Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Юу хүссэнээ л бич дээ..
Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 227
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 117 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн meesh » Мя 7-р сарын 23, 1:04

Англи биш Испани байна.

The Philippines was named in honor of King Philip II of Spain. Spanish explorer Ruy López de Villalobos, during his expedition in 1542, named the islands of Leyte and Samar Felipinas after the then-Prince of Asturias. Eventually the name Las Islas Filipinas would be used to cover all the islands of the archipelago. Before that became commonplace, other names such as Islas del Poniente (Islands of the West) and Magellan's name for the islands San Lázaro were also used by the Spanish to refer to the islands
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 120
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 138 удаа
Талархагдсан: 134 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Ня 8-р сарын 04, 10:11

Бээжин явж байна би үлдэж, хоцорч, хаягдаж байна

Угтаа бол БИ НҮҮЖ БАЙНА, БЭЭЖИН СУУЖ БАЙНА гэдэг хувилбараар анх Д.Равжаагийн зохиолд бичигдсэн юм уу, хаанаас угшилтайг мэдэхгүй ч Монголчууд бид ямартаа ч ахицтай, урагшилж, ямар нэг үр дүнд хүрч байна гэсэн агуулгатай байж.
Харин өнөөдөр нөхцөл байдал 180 эргэжээ үнэхээр. Ганц би түүхийн үнэнийг үгүйсгээд, өнөө цаг үеийг тодорхойлоод хэлчихгүй боловч бас уншсан дуулсан, үзсэн харсан харьцуулалтуудаас үнэхээр бид хэн юм бэ?, бид хаана яваа юм бэ?, бид хаачих гэж байгаа юм бэ?, бид яг юу чаддаг юм бэ?, бид хэдүүлээ юм бэ?, бидний төлөвлөгөө юу юм бэ? гээд олон асуултын хариулт хүсээгүй жирэмслэлт шиг л мэдрэмж төрүүлж байх юмдаа.

Анх 2006 онд Бээжинд ирж үзэж байж. Тэр үеийн л төсөөллөөр хэдэн өдрийн өмнө газардлаа. Нээх хотын соёлыг түгээн дэлгэрүүлээд гийгээд байдаггүй ч, учиргүй хоцрогдоод бүдүүлэг, буурайдаа орчихгүй гэж өөрийгөө боддог авч энд ирээд чухам хаа явнаа Мөөжгөө, чиний нөгөө технологид дуртай, сонирходог, судлаад ухаад олчихдог чинь хаана байна вэ?, Англиар ярихгүй, Google, FB, Instagram, Twitter байхгүй бол тэгээд чи ер нь хэн юм бэ? гэж өөрөөсөө л асуулаа хаха.

Орсгоо шүдтэй, олхиогүй царайтай байх ёстой Хятад залуус чинь юу вэ?!?!? царай зүс, бие хаа гоё болжээ. Эдлэл хэрэглэл, хувцас хунартай бол юу ярихав. Амьдарч, аж төрч буй хот орчинтой бол бүр ярилтгүй. Харилцаа холбоо, төлбөр тооцоо, шилжүүлэг дээр захын нохой нь хүртэл wechat QR кодтой пайз зүүгээд гүйх нь холгүй болж. Атаархлаа, харууслаа, гутарлаа. Сая нэг завшаан таараад Ikon.mn нээлээ. Ээээ п**да нөгөө тэнэг нь зуудаг хаваа дагуулчихсан бас болоогүй УЕП-г дагуулчихсан АНУ дахь байшин савны эрэл хайгуулд дэмжлэг үзүүлээч гэчихсэн ч**ж явдаг хахаха.

