Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Тоглолтуудын тухай, мэдээ баримт гэх мэт ерөнхий хэлэлцүүлгүүд энд
MaRSHaLL
Бичлэг: 2
Элссэн: Лх 2-р сарын 14, 2:42
Талархагдсан: 1 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн MaRSHaLL » Мя 8-р сарын 21, 2:03

Өчигдөр яаг Алиссоны тоглолт бүрэн утгаараа гарлаа. Вестхам дээр нээх шалгуулаагүй. Ямар гоё тайван тоглолттой юм бээ. Зүгээр эд нар надад хүрэхгүй гэсэн шиг тайван аваа л буцааж өгөө л, холын пасснууд нь Хендогоос сайн юм бишүү хаха..

За тэгээд дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагч бол одоо цагын ПЛ-ын шилдэг нь юм байнөө маргаангүй. Бентеке бүр стрессд ороод суулаа. Нэг ч агаарын бөмбөгөнд ялагдсангүй. Тэр аймар адуу мал шиг гүйдэг биеддэг гаруудын эсрэг МОМ боллоо. Гомез бас хажууд нь тун сайн тоглолоо.

Наби Кеита бүрэн идээшээгүй хэрнээ ингэж тоглож байна гэхээр хэдэн сарын дараа ч алах юм байна. Мане гоё байнаа. Сала, Фи 2 формондоо бүрэн ороогүй байхад Мане ингээд яваад байвал учиртай шүү.
___MaRSHaLL___

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 265
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 136 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн meesh » Мя 8-р сарын 21, 4:17

Салах өнгөрсөн улирал рекордыг эвдсэн энэ жил 20-с доош хийсэн ч хамаа алга өө, энэ жил Манэ 25+ хийх байх шүү, Салах 15+, Фи 15+ гэхэд л болох юм байгаан.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 235
Элссэн: Да 9-р сарын 18, 8:43
Талархсан: 114 удаа
Талархагдсан: 113 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Шинээ » Пү 8-р сарын 23, 4:16

meesh бичсэн нь:
Мя 8-р сарын 21, 4:17
Салах өнгөрсөн улирал рекордыг эвдсэн энэ жил 20-с доош хийсэн ч хамаа алга өө, энэ жил Манэ 25+ хийх байх шүү, Салах 15+, Фи 15+ гэхэд л болох юм байгаан.
3-уулаа 20-с дээш гарах байхөө. Бас Старриж сэлгээнээс овоо нэмэрлэх байлгүй 10 орчимыг.
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 325
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 382 удаа
Талархагдсан: 181 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн biggy » Ба 8-р сарын 24, 9:07

Шинээ бичсэн нь:
Пү 8-р сарын 23, 4:16
meesh бичсэн нь:
Мя 8-р сарын 21, 4:17
Салах өнгөрсөн улирал рекордыг эвдсэн энэ жил 20-с доош хийсэн ч хамаа алга өө, энэ жил Манэ 25+ хийх байх шүү, Салах 15+, Фи 15+ гэхэд л болох юм байгаан.
3-уулаа 20-с дээш гарах байхөө. Бас Старриж сэлгээнээс овоо нэмэрлэх байлгүй 10 орчимыг.
хэрвээ тэгж чадвал гарцаагүй нэг цом 8-)
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 325
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 382 удаа
Талархагдсан: 181 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн biggy » Пү 9-р сарын 27, 10:48

Анфилддаа Челсид хожигддог жоохон тиймэрхүү юу! Нөгөө анбийтэн маань байхгүй боллоо.
Нөгөөтэйгүүр тултал яваад финалд Ситид хожигдож байснаас хамаагүй дээр мэдрэмж л дээ, эртхэн бас цочроо авах хэрэгтэй байх гэж тайвширья. Магадгүй нилээн чухал үед хожигдоод сэхэл авахгүй байснаас ингэсгээд сэргэлт авбал зүгээр л юм.
Одоо бол лигт Челси, Сити гэсэн 2 том даваа байна, дундуур нь Наполи. Эндээс л сайн гарч ирмээр байна. 10 минутын тойм үзэхэд манайх боломжийн байсан ч төгсгөл тал дээр жоохон тиймхэн байлаа. Дээр нь хамгаалалт нөгөө л манараа байдал, ВВД, АБ 2 бол өөр класс юм байна гэж ойлголоо. Дээр нь Морено, Робо 2-ын ялгаа нтр.
За тэгээд энэ олон тоглолтыг бүгдийг нь аваад гарна гэж юу байхав дээ, хэрвээ аль нэг дээр хожигдох ёстой байсан бол энэ л хамгийн зөв сонголт байх. ПЛ яагаад ч хаяхгүй, ЧЛ-т хожил гэдэг бол багийн сэтгэл зүй, хүсэл тэмүүлэлийн илэрхийлэл. Дээр нь Челси/ЭдэнАзар гэдэг дэлхийн класс нөхөрт л хожигдлоо гээд л бодчихоос. Ийм статтай новш байна шд :D

🇧🇪 Eden Hazard vs the top six:

Man Utd - 5 goals and 5 assists
Tottenham - 5 goals and 3 assists
Arsenal - 5 goals and 3 assists
Liverpool - 5 goals and 2 assists
Man City - 4 goals and 5 assists
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 222
Элссэн: Лх 11-р сарын 08, 2:43
Талархсан: 75 удаа
Талархагдсан: 76 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Redman » Пү 9-р сарын 27, 11:06

Энэ тэгээд бас их аргуу тэмцээн лд
11 сарын дунд үеэс эхлээд 2 сар хүртэл гурван сарын турш ачаалалтай хуваарийн үед жинкэн гай болдог.
Шөвгийн найм хүрчихдэг, хаячихъя гэсэн ч хаяж болдоггүй
За тэгээд семид үлдлээ гэхэд хоум-эвэй гээд хоёр тоглолт 1-р сард хоёр долоо хоногийн хугацаатай хийчихдэг.

Чэлсид, тэгээд талбай дээрээ хожигдсон нь л тийм болохоос хасагдлаа гээд гуньж гутраад байх өчүүхэн ч шалтгаан алга
Хаашдаа өөр юманд зорьж яваа улс...

Сарриг Азарыгаа гаргахгүй байх гэж таамагласан, нөхөр оруулаад л ирсэн. Чэлси манайхыг бодвол үндсэн бүрэлдэхүүний нэлээд тоглогчоо гаргасан харагдсан. Клопп харин сүүлд тийлтрээд Салахыг оруулж итар хахах

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 380
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 176 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Chinggis » Ба 9-р сарын 28, 2:34

тоглолт бүтэн үзээгүй л дэ ерөнхий тойм бүрэлдэхүүнийг харсан чинь Челси бол энэ бол энэ тэмцээнд л амиа тавихаар шийдэж. Өөр олигтой явчихаар юм ч үлдсэн биш. Манайх энийг 2012 онд авсанаас хойш бараг хачихдаг болчихсон ч юм шиг хэхэ. FA CUP бол хажууд нь хамаагүй нэр төртэй эд л дэ. Наполитай уичргүй алалцах гэж үзсэнээс илүү лигийн 2 тоглолтоо гоё аваад гарчихмаар байна. Наполиг бол хангалттай аргалчих байх гэж санаад байгаа. Челсигийн талбайд тоглох болхоор бүх хүчээ дайчилаад хожмоор байна шүү. тэр жоржиног л их сайн барих хэрэгтэй дэ. Азард дээр хангалттай анхаарах байх. анбийтэн цувралаа зогсоосон ч гэсэн АПЛ -дээ л энийгээ зогсоохгүй үргэлжлүүлмээр байна.
АПЛ ийн цом авчуул энэ жилийн зорилго бүрэн биелчих юм шиг санагдаад байна.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 149
Элссэн: Мя 12-р сарын 19, 6:50
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн boldbold » Ня 9-р сарын 30, 12:12

