Бичлэг
Бичсэн biggy » Да 5-р сарын 28, 2018 12:37 pm
Улирал эхэлж байхад энд хүрч дуусна гэдгийг хэн ч төсөөлөөгүй байх. Хэдийгээр ЛФС бол ЧЛ-ийн баг шүү гэж хэлж байсан ч итгэж чадахгүй л байсан.
Хоффенхаймтай эрхийн төлөө тоглох болоход л хамгийн хүнд сугалаа татлаа гэж бодсон ч Клопп хөнгөхөн аваад явсан. Хасагдах шат хүртэл хожигдолгүй, хэсгээ тэргүүлсэн ч энэ хүрнэ гэж мөрөөдөх ч хэцүү байсан. Харин Ситиг хожсоны дараанаас аварга болно гэсэн бодол эрхгүй дотроос хатгаад, өөрийгөө дарж явсан болохоор финалын хожигдол хүнд туслаа.
Хаалгачийн алдаа гэнэн юм шиг мөртлөө үнэхээр хайнга байлаа, ялангуяа эхнийх. 0-0 байхад ямар шууд урагшаа довтолгоо хийх гэсэн биш, хамгаалагч руу өгөх гээд алдах юм. Бэйлийн унаж татдаг бол ярилтгүй ээ, класс юм. Тийм үнэтэй сэлгээтэй баг гэхээр, гүй тэгээд сайн муу ч дэлхийн шилдэгүүд шүү дээ. Тэрийг нь бодож өөрсдийгөө өмөөрөх нэг шалтаг юм даа. Дараагийн тэр хаалт, зөөлөн хаагаад доороо тогтооё л гэж бодсон байх, хэрвээ ойрхон хамгаалагч байсан бол дээш нь хатгаад гаргах байсан байх. Даанч үнэхээр хүчтэй ирсэн бөмбөгийг тооцоолж чадсангүй дээ, аргагүй л туршлага юмаа. Хэрвээ хатгаад гаргасан бол "ганцаараа байж барихгүй, булан боллоо" гэх байсан л байх хэхэ. Одоо өнгөрсөн юмны хойноос гаслаад яахав гэх ч ядаж пенальт хүрсэн бол гэж бодох.
Хамгаалагчид бол ёстой хийгүй байлаа, өөрөөр яахав дээ, сайн сайхан л байсан. Хагасууд ч гэсэн байгаа нөөцөө тултал л үзлээ.
Salah effect гэдэг юмыг утгаар нь харлаа, гэмтээд суухаас нь өмнө ямар гоё маркалж, довтолж байваа, "хэрвээ" Сала гэмтээгүй бол 90 минь энэ хөлбөмбөгийг үзэх байсан. Багийн лидер гэмтэж, бэлдсэн хувилбар явахаа болих үед яалт ч гүй л суулаа, уналаа. Фи маань нөгөө 2 хамт байх үед бүрэн тоглолтоо гаргах юм байна. Мане бол маргаангүй сайн л байлаа. Багтаа баярлалаа, энэ хүртэл баяр гуниг авчирсанд, хэлэх ярих юмтай байсанд.
Хөлбөмбөгт нэг аз ёндоо байдаг. Мадридын багт тэр нь таарлаа, эсрэгээрээ тэр багийг хожих баг манайх л байсан. Клопп 6 финал дарааллан хожигдсон гэсэн онцгүй түүхтэй хоцорлоо. Ирэх жил 2 сард жижиг цом авч, лигтээ тэргүүлж энэ нэг юмыг арилгах байхаа.
Зуны наймааны цонхоор сайн ажиллаж, ирэх жил дахиад аваргын төлөө дайрах байх. Клоппд бүрэн итгэж байгаа.
It's not just a club, it's way of life!