Олоогүй ээ. Замын үүдээс УБ жижиг тэргээр ирэхдээ унтах гээд унтаж чадахгүй айдастай хаха. 7 цаг гаран давхиж орж ирдэг юм байнал. Яарвал даардагын л үлгэр боллоо. Буухдаа түрийвчээ унагаад буучихдаг, түүнийгээ бүүр маргааш нь мэддэг. Холбогдож магадгүй гэж найдаад байж л байна дөө
Chinggis бичсэн нь: ↑Пү 1-р сарын 23, 2020 1:59 pm
Мах, ноос, ноолуур, арьс шир, өлөн гэх мэтчилэн малаас гаралтай гадагшаа гаргадаг гол түүхий эд, бүтээгдэхүүний боловсруулалт нь манай байгууллагын хувьд хамгийн хэцүү асуудлуудын нэг болоод удаж байгаа. Хүмүүст л сайхан сайхан бүтээгдэхүүнүүд харагдаад байгаа боловч цаанаа маш том бохирдол үүсгэж байгаа. Арьс шир боловсруулалтаас хром, сульфид гэх мэтийн химийн бодисууд, ноос, ноолуур боловсруулалтаас их хэмжээний үс, ноос, хялгас, лаг шавар, мах бэлтгэл, өлөн боловсруулалтаас өөх тос, цус, сэвс хотын ахуйн бохир ус цэвэрлэх зориулалттай цэвэрлэх байгууламж дээр шууд ирж байгаа. Сүүлийн жилүүдэд цэвэрлэх байгууламж дээр, бохир усны худагт хүн хийнд хордож унаж, үхэж байгаагийн цаад шалтгаан нь эдгээр бохирдуулагчаас л шууд хамааралтай. Бохир уснаас үүдэлтэй хүний амь эрсдэж байгаа нь ганц нэг ажилтны хайхрамжгүй алдаа биш цаана нь нэг том салбарын үйл ажиллагаатай холбоотой. Үйлдвэрүүдийг хотоос гаргая гэхээр мөнгө байхгүй, хаая гэхээр хөнгөн үйлдвэрлэлийн том салбарыг таг зогсоочиж болдоггүй... 2018 онд ус бохирдуулагч ААН-үүдэд өөрийн цэвэрлэх байгууламжтай болох талаар ЗГ-ийн тогтоол гаргасан ч хэрэгжилтэнд хяналт тавих ёстой мэргэжлийн хяналт нь юу ч хийгээгүй болохоор бараг л бахь байдгаараа л байгаа. Ганц нэг томоохон үйлдвэрүүд дөнгөж сая л тоног төхөөрөмж суурилуулж эхэлж байна. Үүрэг хүлээсэн мэргэжлийн хяналтын байгууллага нь ажлаа хийдэг болоосой...
Кэлээд юугхүү. Дотор нь ороогүй ажиглагдаж, дам дамаанаа бужигнуулж яваа хүмүүстэй тааралдаж бариад ирэхээр энэ хотоос, энэ улсаас хөгжил өөрчлөлт хүлээе гэвэл аль нэг талдаа бүрэн шилжих хэрэгтэй гэдэг гаргалгааг би хувьдаа олж харсан. Аль нэг нам нь бүрэн эрх мэдлээ авна гэсэн үг юм уу даа.Jack бичсэн нь: ↑Пү 3-р сарын 05, 2020 6:01 pmУлаанбаатар - Аз жаргалтай хот
Нийслэлийн удирдлагууд, УИХ-ийн гишүүд мөнгөөр зүгээр л наадах юм аа. Байсгээд л энэ гишүүний санаачлага, тэр гишүүний багцад ийм хөрөнгө байна, тэнд тийм шугам хийнэ, энд ийм ажил хийнэ гээд л хэдэн цүнх баригч нар ороод ирэх юм. Сонгуулиас өмнө өөрийнхөө тойрогтоо болсон болоогүй ажил эхлүүлэхгээд бүр чичрээд дайрч байна. Эд нарын балагаар өнөөдөр 10, 20 жил шороонд булаатай ашиглах боломжгүй, чанаргүй шугам сүлжээ хотын захаар дүүрэн болчихжээ. Ямар ч тооцоо, судалгаагүй эхлүүлсэн, дээр нь хамгийн бага зардлаар чанаргүй хийсэн шугам сүлжээг ашиглах боломжгүйгээс газар доороо булагдаад орхигдсон. Хэд хэдэн эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих мөнгийг талыг нь идээд талыг нь зүгээр л шороонд булчихсан гэсэн үг.
Гэхдээ бас ч яваад байгаа ганц ажил нь гэр хорооллын дэд төвүүдийн ажил л байна. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажил дуусах шатандаа бараг орж байна. Санхүүжилт нь хараахан шийдэгдээгүй ч цаашаа үргэлжлээд Толгойт, Шархад гээд явна. Гэр хорооллууд орчин үеийн хаус хороолол болох үе ойрхон л байгаад байна.
Дээр нь тэр гоё гоё нэртэй төслүүдээ яг хэрэгжүүлчих юм бол муу нийслэл хот маань бараг л "Аз жаргалтай хот" болчих гээд байдаг...
Энэ форумыг үзэж байгаа: 2 ба 0 зочин