За, ажил гэмээнэ дуусашгүй дундрашгүй байсан өдрүүд ард хоцров бололтой.
100% ноолууран хослол хийж сураад, компани өөрөө ханах маягтай.
ОУ-д чиглэсэн худалдааны ажлууд дээрээ төвлөрөөд пальто илүү борлуулалттай байгаа зах зээлээ мэдрээд эхлэлээ. Ингээд бараг жил гаруй ажилласан ажил дээрээ жижиг сайжруулалт хийгээд явахад хангалттай байхаар харагдаж байна.
ОУ тавцанд гарахаас үүдээд хөндлөнгийн аудит орж, манайхаас гаргах бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ маягийн зүйл олгох болоод 1 сар шахам ажлуудаа цэгцэлж авлаа. ОУ-н аудит гэсэндээ монголын хөдөлмөрийн зах зээл дээр хүнээ бодсон үйл хэрэг явуулдаггүй нь илрэхээ шахав шүү.
Байнга ажлын цаг хэтрүүлэн ажилладаг, илүү цагийн мөнгө өгөхдөө дургүй, орж гарахад хүртэл бөөр бөгс илж шалгаад, хяналт тавьдаг нь хүртэл арай хүнлэг болоод, бага багаар оу-н компани болох гээд л байна. Эрүүл мэндийн үзлэг явуулахдаа хэвлийн эхог харуулахгүй, жирэмсэн болсон хүнийг ялгаварлан гадуурхахгүй гээд л..
Нийтлэг үндэслэлдээ тулгуурлаад бас стандартын тогтолцоо багцаар нь хэрэгжүүлж байгаа. Үйлдвэрлэл талаасаа ХЭМАБ-н дотоод аудитор болоод амжлаа. Осол гараад, хүний амь эрсдсэн дээр нэлээд акцент өгөөд түүн дээрээ тулгуурласан чиг үүргийн нэгжүүд далайцтай ажлууд хийж байна. Үндсэн ажлаасаа гадуур оролцоотой хэд хэдэн үүрэг хүлээгээд авсан байгаа. Одоо багаа бүрдүүлж аваад өргөн хүрээнд юм хийх гээд бодоод байгаа уг нь.
Гоёог нэгтгээд нийт өрийн дүн ихэссэн учраас урамшуулал олдохгүй байх сурагтай. Наадмаар хагас сая төгрөг өгөх байх гэсэн хүлээлтийг ёстой арчаад хаясан нь ажилчдын сэтгэлзүйд их нөлөөлөх шиг боллоо. Жилийн эцэстээ хэдэн төгрөгний урамшуулал өгөх нь үү, мэдэхгүй. Цалин ер нь дундажаас дээгүүр гээд хаана хаанаа нэмэхгүй байх бодлоготой юм.
Ажил явуулахад ч удирдлагын ур чадвар, тодорхойгүй байдал их юманд нөлөөлөх юм даа. Саяхан бүр тэсэхээ байгаад гарч, ордог юм билүү ч гэж бодлоо. Хэдэн газар судлаж үзсээд, уулзаж үзсэн ч цалин хангамж хараад санал тавьж чадахгүй юм байна лээ. Тэгснээ за, ер нь дагнасан чиглэлээрээ яваад сайжраад, цаашлаад явахаа бодно байгаа гээд тэрнийхээ дагуу сэтгэл хөдлөлөөр шийдэхгүй байхаар хичээж их ч бодлоо. Одоо өдөр тутмын ү.а-гаа жижиглэж хувааж хүмүүстээ хуваарилаж сурахгүй бол стрессээс үүдсэн зан характерийн доголдолтой болох гээд байгаа шүү. Хурган дарга чинь болж өгвөл загнадаг болчихдог юм байна.
Бусдаар ч сонин юмгүй дээ.
Бо-бо-зо ахын үүсгэн байгуулсан эдийн засгийн гэгээрлийн төлөөх сайтад нь эдитор-оор орохоор болсон. Шижигнэсэн сайхан залуучуудтай нийлээд тогтмол нийтлэл орчуулах, оруулах тал дээр ажиллахаар тохиролцсон. Ах өөрөө шинэ компани яасан ийсэнээ ам султайм болохоороо ярьчихаа биз
Би ямар талаас оролцох, яах ийх дээр санал нэгдээд урамтай байгаа болохоор орчуулгын нэг нийтлэл дээр сууж байгаа. Гэхдээ орчуулгын чадвар их мууджээ, янз нь. Уншихаа болиод тэгээ юм болов уу. Уг нь их л эвтэйхэн бичдэгсэн..
I have no special talent. I am only passionately curious.