Саллах гоол хийх гэж хэтэрхий хичээгээд нэг л болж өгөхгүй байна, бүх анхаарал, лидерийн хүлээлт дарамт болоод байх шиг, Клопп сэлгээнээс хэдэн тоглолтонд гаргаад үзвэл.
Сарри тоглолтонд шал өөрөөр бэлдэж, нилээн шахаж тоглолоо. Бусад нөөцтэй багууд манайтай иймэрхүү байдлаар тоглох гэж хичээх биз, шахалтаас хөнгөхөн гарахад Хендогоос илүү байх нь Наби байгаад байдаг. Хендо бөмбөг яг аваад урагш биш хажуу эсвэл хойшоо хаяах юм, яахав илүү сайн хувиарлаж байгаа ч ашигтай түлхүүр мөч гаргахгүй байгаа нь багийг аюултай болгож чадахгүй байна.
Стат харж байхад манай дунд шугамын гүйлт өөрийн айлын гэлтгүй тоглогчдоос 1-2 км илүү байгаад байгаа, багийн тоглолтыг гүйлтээрээ балансжуулаад байдаг. Олон тавцанд тоглоход энэ улиралын Милнер, Жини 2 дээр + хэн байх вэ, Милнер, Жини 2-г гүйлтээрээ хэн нөхөх вэ гэхээр эргэлзээтэй. Сот той хийх дунд гурвын тоглолтыг урагш шилжүүлж тоглож үзлээ, нээх сайн харагдаагүй ч жижиг багууд дээр тактикаа сайн хэрэгжүүлээд туршаад гартаа оруулаад авбал. Тоглогчдоос хамаараад 2,3 хувилбар тактиктай болохгүй бол 4-3-3 дээр томчууд сайн бэлдэх болж. Сити-тэй хийх энэ улирлын хамгийн том шалгалт...
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 325
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 382 удаа
Талархагдсан: 181 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн biggy » Да 10-р сарын 01, 12:20

Өнгөрсөн 7 хоногт Челситэй 2 тоглож нэг хожигдож, нэг тэнцэв.

Челси сайн байна лээ, гэхдээ тэнцээ шударга үр дүн байсан. Тэрнийг багийн дасгалжуулагч, тоглогч нар ч хүлээн зөвшөөрч байгааг сүүлд гар барьж, тэврэлдэж байгаагаас харж болно. Цомын тоглолт бол яахав ээ, хамгаалалт тэр чигээрээ сэлгээ гарсан, дээр нь нэг хүний ур чадвар шийдчихсан. Азар бол яалт ч гүй ПЛ-ийн шилдэгт эхний 3-т орно, тэрнийгээ олон жилийн тогтмол тоглолтоор харуулж байгаа. Карра бол шууд л "ПЛ-ийн шилдэг нь" гэж байна лээ.

Миний харж байгаагаар манай урд хэдийн финиш юм уу, форм бүр супер болоогүй нэг шалтгаан байсан бол нөгөө талаар довтолж тоглох Саррибол систем хувийн ур чадвар сайтай Азар, Уиллиан, Педро мэтийн хүмүүст илүү амар тусч, зохиод байх шиг. Хойноо сайн хаалгач авчирсан байсан, тэгээд орон гаран Луизтай хамгаалалт байгаа ч Канте тэрийг нь нөхөөд өгчихөж байна. Энэ жил Сити, манайх, Челси 3 эхний 3 байрт үзэж, 4-ийн төлөө Тот, Арс 2 үзэх юм байна гэж хараад байна.
Сититэй угаасаа илүү төгс байгаа, ЧЛ-т илүү анхаарах байх гэж горьдоод байна. Гэхдээ аль тоглолтыг хаяхааргүй хүчтэй бүрэлдхүүн, тактик, нөөц байгаа. 3 цом гэж дайрах байх.
Челси энэ жил орон гаран байх гэж бодсон ч Сарригийн тактик гайхалтай зохиж байна. Сүүлийн хэдэн жил л хамгаалаад тоглоод байсан баг үзүүштэй тоглож, хувийн ур чадвар сайтай тоглогчидод нь зохиж байна гэж жигтэйхэн. Энэ жил Азар шилдэг тоглогч, мэргэн бууч болж, Кэйнийг ардаа хийвэл гайхах юм алга. Дээр нь ЕЛ тэдний хувьд хэтэрхий амархан шахуу байна.
Тотенхэм олон жил тоглосон бүрэлдхүүнээ аваад үлдсэн, энэ зун наймаа хийгээгүй ч бэртэл гэмтэлгүй бол жигд явах биз, улирлын эхэнд гаргаж байгаа дутуугаа өвлийн цонхоор нөхөх байх. ТОП 4 бараг л найдвартай болов уу.
Арсенал дөнгөж эхлээд Сити, Челси 2-т гөвүүлсэн, дарааллаад 5 хожиж байна. Бас ч гэж ур чадвар сайтай, том нэрнүүд байгаа учраас хожлын төлөө тоглож, оноогоо авч чадаж байна. Бараг шинэ дасгалжуулагч учраа олоогүй байхдаа 2 гөвүүлсэн нь сайн юм болсон байж магад. Нэг талаар дутуугаа мэдэх, нөгөө талаар гайгүй хожиж яваад гөвүүлснээс эртхэн хожигдоод сэтгэл зүйн дарамтаас салчихаж байгаа байх. Гэхдээ ПЛ эвгүй, ЕЛ, цомын тоглолтууд, боксин дэй гэхээр яаж гарч ирэх нь сонин л байна. ТОП 4 лүү хүчтэй л зүтгэх байх, гэхдээ бүү мэд, нөгөө ТОПуудтай хэр тоглохоос л шийдэгдэнэ гэж бодож байна.
Манюг харин ингэж сугарна гэж бодсонгүй, Моу яаж ийгээд новшроод явах байх гэсэн эсрэгээ бүр тэнэгтээд, баг дотроо муудаад, гадагшаа муудаад, яг зүгээргүй ээ. Надад бол янзын сайхан байнаа, миний бүр бах ханаж байна шд хаха. Гэхдээ яагаад ч дундаж баг болоогүй байна, тоглогчид, өгч байгаа цалин, байр суурь зэрэг нь нээх муудаагүй. Моу яваад нэг гайгүй нэр /магадгүй Зизу/ ирэхэд л сэргэх магадлалтай. Харин энэ улирлаа аварч чадах уу л гэдэг сонин байна. Эртхэн солих тусмаа засах магадлал өндөр байх.

