуйвангаа хийж идэцгээгээд. Бас бус юм ярьж суутал цаг ч нилээн явчихлаа. Өглөө эрт хөдлөх хүмүүс чинь эртхэн амарцгаая гээд хэвтсэн. Шовгор маань хатуу шалтай, шал нь дундуураа завсартай зэрэг нь заримыг нь айлгаад, заримыг нь амраагаагүй гэсэн хэхэ. Гэхдээ л тийм сайхан газар хаанаас олдох билээ тиймээ. Усны уугчийнхаа найрсаг, сайхан гэр бүлийнхний ачаар амралт маань бүрч сайхан болсон л доо. 🙏😘

Өглөө боллоо. Ээлжилж сэрцгээгээд, юм хумаа янзлаад эхний ээлжийн хэдийгээ аваачиж буулгачихаад, үлдсэн 3-ыгаа ирж авав өө. Энхтуяа эгч маань гарынхаа хоолыг хийчихсэн, дээр нь бид нарт бүгдэд нь шинэхэн цөцгий, буриад талх өгсөн. Цөцгий гардаггүй үе нь байхад бүр ажил гаргаж, айлд очиж гуйж хийлгэсэн гээд байгаам. Яасан ч сайхан сэтгэл вэ дээ. Наадмын 2 дахь өдөр нь байсан болохоор Ганпүрэв ах морь үзэх гээд явчихсан байв. Бид хэд тэр өдөртөө багтаж Улаанбаатарт очих байсан болохоор яаравчлаад л хөдөлсөн. Дараа жил ирэхэд нь нөгөө хацрыг нь үнсэнэ ээ гэсэн. Энэ жил заавал очно доо хэхэ. Ахтайгаа уулзалгүй явчихдаг жаахан тийм юм болсоон. Бид 2 чинь нэг нутгийн хүмүүс юм билээ хэхэ. Найзынхаа гэрийнхэнд талархлаа илэрхийлээд, Тэшиг сумаа, Харгал нуураа харан харан хоргодсоор л явсан дөө. 😭

Зураг
Хөдлөхийн өмнө...

Ирсэн замаараа төөрчихөлгүй явсаар засмалтайгаа залгаад авав. Замд бороо ороод, сэрүүхэн сайхан байсаан. Шороон замаар, уул талаар явжийсан бол яаах ч байсын. Бас их азтай бид нар. Нөгөө загнуулаад байдаг пиво маань ахиад бараг нэг бүтэн блок үлдчихсэн. Нөгөө хэд маань ч сэтгэгдлээ яриад уугаад л явлаа. Цүнхчин Баянаа маань "Жахиралдаа пиво онгойход ямар гоё дуугардаг гэдгийг сонсуулна" гэж уусаар байгаад сүүлдээ байя аа болсон гэжүүгаа хаха. Бас замын турш Өвөр монгол аялагаар зогсолтгүй ярьж чадсан эгэлгүй статтай. Сүүлдээ бүр "Чагаан сонголт" гэдэг дээр нь элгээр явчихаагүй шүү золтой л. Явсаар байгаад Эрдэнэтийн бараа харагдах үед Өнхрүүш Гэрлээ зүүрмэглэн сэрж өө ирчжаагаамуу гэснээр Тэшигээс Эрдэнэт ортол унтаж чадсан цорын ганц хүн болж түүхэнд бичигдсэн юм даа.

Нэг аятайхан хоолтой газар олж ороод хоолоо идчихээд Баянаа, Чимгээ хоёрыгоо Эрдэнэтэд үлдээгээд гурвуулаа хотоо зорив. Ядахад найр наадам хэсч, дуулж явдаг 3 нь үлдчихсэн байгаан хаха. Эрдэнэтээс гарахдаа бензин колонкоос эхэлсэн дуулалт маань хот хүртэл үргэлжилсэн гээ л бод. Унтамхай Гэрлээ хүртэл нэг ч хором унтаагүй ирсэн дээ. Гэснээс приус бол нээрээ үнэхээр гоё машин байналээ. Бид нар хотоос гарахдаа дүүргээд Эрдэнэт ороход дөнгөж 3 хан зураас явсан байна гээд бензиний мөнгө хэмнэж байгаадаа баярлаад байгаам чинь. Яахав илүү бартаатай, шаваг намагтай газраар явсан бол хэцүү л байсан байх. Гэхдээ л бидний аялалын замд таарсан сайхан машин байсан шүү.

За тэгээд нөгөө хоёрыгоо буулгаад маргааш нь улсын баяр наадам юм байна. Машиныг нь угаалгаад өгчихөе гээд угаалга хайж хэсэг яваад амжилт ололгүй гэртээ харьснаар өндөрлөсөн дөө миний хувьд.

