Бичлэг
Бичсэн biggy » Да 7-р сарын 30, 2018 5:32 pm
Улирлыг нь админууд засчих уу, тэгээд эндээ бичээд явъя.
Одоо үнэхээр хүсээд байгаа шигээ нэг хагас авчихвал юу горьдох вэ? Өнгөрсөн улирал ЧЛ финал хүртэл явахаар үнэхээр их горьдлого төрсөн. Энэ жил хамгийн баавартай наймааг манайх хийлээ. Хуучнаа бодвол ар тал илүү сайн болсон гэж бодож байна.
Алисон, Кариус хаалгачаар, ВВД, Ловрен, Матип, Клаван, Гомез нар бараг л төвийн хамгаалагчаар тоглох байх. Хажууд нь ТАА, Клайн, Анди, Морено. Боломжийн уу?
Хагас руу гэхээр шинээр ирсэн Фабиньо, Кейта, Хэндо, Милнэр, Жини, Лаллана гээд. Жердан бол жигүүр юм шиг байна, Окс байсан бол ч гэж бодох юм.
Сала, Мане, Фи урдаа, сэлгээнд Старидж /магадгүй/ Соланке гээд харахаар бас арай л сул ч юм уу хэхэ. Тэгэхээр нэг хагас зайлшгүй хэрэгтэй юу? Би бол надаас ямар мөнгө гарах биш, баг санхүүгийн хувьд ашигтай байгаа бол авчихаасай гэж бодож байна.
Клопп тактикаа нээх өөрчлөхгүй байх, гэхдээ олон фронтод зэрэг үзэхээр сэлгээнийхэнд хангалттай цаг гарах биз. Ямар ч байсан нэг цом, тэр нь лигийн аварга бол гүй мөн сайхан байнаа хэхэ.
It's not just a club, it's way of life!