Өчигдөр нутгийн нэг залуугийн Walk trip-т явлаа. Англи хэл маш сайтай байлаа. Кино үзэж буй мэт гоё нүүрний хувиралтай, дууны тохируулгатай ярьдаг залуу байна лэ. Мань эрийн ярианаас:
- Бээжин хот их олон эзэнт гүрний нүүр үзсэн. Хамгийн том бөгөөд сүүлийн хоёр болох МИН, ЧИН гүрнүүдийн үеэр хориотой хот болоод Тянь Ан Мин-ий төв талбай их үнэ цэнэтэй, баячууд, ихэс дээдсүүдийн төвлөрдөг газар болж байсан...
- Тэр ч утгаараа Бээжин хотын анхны гэх тодотголтой дэлгүүр, эмнэлэг, үзвэр гээд газрууд энэ хавьд байдаг гэнэ.
- Хөгшчүүд нь МАО даргад амь байдаг. МАО дарга ч өөрөө их сайн байж Хятад орныг өөрчилж чадсан. Гэхдээ 80-аад оны сүүлээр том алдаатай шийдвэр гаргасан. Үүний улмаас залуу үеийнхэн жаахан шүүмжлэлтэй ханддаг талтай. Гэхдээ МАО гэж мэдэхгүй үе ирж байгаа болохоор мартагдаж, түүх болох талруугаа болж байгаа байх гэж тайлбарлав.
- Энэ онд БНХАУ 70 жил, Тян Ан Минь талбайд оюутны бослого өрнөсний 30 жил давхцаж байгаа гээд төв талбай орчим харуул хамгаалалт, хяналт айхтар чанга байв. 10-р сарын 1-нд ойн баяраар маш том цэргийн парад болно, ирж үзээрэй л гэнэ.
- Хятадын ПАРЛАМЕНТИЙН ОРДНЫ дэргэдэх тайлбар. Ши Жин Пин дарга сайн ажиллаж байгаа. Гэхдээ манайх ганц л намтай. Ганц намд л элсэх боломжтой. Намд элсвэл амьдрал баталгаажина. Намд элсэхийн тулд түүх цэвэр, элдэв асуудалгүй байх ёстой.
- Дээд шатандаа авлигыг дарж чадсан мэт боловч дунд, доод шатандаа авлига байсаар байгаа. Манай (хөтөч залуугийн) найз нь аймагтаа төрийн албанд ажилладаг. Сарын 400-500USD цалинтай. Гэхдээ тансаг зэрэглэлийн машинуудтай, 2 ч том хаустай... Үүнийг цалингаараа авах боломжгүй. Энэ бол авлига нь тодорхой. Гэхдээ үндсээрээ Хятад орныг урагшлуулж байгаа бас ганц намаас өөр сонголтгүй тул бид яаж ч чадахгүй гэж учирлав.
- Хятадад улсын дарга нь 5 жилээр 2 удаа буюу 1 удаа улиран сонгогдох боломжтой байдаг байсан хуулийг саяхан өөрчилсөн л гэнэ. 3 удаа сонгогдох боломжтой болсон. Нийт конгрессийн 3000 гишүүдийн 2984 нь (бүх ард түмний сонгууль 6эж хийдэггүй. Манайхаар бол УИХ ерөнхийлөгчийг сонгодог аж) Ши Жин Пинийг дэмжиж дахин сонгосон. Магадгүй зохион байгуулалттайгаар хэдэн хүн татгалзуулсан байх. Тэгэхгүй бол үнэмшилгүй л гэнэ.
- Ши Жин Пин даргын хийсэн сайн зүйл нь Хятадын дундаж давхаргыг томсгож, амьдралын түвшинг дээшлүүлж чадсан явдал гэж тайлбарлав. Гэхдээ хэт баян нь хэт баян, хэт ядуу нь хэт ядуу болж зааг холдсон. Хэрэв дундаж давхаргаа ингэж тэлээгүй бол ядуус нэмэгдэж, бослого тэмцэл болох байсан нь ойлгомжтой тул зайлшгүй хийсэн алхам байх гэв.
- 2 удаа байсныг 3 удаа болгож өөрчилсөн. Цаашдаа 4, 5, 6 гээд өөрчлөх боломжтой нэг ёсондоо бүх насаараа дарга байх алхамдаа орсон гэж ул суурьтай дүгнэсэн маягтай хэлэхэд нь гайхав бас ойлгоод байгаа ч юм шиг мэдрэмж төрж, толгой дохивдоо би нь.
- Хятад зоосны тухай тайлбар нь сонирхолтой байлаа. Дугуй дүрс нь ДИВААЖИН-г билэгддэг бол доторх дөрвөлжин дүрс нь ДЭЛХИЙ ертөнцийг билэгддэг. Учир нь Хятадууд дэлхий хавтгай гэж үздэг ба дөрвөлжин дүрс нь хавтгайг илтгэдэг гэнэ. Манай зарим түүхийн эх сурвалж болоод эх орончдын тайлбар бол бусдыг яргалах зориулалттай гэж ойлгодог байлаашт хаха. Хятад зоосны нүүхээр сүвэлж ална гэдэг ч аймар яргалал л даа.
- Нэг сонирхолтой зүйл нь ярьсан. Хятад улс түүхэндээ хэзээ ч бусад улс руу дайрч, давшилж байгаагүй. Дандаа довтлуулж, дайруулж байсан гээд хаа байсан Их Монгол улсын үеэс авхуулаад, дэлхийн 1,2-р дайн Япон, сүүлдээ дотоодын иргэний дайн тэмцэл гээд ярьж байна лэ. (Монголчууд Хятадуудад дургүй байдаг гэж хэлсний дараа сүрхий 6айхаж асуусан.)
- Сүүлийн үед Хятад хүүхдүүд бага сага Англи хэл сурцгаадаг болсон болохоор энэ нь сайн хэрэг гэж мань эр онцолж байв. Гудмаар явж байхад хүүхдүүд маниусын дэргэд ирээд сонирхоод, сонсоод байгаа нь хөөрхөн байлаа. Манай аялалын группт нэг буржгар шар америк охин байсан юм. Од болж байна лэ дээ харин ч нэг. Хүүхдүүд, томчууд дуудаж, гуйж ирээд хамт зургаа авхуулцгаахын билээ хэхэ.
- Сүүлдээ яриад хадуурч хот, хөдөөгийн тухай болж эхлэв. Бээжин болон бусад томоохон хотуудын бүтээн байгуулалтыг дандаа хөдөөнийхөн хийсэн. Хямд хөдөлмөрлөх хүч. Гэхдээ одоо ингээд хөгжөөд, томроод ирэхээрээ буцаагаад орон нутгийнханыгаа хөөгөөд, цэвэрлэж эхэлсэн гээд дурамжхан байв манай залуу. Шалтгаан нь хотын соёлтой холбоотой, гадныханы нүдэнд зөв хятадыг харуулах гэж оролдож байгаатай холбоотой. Энэ нь үр дүнгээ өгч миний эхэн хэсэгт бичсэн сэтгэгдлийг надад төрүүлсэн хэрэг. АСЭМ боллоо царай муутайнууд нь хотоос гараарай гэдэг шиг хаха.
- Анх удаа Монгол жуулчидтай явж байна. Би өөрөө Монгол хэл мэдэхгүй болохоор Монголчуудтай явж байгаагүй гэж тайлбарлав. Цөөнгүй жуулчид өөртэй хамт аяласныхаа дараа Монголруу явж гайхамшигтай орноор аялна гэж ярьдаг. Би ч бас битүүхэн Монгол явж үзмээр санагддаг. Галт тэргээр шууд Улаанбаатар орж болдог гэсэн тэ? үнэн үү? гэж асууж байна лэ. Үнээн 2.5 хоног яваад очих боломжтой. Цаашаа бүр Европ орох боломжтой гэсэн чинь. Тийм үү? тэгвэл бараг САР гаран явах байх тэ? гээд хөөрхөн сэтгэлээсээ асууж байлаа.
Ний нуугүй хэлэхэд Монголчууд Хятадуудад дургүй байдаг гээд хэлэв. Яагаад гэж асуув? (Өвөрмонголын газар нутгаас болж уу гэж тодруулж асууж бналэ) хариулах гээд үнэндээ хариулт олдоогүй, дээр нь Англи хэлний чадвар ч дутав. Чингис хааны үеэс эхлэх үү, Манжийн дарлалын үеэс эхлэх үү, ардын хувьсгалын өмнөхөн 3 улсын хэлэлцээрийн тухай юу, яг хаанаас нь эхэлж, юу гэж тайлбарлавал бид үнэхээр уурлах шалтгаантай, дургүй байх үндэслэлтэй юм болоо?. (Мээшээ, Аваргаа нэг хариу өгнө байгаа хаха. Өөр түүх уншиж судалдаг хэн байгаа билээ манай хэдээс.)
Ийнхүү мунгинасны дараа мань хүн Монголд ирэх бодлоо дахин нэг нухацтай эргэж харахаар шийдсэн байхаа хаха.

Аан тийм. Бээжин бикиниг хориглосон тухай асуутал. Та нар яаж мэдсийн, дөнгөж саяхан сар гарангийн өмнө олон нийтийн газар тэгэж сөхөхийг хориглосон шт гэв. Мэдээ уншсан юмаа гэтэл. Би гадны эх сурвалжаас сайн мэдээлэл авч чаддаггүй юмаа гэж өөдөөс хэлж байна лэ.

За тэгээд эцэст нь БЭЭЖИН БҮР ГҮЙЖ БАЙНА, БИ(Д) ХЭВТЭЖ БАЙНА. Бээжин гэхдээ бидэнрүү биш зүгээр л зорисон газарруугаа гүйж байна, харин бид аашилж, тийчилж, уцаарлаж газар тэрийн хэвтэж байна даа.

Магадгүй эрт цагт биднээс сүрдэж тэд ЦАГААН ХЭРЭМ босгож байсан бол өнөө цагт бид ЦАХИМ ХЭРЭМ ч юм уу, Сингапур шиг IDENTITY WALL барих хэрэгтэй байна.
Гэтэл манай хэд төмөр зам нууна, баялагаа гаргахгүй, гаргавал төр нь гаргана, төр нь би(д) байх ёстой гэнэ. Үе тэнгийнхэн болоод илүү чадвартай, толгойтой, боловсролтой нөхдүүдээ намнах арчаагүй өс хонзонгийн сэдэлтэй нөхдүүдийн, хар массын (эх орончид, жагсагчид, сошл бот-ын арми, ТВ сувгууд, Монголдоо номер нэг видео продакшн, Монголдоо номер нэг скандал/хэрэг тулгагч Цензургүй ч гэх шиг) арми хүчирхэгжсээр.

Бас мартах шахаж. Монгол улс нийт 3 сая хүн амтай, 17 за бараг 20 намтай гэж хэлээд хаясан. Нөгөө Хятад залуу, хамт явсан Америк охид бүр шок хахахаха.

Нээрээ мань залуу Хубилай хааны турай ярьж. Бээжинд Хутонг гэдэг газар байрладаг байсан. Худаг гаргаж ус авдаг байснаас улбаатай гэх шиг болсон би буруу ойлгоогүй бол.

Эцэст нь надад эднийг үзэн ядах ямарч шалтгаан, эрч хүч, амбиц алга болов.
Гэхдээ тэдний муухай юмнууд бас байнаа. Муухай орилж чанга ярьдаг хэвээрээ, утгагүй халуун цаг агаар гол нь доороосоо цементнээсээ төөнөөд ёстой лалар, гудамжинд хүнээс юм асуух гэхээр хятадаар ярихгүй бол зугтаад хаха, ханасан зах зээл гэсэн шиг үйлчлүүлэгч хаан гэж харьцах газар ховордоо хаха (мэдээж том брэндийн дэлгүүрүүд, зочид буудлууп бол өөр), муухай гоё гоё бүтээн байгуулалтууд сүндэрлүүлж байна. 2008 оны олимпоор нисэх буудлаа гоё болгоод авчихсан, 2022 оны өвлийн олимп гээд бужигнаад эхэлчихсэн нь муухай зэвүүн байлаа.

Муухай ажилсаг хүүрнүүд юмаа. Хари бид зүгээр л өөрсдөө илүү сайжрах хэрэгтэй байна. Илүү дархлаатай байх хэрэгтэй байна. Илүү эвлэг/хамтач байх хэрэгтэй байна.

Цаашаа тэр Сингапур бол бүр холын асуудал. Наана нь Хятад байна, цаахан нь (Тайвань, Хонг-Конгийг түр охъё) Филиппин, Тайланд, Малайз, Виетнам гээд бүтээлч, үйлчлэгч, хөдөлмөрч ард түмэн бас хөнгөн шогшоод, хурдаа авч гүйхэд бэлэн болсоор. Харин бид хөдөлж ядсан салан баавгай Оросыг шүтээд хэвтээд л байх. Баавгай биднийг манаж байхад аюулгүй нь сайхан юм лд. Гэвч баавгай өлсвөл, баавгай аашлавал яах билээ?.

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 320
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 353 удаа
Талархагдсан: 176 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн biggy » Мя 8-р сарын 06, 10:17

Muujguu бичсэн нь:
Ня 8-р сарын 04, 10:11
Бээжин явж байна би үлдэж, хоцорч, хаягдаж байна

Олон нийтэд шэйрлэх боломжтой газар /Фэйсбүүк ч юм уу/ тавиач гэж хүсье.
Аргагүй нүд тайлж, юм үзэж, боловсорч байгаа хүний үг байна. Мань мэт одоо толгой сэгсрээд шогшроод, ядаж бусдад гай болохгүй юмсан, сайн сайхан юмыг дэмжих юмсан гэхээс өөр зүйлгүй болчихож. Гэр бүл, 3 хүүхдийн араас санхүүгээ 100 хувь шийдэж чадаагүй л бол зоригтой шийдлийн төлөө явахааргүй болчихож гэж санагдлаа. Гэхдээ манай үеийнхэн хийж чадаж байгаа, чадалтай нь өөр байгаа.

Хамгийн гол зүйл бол гадагшаа явж, тэр нийгэм, соёл, хууль хэрэгжилт, хүндэл, хариуцлага гэдэг зүйлсийг өөрийн биеэр үзээсэй гэж хүсдэг. Нэг албан тушаалтай, томилолтоор явж байгаа хүнд арай багадна. Сургуульд сураад, яг нийгэмд амьдраад, тэр том машины нэг боолт маягаар, тэдэнтэй адилхан амьдраад, үүрэг хариуцлага болоод ирэхээр үнэхээр сайн ойлгодог доо. Тэрнээс эндээ сайн бизнес хийгээд мөнгөтэй болсон ч тэр зүйлсийг мэдрээгүй хүмүүс зөндөө л байна.

За тэр ч яахав, Мөөжиг гоё байна шүү, ондоо байна. Надад одоо суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг үг л санагдаад байна. Би явж байна, бээжин сууж байна гэдэг үг байсан, одоо ч би сууж, бээжин явдаг болчихжээ, 200 хувь санал нийлж байна.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 227
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 117 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн meesh » Мя 8-р сарын 06, 11:43

"Бид явж байна Бээжин сууж байна" гэж дээр үеийн жинчидийн үг. Эндээс ачаа бараагаа ачаад жин тээж хэдэн сараар явдаг байсан тул ингэж ярьдаг байж. Явсаар Чан мин хаалгаар ороод Бээжинд хүрдэг байж, яг энэ хаалганы дотор нь жинчидэд зориулсан гэхүү худалдааны зах байсан тул Монголчуудын Чанмин захаас авсан зүйл гэж ярьдаг байснаас "чамин" гэж ганган хэмээх утгаар ярианы хэлэнд буужээ.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 320
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 353 удаа
Талархагдсан: 176 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн biggy » Мя 8-р сарын 06, 11:48

meesh бичсэн нь:
Мя 8-р сарын 06, 11:43
"Бид явж байна Бээжин сууж байна" гэж дээр үеийн жинчидийн үг.
Би бол арай өөрөөр сонсож байсан. Хөл муутай хятад бараг таягтай шахуу урагшаа нутаг руугаа явж байхад нь жинчид таараад "хэзээ очно доо" гэдэг байдлаар хэлэхэд "Би явж байна Бээжин сууж байна" гэж хэлсэн гэдэг. Дотор хүний зэвүүн бөгөөд шаргуу зангийн талаар иймэрхүү байдлаар дүрсэлж байсан санагдана.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 227
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 117 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн meesh » Мя 8-р сарын 06, 12:31