Анхандаа жаахан эргэлзээтэй байсан ч бүгдийнх нь хүсэл нийлээд маш амархан бүтээд, үнэхээр дурсамжтай аялаад ирсэн. Цаг хугацаа нь ч сайхан таарсан. Бас том туршлага ч болсон болов уу. Идэх уухаас авахуулаад, гэнэтийн хэрэгцээ шаардлага гарвал гээд юм юм л бэлдэж явах ёстойм билээ. Ахиад л хамтдаа аялсан 5 найздаа "хайрлуулсан мэдрэмж" санагдаад явчихлөө. Нилээн хугацааны дараа бичиж байгаа болохоор өөр зөндөө хөгжилтэй үеийг оруулсангүй шиг л санагдаад байна.

Зураг

Амьдрал өөрөө баян юм болохоор ахиад хэдэн удаа хаашаа хамт аялахаа төсөөлж мэдэхгүй байна. Юутай ч их олон гайхалтай аялалын эхлэл болсон байх тиймээ. Жахирал нь та 5даа хайртай шүү. Миний муу ункиагүй хэдэн охидууд. ❤️
Хамгийн сүүлд 3 гишүүн Tungaa нд нийт 0 дахь удаагаа зассан

Хэрэглэгчийн хөрөг
Bobby Sinatra
Шилдэг бичигч
Бичлэг: 104
Элссэн: Ба 1-р сарын 12, 9:55
Талархсан: 21 удаа
Талархагдсан: 21 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Bobby Sinatra » Ба 1-р сарын 12, 3:36

Tungaa бичсэн нь:
Ба 1-р сарын 12, 3:26
Зиак сэдвийн дагуу, дээр нь ойр тойр юм уу даа гээд Тэшиг рүү охидуудаараа аялсан тэмдэглэлээ оруулчдым билүү. Удаан хугацааны дараа бичнэ гэсэн нэг л эвлэдэггүй шүү энэ гар, ухаан санаа хэхэ.

Амьдрал өөрөө баян юм болохоор ахиад хэдэн удаа хаашаа хамт аялахаа төсөөлж мэдэхгүй байна.
Wow ! Миний банкны эгч ямар гоё бичдэг юм бэ ;)
“It’s forever. It’s not just about a football club, it’s about family, how you live.”

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 221
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 208 удаа
Талархагдсан: 102 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн biggy » Ба 1-р сарын 12, 3:46

Янзын гоё бичлэг байна, баахан л инээлээ. Ерөнхийдөө аяллын зургийг чинь харсан болохоор төсөөлж байлаа. Энд харин зураг нь харагдахгүй байхын.
Нэг залруулга байнаа
Tungaa бичсэн нь:
Ба 1-р сарын 12, 3:26
Мара эгч (цаашид Лорд гэх)
энэ хэсэгт!
Лорд гэдгийг алдарт хөрвүүлэгч Бобоз маань зөвхөн эр хүйсийн төлөөн дээр ярьдаг гэсэн шүү, зүгээр би барьцаж, нэр ус харамлаж байгаадаа ч биш хаха.
Ядаж л GOT үзвэл MyLady гэдэг үгийг сурна даа гэсс :D
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Эхлэн сурагч
Бичлэг: 34
Элссэн: Ня 12-р сарын 03, 6:34
Талархсан: 33 удаа
Талархагдсан: 17 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Ladykop » Ба 1-р сарын 12, 3:59

biggy бичсэн нь:
Ба 1-р сарын 12, 3:46
Янзын гоё бичлэг байна, баахан л инээлээ. Ерөнхийдөө аяллын зургийг чинь харсан болохоор төсөөлж байлаа. Энд харин зураг нь харагдахгүй байхын.
Нэг залруулга байнаа
Tungaa бичсэн нь:
Ба 1-р сарын 12, 3:26
Мара эгч (цаашид Лорд гэх)
энэ хэсэгт!
Лорд гэдгийг алдарт хөрвүүлэгч Бобоз маань зөвхөн эр хүйсийн төлөөн дээр ярьдаг гэсэн шүү, зүгээр би барьцаж, нэр ус харамлаж байгаадаа ч биш хаха.
Ядаж л GOT үзвэл MyLady гэдэг үгийг сурна даа гэсс :D
:lol: би Лордтой нэр булаацалдаж жүрхлэхгүй гэдэг үгээ эрт хэлсэн л дээ.

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Шилдэг бичигч
Бичлэг: 118
Элссэн: Да 9-р сарын 18, 9:02
Байрлал: Venice
Талархсан: 91 удаа
Талархагдсан: 64 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Mademoiselle » Ба 1-р сарын 12, 4:03

biggy бичсэн нь: Лорд гэдгийг алдарт хөрвүүлэгч Бобоз маань зөвхөн эр хүйсийн төлөөн дээр ярьдаг гэсэн шүү, зүгээр би барьцаж, нэр ус харамлаж байгаадаа ч биш хаха.
Ядаж л GOT үзвэл MyLady гэдэг үгийг сурна даа гэсс :D
Queen гэхиймүү?
I have no special talent. I am only passionately curious.

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин