Өнгөрөгч улирал тооны хэлээр ... 3 -аас 2 сая 573 мянга ...
Ливэрпүүл 2017-18 оны улиралд нийт 56 тоглолтонд оролцож, 135 гоол оруулсан бөгөөд 8 дахь удаагаа Европын аваргын финалд шалгарчээ.
3 – Ливэрпүүлийн тоглогч энэ улиралд хэт-трик хийсэн. Филиппэ Коутиньо (Спартакийн эсрэг), Садио Манэ (Португийн эсрэг), Мо Сала (Уотфордын эсрэг, үнэндээ покэр хийсэн)
5 – сэлгээнээс орж ирсэн тоглогчийн оруулсан гоол. Мо Сала, Даниэл Старриж нар тус бүр 2-ыг, Алэкс Окслэйд-Чэмбэрлэйн 1-ийг ...
5 – тоглогч клубын төлөө анхны тоглолтондоо оролцсон. (Алэкс Окслэйд-Чэмбэрлэйн, Анди Робэртсон, Мо Сала, Доминик Соланкэ, Виргил Ван Дик)
8 – Ливэрпүүл 8 удаа Европын цомын финалд шалгарсан бөгөөд тэднээс илүү олон удаа финалд хүрсэн баг 4 байдаг.
9 – бүх тэмцээнийг оруулаад Ливэрпүүл 9 удаа ялагдал амссан нь 2008-09 оны улирлаас хойшхи хамгийн шилдэг үзүүлэлт болж байна.
11 – Ливэрпүүлийн тоглогчдоос хоёр тоглогч Европын тэмцээнд 11 гоол хийсэн нь Ливэрпүүлийн дээд амжилт юм. Эдгээр тоглогчид нь Робэрто Фирмино, Мо Сала нар юм.
13 - Бүх тэмцээнийг тооцоод хамгийн олон шар карт хүртсэн тоглогч бол Эмрэ Жан.
14 – удаа улаанууд эсрэг багийнхаа хаалганд 4 болон түүнээс дээш гоол оруулсан бөгөөд энэ нь 1895-96 оны улирлын дээд амжилтаас ганцхан тоглолтоор дутуу амжилт юм.
18 – Ливэрпүүлийнхний ялагдаагүй цуврал 10-р сараас 1-р сар хүртэл үргэлжилсэн.
18 – өөр тоглогч лигийн болон цомын тэмцээнүүдэд, нэг улиралд Ливэрпүүлийн төлөө гоол оруулсан. (2015-16 оны улиралд 22 өөр тоглогч гоол оруулсан нь дээд амжилт)
19 – 19 нас 231 өдөртэй, Трэнт Алэксандэр-Арнолд Европын цомын финалд тоглосон хамгийн залуу тоглогч болсон.
22 – Сала 22 гоолыг тоглолтын эхний хагаст, 22 гоолыг тоглолтын сүүлийн хагаст эсрэг багийн хаалганд оруулсан.
23 – тоглолтонд Ливэрпүүл хаалгандаа гоол алдаагүйгээс 17 нь Лигийн хүрээний тоглолтонд байсан. Үүнээс 16 тоглолтонд хаалган дээр Лорис Кариус, 6 тоглолтонд Симон Минолье Ливэрпүүлийн хаалгыг манаж байв.
24 – Лигийн тоглолтонд Мо Сала эсрэг багийн хаалганы торыг хөдөлгөсөн нь клубын дээд амжилт.
24 – нас 186 хоног: Лэстэрийн эсрэг Лигийн цомын тоглолтонд Юргэн Клоппын гарааны тоглогчдын дундаж нас, энэ улирлын хамгийн залуу гарааны 11 тоглогч талбайд гарсан тохиолдол
30 – удаа Фирмино сэлгээнд суусан. Манэ, Сала нар тус бүр 25 удаа.
32 – Сала Прэмьер Лигийн 38 тойргийн тоглолтонд хамгийн олон гоол оруулж Прэмьер Лигийн дээд амжилтыг эзэмшиж эхэлсэн.
33 – өөр тоглогч стадионд тоглох багийн нэрсийн жагсаалтанд нэрлэгдсэн бөгөөд Рафа Камачо, Куртис Жонс, Лазар Маркович, Конор Мастэрсон нар л энэ нэрсийн жагсаалтын гадна үлдсэн.
34 – Сала Лигийн болон дотоодын цомын тэмцээнд 34 удаа эсрэг багийн хаалганы торыг хөдөлгөсөн бөгөөд Английн хөлбөмбөгийн түүхнээ Лютоны Жо Пэйны 1936-37 оны улирлын, Тоттэнхамын Клив Аллэны 1986-87 оны улирлын амжилттай зэрэгцсэн.
38 – гоолыг энэ улиралд Лигийн хэмжээнд хаалгандаа алдсан нь 2009-10 оны улирлаас хойшхи хамгийн цөөн гоол хаалгандаа алдсан амжилт болж байна.
42 – Ливэрпүүл улирлын 56 тоглолтынхоо 42-оос нь оноо авч чадсан.
43 – удаа Дом Соланкэ багийн сэлгээний бүрэлдэхүүнд нэрлэгдэж, 21 удаад нь талбайд гарч ирсэн.
44 – гоолыг Мо Сала оруулсан бөгөөд анхны улиралдаа хамгийн олон гоол оруулсан тоглогчоор зүй ёсоор нэрлэгдсэн. Мөн клубын түүхэнд нэг улиралд оруулсан гоолын тоогоороо 1983-84 оны Иан Рашийн 47 гоол оруулсан амжилтын дараа 2-р байранд жагсч байна.
45 – тоглолтонд Египтын хаан маань 40 гоол оруулж клубын шинэ рекордыг тогтоосон.
46 – удаа Улаануудын тоглолтыг Их Британи даяар шууд дамжуулсан.
47 – гоолыг Ливэрпүүл, Европын тавцанд оруулсан н өнгөрөгч улиралд Европын тавцанд хамгийн олон гоол оруулсан баг болгож байна.
50 – Ливэрпүүл 8 удаа 11 метрийн торгуулийн цохилт цохих эрх авснаас 50% -ийг нь буюу 4-ийг нь гоол болгож чадсан.
54 – Фримино энэ улиралд Ливэрпүүлийн оролцсон бүх тоглолтын 2-оос бусдад нь оролцож, улирлын хамгийн олон тоглолтонд талбайд гарсан тоглогч болж байна. Тэр Лигийн цомын хүрээний Лэстэрийн талбайд зочлосон тоглолтонд оролцоогүй бол, Анфилдад Чэлсигийн эсрэг тоглолтын сэлгээнд нэрлэгдсэн ч талбайд гараагүй юм.
72 – удаа Ливэрпүүлийн тоглогчид шар жавтий хүртсэн.
85 – Лигийн 2017-18 оны улирлын тоглолтын нийт цагийн 85% -д нь Мо Сала талбай дээр байжээ.
88 – секундын гоол буюу Сэвия клубын эсрэг Робэрто Фирмино эхний гоолыг оруулахад ердөө 88 секунд зарцуулсан нь энэ улиралд Ливэрпүүлийн хамгийн богино хугацаанд оруулсан гоол юм.
91 – гоолыг довтолгооны гурвал маань эсрэг багийн хаалганд оруулсан бөгөөд үүнээс Сала 44-ийг, Фирмино 27-г Манэ 20-ийг оруулжээ. 2016-17 оны улиралд багаараа 92 гоол оруулж байв.
135 – гоолыг улаанууд бүх тэмцээний хүрээнд оруулсан нь клубын түүхэн дэх 2-р байранд жагсах амжилт юм. 1985-86 онд үзүүлсэн дээд амжилтаас ердөө 3 гоолоор цөөн.
4'187 - Фирмино Ливэрпүүлийн бүх тоглогчдоос хамгийн удаан буюу 4187 минутыг талбай дээр өнгөрүүлсэн.
53'287 – Уотфорд болон Ньюкаслын эсрэг лигийн тоглолтонд Анфилдад хуран цугласан фэнүүдийн тоо.
2’573’888 - хүн Ливэрпүүлийн энэ улирлын бүх 56 тоглолтыг стадионд үзсэн амьд гэрч болжээ.