Хятад тасарч байгаа өө, АНУ-тай ингэж үзэлцэх хэмжээнд богино хугацаанд хүрлээ л дээ. 1-т бол ШУ-аа маш сайн дэмжлээ л дээ. Баруунд ер нь ихэнх сургуулийн багш нар хятадууд болсон. 100000 гэсэн хөтөлбөр хэрэгжүүлсэн эдгээр эрдэмтэдийг нутагтаа ирээч ээ гээд урьсан, олон хүн буцсан. Энэ талаар саяхан академич Тэмүүжин нэг эрдэмтэнг жишээ аваад бичсэн байна лээ. ФБ-р хараараай Тэмүүжин Жадамба гэсэн хаяг байгаа. Тэгээд одоо бол хиймэл оюун, машин сургалт, гүний сургалт нтр-г бол утгаар нь хөгжүүлж байна шт, вичат, нүүр таних систем, торгуулийн систем нтр бол аймар болсон. Бага ангиас нь програмчлалын хэл зааж эхэлж байна шт. Манайх ерөнхийлөгч, нийслэл хамтраад 10000 програмист гэсэн юм хөгжүүлж эхлэх юм гэсэн. Нийслэлийн нийт хүн амын 70 хувь залуучууд, эдгээр нөхөд хийх юм байхгүй шахуу, ажил хийлгэе гэхээр шингээх салбар байхгүй ингээд ажилгүй сайхан. Тэгэхээр програм бичээд сурвал ажил нээлттэй цаашлаад дэлхий нээлттэй байна гэж, хэрэгжүүлж чадвал зөв бодлого байхаа. Хятадын хувьд би нэг бичиж байсан даа ШУА-ийнх нь ерөнхийлөгч ирсэн гээд, тэнд бол аймар аймар тоо, мөнгө, техник технологи ярьж байсан даа. 5жи сүлжээ удахгүй, хамгийн том телескоп, сарыг эзэмших хөтөлбөр, хиймэл сар, далайн гүний судалгаа нтр гээд. Хэдэн мянган хүрээлэн, төвүүд тэдгээрийн хажууд сургуулиуд гээд. Дээрээс нь гадны ялангуяа Африк, Латин Америк болон Стануудын орнуудын оюутнуудад маш их тэтгэлэг өгдөг болсон. Манайх ч энэ дунд байгаа, хэл соёлыг сураад очсон хүмүүс элэгтэй байх дамжиггүй, бас л нэг зөөлөн хүчний бодлого гэх мэт олон юм байна өөө.:
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Суралцан бичигч
Бичлэг: 86
Элссэн: Ня 12-р сарын 03, 6:34
Талархсан: 107 удаа
Талархагдсан: 51 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Ladykop » Мя 8-р сарын 06, 5:30

Мөөжиг их гоё юм бичжээ.
Хятад үнэхээр мундаг хөгжиж байгаа. Ноднин Шенжен яваад нүдээрээ үзэж, биеэрээ мэдэрсэн. 9 хөн жилийн өмнө Шенжен нэг сунасан урт гол гудамжтай л байсан. Сая очиход асар өндөр том барилгыг л гэхэд хэдэн арваар нь барьсан байна билээ. Экспо дээр танилцуулж байгаа бүтээгдэхүүн нтр нь гайхалтай. Өмнө нь Хятадаас Хонконг руу хүмүүс нүүж очдог байсан бол одоо Хонконг залуус Шенженд ирж ялангуяа технологийн компаниуд болон санхүүгийн байгууллагуудад ажилладаг болсон гэж хонконг хүн бидэнд ярьсан. Weсhat н ашиглалтын талаар ярих юм биш.

Нэгдсэн бодлоготой, урт хугацааны төлөвлөлттэй, түүнийгээ уламжлаад явдаг, тогтвортой байдал нь одоогийн энэ амжилтынх нь гол тулгуур юм уу л гэж харж байна. 4 жил болгонд нэг нам нь гарч ирдэг, өмнөхөө халаад сольдог, одоо бүр гаараад 4 жил дотроо 4 солигдож байна. Тэгэхээр яаж л алсын хараа бодлоготой байх билээ дээ. Харилцаа холбооны салбарын баримт бичиг 5 жилийн төлөвлөгөөг агентлагийнх нь дарга ажлаа аваад хагас жил болохдоо мэдэхгүй байх жишээний. Лондонгийн олимпод Британичууд амжилттай олон медаль авсны нууц нь 8 жилийн өмнө олимдийн эрх авмагцаа дунд сургуулийн биеийн тамирын хөтөлбөрөө шинэчилж өөрчилсний үр дүн юм гэсэн. Бодлоготой, төлөвлөгөөтэй байж өөдөлж дэвшиж% хөгжихийн бас нэг жишээ нт энэ байх.

Хятад руу буцаад ороход сая Мөөжигийн бичсэнийг уншаад үнэхээр дотроо бодлоо. За монголчууд яагаад хятадуудад дургүй байдаг юм бэ гэж. Үнэхээр хариулт олдсонгүйэ. хэхэ.
Ажилч хичээнгүй, махруу зүтгэлтэйг нь дууриахын оронд муусайн хужаа нар, эсвэл дургүй нэгнээ хужаа гэж хараах. хэхэ. Монгол хүнийн зан м биз дээ. хувиа борлуулж, довоо шарлуулсан, би л болж байвал бусад нь яах нь хамаагүй гэсэн сэтгэлгээ. Хааяа бодохоор үнэхээр өөдрөг ирээдүй харагддаггүйн. :( Сая 2 дугаар дайны үеийн тухай ном уншсан. 2 дайнд ялагдсан Герман, Япончууд, өчнөөн жил бусдын дарангуйлалд байсан Хятад солонгосууд яаж ингэж босч ирж чадаваа гэж өөрийн эрхгүй гайхмаар. бодож дуусаагүй шахуу байхад Мөөжигийн энэ бичсэнтэй таарлаа.

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 120
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 138 удаа
Талархагдсан: 134 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Да 8-р сарын 12, 4:03

Мэндээ...

Аливаа баг, байгууллага, улс орон зорилго нь тодорхой, тийшээ явахын тулд хариуцах ажил, үүргүүд нь ойлгомжтой байхад л инерцээрээ удаан ч атугай явдаг л дөө. Баг хэдийн олон хүнтэй байна инерцийн хүч их тул зөв зүгт эргэх нь чухал. Нэгэнт эргэсэн бол шууд өсөлтийн хурдаараа бага боловч, абсолютаараа улам томроод л явчихана.
Харин цөхүүлээ бол инерцийн хүч багатай өсөлтийн хурд сүрхий сүрхий байвч абсолютаараа жижиг тул яваандаа удаан өсөлттэй томдоо ч баригдана, гүйцэтгдэнэ.

За тэр ч яахав. Цөөхөн Монголчууд бид эв нэгдэл, амар заяа гээч зүйлээ үзэхгүй нь дээ. Цэгцтэй байж чадахгүй болохоороо чанга гар, захиргаадалтыг хүссэн (хамгийн хялбар бөгөөд хамгийн хэрэггүй хувилбар) нэг мөнгөний ордыг очиж, журамласан зохиолтойгоор ах дүү гурван баатар манай улсын дээд өндөрлөгүүд болов.
За тэгээд тэрнээс хойш авч хэрэгжүүлэхээр зориж байгаа, ярьж байгаа, үйлдэж байгаа нь авах юм ч байна, арай ч дээ гэмээр юм ч байна.
Явж явж Хүк нь тэгээд одоо тэсгэл алдаад туушиндаад эхэлчихэв үү дээ гэж ч бодогдох. АНУ руу хийсэн сүрхий айлчлал, шүүртэй эгчийн зохиол гээд Зэнко нь ч мөчөөгөө өгсөнгүй. Бид гуравт л бүх эрх мэдлийг өгчихвөл цэгцрэх гээд байна, бид гурвын оролцож чадаагүй бүх юм аалзны тор, новш гээд бүхий л засаглалыг балбаж байна дөө хаха ингэж ч галзуурах гэж.

Уг нь хэд хоног хилийн чанад яваад бодол санаа цэгцрээд, ганц нэг зорилго тод болгоод авчихлаа, ирээд хуулиад өгнөө л гэж бодсон үхсэн бааасс гэсс хаха.

Ер нь юу юм байна. Үр хүүхэд, дүү нараа аль болох бага дээр нь ийш тийш явуулж, хорвоотой танилцуулж байх хэрэгтэйг л сайн ойлголоо. Оройтсон ч бай, эртэдсэн ч бай хэсэг хугацаанд өөр хөгжил, өөр нийгэм, өөр соёлд байж байгаад ирэхээр харьцуулаад, хямрах маягийн мэдрэмж төрдөг юм байна. (чааваас бараг 40 хүрж байж одоо л ийм юм ойлгоод сууж байдаг би нээрээ хаха)
Урд болоод гоё ирээдүй төсөөлөгдөөд, чадчихаар санагдаж байсан зүйлс утгагүй, боломжгүй ч юм шиг, улбаалаад ер нь яаж амьдраад, юу хийгээд өдий хүрчихсэн юм бэ Мөөжгөө ч гэж бодогдох шиг... нэг тийм мангар цаг үе байдаг л юм байна лол.

Филиппин бол боломжийн санагдсаан. Нэг гарт баригдчихсан, цэгцэндээ орох юмруугаа шуударчихсан. Аз болоход манайх шиг газрын баялаг, байгалийн нөөц гэж байхгүй юмдаа.
Хятадад яахав том хүч, удаан ч гэсэн инерцээрээ дайраад л гарна. Бас нэг гарын мэдэлд үүр байхаар болсон шахуу.
Монголдоо ирлээ. Эрх чөлөө минь гэж. Сэрүүхэн хуурай сайхан агаар минь гэж. Даанч үнэн өчүүхэн сэтгэж, хэрэлдэж уралдаад л байх юм.
Дархандаа ирлээ. Бүр шал өөр ертөнц шиг л болов. Энд байгаа найз нөхөд, гэр бүлийнхэний маань амгалан тайван байдал, зорилго, ярьж хэлж буй сэдэв, хүрээ гээд нөгөө хэдэн өдрийн өмнө том том юм бодож, ярьж байсан надад ёстой хол мэт санагдаад ч явчих шиг хаха. Хэд хоноод гайгүй буцаад төрхөмдөө буцна байгаа. Нутаг ус, эх орондоо идээшинэ байгаа Мөөжгөө хахаха.
Ингээд бодохоор гадаад олон жил амьдарсан, чадалтай боловсролтой залуучууд Монголдоо амьдрахаар ирдэг нь үнэхээр том шийдвэр, том эрсдэл ажээ. Ирээд ямархан орчинд, яажшуухан уусч идээшдэг бол, ямар хэцүү байдаг бол, яагаад ихэнх нь буцдаг бол гэсэн асуултуудад хариулт олох ч шиг.

Олон юм бодож, олон тийш сарвайлгүйгээр бодсон ганц санаагаа төсөл болгоод, ажил хэрэг болгоод, аялан зугаалж, хэрэн хэсэхээр зориг, сэтгэл шулуудсан нь дээр ч юмуу гээд, бясалган сууна даа.

Юу ч биччихэв. Юу ч болоод байгаан. Юм үзээгүй юм бэ дээ л гэж өөрийгөө шоолонхон суух хаха.
Хэсэг хугацааны дараа энэ бичвэр минь надад мишээл төрүүлэх буйзаа.

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 120
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 138 удаа
Талархагдсан: 134 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Да 8-р сарын 12, 10:21

Манайхнаас чинь:
Meesh Тайваньд 4-5 жил болсон уу?
Boboz урд хэдэн жил болж байсан билээ?
Төрөө Англид бараг 10 жил үү?
Чинзоо Австралид жил гаран билүү?
Bogruush бараг 5-6 жил болчихов уу?
Адмирал бас 2-3 жил байх тэ? цаг хугацаа ч бас гоё сумрах юмаа.

Манай Nio-ийн явалтууд их сонирхол татаад байгаамдаа. Үе үе ухасхийгээд л... Ирэн очин байх нь төвөгтэй, алсдаа энэ хувилбар нь зүгээр ч юм шиг.

Сониноос манай ээж Ховдын Булганд төрсөн. Энэ жил дөрвөн сайхан эрэгтэй дүүгээс нь үлдсэн ганцыгаа дагуулаад төрсөн нутагтаа оч гэж уншлагатай хүн айлдсан гэнэ. Ирэх 7 хоногоос Ховдын Булган орох гэнэ. Даанч манай хүн явах гээд, ажлынхаа тохироо бүрдлээ хийнэ гээд яг цаг нар таардаггүй. Уг нь Булган орвол муу ногоон нүдэн Болдоотойгоо уулзчих цухас санаа төрж л байна лэ. Болдоо бас нутаг яваад 2 жил болчихов уу? гээд явсан ирсэн улс бүртгээд, байрны гадаа хөгшчүүлтэй сууж юм шиг л.

Хэрэглэгчийн хөрөг
Bobby Sinatra
Шилдэг бичигч
Бичлэг: 118
Элссэн: Ба 1-р сарын 12, 9:55
Талархсан: 28 удаа
Талархагдсан: 26 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Bobby Sinatra » Мя 8-р сарын 13, 1:00

Muujguu бичсэн нь:
Да 8-р сарын 12, 10:21
. Болдоо бас нутаг яваад 2 жил болчихов уу?.
Өнгөрсөн жилийн өдийд банк хоорондын тэмцээн үзээд хотод л байж байсан шд :D
“It’s forever. It’s not just about a football club, it’s about family, how you live.”

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 0 ба 0 зочин