otgonbatt бичсэн нь: ↑Ба 5-р сарын 11, 2018 2:26 pm
Тэхдээ яг гадна дотны залуу хүмүүс монголд аялаж ирэхэд жаахан уйтгартай байдынмуу гэж бодсон.
Гадны залуу хүмүүс Монголд ирэхдээ ихэнх нь маш сайн судалгаа хийсэн байдаг. Тэд чинь энд парк орж, өндөр барилга, дуу хөгжим, далайн зөөлөн элс гэж ирдэггүй. ихэнх хүмүүс Говь гурван сайхан, ёлын ам, баянзаг, хархорин, хонгорын элс гэх мэтийн газруудаар явж үзэж хүн ардын соёлтой нь танилцаж навсайтал ядарч ирээд л орой нар жаргахад сайхан түшлэгтэй модон сандал дээр цагаан давуун бүтээлэгтэй ширээний ард ганц хүйтэн пийв, кофе уунгаа ярилцаж суух нь хамгийн гоё байдаг гэж байгаа шд. Манайхан шиг нээх их том том хүсэхгүй. Учир нь яг тийм мэдрэмжийг магадгүй өөр газар авч чадаагүй болоод л тэр шүү дээ.
Монгол улс ер нь юугаараа л онцлог байж чадна тэрүүгээрээ л бусдыг татна. Хөвсгөл хичнээн сайхан ч гэлээ тэрнээс дутахгүй сайхан байгаль дэлхийд зөндөө л байна. Элс цөл үзүүлэх гээд байвал хятадад бүр ч хямдаараа байгаа. Хамгийн гол онцлог бол Монголчуудын эртнээс энэ хүртэл өвлөгдөж ирсэн нүүдэлчин соёл, нүүдлийн мал аж ахуй түүнээс гарч бүтээгдсэн өв дурсгал уламжлал амьдралын хэлбэр л юм шүү дэ.
Гадны олон хүмүүс Монголд буунгуутаа Улаанбаатарыг бол тоож л сонирхдоггүй. Хэзээ хөдөө явах уу хэзээ хүний хөл гар хүрээгүй онгон тагшин газраар нь явах уу. Нүүдлийн соёл иргэншил түүний бүтээгдэхүүн нь юу байна гэж л их сонирхдог. Ази жуулчид бол илүү яг өөр өөрийн сонихдог чиглэлээр тусгайлан үзхээр ирсэн зүйлээ л харчихдаг.
Зарим хүмүүс хөшөө дурсгал янз бүрийн цогцолбор барихаар жуулчид ирнэ гээд байдаг. Үнэндээ шавраар барисан тиймэрхүү юмыг тоохгүй шүү дэ. олон зуун жилийн түүхтэй өвөрмөц сайхан барилга гадаадаар дүүрэн.
Буусан 3 одтой буудлынх нь үүдэнд хүн ил бие засаж байхгүй, Үзмэрэ үзээд явж байхдаа л камер утсаа алдчихгүй, хоолонд орж байхдаа 00 өрөөгөө цэвэрлээд өгөөч гэж үйлчлэгчээс нь гуйхгүй маш энгийн зйүлсээ бид хийхээс бүх зүйл эхлэх юм. Онгоцны үнэ, вагоны билетийн олдоц нтр ээ мөн давхар бодолцох хэрэгтэй. Ер нь бол бид зах зээлд шилжээд 26 жил болохдоо энэ тал дээр хийсэн ажил нь бусад ижил гарааны нөхцөлөөс шилжсэн орнуудын дэргэд гутмаар тааруухан байгаа нь яалтачгүй үнэн.