Кино клуб.

Ливэрпүүл, спортоос гадуурхи яриаг энд..
Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 183
Элссэн: Бя 12-р сарын 02, 4:12
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 92 удаа
Талархагдсан: 208 удаа
CONTACT:

Re: Кино клуб.

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Лх 5-р сарын 09, 12:52

Mademoiselle бичсэн нь:
Ба 3-р сарын 09, 11:06
Call me by your name /2017/
Намайг нэрээрээ дуудаач, би чамайг өөрийнхөөрөө дуудъя.
Тэд ч гэсэн хайрладаг, шаналдаг, гунигладаг, анхны хайр гэж мэдэрдэг бидний л адил хүн гэдэг ойлголт төрүүлэх нь хамгийн гол шугам нь байсан болов уу. Зөөлөн, гунигтай, романтик юм. Төгсгөлд нь аав нь хүүдээ хэлж буй тэдгээр үгс сэтгэл хөдөлгөм хэрнээ хэт ухаалаг санагдлаа. Зохиолыг нь уншвал өөр мэдрэмж мэдрэх болов уу, үгүй юу. Хөгжим, дүрслэл, өнгө, Тимотигийн цагаан арьс. Гуниглаж, уйлж чадсангүй. Хөнгөн л кино шиг санагдлаа шд. Угаасаа Оливер хаяад явах нь ойлгомжтой байсан болохоор бэлтгэлтэй ч үзчихэв үү, бүү мэд. Энгийн. Бодвол ийм хайр ч энгийн гэдэг сэтгэгдэл төрүүлэх нь найруулагчийн хүсэл байсан ч юм болов уу. Хэрэв тийм бол би л лав дундаж ухаанаар үзэхэд тэр мэдрэмжийг нь мэдэрчих шиг л боллоо. Өөр юм үзүүлэх гэж байсан бол барьж авч чадсангүй дуусгачихлаа. Өнгөрсөн.
Тайхар аа,
гэснээс энэ киног үзжаагаад унтцышд баларсын ... хүн бүр л гоя гээд байгаа кино боловчиг би бараагүй юм ... эсвэл эхлэл хэсэг дээрээ жаахан уйтгартай байсан уу ...

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 329
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 402 удаа
Талархагдсан: 181 удаа
CONTACT:

Re: Кино клуб.

Бичлэг Бичсэн biggy » Лх 5-р сарын 09, 1:03

Нисдэг Чэстмир бичсэн нь:
Лх 5-р сарын 09, 12:50
Энэ сэриал үздэг улсууд хэр их байна. Ерөөсөө сэриалын талаар яригдаагүй байна уу гүй юу ... би ч сүүлийн хуудаснаас л орж иржийн ... сүпэр сүпэр сэриалууд цаагуур чинь байна гэнэ ... манай нэг найз надад Stranger things үзүүлэхийн тулд өөрийнхөө Нэтфликсийг шерлэе гэж хүртэл хэлж үзнэ лээ ...
Сериалын түүхээсээ хуваалцвал ...
анх эхнэртэйгээ тусдаа гараад 2003, 4 он хавьцаа байх. Эхнэр ДэйЖангум үзээд. Дагаад үзээд бараг бүтэн дуусгасан доо, сүүлдээ орчихдог юм билээ. Нөгөө онигоо байдаг шд, "Со сериалын эхний анги дээр нөхөр нь наад нэг балай юмаа соль нтр гээд явж байсан чинь 40-р анги гэсэн чинь "хайраа нөгөө Пак захирлын эхнэр чинь..." гээд явж байдаг" гэдэг шиг юм л болсон хаха.
Тэгээд хэсэг тасраад Орос кино харсаан, Бригада, Солдаты билүү хэхэ. Бас алдаг оног. Монгол эйчди дээр Скандал үзсэн, гарч байхад нь.
За GOT бол ёстой хүнээс авч байгаад бүтэн үзсэн. Нэг иймэрхүү л юм уу даа :D
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 238
Элссэн: Да 9-р сарын 18, 8:43
Талархсан: 120 удаа
Талархагдсан: 115 удаа
CONTACT:

Re: Кино клуб.

