Олон боломж үгүй хийдэг, жигүүрээр сайхан хурдалдаг, Англид гологдож Италид очсон, байдаг л нэг жигүүрийн довтлогч гэсэн тодорхойлолттой нөхөр л Ливэрпүүлд ирж байлаа.
Ливэрпүүлд ирснээс хойш түүний амьдрал тэр чигтээ өөрчлөгдсөн. Тоглогчийн хувьд ч олон шат ахиж, яг одоо цагийн Дэлхийн хамгийн шилдэг гурван тоглогчийн нэг болж, Премьер лигийн нэг улиралд 31 гоол оруулсан гэх рекордыг бахархалтайгаар эвдэж, ядруухан шигшээ багаа чирсээр ДАШТ-нд оруулж, өөрөө ч гоолдож, хоёр жил Африк тивийнхээ шилдэг хөлбөмбөгчинөөр нэрлэгдлээ.
Магадгүй Арабын ертөнцөөс мэндэлсэн хамгийн агуу хөлбөмбөгчин гэсэн тодотгол түүний нэрийн өмнө залрах нь цаг хугацааны л асуудал биз.
Тун удахгүй Африкын шилдэг хөлбөмбөгчний шагналаа "Дэлхийн шилдэг", Баллон Д'Ор-той хамт хослуулан болтугай гэж ерөөе!
Сайхан амьтан шүүү... #EgyptianKing
