Бичлэг
Бичсэн Muujguu » Бя 1-р сарын 05, 2019 10:15 pm
Шинэ оны мэндээ, дориухан өөрчлөлттэй жил эхэллээ дээ...
Comfort zone гэж зүйлийг үнэхээр мэдэрлээ. Яг 11 жил ажиллажээ. Анхны ажлын гараа, анхны урт ажилласан байгууллага маань гээд уянгалаад, уймраад байх юм ядаж байхад хаха. Хоёргүй сэтгэлээр гэдэг шиг байгууллагадаа дуртай байж, цаашид надаас буюу хэн нэгнээс хамаарахгүй ажиллах систем төсөл хөгжүүлэхийг хүсдэг байлаа, энэ маань ажлаасаа гарах бодол төрсөн ч гарахгүй ажилласан сүүлийн 4 жилийн шалтгаан. 2018 онд овоохон шийдвэрүүдийг удирдлагуудаараа гаргуулж, давгүй хөрөнгө оруулалтыг хийж системүүд хөгжүүлсэн. Одоо түүнийгээ хэрэглээ болгож, стандартжуулж амьдралд хөл тавиулах ажил үлдсэн. Энэ хэсэг явахгүй бол мянга хөгжүүлсэн систем утга учиргүй тул 2-р сарыг дуустал хагас цагаар ажиллаж. Цаашид тухайн төсөлтэй холбоотой гэрээт зөвлөхөөр ажиллах тал дээр хэлэлцэж үлдэвээ хөөрхий.
Өдрийн ихэнх цагаа зориулаад 10 гаран жил болсон орчин, хамт олон, харилцагчдаасаа шууд сална гэдэг бас эвгүйн байнаа үнэндээ. Уг бэлтгэлтэй байсан ч заримдаа шөнө ажлаа зүүдэлж энэ тэр хахаха. Юуг ойлгож ухаарав аа гэхээр:
- Аль болох эрт 25-30 хооронд элдэв шилжилт хөдөлгөөн хийж, алдаж онож үзэж байх минь яавдаа,
- Хүн л бол хүн. Зах зээлийн өрсөлдөөнт энэ нийгэмд Б төлөвлөгөөгүй амьдарч байвал ёстой хохь чинь байх нь,
- Ямарч хүн эцсийн эцэст өөрийгөө л боддог. Дарга ч бай, захирал ч бай, цэрэг ч бай ялгаагүй. Би ч мөн адил, тэгэхээр та социалист нийгэм шиг нэг газраа он удаан жил ажилласан, янз бүрийн зүйл хийсэн байлаа гээд том зүйл хүсч, хүлээх хэрэггүй... Төрд бол өөр хэрэг байх
- Технологийн бүүмтэй, стартап соёлтой энэ цаг үед та ямарч зүйлийг эхлүүлэхэд нас болоод цаг хугацаа оройтохгүй...
- Мод оройгоосоо өмхийрдөг/үхдэг гэж үг бий. Хувийн компани байгууллагуудад их чухал үг. Хэрвээ чи үнэхээр сайн ажилтан бол таныг ямарч удирдлага алдахыг хүсэхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр! Ямар нэгэн аргаар таны ирээдүй боломжид саад хийгээд ч хамаагүй хажуудаа байлгахыг хүснэ. Таны үүрэг, үр нөлөө үнэхээр их бол таниар цол хүртэж буй даргад хэлж, мэдрүүлж байх хэрэгтэй... Эсвэл өөрөө дарга бол.
- Хэл хэл хэл бас дахин хэл. Хэлийг ахьсан түвшинд мэргэжлийн хэлэлцээр, танилцуулга, уулзалт хийх хэмжээнд эзэмшээд явж байхгүй яавдаа чаос... гэж харамсах нь л их байна ойрдоо. Гэхдээ оройтоогүй сурнаа, явнаа...
За за жаахан эморов. Болно биздээ Тайхараа хаха. Ситигийн оносон шон л гоол болсон болохоос манайх тийм Сити, ПСЖ нараас айгаад байхаар тактикийн сул дорой байдалд орсон харагдаагүй ээ. Тэгэхээр харамсах, айх юм алга гэхдээ хожигдолд жаахан гонсгор байгаа шиг мэдрэмж ажлаасаа гарч буй мэдрэмжийг маань илтгэж байна даа.
Сайн байна уу 2019 он. Сайхан хамтарнаа хоёулаа.