Бичлэг Бичсэн Шинээ » Лх 5-р сарын 09, 1:47

Нисдэг Чэстмир бичсэн нь:
Лх 5-р сарын 09, 12:52
Mademoiselle бичсэн нь:
Ба 3-р сарын 09, 11:06
Call me by your name /2017/
Намайг нэрээрээ дуудаач, би чамайг өөрийнхөөрөө дуудъя.
Тэд ч гэсэн хайрладаг, шаналдаг, гунигладаг, анхны хайр гэж мэдэрдэг бидний л адил хүн гэдэг ойлголт төрүүлэх нь хамгийн гол шугам нь байсан болов уу. Зөөлөн, гунигтай, романтик юм. Төгсгөлд нь аав нь хүүдээ хэлж буй тэдгээр үгс сэтгэл хөдөлгөм хэрнээ хэт ухаалаг санагдлаа. Зохиолыг нь уншвал өөр мэдрэмж мэдрэх болов уу, үгүй юу. Хөгжим, дүрслэл, өнгө, Тимотигийн цагаан арьс. Гуниглаж, уйлж чадсангүй. Хөнгөн л кино шиг санагдлаа шд. Угаасаа Оливер хаяад явах нь ойлгомжтой байсан болохоор бэлтгэлтэй ч үзчихэв үү, бүү мэд. Энгийн. Бодвол ийм хайр ч энгийн гэдэг сэтгэгдэл төрүүлэх нь найруулагчийн хүсэл байсан ч юм болов уу. Хэрэв тийм бол би л лав дундаж ухаанаар үзэхэд тэр мэдрэмжийг нь мэдэрчих шиг л боллоо. Өөр юм үзүүлэх гэж байсан бол барьж авч чадсангүй дуусгачихлаа. Өнгөрсөн.
Тайхар аа,
гэснээс энэ киног үзжаагаад унтцышд баларсын ... хүн бүр л гоя гээд байгаа кино боловчиг би бараагүй юм ... эсвэл эхлэл хэсэг дээрээ жаахан уйтгартай байсан уу ...
Би бас дээр үзэж байгаад яг унтах гэж байсан шд. Тэгээд больчихсон. Ер нь цэнхэр хайр, дурлалын тухай кино байна лээ шд тэй хаха :D
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 153 удаа
Талархагдсан: 163 удаа
CONTACT:

Кино клуб.

Бичлэг Бичсэн Muujguu » Лх 5-р сарын 09, 2:11

Цувралыг бол харин ч гашрааж байгаа даа хаха. Орой унтахдаа үзэж нойрын эм, дэглэм шахам болчихлоо.

Сүүлийн 1 жилийн хугацаанд Narcos, House of cards, GOT, Friends, Black mirror, Sherlock Holmes одоо (өмнө нь эхлүүлж байгаа орхисон байсан) Breaking bad эхлүүлж байгаа хаха.



Энэ дундаас Narcos, House of cards 2 бол яагаад ч юм яг манай Монголд өрнөөд буй улс төр болоод бүлэглэлүүдийн талаар гардаг... Үзчихсэн байх хэрэгтэй л цувралууд санагдсан. Манай ЕӨК одоо цаашид ямар алхам хийхийг House of cards-аас үзчихэд болно.


Black mirror - анги болгон нь өөр үзэгдэл, өрнөлтэй буюу хоорондоо ямар ч хамааралгүй нь сонирхолтой. Бас л үзчих хэрэгтэй цуврал.

Бусад нь тэгээд дэлхий даяар шуугиулсан, хүн бүр үзсэн болохоор юу ч ярихав.

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 156
Элссэн: Да 9-р сарын 18, 9:02
Байрлал: Venice
Талархсан: 136 удаа
Талархагдсан: 97 удаа
CONTACT:

Re: Кино клуб.

Бичлэг Бичсэн Mademoiselle » Лх 5-р сарын 09, 3:27

Нисдэг Чэстмир бичсэн нь:
Лх 5-р сарын 09, 12:52
Тайхар аа,
гэснээс энэ киног үзжаагаад унтцышд баларсын ... хүн бүр л гоя гээд байгаа кино боловчиг би бараагүй юм ... эсвэл эхлэл хэсэг дээрээ жаахан уйтгартай байсан уу ...
Хөнгөн хөөрхөн л кино.
Манай Лхагваа бас улаан киночин шдээ, бид 2т бол таалагдсан байгаад байгаам. Ер нь бид 2ын кино тэйст их ижилхэн юм шиг санагдаад байдаг юм.
Дуустал нь үзсэн бол тэр ялааг хараад бид 2 шиг ярьж инээлдэх л байсан даа :D
Шинээ бичсэн нь: Би бас дээр үзэж байгаад яг унтах гэж байсан шд. Тэгээд больчихсон. Ер нь цэнхэр хайр, дурлалын тухай кино байна лээ шд тэй хаха :D
Та ер нь ЛГБТ хүмүүсийн талаар юу гэж боддог билээ? Хуваалцаач? Үзэн яддаг юм биш бээз?
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 156
Элссэн: Да 9-р сарын 18, 9:02
Байрлал: Venice
Талархсан: 136 удаа
Талархагдсан: 97 удаа
CONTACT:

Re: Кино клуб.

Бичлэг Бичсэн Mademoiselle » Лх 5-р сарын 09, 3:59

The Handmaid's Tale гэдгийг үзэхээр товлоод татчихсан, зав гарахаараа үзэх бодолтой байна. Нобелийн шагналын утга зохиолын төрөлд нэр дэвшсэн Этвүүдийн зохиолоос сэдэвлэсэн сериал, 2016 оноос эхлээд гарсан юм гэсэн. Манай тэйст нэгтэй Лхагваа санал болгосон юм. Ер нь жоохон хайлт хийх гэснээ болиод шууд итгээд үзэхээр шийдчихсэн байгаа. Эхний бүлгээ дуусгачихаад сэтгэгдлээ бичнэ ээ.