За манайх бол ЧЛ-т дажгүй сайхан 8 хүртэл ч юм уу явах, тэгээд ПЛ-ээ л авмаар байна. Цоогий ФБ дээр бичсэн байсан, "үхсэн баасны мики маусын цом, юу ч хамаагүй авмаар байна, та нар тийм ханачихсан хүмүүсүү" гэсэн агуулгатай. Тэр ч үнэн шүү, хожоод бүр цом авбал гоё оо гоё. Шакириг загнаж байгаа реакцаас харахад Клопп бол ямар нэгэн амжилт гаргахыг үнэхээр хүсч байх шиг. Тиймээс одоо бол урд хэдийн төгсгөл, шийдвэр гаргалт сайжрах хэрэгтэй байна.
Хаалгач, хамгаалалт дээр үндсэн бүрэлдхүүнд үнэхээр санаа зовох юм алга. Гэхдээ Мореног явуулж, нэг сайн найдвартай зүүн ар авчирч өрсөлдүүлэх гэдэг дээр санал нэг байгаа. Мань хүн урагшаа довтолгоо дэмжих нь гайгүй боловч яалт ч гүй хамгаалах үндсэн үүрэг дээрээ алдаа гаргаад байна.
Хагасууд ч гэсэн дажгүй ээ, Окс байхгүй нь хайран, тоглолт нь гоё, хүчирхэг, бөмбөгтэй сайн харьцдаг, бас багийн уур амьсгалыг гоё болгодог санагддаг. Энэ жилдээ ирээсэй, он гараад үндсэн багтай нэгдэж бэлтгэл нтрээ хийвэл сайхан байна. Лаллана маань горьдолтгүй боллоо, тэгээд л байж л байхаас. Бусад ротейшн боломжийн л байна.
Урд хэд финишээ сайн төгсгөж, гаргаж буй шийдвэрүүд зөв байвал болох нь тэр. Дээр нь Стариджийн форм бол янзын байнаа, үнэхээр нүүр тахалж байна шд. Сала ноднин жилийн дарамтаасаа гарч чадахгүй байна уу даа. Энэ үед сэлгээнд суулгах гэхээсэ илүү баг дэмжээд ганц нэг гоол хийлгүүлчихвэл мань хүн сэргэх байх. Гэхдээ мэдээж тоглолтын дундуур хэрэгтэй сэлгээ, амралт бол хийх нь зөв.
За тэгээд 7 том тоглолт байсан, минийхээр дажгүй л явж байна. ТОП багуудтай өөрийнхөө талбай дээр хожоод, зочлон тоглолтоор тэнцэхэд хангалттай л гэж бодож байна. Энэ жил цом хүлээнээ, найдвартай байх :D
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 149
Элссэн: Мя 12-р сарын 19, 6:50
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн boldbold » Да 10-р сарын 01, 12:49

Бадруул бичсэн байсан, Хендо ДМ хүмүүс ДМ-н үүрэг роль ойлгохгүй мууллаа гээд. 4-3-3 дээр Хендо, Жини, Милнерийг байрлалаар ялгахгүй болчихсон юм шиг. Хамгаална, довтлоно, байрлалаа эзлэнэ, прэссинг хийнэ + гүйнэ гээд. ДМ+СМ+АМ +гүйлтийг дунд гарсан нөхдөөс шаардаад байна.
YNWA

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин