Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Тоглолтуудын тухай, мэдээ баримт гэх мэт ерөнхий хэлэлцүүлгүүд энд
Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 149
Элссэн: Мя 12-р сарын 19, 6:50
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн boldbold » Да 11-р сарын 12, 6:37

Тэнцэх эрхгүй улирал юм уу даа, хэд хожигдсон Тот бөгсөнд л байна. Ситигээс автобус тавьж оноо салгана гэсэн баг 10 гаран шүү, тэд л тэнцэх хэрэгтэй байна..хожигдол нь дүүрч.
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 222
Элссэн: Лх 11-р сарын 08, 2:43
Талархсан: 75 удаа
Талархагдсан: 76 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Redman » Да 11-р сарын 19, 11:57

Зураг
Клубын хөлбөмбөг эргэн ирж буй шинэ долоо хоногийн мэнд хүргэе.

Одоо ингээд ирэх оны 3 сар хүртэл шигшээ багуудын тоглолтгүй гэж бодохоор сайхан байна шүү, хаха
За тэгээд хөлбөмбөгт дуртай бидний хувьд ч ачаалалтай сар ирж байна. Энэ Бямба гарагт Ватфордын талбайд айлчлан тоглосноор 2018 оныг дуусах хүртэл буюу 35 хоногийн хугацаанд нийт 10 тоглолт хийнэ. Дунджаар 3 хоногт л нэг тоглолт хийх болох нь. Энэ дунд Аваргуудын лигийн маш хариуцлагатай хоёр тоглолт хүлээж буй. Харин лигийн тэмцээний хүрээнд 8 тоглолт хийнэ. Өнгөрсөн 9, 10 сард нийлээд 7 тоглолт хийж байсан бол зөвхөн 12 сард гэхэд лигийн 7 тоглолтод оролцоно.

Хоолой дээр хутга бариад зогсчихсон мэт Ман ситигийн аймаар форм бидэнд оноо алдах эрхийг олгохгүй. Тийм учраас бүтэн оноо алдах эрхгүй маш чухал тоглолтууд биднийг хүлээж байна.

Бусад улсын лигүүд Крисмасаа тэмдэглэх гээд амарчихдаг бол "манай" Англичууд яг энэ үед ачааллыг нь улам нэмж орхидог. 3 жилийн өмнө Клопп анх ирээд энэ хуваарьт багагүй балмагдаж байснаа хэлсэн, дараа нь бүр Лигийн цомын тэмцээний хагас шигшээ home/away хоёр тоглолтоор шийдэгддэг гэдгийг дуулаад шоконд орсон гэдэг.

Тэр үеэ бодвол Клопп илүү туршлагажсан, энэ лигийн нарийн ширийнийг ойлгодог болчихлоо. ПЛ-ийн 20 багийн менежерүүдээс багтайгаа хамгийн удаан ажиллаж буй 2 дахь менежер (Тот-ын Поч эхэнд байсан бх) маань аймшгийн ачаалалтай үеийг хэрхэн даван гарахаа тунгаасан биз. Нэг үеэ бодвол бүрэлдэхүүн ч харьцангуй зузаарсан, дасгалжуулагч маань ч илүү туршлагажсан болохоор найдаж л байна.

12, 1 сарын шахуу хуваарь, Boxing day-н тоглолтууд багийн шандсыг утгаар нь шалгаж чаддаг. Уралдаанаар бол магадгүй хамгийн өгсүүр үе нь байх. Тамир муутай баг бол энэ үеэр хялаагаад унана, бэлтгэл сайтай баг бол даваад гарчихна. Лигийн энэ олон ээлж дараалсан тоглолтууд оноогоор тасрах боломжийг ч олгож мэднэ. Эсрэгээрээ тааруу байвал тэргүүлэгчээс оноо хоцрох ч том аюул нүүрлэнэ. Тэгэхээр яах аргагүй улирлын хамгийн чухал үе одоо л эхэлж байна.

Удаан хугацаагаар бэртсэн Окс, сая дахиад гэмтсэн Хэндог эс тооцвол бэртэл гэмтлийн асуудал харьцангуй бага л байна... (түй түй мод тогших) Гэмтэл бэртлийн хар сүүдэр багаас минь хазгай тусч, цуглуулж болох дээд оноог авах болтугай л гэж хүсье дээ.. Чүүүүү Ливэрпүүл минь!

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Шилдэг бичигч
Бичлэг: 91
Элссэн: Ня 12-р сарын 03, 6:34
Талархсан: 113 удаа
Талархагдсан: 59 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Ladykop » Да 11-р сарын 19, 5:37

Одоогоор би бол нөгөө тайван, итгэлтэй гэдэг л байна. Яахав энэ жил бол угаасаа хүлээлтээ задгай тавьсан, олон ч жил хазаарлаж явсан, тэгээд зүрхэнд сайн болсон нь байхгүй, яршиг л байна. :D

Клопп янз бүрийн тактик% формэйшнүүд туршаад байгаа нь угаасаа харагдаж байгаа. Надад ч энэ нь таалагдаж байна. Үлгэн салган ч хамаагүй бүтэн оноонуудаа аваад жижиг болон дундаж багуудад оноо алдахгүй яваад байхад болно доо. Эртхэн туршилтаа хийгээд алдаагаа мэдэж авч байсан нв дээр. Учир нь хавар болоход тоглогчид, баг дээр ирэх дарамт бүр ч ихэснэ. Тэр үед л энэ муу тоглолоо, бла бла гэж элдвээр хэлүүлэн байж авсан 3 оноонууд ямар үнэ цэнэтэй болох нь харагдана даа. Манайх бол яг хавар болох үеэр л мундаг формондоо ордог нь ёс болсон. Мансити Ямар ч мундаг баг байлаа гээд бүтэн улирлын турш энэ эрчээрээ оноо алдахгүй явна гэж байхгүй дээ. Арсеналын Invincibles н үеэс ПЛ ч тэр, хөлбөмбөг ч тэр өөрчлөгдсөн, өмнөхөө хараад явахад паниктаад сандраад байх шалтгаан одоохондоо харагдахгүй байгаа юм.

Хэрэглэгчийн хөрөг
Tdi
Шилдэг бичигч
Бичлэг: 119
Элссэн: Да 12-р сарын 04, 3:38
Талархсан: 41 удаа
Талархагдсан: 44 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Tdi » Да 11-р сарын 19, 5:53

Ladykop бичсэн нь:
Да 11-р сарын 19, 5:37
Арсеналын Invincibles н үеэс ПЛ ч тэр, хөлбөмбөг ч тэр өөрчлөгдсөн, өмнөхөө хараад явахад паниктаад сандраад байх шалтгаан одоохондоо харагдахгүй байгаа юм.
Нэг хачин юм нь тэр ПЛ-ийн улиралд Арсэналаас Анри 30 гоол оруулаад өөр ганцхан тоглогч 10+ (Р. Пирэс) гоол оруулсан юм байна лээ. Би анх сонсоод итгээгүй. Аймар баг хожигдоогүй будаа болгосоор байгаад л хожигдоогүй түрүүлсэн байх гэж бодсон. Тэр улиралдаа 26 гоол алдсан гэхээр бас л мундаг хамгаалсан байгаа юм.

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 233
Элссэн: Да 9-р сарын 18, 8:43
Талархсан: 104 удаа
Талархагдсан: 110 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Шинээ » Мя 11-р сарын 20, 4:09

Tdi бичсэн нь:
Да 11-р сарын 19, 5:53
Ladykop бичсэн нь:
Да 11-р сарын 19, 5:37
Арсеналын Invincibles н үеэс ПЛ ч тэр, хөлбөмбөг ч тэр өөрчлөгдсөн, өмнөхөө хараад явахад паниктаад сандраад байх шалтгаан одоохондоо харагдахгүй байгаа юм.
Нэг хачин юм нь тэр ПЛ-ийн улиралд Арсэналаас Анри 30 гоол оруулаад өөр ганцхан тоглогч 10+ (Р. Пирэс) гоол оруулсан юм байна лээ. Би анх сонсоод итгээгүй. Аймар баг хожигдоогүй будаа болгосоор байгаад л хожигдоогүй түрүүлсэн байх гэж бодсон. Тэр улиралдаа 26 гоол алдсан гэхээр бас л мундаг хамгаалсан байгаа юм.
Тэр улирал хожигдоогүй л болохоос 12 тэнцсэн гэдэг байх шүү. 90 оноотой л түрүүлсэн хэрэг. Гэтэл Сити нодлин 100 оноо авч түрүүлсэн гэхээр арай л аймар байгаан шүү. Нөхдүүдийг энэ 100 оноогоо энэ жил дахин давтах боломжтой л гэцгээх юм. Манайх бол тэгэхээр түрүүлэхийн тулд ядаж 90-ээс дээш оноо л авах шаардлагатай байна даа.
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 323
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 366 удаа
Талархагдсан: 177 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн biggy » Мя 11-р сарын 20, 4:28

Шинээ бичсэн нь:
Мя 11-р сарын 20, 4:09
Тэр улирал хожигдоогүй л болохоос 12 тэнцсэн гэдэг байх шүү. 90 оноотой л түрүүлсэн хэрэг. Гэтэл Сити нодлин 100 оноо авч түрүүлсэн гэхээр арай л аймар байгаан шүү. Нөхдүүдийг энэ 100 оноогоо энэ жил дахин давтах боломжтой л гэцгээх юм. Манайх бол тэгэхээр түрүүлэхийн тулд ядаж 90-ээс дээш оноо л авах шаардлагатай байна даа.
Ситигийн формыг ярихым биш.
Өмнөх жилүүдэд, ер нь ПЛ-ийн дундаж нь 74< оноо авахад ТОП 4-т орж, 86 орчим оноогоор түрүүлдэг гэсэн байлуу.
Одоо энэ багуудын форм үнэхээр супер байна. Энгийнээр бодоход нөгөө ТОП 5-тай хийх тоглолтонд тэнцлээ, бусад багуудаа бүгдийг нь хожиход 94 оноо! Арай л супер уу хаха.
Ноднин Сити супер байсан ч энэ жилийн зорилго ЧЛ рүү л явах байх. Гол нь амархан хэсгээсээ гарчихлаа. Боксиндэй дуусахад оноо тасраамааргүй байна. Хавар хасагдах шат эхлэхэд юу ч болоо билээ. Дээр нь ФА кап нэмэгдэнэ. Ингээд бодохоор бусдын тоглолтыг биш, өөрсдөө л урдахаа хожоод яваад байх хэрэгтэй болчихож байгаан.
Бөгсөө хавчаад л үзээд байж дээ, өөр яалтай ч билээ :lol:
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 222
Элссэн: Лх 11-р сарын 08, 2:43
Талархсан: 75 удаа
Талархагдсан: 76 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Redman » Мя 11-р сарын 20, 5:35

Улирал урт, тааварлашгүй зүйл олон гэдэг ч Ман ситигийн хувьд арай л аймаар байнаа.
Түрүү жил ч тэд яг л ийм формтой байсан. Манайх л он гаргаад нэг нухаж өгөөгүй бол тэр эрчээрээ бүх багуудаа машиндаж дуусгаад Арсэналын анбитн түрүү, алтан цомтой улирлыг давтах байсан биз. Манайхаас хойш Ман ютд-д л нэг хожигдсон санагдана. Тэр тоглолтод ч гэхдээ 2:0-ээр бааварлаж явжаагаад Пагваадуулчихсан. Хэрвээ үнэхээр хожигдолгүй явжийсэн бол тэр тоглолтод 3:2-дуулахгүй л байсан байх.

Энэ жил бол үнэндээ Ситиг аль болох Аваргуудын лигт хол яваад, хүч тарамдаасай л гэж хүсч байна.
Өөр торгоох зүйл лав лигт алга.
Кэвин Дэ Бройныг бэртсний дараа тэдний форм унах байх гэж таамаглаж байсан ч тийм зүйл болсонгүй.
Пэпийн систем энэ багт дэндүү мундаг суучихаж.
Харин тэр системийнх нь уураг тархи нь яах аргагүй Силва дарваан юмаа.
Бөмбөг түүний хөлд ирсэн бол заавал ямар нэг зүйл болохын... Аймаар хүүр юмаа нээрээ

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 378
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 172 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Chinggis » Ня 12-р сарын 09, 2:53

Дундаа Жини Фабино Кэйта гэж гарсан нь бараг манай хамгийн хүчирхэг дундын шугам юм байна. Роббо бол үнэхээр класс амьтан болчихож. Бараг улирлын хамгийн аятайхан тоглолт ч болов уу гэж харлаа. Сэлгээ хүртэл маш чанартай хийгдлээ Хэндо Манэ Лалана гээд л. Окс ийг нэмүүл ер нь яаж ч мэдэх л бүрэлдэхүүн байлаа даа
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 222
Элссэн: Лх 11-р сарын 08, 2:43
Талархсан: 75 удаа
Талархагдсан: 76 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Redman » Да 12-р сарын 17, 1:47

Зураг
Премьер лиг хэмээн нэрээ өөрчилснөөс хойш ихэнхдээ Ливэрпүүл оноо хоцорсон байдалтай Ман ютд-тай нүүр тулдаг байсан. Британийн арлын хамгийн том дэрби, Английн ривалууд тулж байгаа учраас хүснэгтэд хэдэд бичигдэж яваа, тоглогчдын форм, багийн амжилт ямар ч хамаагүйгээр хоорондоо тулдаг байв. Харин өчигдөр бүх зүйл өөр байлаа.

Тоглолт эхлэхээс өмнө бол мэдээж фаворит баг нь Ливэрпүүл байсан. Гэхдээ л энэ чинь ривалуудын тулаан учраас алалцах байх гэсэн горьдлого Ман ютд-ын фэнүүд, бас Ман ситиг дэмжигчдэд байсан нь гарцаагүй. Бодит байдал харин энэ жилийн формын дагуу л явагдлаа. Сүүлийн хэдэн жил талбайдаа Манюг хожоогүй, бид одоо угаасаа тэднээс илүү, тасчиж хаяна гэсэн сэтгэхүйтэй манайхан гарсан байх.

Амьсгаа авах завдалгүй дайрч байлаа. Мөн боломж гарвал цохь гэсэн зааврыг Клоппоос авсан байх, тиймдээ ч хаалга руу 36 удаа нүүлгэсэн нь энэ улирлын Ман ютд-ын цуглуулсан онооноос ч хол илүү байв. хаха

Наполигийн эсрэг утгаараа фэйлдсэн Манэгаа өнөөдөр л гангарах болов уу гэж хүсч хүлээж байлаа. Эхний гоол маягтай гүйцэтгэл, дараа нь Шакиригийн гоолын эхлэлийг тавихдаа баруун жигүүрт Дармианыг байв уу, хэмх хуураад дамжуулчихсан. Бас хүрз хар Лукакуг хавцлын орой дээрээс өшиглөж байгаа мэт түлхэж хаяад отонд оруулчихсан байна лээ... Хэрвээ тэгж отонд оруулаагүй байсан бол Лукакугийн хөл тавьсан бөмбөг хаалганд орж яваа харагдсан.