Orange is the new black-ыг бас 4 бүлэг үзсэн. 6-р бүлэг нь гарсан байсан. Гоё цуврал шүү. Ерөнхийдөө лесбичүүд, эмэгтэйчүүдийн эрх, шоронгийн амьдралын тухай гардаг. Хэд хэдэн шоронгийн хэллэг сурч авсан гэхгүй юу :D Бас лесби хосуудын талаар их мэдлэгтэй болсон юм байна.

Шерлок 3 бүлэг дуусгаад дахиж үзээгүй. Жоохон уйдчихсан.

Bigbang theory үзэх дуртай.
Young Sheldon гэдэг цуврал гарсан байсан. Тэр нь бүр хөөрхөн юм байна лээ.
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 238
Элссэн: Да 9-р сарын 18, 8:43
Талархсан: 120 удаа
Талархагдсан: 115 удаа
CONTACT:

Re: Кино клуб.

Бичлэг Бичсэн Шинээ » Пү 5-р сарын 10, 11:38

Mademoiselle бичсэн нь:
Лх 5-р сарын 09, 3:27
Шинээ бичсэн нь: Би бас дээр үзэж байгаад яг унтах гэж байсан шд. Тэгээд больчихсон. Ер нь цэнхэр хайр, дурлалын тухай кино байна лээ шд тэй хаха :D
Та ер нь ЛГБТ хүмүүсийн талаар юу гэж боддог билээ? Хуваалцаач? Үзэн яддаг юм биш бээз?
ЛГБТ гэж яг ямар хүмүүсийг хэлээд байна ? Юу гэсэн үгний товчлол вэ? :D
Лесби, гомо, Бисекс, Трансжендер мөн үү ?
Би ч энэ хүмүүсийг нээх их үзэн ядаад байдаггүй л дээ. Гэхдээ мэдээж дуртай бол биш. Ерөөсөө харилцаж үзэж байгаагүй болохоор бас яг сайн мэдэхгүй л юм даа.
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 156
Элссэн: Да 9-р сарын 18, 9:02
Байрлал: Venice
Талархсан: 136 удаа
Талархагдсан: 97 удаа
CONTACT:

Re: Кино клуб.

Бичлэг Бичсэн Mademoiselle » Пү 5-р сарын 10, 11:51

Lesbian, Gay, Bisexual, Transgender гэдэг үгсийн товчлол. Гэснээс Гомо гэдэг чинь доромж үг шүү. :D

Нэг хэсэг их эрх ярьж өмөөрдөг байсан юм, бодоод байх нь ээ, тусгайлсан хүнийг нь биш зөвхөн эрхийн хүрээнд ярих нь зөв юм байна гэж бодсон. Яагаад гэхээр би ЛГБТ хүмүүсийг шал өөр хүмүүс байдаг гэж ойлгодог байсан юм шиг байна лээ. Тэгээд харьцаад үзсэн чинь /манай 10 жилийн ангийн хүүхэд/ шаал мангар хэвээрээ л байж нтр. :lol:
Тэрнээс болоод үргэлж тэдний зөв гэж 2 гараа өргөхөө больсон. Ер нь бол эрхийн хүрээнд дэмжих нь зөв, үзэн ядаж гадуурхах хэрэггүй, төрөхөөсөө л ингээд төрчихсөн болохоор энгийн үзэгдэл мэтээр хүлээж авах нь өөрт ч, бусдад ч амар юм байна гэж бодохоор шийдээд, явж л байна дөө.
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 238
Элссэн: Да 9-р сарын 18, 8:43
Талархсан: 120 удаа
Талархагдсан: 115 удаа
CONTACT:

Re: Кино клуб.

Бичлэг Бичсэн Шинээ » Пү 5-р сарын 10, 11:55

Mademoiselle бичсэн нь:
Пү 5-р сарын 10, 11:51
Ер нь бол эрхийн хүрээнд дэмжих нь зөв, үзэн ядаж гадуурхах хэрэггүй, төрөхөөсөө л ингээд төрчихсөн болохоор энгийн үзэгдэл мэтээр хүлээж авах нь өөрт ч, бусдад ч амар юм байна гэж бодохоор шийдээд, явж л байна дөө.
Гэхдээ зарим нь тийм төрөөгүй ч, бусдын нөлөөгөөр ч юм уу янз бүрийн шалтгаанаар тийм болчихдог юм биш үү?
Харин тэгэхээр учиргүй үзэх ядахгүй бас илэрхий дэмжих хэрэггүй л байх гэж бодож байна даа. :)
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
Tdi
Шилдэг бичигч
Бичлэг: 121
Элссэн: Да 12-р сарын 04, 3:38
Талархсан: 43 удаа
Талархагдсан: 47 удаа
CONTACT:

Re: Кино клуб.

Бичлэг Бичсэн Tdi » Пү 5-р сарын 10, 11:57

Кинуны сэдэв дээр юу чаатлаад байгаа юм бэ?

Гэхдээ сүүлийн үеийн кинонууд, Акадами ийм сэдэвтэй киног өөгшүүлээд байгаа лдаа

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин