Юргэн Норберт Клопп

Ливэрпүүл миний амьдралын салшгүй нэг хэсэг
Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 265
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 136 удаа
CONTACT:

Re: Юргэн Норберт Клопп

Бичлэг Бичсэн meesh » Мя 9-р сарын 24, 4:42

Зураг
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 265
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 136 удаа
CONTACT:

Re: Юргэн Норберт Клопп

Бичлэг Бичсэн meesh » Мя 9-р сарын 24, 4:43

Зураг
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 265
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 136 удаа
CONTACT:

Re: Юргэн Норберт Клопп

Бичлэг Бичсэн meesh » Мя 9-р сарын 24, 4:43

Зураг
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 265
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 136 удаа
CONTACT:

Re: Юргэн Норберт Клопп

Бичлэг Бичсэн meesh » Мя 9-р сарын 24, 4:47

Зураг
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 265
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 136 удаа
CONTACT:

Re: Юргэн Норберт Клопп

Бичлэг Бичсэн meesh » Мя 10-р сарын 01, 3:21

Зураг
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 265
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 136 удаа
CONTACT:

Re: Юргэн Норберт Клопп

Бичлэг Бичсэн meesh » Мя 10-р сарын 08, 2:20

4 жилийн ой. Финалд ёндоо дутаад байсан авсан, лигт бас дутсан одоо харин авна. 8-)

• Consistent Top 4 Finishes
• 3 European Finals.
• 1 Domestic Cup Final.
• 1 Super Cup.
• 1 Champions League.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 265
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 136 удаа
CONTACT:

Re: Юргэн Норберт Клопп

Бичлэг Бичсэн meesh » Мя 10-р сарын 08, 2:46

Since then...

🔴 221 Games
👏 131 Wins
⚽️ 474 Goals
🏆 1 UCL
🏆 1 Super Cup
👊 3,838 Fist Pump
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Шилдэг бичигч
Бичлэг: 105
Элссэн: Ня 12-р сарын 03, 6:34
Талархсан: 122 удаа
Талархагдсан: 62 удаа
CONTACT:

Re: Юргэн Норберт Клопп

Бичлэг Бичсэн Ladykop » Пү 10-р сарын 10, 1:08

Doubters to belivers болгоно гэж байсан , хэлсэн амандаа хүрсэн л хүн дээ. Ирэхэд нь их баярлаж байж билээ. Тэгээд 4 жилийнх нь ойгоор энд тэндээс түүсэн мэдээллээ цуглуулаад нэг жижигхэн хэрнээ сонирхолтой түүхийг нь оруулъя гэж бодлоо. Одоогийн Клоппын философи хаанаас эхэлсэн бэ.
Клоппыг Боруссия Дортмундын дасгалжуулагчаар томилогдоход сэтгүүлчид түүнээс тоглогчийн карьерийнх нь талаар асуухад “ур чадварын хувьд 4-р лигийн, толгойн хувьд дээд лиг байсан болохоор насаараа 2-р лигт тоглосон” гэж хариулж байж.
95/96 оны улирлыг Бундеслигийн 2-р дивизионы Майнц баг 8 тоглолтын дараагаар 7 хожигдолтойгоор эхлүүлжээ. Багийн ерөнхий менежер Хайдель дасгалжуулагчийг халан, удтал хайсны эцэст Волфганг Франк гэгч 44 настай эрийг таамгаар шахуу тавьсан нь германы хөлбөмбөгийн системийн тэр чигээр нь өөрчлөх эхийг нь тавих хүн нь болж байж.
Франк дасгалжуулагчаар томилогдонгуутаа байнга дүрэм зөрчиж, бэлтгэлийн үеэр хайрцаг хайрцгаар нь тамхи татаж байдаг багийн ахлагч, хамгаалагч Юрген Клоппыг багийнхны өмнө загнаж, ахлагчийн туузыг нь хурааж аван, тактикийн хичээлд ирэхийг нь хориглов. Ер нь л хэцүү, хүнд характертай хүн байж. Тэр улиралд Майнцыг доошоо унахыг бүгд зөгнөж байлаа. Ийм үед нэрмээс болгон багийн лидерийг байхгүй болгон, нэмээд либерогүйгээр, 4 хамгаалагчтай тоглох саналыг гарган Хайдель дээр орж зүрхийг нь зогсоох шахжээ. Хайдель тайвширсны дараагаар тэртэй тэргүй алдах зүйл байхгүй болсон тул өөрийн хүссэнээ хийхийг нь дасгалжуулагчид зөвшөөрсөн байна.
Тухайн үед германы хөлбөмбөг 3 хамгаалагч, либеро буюу sweeper /манайхан цэвэрлэгч гэж орчуулаад байдаг, энэ дээр баахан маргаан болж байсын, одоогийн цэвэрлэгчийн байрлал биш л дээ, эцсийн хамгаалагч гэсэн үг/ тэй тоглон, тухайн үед дэлхийд нэрээ гаргаж байсан ба бүх багуудад default маягаар энэ систем суун, Франц Беккенбауэрийн араас шинэ үеийн олон залуу авъяаслаг sweeper үүд төрөн гарч байсан 90 ээд онд айлын талбайд өндөр прессинг хийж 4 хамгаалагчтай тоглоно гэдэг амиа хорлохтой ижил зүйл гэж олон мэргэжилтнүүд үзэж байжээ. Мөн энэ зүйл хэзээ ч бундеслигт идээшихгүй гэж шүүмжилж байв. 20 жилийн өмнө тактик гэдэг зүйлийг ярьдаггүй байхад Франк өдөрт 2 цаг тактикийн хичээл хийн, видео роликуудыг хэдэн зуу дахин давтан үзүүлж байсан байна.
Юрген Клопп тэр 2 удалгүй эвлэрэн, дасгалжуулах философи, арга барил нь маш их таалагдсан Клоппод тактикийн хичээл дээр дэвтэр харандаатай ирж, хэлсэн бүгдийг нь тэмдэглэж авч бай, дараа нь чамд хэрэг болно хэмээн хэлж байжээ. Клопп түүний тактикийг маш сайн ойлгон авсан ч талбай дээр ур чадвар нь дутмаг байж. Хэхэ.
95/96 оны улиралын сүүлд Майнц 7 тоглолтоос 6 хожил авч, бусад дасгалжуулагчид ч түүний арга барил, системийг хуулбарлан эхэлсэн байна. Ер нь Франкийн тухай бичвэл бүтэн тусгай нийтлэл бичих хэрэгтэй тул Клопп руугаа эргэн оръё.
2 жилийн дараа шалихгүй шалтгаанаар Франк багаа орхин явж, араас нь ирсэн дасгалжууулагчид түүний тактикаар явахыг хичээсэн ч, огтхон ч ойлголтгүй байлаа. Харин Майнцын фэнүүд болон тоглогчдод 4 хамгаалагчтай шинэ систем аль хэдийн таалагдаж буцаж ухран 3 хамгаалагчтай тоглохыг огтхон ч хүссэнгүй.
Франкийн философийг угт нь тултал судалсан, түүний дагуу тоглуулна гэж амалсан Эрхарда Краутцун дасгалжуулагчаар томилогдсоноос сарын дараа Юрген Клопп бөөн уур ерөнхий менежер Хайделийн өрөөнд давхин орж “тэр юу ч ойлгохгүй байна, ийм дасгалжуулагч байдаг юм уу, тэр надаас өдөр болгон шахуу манай тактикийн талаар асууж байна. Би нэг л юмаа 3 цаг гаруй давтаж ярихаас залхаж байна. Бид буцаад либеротой тоглох болох нь, юу болоод байна?” хэмээн “хуурай агсам” тавьсан байна. Хариуд нь Хайдель “Бидний тоглохыг хүсч буй хөлбөмбөгийг Германд өөр хэн ч ойлгохгүй, өөр ямар ч дасгалжуулагчтай бүтэхгүй, чи харин үүнийг хийж чадах уу?” гэхэд нь Клопп эргэлзэлгүйгээр “Тиймээ” хэмээн хариулжээ.
2001 оны 2-р сарын 28-нд Майнцын шинэ дасгалжуулагчийг харахаар хэвлэлийн бага хуралд ирсэн сурвалжлагчдын өмнө хамгаалагч Юрген Клопп гарч иржээ. Түүнээс энд юу хийж явааг нь асуухад “дасгалжуулагч нь би юм шиг байна” гэж хариулсан байна.
3 жилийн дараа Майнц Вольфганг Франкийн хөлбөмбөгийг Юрген Клоппын удирдлага дор тоглон, түүхэндээ анх удаа дээд лигт дэвшин оржээ. Тэр үед дээд лигт либеро буюу sweeperтэй тоглодог ганц ч баг үлдээгүй байна.
Зураг

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 265
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 136 удаа
CONTACT:

Re: Юргэн Норберт Клопп

Бичлэг Бичсэн meesh » Мя 12-р сарын 10, 1:39

2015 оны 10 сарын бичлэг байна.

Клоппын прессингт хамгийн тохирох тоглогч

Түүний өндөр темптэй "эсрэг прессинг" хийх тактикаа Ливэрпүүлд хэрэгжүүлэх үү гэдэг сонирхол татаж байна энэ мэдээж маш их гүйлтийн тэсвэр шаарддаг бөгөөд тоглогч бүр ГҮЙХ үүрэгтэй. Клоппын удирдлага доор 5 жилийг өнгөрөөсөн Патрик Овомоела Клоппын ирсэн анхны улирал багаараа 120 км гүйх ёстой гэсэн нь "бидэнд хожигдол амсахаас илүү хэцүү байсан" хэмээжээ. Энэ нь дундажаар тоглогч бүр 12 км гүйх ёстой хаалгачийг хасаад шүү дээ. Хэрэв бид зайг туулж чадвал хожиход хялбар байх болно гэж тэр тооцоолсон бөгөөд эндээс бид багаараа түүний төлөвлөгөө хэрэгжих юм байна гэдгийг ойлгоцгоосон гэж нэмэн хэлжээ.

Ливэрпүүлд энэ зайг нэг тоглолтонд туулж чадах Ингс, Хэндэрсон, Клайн, Морено нар байгаа ч Милнэр хамгийн тохирох гэж үзэж байна. Тэрээр энэ жил 8 тоглолтонд 99,91 км зай туулснаар АПЛ бүх тоглогчдын тэргүүлж түүний араас Сурман 96,19 (Бурнмут), Ричие 95,42, Рамсэй 93,56, Гарет Барри 91,9 тус тус гүйжээ. Тэгэхээр ардаа байгаа тоглогчоос 4 км илүү гүйж байгаа харагдаж байна. Иймээс Клоппын прессингд хамгийн тохирох Милнэр болж таарч байна. Олд Траффордод тоглосон тоглолтонд тэрбээр 12,901 км гүйсэн хамгийн их зай туулсан тоглолт нь болсон байна. Сүүлд Стоүкийн талбайд ч тэр 12 км босго давжээ.

