Бичлэг
Бичсэн biggy » Да 5-р сарын 07, 2018 10:08 am
Сэтгэлгээний ядуурал, аминч үзэл, би болж байвал бусад нь хамаагүй гэдэг бодол. Нийгэмшиж, нийтээрээ хөгжиж, илүү юм хүртэнэ гэдгээ одоо болтол ойлгоогүй хүмүүс. Өнөөдөр би өөрөө хөдөлмөрлөөд, шэйрлээд, хүндлээд 100 төгрөг олдог бол 2-уулаа нийлээд 300-г олж, бүгдээрээ ингэж зүтгэвэл нэг хүнд оногдох орлого 500 болно гэдгийг ер тооцдоггүй хүмүүс.
Иргэн баян бол улс баян гэдэг үнэн үг шүү. Бие биенээ дэмжиж, хүндэлж, нэр хичээж явбал эргээд ирэх, олдох юм нь ихсэнэ.
Нүүдэлчин соёл гэж тайлбарладаг, тэрнийгээ муулах гээгүй ч тулга тойрсон, өнөөдрөө болгосон хэдэн зуун жилийн юм бас байдаг байхаа. Энийг уншаад гомдох ч шиг.
#Copy Сүүлийн үед Монголчуудын хөдөлгөөн ихээр зүглэж буй Хятадын Манжуур хот, Солонгос Турк Улсуудад Монголчуудын соёл, зан байдал, бие авч яваа талаар үзэж харж, сонссон зүйлээ хэлэхгүй бол бүүр хэл загатнаад уур хүрээд байх юм.
Хятадад төрсөн гутрал:
Сүүлийн үед Монголчууд, байгууллага хамт олон болон ах дүүгээрээ нийлэн Манжуур руу зүглэх нь их болжээ. Хүннү айр компаний нислэгээр явах бол Манжуурт Шангрила буудалд хямд буулгадаг юм байна. Энэ өндөр зэрэглэлийн Буудлын өрөөнд бүх л юм байдаг даа. Тэгсэн миний буусан өрөөнд алчуур, ариун цэврийн зүйлүүд халаад, ус ундаа зэрэг буудлаас хангадаг зүйлүүд байдаггүй. Тавих байлгүй гэж бодоод тэр оройдоо унтахаар хэвтэв. Шөнөжингөө хажуу өрөөнд нэг онгоцоор очсон нэг байгууллагын бололтой нас нь нилээн тогтсон хижээл 2авгай хэдэн хүмүүс архидаад орилоод л хаалга үүдээ байн байн саваад унтуулсангүй. Үүрээр тасарсан уу нэг юм унтлаа. Маргааш өглөө нь буудлын өглөөний цай уухаар ресторанд орлоо. Архины нихуун үнэр үнэртүүлсэн согтуу ч гараагүй баахан залуучууд хүүхнүүд (нэг байгууллага бололтой) орилолдоод хөдөө хээр талд ганцаараа яваа юм шиг байх юм. Бусад хүмүүст садаа болж байна гэдгийг ерөөсөө бодохгүй шүү. Өөрсдөө л болж байвал болно гэдэг тэнэг бодол толгойд нь байсаар л байна.
Өдөр болж хүмүүс манжуурын хэдэн дэлгүүр лүү гүйлдэж наймаагаа хийгээд орой буудалдаа цуглаад за дахин шөнөжингээ орилолдож өгнө дөө. Миний хажуу өрөөний ах эгч нар дахиад ууж, дуу нь чангарсаар.
Өглөө болж бидний буцах өдөр болов. Энэ хугацаанд буудлаас миний өрөөнд халаад ерөөсөө тавьсангүй.
Буудлаас гарахдаа төлбөрөө хийхээр очоод яагаад өрөөнд хэрэглэл тавьсангүй вэ гэтэл. Тэнд ажиллаж буй төлөөлөгчийн газрын Монгол залуу.
Монголчууд ялангуяа байгууллага хамт олноороо ирсэн хүмүүс буудлын өрөөний зүйлийг эвдээд, халаад алчуурыг хулгайлаад, мини баарны архи пиво ундааг хэрэгчихээд төлбөрөө төлдөггүй учраас өрөөнд мини бааргүй, халаад алчуур заримдаа тавьдаггүй гэнэ.
Монголчуудын Манжуурыг байлдан дагуулж нэр хүндээ унагах кампанит ажил эхэлжээ ээ хөөрхий. Уг нь Манжуурын хятдууд эрээний хятдуудын хажууд найрсаг юм байна лээ. Удахгүй Монголчуудын үзэхгүй болох байх даа. Хятдуудыг үзэн ядах бишээ өөрсдийгөө эхлээд нэг харж дүгнэлт хийгээчээ гэж хэлмээр санагдаад байх юм.
Солонгост Монгол гэж хэлэхээс ичих юм. Би ажлаар Со улс яваад өнөөдөр онгоцоор ирлээ л дээ. Сүүлийн үед Монголчууд ажиллах гэж олноор зорьж байна.
Виз гаргахгүй чанга болсон байна гэнэ. Аргагүй шүү дээ тэнд очиж ажиллах гэж яваа Монголчууд гэмт хэрэг, хулгай, хүн амины болон хүчингийн хэрэг хийгээд Монголчуудыг ажилд авах сонирхолгүй болж байна гэнэ шүү. 2 жилийн өмнө Тэр түндэмүнийн ойролцоо өвгөнтийн хөндий шиг архи уусан залуу мөнгө гуйгаад гэртээ харих мөнгөгүй гээд явж байх юм. Би аргаа бараад 1000 вон өгч билээ. Монголдоо ирээсэй. Нэр гутаасан юмнууд. Монгол гэж хэлээсэй ичээд байх юм.
Монголчууд ямар ч ганган чамин хувцасладаг болоов дээ. Тэр хэмжээгээрээ жоохон ч гэсэн соёлтой болмоор юмаа. Ичмээр юм. Жишээ онгоцны буудал дээр илүү ачаагаа жигнүүлэхгүй бариад шалганаар орох гээд чих нь дүлий дүмбэ оригоод л гөлийчихөөд зүтгээд байх юм. Хойноос нь Со хүүхэн орилоод л гүйж очих дагуулаад аваад явах юм. Үүнийг харж байсан 2 залуу Монголчууд байна гээд инээгээд толгой сэгсрээд л хоцров. Урьд нэг хүүхэн өмнө нь 4-5 хүн ачаагаа камерт оруулах гээд дараалалд зогсож байхад хажуугаар нь дайраад л юмаа хийдэг хайрцаг авах гээд зүтгээд байх юм. Яг л лифтнээс буух гэхээр өөдөөс дайраад л гаргахгүй байдаг шиг.
Онгоцонд суух гэж хэн нь түрүүлж орох уу гэсэн байртай. яагаад тэгдэг юм бол доо гэж бодсон чинь хөөрхийс тэд гартаа барьсан баахан ачаагаа суудлын дээд талын багажид түрүүлж хийх гээд зүтгээд байдаг юм байна. Өөрийн суудлаас хол хоосон л зай байвал бусад хүмүүс ачаагаа хийнэ гэж ерөөсөө бодохгүй шүү. Амиа бодсон зан нь гарч байна даа. Солонгосыг мөн удахгү муу нэр хүндээрээ байлдан дагуулах тун дөхөж дээ.
Онгоц нэг юм нисээд Улаанбаатарт буух гэж байна зарлаад гар утас энээ тэрээ унтраана уу гэж зарлаад байхад л зөрөөд л гар утсаа асаагаад л одоо бууж байна гээд яриад байх юм. Би хажуу сууж явсан эгчид. Болохгүй шүү гэж сануулахад тоосон шинжгүй. Нэг хүн бүүр утсаа дээр агаарт онгоц буугаагүй байхөд асаагаад утсаараа одоо 61-ны гарам дээр эргэж байна гэж ярьж байна гэнэ шүү. Энэ одоо юу вэ бүүр амар ямар хотын түгжээд яваад утсаар ярьж байгаа биш дээ. Тэнэг юмаа.
Туркийн нисэх компаний онгоцны үйлчлэгч хүүхнүүд бүүр биднийг муухай хардаг болсон байна лээ. Туркээс ирэх онгоц бол бүүр аймаар Монгол наймаачид илүү ачаагаа жинлүүлэхгүй бариад онгоцонд орно. Ачаагаа дээд талын тээшний хайрцагт багтдаггүй учраас онгоцонд суухаас өмнө хүмүүсийг овортой ачааг нэг залуу цуглуулж авах гэтэл зарим нь өгөхгүй зууралдаад уурлаад байх юм. Энэ одоо юу гэсэн үг вэ. Гэртээ дураараа заганаж байгаа биш дээ. Дүрэм журам гэж юм байдаг юм. Энэ эцсийн эцэст өөрийнх нь аюулгүй байдлыг хангах гэж авч буй олон улсад баримталдаг бодлого гэж бий гэдгийг жоохон ч гэсэн ухаараасай даа.
Ийм сэтгэлгээний ядууралтай, бусдыг боддоггүй аминч, соёлгүй Монголчуудаа Монголын нэрээ бодох цаг болжээ.
Удахгүй дэлхий дахин Монголчуудын бүдүүлэг зангаас болж гаргаж буй бусармаг занг үзэж ядаж эхлэх нь дээ. Дор бүрнээ бодох цаг болсон бололтой. Очсон газар болгоноо завааруулж нэр хүндээ унагаж явах хувь тавилантай улс болжээ. Нэгийг бодох цаг болсон мэтээ. Мөхөл рүүгээ яваад ч байгаа юм шигээ... Монголын нэрийг хайрламаар л байх юм.... Дор бүрнээ дуугүй байх биш болохгүй байгаадаа алдаа хийгээд байгаадаа зөв ойлгуулж хэлж жоохон ч гэсэн ойлгуулах нь зөв юм шиг санагдаж байна.
It's not just a club, it's way of life!