Яг үнэндээ хаалга руу 36 цохьсон хэдий ч чанартай, Дэ Хэаг сандаргасан цохилт бас ховор байлаа. 2-р үед зөвхөн нэг талдаа заал авч байгаа гарууд шиг л тувт л Коп стэнд талдаа тоглолт өрнөв. Шакириг орж ирэх хүртэл талбайн бүх хэсэгт илүүрхэж байсан хэдий ч довтолгооны эцсийн шийдвэрүүд ердөө болохгүй байлаа. Удалгүй Манэ жигүүрт гоё бужигнуулж, Шакири завшааныг ашиглаад л багтаа хэрэгтэй байсан тэргүүллийг хормын зуур аваад ирэв. Удалгүй бас л жаахан дефлект аваад дахиал түсссс... "Өөөе би танай Ливэрпүүлд сэлгээнд илжирч хэвтэх гэж ирээгүй ээ. Манийх нь солгой хөлийн ганцхан дамжуулалт, ганц цохилт л тоглолтыг өөрчилж дөнгөдөг юм" хэмээн пээдийсэн энэ Албани эр яах аргагүй хэлсэн үгэндээ хүрлээ.

Мэдээж тоглолтын баатар нь Шакири байсан бол шилдэг нь Фабиньо байлаа. Аргагүй нэг Барзийл хүн гэсэндээ довтолгооны үеэр гаргаж буй шийдвэрүүд нь анги юм. Дээр нь тоглолтоо мундаг мэдэрч, бөмбөгийг сурамгай таслаад тэр нь сөрөг довтолгоо гоё үүсгэж байсан. Жини, Фаб хоёр Ман Ютдын дундын шугамыг үндсэндээ үгүй хийж чадснаар тоглолт хэт нэг талдаа өрнөчихлөө. Тоглолтын дараа Гари фукин Нэвил "Маврений энэ багт бөмбөг дамжуулж мэддэг, тоглолт удирдах хагас хамгаалагч алга" гэж гасласан байсан.

Зарим хүмүүс, өчигдөр л Ман ютд ийм үхээнц тоглосон аятай шогшроод байсан. Шоуриньо ирснээс хойш Ливэрпүүл-Ман ютд тоглолтын ерөнхий дүр зураг яг л өчигдрийнх шиг өрнөдөг байсан шд. Бид л баахан азгүйтэж, "Дэ Хэа-г хэн сайн онох уу" гэдэг тэмцээнийг дотроо хийж өрсөлдөөд, эцэстээ Самж од болоод л таардаг байсан. Өчигдөр ч Шакириг орж ирэх хүртэл "бас л нөгөө" гэсэн бодол эрхгүй төрж байсан шүү... хахах

Заналт ривалаа ийнхүү буулгаж авснаар 18 тоглолт дараалан хожигдоогүй гэсэн Премьер лигийн эрин дэх шинэ амжилтаа тогтоолоо.

🏟 17 тоглолт
✅ 14 ялалт
🤝 3 тэнцээ
❌ 0 хожигдол

🔥 WWWWWWDDWWDWWWWWW

⚽ 37 гоол оруулж
🥅 7 гоол хаалгандаа алдсан

Мохамэд Салах мэргэн буучдын жагсаалтыг өнгөлж буй бол, Алиссон Бекэр 10 удаа хаалгаа хуурай манаснаар лигийн бүх хаалгачдыг тэргүүлж, Ливэрпүүл хүснэгтийн 1-т 45 оноотой бичигдэж байна. Урагшлаад байж дээ Ливэрпүүл минь! Чүүүүүүүүүүү.....

Зураг

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 323
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 366 удаа
Талархагдсан: 177 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн biggy » Да 12-р сарын 17, 4:20

Тоглолтын МОТМ нь Фабиньо болсон байна лээ :o
Өчдөр ч бүр яалт ч гүй л гангарч байна лээ шүү, маягтай. Бас харахад харьцангүй сайн бүрэлдхүүнтэй болжээ тээ.
It's not just a club, it's way of life!

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 0 ба 0 зочин