Хөлбөмбөг, хөрөнгө, хөгжим, хүүхэн

Юу хүссэнээ л бич дээ..
Хэрэглэгчийн хөрөг
Tdi
Шилдэг бичигч
Бичлэг: 119
Элссэн: Да 12-р сарын 04, 3:38
Талархсан: 40 удаа
Талархагдсан: 44 удаа
CONTACT:

Re: Хөлбөмбөг, хөрөнгө, хөгжим, хүүхэн

Бичлэг Бичсэн Tdi » Пү 11-р сарын 15, 6:11

biggy бичсэн нь:
Пү 11-р сарын 15, 5:06
Харуусал ... /хөлбөмбөгийн :D /
Би "ЛФС клубыг хэдэн оноос эхэлж дэмжсэн бэ?" асуултанд 2008 оноос гэж хариулдаг. Гэхдээ яг бодоод үзэхэрээр 2008 оны 2-р сараас анх хөлбөмбөг, тэр дундаа ПЛ-ийг шимтэн үзэж эхэлсэн байгаам. 2009 оны улирал эхлэхэд Ливэрпүүл бол миний клуб юм байна гэдгээ мэдсэн л дээ. Ингээд тэр үеэс л яг миний хөлбөмбөгийн сонирхол, амьдрал бодитой эхэлсэн байдаг.
Тэр жил яахав дээ, манайх тийм ч сайн байсангүй, тэр үед сүртэй хямарсангүй. Рафагын сүүлийн буюу тааруухан улирал байсан. Челситэй хийсэн тоглолтыг санадаг юм, ахлагч хойшоо Рейна руу бөмбөг хаясан чинь дундаас нь Дрогба гарч ирж аваад хийдэг, 2-1 хожигдсон санагдана. Улаан хамарт өвгөн тэгсэн чинь "өөрсдөө ЧЛ эрхийн төлөө тоглож байж, манайхыг түрүүлүүлэхгүйн тулд худлаа бөмбөг өглөө" гэх маягаар баалж нтр :oops: Бодвол тэр жил Челси түрүүлж, маню 2-т орсон юм байлгүй. Улирал дуусаад Рафа явсан, тийм ч болохоор би Рафад хуучныхан шиг тийм сайн, сүрхий хандаад байдаггүй юм, ойлгоорой. Гэхдээ хүнийх нь хувьд Хилзборогийн мемориал дээр ирээд, дэмжигчдийн буруу биш гэдгийг хэлж байхад уйлж байхыг харж, хандив өгсөн зэргийг сонсоод өөрийн эрхгүй хүндэлдэг дээ :o
Ирэх улирал нь 2010 оноос эмгэн Рой ирсэн, доогуур багаас ирсэн гээд нээх горьдоогүй ч нөгөө л "манайх энэ жил ална" гэдэг сэтгэлгээ суусан фанатын хувиар хүсэн хүлээж улирал эхлүүлсэн. Эхний тоглолт Арсеналтай 100 гаран минут тоглож, 1-1 тэнцэхэд догдолж л суусан. За тэгээд яахав, бас чойроод он гарангуут халагдаад Кинг Кенни ирсэн. Тэр болтол энэ эрхмийг мэддэггүй байлаа, үнэнийг хэлэхэд. За ингээд л авралын од маань ирж байгаа юм байна гэж бодоод хүлээсэн, аягүй аятайхан явж байснаа гэнэт 3-р сард ЕЛ-ээс хасагдчихсан билүү яалаа. Бас л нэг одгүй үе таарсан, дараа зун нь хийсэн Британжуулах аян нтр яанаа яана хаха.
2011-2012 оны улирал. Сайнтай муутай үе байсаан, улаан хамарт өвгөн манайхыг хошгоруулаад л, тэр үед нөхдүүдтэй нийлсэн, ирж тоглолт үздэг болчихсон, Венус хавиар эргэлддэг байлаа. Өвлийн наймааны цонхоор түмний хайртай хүү блонд битч /Бадруулын хэлдгээр :lol: / явах болсноо зарлаж, цагтай тулган Энди Карролыг авчирсан. Аль аль тоглогчид нь өндөр үнэ, хүлээлтэндээ хүрч чадалгүй дууссан доо. Би Кэрролд дуртай байсан ч бэртэлтэй ирсэн, дээр нь үнэ нь өөрийг нь алчихсан санагддаг. Харин Торрес бол яахав, намайг дэмждэг болсноос хойш ихэнхдээ гэмтэл ярьж суусаар байгаад, Челсигийн хаалганд 2 гоол хийчэхээд явсан, би нээх үхэж хатаад хайрлаад байдаггүй, хүмүүсийн ярьдаг шиг төгс 9 тоглолтыг нь бүрэн үзээгүй ээ.
Хэдийгээр лигд шалихгүй байсан ч итгэсээр, тэр үеийн Carling cup буюу лигийн цомыг хожиж, дэмжигч болсноор анхны цомоо авч байж билээ. Сайн таньдаггүй байсан ч шөнөжин хамт архидаж, фанатуудын мэдрэмжийг жоохон ч гэсэн авсаан авсан, гэхдээ одоо бараг мартаж шээт, ямар хурдан цаг хугацаа явж байнаа. Миний харууслууд ингээд эхэлж байна даа, энийг эхлэх гэж юун баахан түүх бичээв дээ :(

2012 оны 2-р сард цом авсны дараа лигийн байрлал утгаа алдсан, бүр 8-д ирсэн. Харин ФА капд Челситэй тулаад 2-1 бас хожигдсон. Яг тэр үед тун дажгүй формтой байсан том Эндиг тэр тоглолтонд сэлгээнд суулгасан, 2-0 байхад 2-р үед гарч ирээд манай ганц гоолыг хийсэн, дээр нь хаалга руу мөргөөд орж явсан бөмбөгийг бараг дотроос нь Чех буцаагаад гаргачихсан. Эхнээс нь Кэрролыг гаргачихгүй яав даа, хайран цом гэж харуусал эхэлсэн. Энэ хавар КК өөрөө ажлаа өгсөн, клубын ирээдүйн төлөө гэсэн тодотголтой.
2012-2013 оны улирлын балин хамарт БР-той эхлүүлсэн, за мань хүн бол алсаан алсан, ярих шиг болсон. In Brendan We Trust гээд би хүртэл явж өгсөөн. Карра, Даггер зэрэг классуудыг сэлгээнд суулгаж, нэгийг нь өөрөө явъя гэтэл, нөгөөх нь би зодог тайлъя гэж хэлтэл нь новширсон, ахлагчийг хүртэл жийх санаатай явсан өгөр шүү. Үлгэн салган 7-д орж, ЕЛ ч үлдээгүй.
2013-2014 он. Бүтэн жилийн харуусал сду. Жилийн эхнээс хүснэгтийг өнгөлж, Крисмасаар хүснэгтийн оройд байсан ч /түрүүлж чадаагүй ганц баг/ 1-р сарын 1 гэхэд 4 рүү унаж нтр хаха. Европийн тоглолт байхгүй нь нэмэртэй байсан ч тааруухан дасгалжуулагч учраас тоглогч тоож ирээгүй. Ер нь зөндөө олон тоглогч манайхыг хаяхыг харсан. Эриксон/тот/ Михитерян/Дор/, Уиллиан /Челси/ Снэйдер /Гал-сай/ гэх мэт. Тэр жил Мо Сала өөрөө манайд ирэх хүсэлтэй байсан ч манайх мөнгөндөө горойгоод байсан. Харин Моу/челси/ 1 сард манюг хожингуутаа Матаг үнэ хүргэж зараад, орны сэлгээнд нь мөнгө хаяад Салаг авч нтр. Коноплянка гээд сураг байсан, бас таг. Гэхдээ бүтэн жил гэвэл худлаа тэр нэг хожигдол хүртэл баяр хөөрөөр бялхаж байсан шүү. Ситиг 3-2 хожиж, Коу хожлын гоол хийж, Ахлагчийн хоолой зангирч байх үед би үнэхээр жаргалтай л байсан. Даанч тэр хожигдол, үлдсэн хугацаанд нөгөө цэнхэр баг оноо алдаасай гэсэн горьдлого, эцэст нь азгүй улирал дуусч нтр, үнэхээр хогийн, том харуусал.
2014-2015 он. Бас бүтэн жилийн харуусал юм уу даа. Гол довтлогчоо алдаж, ЧЛ-т эргэн ирсэн ч хэсгээрээ гаралгүй чойрч, РМ талбай дээр гарсан гараа нтр ёоо. Тэр жилийн мэргэн бууч нь ахлагч 9 гоолтой нтр хаха. Ахлагчийн гэрээг сунгахгүй гэдгээ зарлаж, хөөж явуулж нтр. Хаалтын тоглолтыг нь 6-1 хожигдоход бусад багууд Лампстай харьцуулж нтр. Үнэн гомдмоор байсаан, БР-ыг үзэн ядаад эхэлсэн байсан байх, санах юм алга. Лигийн байр 6 шасс.
2015-2016 он. Бүтэлгүй наймаа, бүтэлгүй улирал эхлүүлсэн. Гайгүй гялтайж байсан РСтерлингээ алдаж, оронд ирсэн хүмүүсийг ярих ч юм биш. Балин хамартыг хөөж, мөрөөдлийн дасгалжуулагч 10 сард ирэхэд зарлахад хичнээн баярлав. Лигийн хувьд хүснэгтийн 8 руу унасан ч 2 ч финалд хүрсэн. Аятайхан тоглож байсан ч гоол алдаж, унжийж, Ситид пенальтаар хожигдох тэр мөч! за яахав гээд өнгөрсөн, 3хан сарын дарын ЕЛ-ийн финалд хүрч, энэ л эргэлтийн цэг байна гэж бодсон ч 3-1 хожигдох тэр үе :cry: Эхний гоолыг хийгээд, хожих байх гэсэн ч паркын доод талын пабд 2 дарааллан цомоос мултрах үе :oops:
2016-2017 он. Ямар нэгэн цом, тэгээд ЧЛ эрх гэж хүссэн ч арай гэж 4-р байраар дуусгасан. Цомын ган гачиг тайлагдаагүй ч эргэлзэгчээс итгэгч болсон үе 8-) гэхдээ л баг жигдрээгүй, цомгүй хэвээр л байсан :(
2017-2018 он. ТОП 6 дундаа бол эргэлдэж байсан ч Робингүүд зангаа хаягаагүй, хэрэггүй алдаа, олон ноол алдалт хэвээр л байсан. Хамгийн харамсалтай нь ЧЛ-ийн финал. Манайх хожих ёстой баг нь мөн гэж бат итгэж байсан гайтай Рамосоос болж бүх зүйл эргэсэн. Хаалгачийн тэнэг алдаа, Бэйлийн азын гоолыг ярьж болох ч миний хувьд тэр тоглолтыг Рамос л шийдсэн. Бусдыг нь ярих ч юм биш, одоо болтол дотор хөндүүртэй.
2018-2019 он. Хамгаалалтын асуудлаа шийдсэн ч зарим экспертүүдийн /Чинзо гэх мэт :D /№10 дээр хүн шийдэж чадаагүй. Гадны сайт дээр ч бичсэн байсан, тэр №10 бол тоглолт болгонд гарах албагүй гэж. Магадгүй л юм, зарим нэг тоглолтууд /ЧЛ, цомын тоглолт/ дээр харагдсан даа, бас болж өгөхгүй үе байдаг. ЮК ч өөрөө хэлсэн байна лээ бид нар олон тактик туршиж байгаа гэж. Хүмүүсийн хэлдгээр хэлээ цуцтал элддэг нь нээрээ багассан байх шүү. Лигт бол өөлөх зүйлгүй байгаа Ч бусад багууд үнэн гайтай супер байнаа :evil: За тэр ч яахав, юм дөнгөж эхэлж байна. Манайд байсан израйл Бенаюуныг сэлгээнээс гарч ирээд тоглолтыг өөрчилдөг гэдэг, магадгүй найруулгыг өөрчилсөн юм шиг байгаан, одоо тийм хүн хэрэгтэй юм болов уу. Боксиндэй дуустал энэ чигээрээ байвал болчих байх гэж горьдоостой :idea:

Энэ жил хүлээлтээ урьд хожид байгаагүй өндөрт тавьсан байгаа :) улирлын төгсгөлд фанат хүний тэр их баяр хөөрийг эдэлнээ л гэж бодоод байгаа шд 8-) гүй ээ тэгээд баярлаж, харуусах чинь л фанатуудын, тэр дундаа Копуудын хувьд байдаг зүйлс юм уу даа :roll:
Бээгий ах бичвэл бичсэн шиг бичих юм байна. Хуучин ярьдаг байсан даа. Фэнүүдээс нэг нэгээр нь ярилцлага аваад сайтдаа нийтэлнэ гэж. Тэрийгээ тэр үедээ хийсэн бол гэж бодлоо.

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 323
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 360 удаа
Талархагдсан: 177 удаа
CONTACT:

Re: Хөлбөмбөг, хөрөнгө, хөгжим, хүүхэн

Бичлэг Бичсэн biggy » Ба 11-р сарын 16, 10:29

Tdi бичсэн нь:
Пү 11-р сарын 15, 6:11
Хуучин ярьдаг байсан даа. Фэнүүдээс нэг нэгээр нь ярилцлага аваад сайтдаа нийтэлнэ гэж. Тэрийгээ тэр үедээ хийсэн бол гэж бодлоо.
Тэрийг одоо ч гэсэн хийвэл гоё л байгаа даа. Ярих юм улам л нэмэгдсэн байгаа хэхэ. Ялангуяа хуучны фэнүүд, яаж дэмжиж, яаж тоглолтоо үздэг байсан гээд л. Дээр нь цуглуулга юм хум нэмэгдэх байх.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Tdi
Шилдэг бичигч
Бичлэг: 119
Элссэн: Да 12-р сарын 04, 3:38
Талархсан: 40 удаа
Талархагдсан: 44 удаа
CONTACT:

Re: Хөлбөмбөг, хөрөнгө, хөгжим, хүүхэн

Бичлэг Бичсэн Tdi » Ба 11-р сарын 16, 10:31

biggy бичсэн нь:
Ба 11-р сарын 16, 10:29
Тэрийг одоо ч гэсэн хийвэл гоё л байгаа даа. Ярих юм улам л нэмэгдсэн байгаа хэхэ. Ялангуяа хуучны фэнүүд, яаж дэмжиж, яаж тоглолтоо үздэг байсан гээд л. Дээр нь цуглуулга юм хум нэмэгдэх байх.
Тэхх. Сайтдаа байнга оруулаад байвал сонирхолтой. Олон хүний хандалт авна. Гол нь Бээгий ах өөрөө хариуцаад хийгээд явах цаг зав байгаа юм уу?

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 376
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 151 удаа
Талархагдсан: 169 удаа
CONTACT:

Re: Хөлбөмбөг, хөрөнгө, хөгжим, хүүхэн

Бичлэг Бичсэн Chinggis » Ба 11-р сарын 16, 10:33

biggy бичсэн нь:
Ба 11-р сарын 16, 10:29
Tdi бичсэн нь:
Пү 11-р сарын 15, 6:11
Хуучин ярьдаг байсан даа. Фэнүүдээс нэг нэгээр нь ярилцлага аваад сайтдаа нийтэлнэ гэж. Тэрийгээ тэр үедээ хийсэн бол гэж бодлоо.
Тэрийг одоо ч гэсэн хийвэл гоё л байгаа даа. Ярих юм улам л нэмэгдсэн байгаа хэхэ. Ялангуяа хуучны фэнүүд, яаж дэмжиж, яаж тоглолтоо үздэг байсан гээд л. Дээр нь цуглуулга юм хум нэмэгдэх байх.
Энийг копуудын сэтгэгдэл хэсэгт сайт руу оруулчих уу Бигги?
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 323
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 360 удаа
Талархагдсан: 177 удаа
CONTACT:

Re: Хөлбөмбөг, хөрөнгө, хөгжим, хүүхэн

Бичлэг Бичсэн biggy » Ба 11-р сарын 16, 10:36

Chinggis бичсэн нь:
Ба 11-р сарын 16, 10:33
Энийг копуудын сэтгэгдэл хэсэгт сайт руу оруулчих уу Бигги?
Эндээ юу, асуудалгүй шд 8-)
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 323
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 360 удаа
Талархагдсан: 177 удаа
CONTACT:

Re: Хөлбөмбөг, хөрөнгө, хөгжим, хүүхэн

Бичлэг Бичсэн biggy » Ба 11-р сарын 16, 10:42

Tdi бичсэн нь:
Ба 11-р сарын 16, 10:31
biggy бичсэн нь:
Ба 11-р сарын 16, 10:29
Тэрийг одоо ч гэсэн хийвэл гоё л байгаа даа. Ярих юм улам л нэмэгдсэн байгаа хэхэ. Ялангуяа хуучны фэнүүд, яаж дэмжиж, яаж тоглолтоо үздэг байсан гээд л. Дээр нь цуглуулга юм хум нэмэгдэх байх.
Тэхх. Сайтдаа байнга оруулаад байвал сонирхолтой. Олон хүний хандалт авна. Гол нь Бээгий ах өөрөө хариуцаад хийгээд явах цаг зав байгаа юм уу?
Гаргаж болж байна, яг зөвхөн энүүгээр. Гол нь мэргэжлийн сэтгүүлч, зураглаач хамт байвал гоё.
Хэнээс ярилцлага авах уу гэдгээ яриад, цаг уулзах газраа тохирвол ерөнхий асуултууд болон яг тухайн хүнээс асуух асуултуудаа бэлдээд, хөөрхөн зураг хөрөг аваад явбал тээ. Тэр нь олны танил болон хуучны дэмжигч нар байх нь.

Манайхан дунд бол уг нь яг ингэж эхэлбэл нилээн хүмүүс байгаа. Амараа ах, Ото ах, Болд ах, Тамираа ах, ҮХЦ-ийн Ганзориг, Дорнодын Зоригоо багш гээд л. Хуучны хүмүүсээс гоё юм гарах болов уу. За тэгээд олны танил хүмүүсээс тэр болгон хүмүүс асуудаггүй яг ЛФС асуултууд сонин байх биз.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Суралцан бичигч
Бичлэг: 88
Элссэн: Ня 12-р сарын 03, 6:34
Талархсан: 111 удаа
Талархагдсан: 52 удаа
CONTACT:

Re: Хөлбөмбөг, хөрөнгө, хөгжим, хүүхэн

Бичлэг Бичсэн Ladykop » Ба 11-р сарын 16, 4:14

Тэрийгээ эхэлбэл гоч л байх.

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 149
Элссэн: Мя 12-р сарын 19, 6:50
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Хөлбөмбөг, хөрөнгө, хөгжим, хүүхэн

Бичлэг Бичсэн boldbold » Ба 11-р сарын 16, 6:24

Бадруул Чинзо гээд авьяастай хүмүүс youtube дээр ливэрпүүлийн талаар ярьдаг сувагтай болвол их гоё байх даа
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
Tdi
Шилдэг бичигч
Бичлэг: 119
Элссэн: Да 12-р сарын 04, 3:38
Талархсан: 40 удаа
Талархагдсан: 44 удаа
CONTACT:

Re: Хөлбөмбөг, хөрөнгө, хөгжим, хүүхэн

Бичлэг Бичсэн Tdi » Бя 11-р сарын 17, 9:48

boldbold бичсэн нь:
Ба 11-р сарын 16, 6:24
Бадруул Чинзо гээд авьяастай хүмүүс youtube дээр ливэрпүүлийн талаар ярьдаг сувагтай болвол их гоё байх даа
Тойрч сууж байгаад чаавал бараг Футбол Токоос дутах юм юу ч байхгүй лдэ

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 222
Элссэн: Лх 11-р сарын 08, 2:43
Талархсан: 74 удаа
Талархагдсан: 76 удаа
CONTACT:

Re: Хөлбөмбөг, хөрөнгө, хөгжим, хүүхэн

Бичлэг Бичсэн Redman » Да 11-р сарын 19, 10:24

Tdi бичсэн нь:
Бя 11-р сарын 17, 9:48
boldbold бичсэн нь:
Ба 11-р сарын 16, 6:24
Бадруул Чинзо гээд авьяастай хүмүүс youtube дээр ливэрпүүлийн талаар ярьдаг сувагтай болвол их гоё байх даа
Тойрч сууж байгаад чаавал бараг Футбол Токоос дутах юм юу ч байхгүй лдэ
Би бас харин тэгж бодоод байгаам
Яваандаа Монголын лигийнхээ талаар нэг подкаст ч юм уу, видео сувагтай болноо гэж боддийн
Одоо ч нэг үеэ бодвол Монголын хөлбөмбгөийн талаар мэдээлэлтэй л болж байна

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 0 ба 0 зочин