Date Player Opposition Distance covered (km)
12/09/15 James Milner Manchester United 12.901
20/09/15 James Milner Norwich City 12.708
26/09/15 James Milner Aston Villa 12.574
04/10/15 James Milner Everton 12.574
29/08/15 James Milner West Ham 12.544

Харин энэ зай руу дөхсөн зайг Лаллана Борнмутын эсрэг 11,697 км, Коутиньо Норвичийн эсрэг 11,374 км тус тус гүйсэн топ 10-т багтаж байгаа юм байна. Мэдээж герман дасгалжуулагч маань зөвхөн гүйхийг шаардаад байхгүй нь ойлгомжтой гэхдээ статистикаар бол одоогоор Милнэр шалгуурт тэнцэж байна.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 265
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 136 удаа
CONTACT:

Re: Юргэн Норберт Клопп

Бичлэг Бичсэн meesh » Мя 12-р сарын 10, 2:01

За энэ 2015 оны 12 сард орчуулж байсан нийтлэл ажээ. Одоогийн баг тактикт бүрэн ууссан уу, тэр үеийн Боруссиа Дортмунд шиг болж чадаа бол уу?

Клоппын дундын шугам

Зураг

Энэ нийтлэлд Клоппын системийн хамгийн чухал хэсэг болох дундын шугамын талаар өгүүлэх болно. Түүний хувилбар бол 4-2-3-1 формат мөн бөгөөд эндээс довтлох чиглэлийн 3 хагас хамгаалагчаас дасгалжуулагч маань юу хүлээдэг тухай юм. Эхлээд Дортмундын багийн 2011-12, болон 2012-13 улирлын урд шугамын тоглогчдын нэгтгэсэн стат руу анхаарал хандуулая.

Зураг

Мэдээж маш доор үнэлэмжээс өөрийгөө нээн харуулж чадсан Левандовски тэргүүлж байгаа, харин түүний ард тоглож байгаа тоглогчдыг анхаарна уу (Гросскройтцийг оруулаагүй тэрбээр 84 тоглолтонд 10 гоол хийсэн). Кагава Манчестер руу явахаасаа өмнөх улирал бол Ройс анхны улиралаа 2012-13 онд өнгөрөөсөн учир маш бага тоглолт хийцгээсэн. 2011-12 оны улиралд Кагава, Готзэ, Куба (Błaszczykowski) болон Гросскройтц нар 34 гоолыг бүх тэмцээнүүдэд оруулсан бол 12-13 оны улиралд Ройс, Готзэ, Куба нар 49 гоолыг оруулжээ. Хэрэв хагас хамгаалагчидын ийм тооны гоолууд ордог бол Ливэрпүүлд сүүлийн 15 сар тохиолдоод байсан довтлогчийн гоолгүй байдал нээх хамааралгүй зүйл болох юм.

Одоогоор Коутиньо 5 гоолоор багийн мэргэн буучийг тэргүүлж байгаа нь дээрхийн баталгаа юм, гэхдээ 4-ийг нь сүүлийн 3 ПЛ-н тоглолтонд оруулсан мөн Клоппыг ирснээс хойш Айб болон Фирмино (4 ассист өгчихөөд байгаа) гоол хийчихээд байгаа билээ. Клоппын шинэ системээс илүү ихийг хүлээж байгаа тэд зөвхөн довтлох ч биш хамгаалалтанд маш чухал үүрэгтэй. Саяханы хүртэл ихэнх Ливэрпүүлийн фенүүд дундын шугам хэрэг алга хэмээн гомдоллодог байсан. Бид урагш довтолж байхдаа бөмбөгөө алдах юм бол эсрэг багийнхан тэр дор сөрөг довтолгоо эхлүүлэн манай дундын шугамын доорхноо нэвтрэн хамгаалагчидад тулдаг байсныг олон тоглолтон дээр харж болно. Тэгвэл Клоппын системд эхний хамгаалалт бол урдах тоглогчидын хамгаалалт буюу түүний нэрлэснээр Gegenpressing (gegen-эсрэг) Дортмундад маш амжилттай хэрэгжиж байсан юм. Жишээ татан үзүүлбэл Боруссиа 2013 оны СЛ-д Реал Мадридын эсрэг хийсэн тоглолтын агшинуудыг харцгаая. (4-1 Боруссиа ялсан)

Зураг

Хажуугийн шугаман дээрээс бөмбөгийн оруулан Лева руу өгөхөд цээжин дээрээ тогтоогоод буулгахдаа эхний хүрэлт тааруу болсноор бөмбөгөө алдсан, бөмбөгийг Ройс авч чадаагүй харин Реалынхан аван сул байгаа Рамос руу дамжуулалт.

Зураг

Рамос сув сул бөмбөгийн хүлээн авсан боловч тэр даруй Свэн Бендерийн шахалтанд орлоо тэр даруй түүнийг аргалаад нааш дарсан боловч Готзэтай хамт арагш татаж байсан Ройс наад талыг дахин шахна. Рамос бөмбөг алдаагүйн дээр нааш Алонсо руу хаяхад өөр хавьд 3 эсрэг багийн тоглогч байгаа тэрбээр хойш дамжуулахаас аргагүй байдал хүрнэ. Марио шахалтыг гүйцээн Алонсо руу дөхснөөр бөмбөг Реалын арын шугам хүрнэ, энэ 9 секундэд буцаад Дортмундынхан байрлалаа авцгаана.

Хэрэв яг ийм шахалт бүтэхгүй эсрэг баг довтолгоонд орвол яах вэ? Хамгаалах чиглэлийн 2 хагас хамгаалагч өөрсдийн байраа аван, эсрэг багаа саатуулан өөрийн багаа хурдан байраа авахад туслах юм. Энэ тоглолтын 2-р хагасын эхэнд яг ийм нөхцөл байдал үүссэн.

Зураг

Рамос хагас хамгаалагчдыг давуулсан Варанын дамжуулалтыг хүлээн авах үед хамгаалагчид түүнийг авч байх үед довтолгооны 3 хагас тэр даруй араас нэхэн ирнэ. Рамосд маш бага хувилбар үлдсэн бөгөөд дотогш Өзил рүү дамжуулсан ч нөгөөх алдсан хэдий ч Алонсод бөмбөг иржээ. Энэ үед Гюндоган Алонсо рүү дөхөн, Бендер цаана байгаа Роналдо руу пасслах замыг нь хаана. Энэ нөхцөл нь Алонсог Рамос руу буцан дамжуулахаас аргагүйд хүргэх бөгөөд Гюндоганы орхисон зайг Ройс нөхсөн байх болно.

Зураг

Бөмбөг авсан Рамос алсын дамжуулалт өгөхөөс өөр аргагүй байдал хүрэн бөмбөгийг явуулснаар Суботич агаарт ялснаар Бендер бөмбөгийг цэвэрлэнэ. Яг энэ дундын хамгаалалтын шугам нь сайн ажиллавал арын 4 хамгаалагчидын оролцоо маш бага байдаг байна. Энэ тоглолтыг дахин үзэх юм бол зөвхөн эрч хүчээр давамгайлж тоглосон биш Клоппын олон жил хэрэгжүүлсэн тактикийг тоглогчид нь гүйцэлдүүлж байгааг харах болно. Эдгээр тоглогчид юу хийж байгаагаа, юу хийхээ үнэхээр мэддэг болсон ажээ.

Зураг

Одоо харин Ман Ситигийн эсрэг тоглосон Ливэрпүүлийн тухай. Багийн эрч хүч, зохион байгуулалт гайхалтай байсан нь хүн бүхэнд тодорхой харагдсан байх. Дундын шугам буюу Лаллана, Фирмино, Коу болон Лукасын прессингийн стат зургийг харцгаая.

Зураг

Урдаас эхлэе, Фирмино яг үнэндээ довтлогчийн байрлалд тоглосон хэдий ч хамгийн сайн прессингийг хийсэн юм. Түүний уг байрлал биш л дээ. 9 номер дээр тоглосон ч түүний арагш тусласан нь нийт прессингийн 41 хувь өөрийн зонд байгаа статаас харагдаж байгаа бол уу, үүнээс харахад түүний тоглох дуртай 10 номер дээр тоглуулах юм бол илүү их арагшаа туслах нь тодорхой зүйл байх нь.

Зураг

Коутиньо маргаангүй энэ тоглолтын шилдэг нь байсан, хэвлэл мэдээллийнхний үзэж байгаагаар тэр тийм ч их арагш шахалтанд туслаагүй гэж үзэж байгаа, гэвч тэр сүүлийн жилүүдийн хамгийн идэвхтэй ба тогтвортой прессинг хийгчдийн нэг билээ. Сити дээр бага зэрэг бэртлээс болон суусан боловч дажгүй прессинг хийсэн юм. Урд талд ихэнх прессингээ хийсэн бөгөөд өмнөх Дортмундын жишээн дээрх довтолгооны 3 хагас шиг шахалтыг бас хэд хэд амжилттай болгосон байна.

Зураг

Ливэрпүүлийн ихэнх шахалт баруун талаар буюу Санья, Навас нар дээр байсан хэдий ч Лалланагийн прессинг стат ч бас давгүй байсан. Айлын 16-н гадна тал хавьцаа түүний шахалтууд амжилттай болж байлаа. Мөн өөрийн хагаст хамгаалалтанд ч сайн байсан. Ингэж сайн туслах нь хамгаалах чиглэлийн хагасууд болон хамгаалагч нарт маш тустай болохыг өмнөх Дортмундын жишээн дээр харуулсан билээ.

Арагшаа бүүр татах, яг үнэндээ Милнэрийн роль сүүлийн хэдэн тоглолт хачирхалтай. Клоппын энгийн 4-2-3-1-н оронд хамгаалж байгаа үед 4-3-2-1 хувилбарт бол Милнэр баруун жигүүр, яг Ситигийн эсрэг ингэж тоглосон эсэх нь бас эргэлзээтэй. Гэхдээ нэг зүйлийг өөрийн бодлоор таамаглахад, Клопп өөрийн хамгаалах чиглэлийн хагасуудад сайн итгэхгүй байгаа учир ийм Милнэрийн үүргийг бодож олсон байж мэдэх юм, Боруссиад бол Илкай болон Бендер нар байсан, тиймээс Лукас, Жан нарт Милнэрийг арагш илүү туслуулж байгаа байх.

Зураг

Лукас, тэр ажлаа үнэхээр сайн хийж байгаа, хамгаалагчидын урд талд бат хана босгон хамгаалж байгаа. Гэвч надаа нэг эргэлзээ байна учир юу вэ гэвэл 4-2-3-1 хувилбарын үед прессинг болон довтолгоонд шуурхайлан орж урд талын довтолгооны 3 хагастай нэгдэж чадах 2 гүний хагас хамгаалагч хэрэгтэй, яг энэ тохиолдолд Лукас тохирох боловуу. Гэвч бид одоо байгаа нөхцөл байдлаа харгалзан үзэх нь зайлшгүй хэрэгтэй.

Одоогоор маш олон тоглогчидтой нэр холбогдож байгаа цуурхалууд байна Пато, Биглиа, Санэ, Боуфал болон Гюндоган гэх мэт мэдээж ур чадвар сайтай тоглогчид мөнөөс мөн. Яг одоохондоо Клоппын 4-2-3-1 системд тоглоход хамгаалах чадвар, сэтгэхүйтэй хагасууд болон арагш сайн тусалдаг довтлогч хэрэгтэй байна. Гүнд сайн хамгаалдаг мөртлөө сөрөг довтолгоонд Фир, Коу нартай цуг дайран орох баруун жигүүр нэн чухал байна, Айб тоглож байгаа хэдий ч түүхий байна, Маркович сайн тохирно гэж зарим хүмүүс үзэж байгаа хэдий ч Клопп зээлнээс буцан ирэхээс нь өмнө өөр хүн авч мэдэх юм. За тэгээд энэ миний л бодол шүү, цаг гарган уншсанд баярлалаа.

Sean Loveridge

http://anfieldindex.com/
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин