Гэр бүл - Аав - Чи өөрөө

Юу хүссэнээ л бич дээ..
Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Гэр бүл - Аав - Чи өөрөө

Бичлэг Бичсэн Chinggis » Лх 11-р сарын 08, 2017 3:07 pm

Эрэгтэй хүүхэд заримдаа их сонион. Хажууд яаг хамт байхаараа ээжийгээ л гэхээс нээх тоогоод байхгүй. Тэгээд жаахан холдоод тусдаа байгаад ирхээр аав яажийгаан бол гээд л лавлаад эхэлнэ. Охидууд тэгэхэд аавыгаа бол байнга л бөөцилчихнэ. тэр нь гоёоо гоё.

Аавын ээжийн хоорондоо болон хүүхэдтэйгээ харьцах хандлагыг хүүхэд нь яг л өвччихсөн юм шиг дуурайдаг гэж. Өөрсдөө муу муухай үг хэллэг, үйлдэл гаргахгүй байвал тэр хэмжээгээр л хүүхэд чинь хүн болж төлөвшинө. Тэр дундаа хүүхдүүдийн хүмүүжил төлөвшил, аливаа юманд хандах хандлага Аавын талаас 70%, Ээжийн талаас 30% дийлэнхдээ гэж гардаг гэдгийг эрдэмтэд тогтоосон байна. Тэгхээр суурь хүмүүжил аавтай их чухал холбоотой.

Хүүхэдтэй болж байгаа бол аав хүн өөрөөсөө эхэлж бүх зүйлээ өөрчилж чадах боломжтой байх хэрэгтэй. Тамхи татдаг нэг найз маань хэзээч хүүхэддээ тамхи татаж байгаагаа харуулж байгаагүй юм. Тамхиа хаяж чадахгүй ч харагдахгүй байнаа гэдэг бас л нэг сайн тал шүү. Яаж ийж байгаад л зөв төлөвшилтэй болговол ирээдүйд чиний зовох нь бага болно.

Хүү маань нэг өдөр хүүхэдтэй маргалдаад цохиулсан гэхээр нь би уурлаад чи тэгээд зөрүүлээд цохих хэрэгтэй ш дэ гэсэн чинь дүү нь хажуунаас эхлээд хөлөөрөө биш хэлээрээ ярих хэрэгтэй гэж байгаам. Сайн бодоод байхнээ хүүгийн зөв байгаам. Аливаа зүйлийг шууд нударгаар шийдэх гээд үздэг болчихвол ирээдүйд хуулийн дор нэг их олигтой явахгүй нь тодорхой. Ирээдүйд улсын хууль тогтоомж нарийсч эрүүгийн хууль чангарна. тийм үед танхай хүмүүжил яавч олигтой юманд хүргэхгүй гэдгийг цэцэрлэгт багш нь заасан байгаам. Ингэхээр одоогийн өөрийнхөө хандлагыг ч бодох хэрэгтэй байгаам шүү...
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Гэр бүл - Аав - Чи өөрөө

Бичлэг Бичсэн Chinggis » Мя 2-р сарын 20, 2018 3:31 pm

За хө нэг үеээ бодохнээ цагаан сараар үнсэх нь бас ихсээд үнсүүлэх нь багасаад л байдаг боллоо. Хөгширч байгаамуу гээд бодтол удахгүй 37-ны жил орохнээ. Бодхоор л майр хөгшин санагдаад байгаа. Хорвоогын бор хоногууд арай л хурдан өнгөрөөд л байна. Хүүхдүүдийн ч жил нь заримаас ороод эхлэх нь. Тэгээд эргээд хархаар нээх айхтар дэлхийг эргүүлчихдэггүй юмаа гэхэд түс тас гээд амьдралаа бас эргүүлээгүй л явж байхийн. Бодохноо биш өөрийн эрхгүй л жаахан хазаараа татах газраа татаж, ташуур өгөх газар нь сайн өгөх цаг нь болсийм бишүү л гэж цаанаас бодогддог болж эхэллээ.

Ер нь цаг нь болсон уу гэвэл аль уже болцон байсан юмыг би л хойшлуулаад яваад байсан л да. Одоо өөрийгөө жаргааж байх нас биш өрөөлийг жаргаах нас ч тэр цаг ч болсон шиг бололтой.
Хүн ер нь яавал сайхан амьдарчээ гэж үзэх стандартууд хэр өөрт тань яг нийцэж байна.
Чөлөөт цаг ихтэй, гэр бүл нь тогтсон, ажил төрөл нь санаа чилээхгүй болсон, тэгээд эрүүл энх байвал л болж байгаа юм шиг. Гэтэл энэ бүхнийг магадгүй олж авахын тулд магадгүй аль нэгийг нь аль нэгнээр нь солиод яваад байвал ер нь тэгээд эцэсийн эцэст төгс амьдрал мөд ирэхгүй юм шиг байгаам. Гэтэл заримд нь эндээс зөвхөн ганц хоёрынх нь төлөө хамаг юмаа үрээд бараад дуусгачихаж ч байгаа хүн байна. Хүн хүнд өөр зорилго байдаг болхоор ч тэр.

Бусдыг дагаж бусдад дагагдаж чирэгдэлгүй өөр өөртөө эзэн болоод явах боловсрол, хүмүүжил, ёс суртхууны хэм хэмжээг л хүүхдүүдээ суулгаад тэд нарынхаа сайн сайхан явааг харах нь бараг миний хувьд амьдралын зорилго нь болоод эхэлжээ. Үүний тодорхой нэг хэсэгт нь байгальтайгаа илүү ойрхон байх, нийгэмдээ зөвийн үлгэр нь байхийн төлөө бага зэрэг тэмцэгч байхыг нь заах болж. Гэхдээ өөрөө энэ бүхэн дээрээ тэгш зөв үлгэрлэгч хэмжээнд биш болхоор бас ном нийтлэл нтр харах маягаар л сургаалиа айлдаад байгаа. Хэдийгээр нийгэм нь асуудал ихтэй ч гэсэн амиа хичээсэн, хувиа бодсон, хүйтэн зэвдэг хүн болгож л болохгүй гэж боддог. Магадгүй хэзээ нэг өдөр өөр нийгэмд амьдрах хэрэг гарах ч юм билүү.

Хүн эцгээсээ илүү гардаггүй гэж үг байдаг. би бол ч магадгүй байхаа л гэж хардаг хэхэ. Харин хүүхдүүд дээрээ хархаар заавал илүү гарна өө гэж итгэхийм.
Сар шинэ болсон биш бодол модол хүртэл буддалаг болоод ирж :idea:
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Гэр бүл - Аав - Чи өөрөө

Бичлэг Бичсэн Chinggis » Пү 2-р сарын 22, 2018 3:26 am

Энэ бүүр яг гэнэтийн сүрпрайз байж чадаад байгаа нь бүсгүйчүүдийнх нь харц байдлаас шууд мэдэгдэж байна тэ.
Ямарч үед ч үзэхэд их сайхан гэгээлэг юм байна.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Гэр бүл - Аав - Чи өөрөө

Бичлэг Бичсэн biggy » Пү 2-р сарын 22, 2018 1:55 pm

Chinggis бичсэн нь:
Пү 2-р сарын 22, 2018 3:26 am
Энэ бүүр яг гэнэтийн сүрпрайз байж чадаад байгаа нь бүсгүйчүүдийнх нь харц байдлаас шууд мэдэгдэж байна тэ.
Ямарч үед ч үзэхэд их сайхан гэгээлэг юм байна.
Баяраар, мартаар ч юм уу тээ, ийм сюрприз эхнэртээ баривал гоё юм биш үү, ажил руу нь орж дуулаад л хаха. Арай эмо ярьцан уу :lol:
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Гэр бүл - Аав - Чи өөрөө

Бичлэг Бичсэн Chinggis » Да 4-р сарын 16, 2018 2:53 pm

Хавар болсон биш нүүр мүүр хатаж харлаад миарч байнаа. Эр эм гэлгүй жаахан арьс нтр тэжээл өгчих аятайхан юм юу байдаг билээ.

100-н настын арьс чийгшүүлэгч түрхдиймүү санаатай. нээх толийгоод цайраад хөөрхөн болчих нь бас хаашайн.
/угаасаа 7 настайдаа сэвхдээд, тэгээд хэзээ олигтой толигор болохгүй гэдгээ ухаарсан хаха/

Ядаж зүгээр арьсандаа бас хүйтэн цэвдэг баймааргүй санагдаад л хаха
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Шилдэг бичигч
Бичлэг: 106
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 6:34 pm
Талархсан: 124 удаа
Талархагдсан: 63 удаа
CONTACT:

Re: Гэр бүл - Аав - Чи өөрөө

Бичлэг Бичсэн Ladykop » Да 4-р сарын 16, 2018 3:54 pm

Зөв ш дээ найзаа. 1-рт ус сайн уу. 2-рт ядаж оройдоо нэг маск тавиад унтаж бай. гадуур зөндөө байгаа.
Сэвх хөөрхөн ш д яасын. хаха. Хавар болохоор салхинд тодордын хөөрхий, гэхдээ яахав.

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Гэр бүл - Аав - Чи өөрөө

Бичлэг Бичсэн Chinggis » Мя 4-р сарын 17, 2018 12:59 pm

Гэр бүл судлаач Намжил гуай:
Орчин үед гэрлэлтэд нямбай хандахгүй байгаагаараа их алдаж байна. Танилцаад гурван сар болоод гэрлэнэ гэдэг юу гэсэн үг вэ. Ханилах хүнээ уйлуул, уурлуул, дуулуул, согтоо бас баярлуулж үз. Шилж, сонго. 30 насны босгыг давахаар арван хуруу тэгш гэж шилж сонгоод санаанд чинь таарах хүн олдохгүй. Энэ талаар би номондоо дурдсан. Одоо харин чөлөөтэй ярьж байна. Орчин үед эдийн засгийн болон боловсролын зөрүү гарвал нэг нэгнийгээ дээрэлхээд байдаг болж. Тэгэхээр түмэн мянган хүнээс өөрийнхөө зиндаанд тохирох хүнийг олж ав. Угаас арван хуруу тэгш хүн гэж байхгүй гэдгийг бодож үзэж өөртөө хүн тохируулах бус өөрөө хүнд тохирч сурах хэрэгтэй. Хүний ертөнцийг хүндэтгэж, тухайн хүний соёлыг таньж харьц. Тэгвэл чамайг тэр хүн ойлгоно. Тэгээд хамтдаа хоёр соёлыг нэгтгэж амьдрах хэрэгтэй.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Гэр бүл - Аав - Чи өөрөө

Бичлэг Бичсэн Chinggis » Лх 5-р сарын 09, 2018 11:41 am



Авьяаслаг Британчуудын энэ оны шинэ дугаарын анхны Алтан баззер юм байна. Зүгээр нэг илбэ ч бас биш л дэ. хүний хамгийн эмзэг цэг, гүнд нь хүрч чаддаг тэр зүйлээр л илбэ хийж. гэхдээ л илбэ гэхэд үнэхээр гайхалтай гоё болсон байгаам.
Ер нь тэгээд хүний амьдралд сайхан дурсамж, сэтгэлд үлдсэн нандин мөчүүд л эргээд хархад хамгийн чухал зүйл байдаг юм шиг байгаам. Бид заримдаа урдах олон зүйлсдээ түүртээд хамгийн дото хүмүүстээ сайхан мөчүүдийг, дурсагдаж явах гоё агшин тэр бүр үлдээж чадахгүй л яваад байх шиг. Гэртээ харихдаа, хэн нэг чухал хүн дээрээ очихдоо цагаа бүртгүүлэх гэж бус, Амьдралын сайхан бүхнийг хуваалцах гэж очиж байгаагаа л мэдэрч тэмүүлж яарах хэрэгтэй юм. Тийм зүйлийг чамд мөн өгч чадах хэн нэгэнтэй учирвал огт алдаж болохгүй юм байгаам даа. заза бүр гэр бүр төлөвлөлт рүү орчих гээд байна кк.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Гэр бүл - Аав - Чи өөрөө

Бичлэг Бичсэн biggy » Лх 5-р сарын 09, 2018 12:23 pm

Chinggis бичсэн нь:
Лх 5-р сарын 09, 2018 11:41 am
За энэ бол тасарчихжээ. Ярих юм алга :o :o :o
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Гэр бүл - Аав - Чи өөрөө

Бичлэг Бичсэн biggy » Да 5-р сарын 28, 2018 3:04 pm

Манайхан бүгд л ФБ дээр идэвхтэй хэрэглэгчид байх. Дэлхийгээр аялагчид группээс чирээд ирлээ. Уг нь маш олон сэдэв дээр тавьж болох байсан ч юманд хандах хандлагыг нь илүү анхаарч, "чи өөрөө" гэдэг /цөөхөн бичлэгтэй сэдэв/ рүү нь аваад ирлээ. Миний зарим талаар хэлэх гээд байдаг санаа. Өөрийнхөө хүссэнээр л байх, бусдаас бурууг хайхгүй байх, энгийн юмнаас кайф авч сурах нтр гээд л. Гоё санагдахаар нь чирээд ирлээ. Та хэд яахав өөрсдөө уншчих л байх, тэнд нэг лайк дараад өнгөрөх, эндээ бас хуваалцах 2 чинь өөр юмаа :D .

# via Bat Munkh: Парис миний шинэ амьдралыг нээж өгсөн

Би аялж эхэлхээсээ өмнө бусдаас их өө хайж өөртөө буруу өгч чаддаггүй хүн байсан юм. Уг нь би анх тарган хүн байгаагүй юм. Тэгээд 30 дөхөөд ирсэн таргалаад ирлээ шүү. Сүүлдээ үндсэн жин маань 20кг-аар нэмэгдээд гутлаа үдэж чадахаа байлаа. Янзан бүрийн онош нь олдохгүй өвчин туслаа. Нэг өдөр бүр ухаангүй эмгэнэлт хэвтлээ. Тэгээд нэг юм үхчихгүйхэн босож ирээд бодлоо. За би ингээд дөнгөж 30 хүрч байж үхэх юм шиг байна. Бусдыг биш өөрийгөө, өөрийнхөө үзэл бодлыг өөрчлөх ёстой юм байна. Өөртөөгөө л тэмцэхгүй бол хар залуугаараа эхнэр хүүхдээ өнчрүүлж хорвоогоос халих юм байна гэж бодохгүй юу. Тэгээд л эмнэлгээс гараад идэж уухаа зохицуулж. Гэрт маань надад зориулсан аавын аяга гэдэг том аягыг халж эхнэр хүүхдүүдтэйгээ адилхан жижиг аягаар хоол иддэг боллоо. Эхний үедээ хоолоо идсэн ч ингэж байгаад өлсөж үхэх юм биш байгаа даа гэж бодогдоод их хэцүү байдаг байсан боловч сүүлдээ хоолныхоо бага хэмжээнд дасаад өлсөх нь арай гайгүй болсон. За давхар дасгал хөдөлгөөн хийх ёстой юм байна гээд дасгал хөдөлгөөн хийж эхэллээ. Хажууд нь хүн тэгээд байхаар эхнэр маань ч намайг дагаад хоолоо багасгаж дасгал хөдөлгөөн хийж эхэллээ. Хүзүүндээ зүүдэг байсан алтан гинжээ зарж мэргэжлийн зургийн аппарат аваад өдөр шөнөгүй зураг дарж эхэллээ. Зураг дараад улайраад ирэхээр өлсөхөө ч мартаж байх шиг. Тэгж байтал ухаалаг утас гарч ирж Facebook гэдэг зүйлийг хэрэглэж үзлээ. Хүмүүст үзэл бодлоо зөвөөр ойлгомжтой илэрхийлэхийн тулд латинаар биш кириллээр бичих ёстой юм байна гэж бодоод алдаатай ч хамаагүй бусдад загнуулаад латинаар алдаагүй зөв бичиж сурахыг хичээлээ. Би анх Эргэн дурсахад сайхан гэдэг групп дээр бичдэг байлаа. Ингэж алдаатай бичиж олны өмнө нүд болж байхаар зүгээр латинаараа галиглаад бичээч гэж ойр хавийн хүмүүс маань хэлдэг байв. Тэгэхээр нь сургуульд байхдаа эрдэм сураагүй багшийгаа зовоож байсны гороо би одоо гаргаж байна. Хүмүүст загнуулж байгаад л аль болох алдаа багтай бичиж сурна гээд л бичээд байдаг байлаа. Үнэндээ бол тэр хүмүүс намайг загнаагүй надад багшилж байсан хүмүүс л дээ. Тэр хүмүүсийн зааж хэлсэний хүчээр өнөөдрийн Bat Munh гэдэг хүн бий болсон хэрэг. За тэгээд жингээ хасаад хэвийн жиндээ орлоо. Мэргэжлийн аппаратаар санасан зургаа аваад сурчихлаа. Овоо алдаа мадаг багатай санасан бодсоноо латинаараа бичээд сурчихлаа. Манай машин 470 л даа. Тэгээд хэдэн жилийн өмнө 570 болгодог юм билүү гэж бодож байсан юм. Бид хоёр анх танилцаад хоёр гэр маань хурим найр хийх боломжгүй айлууд байсан болохоор бэр мэр ч гуйлгүй шууд л нэг гэрт орчихсон юм. Тэгээд бид хоёрын 20-н жил болж байна. Хүмүүс та хоёр мөнгөн хуримаа нэг мөсөн хийгээч гэж байна. Би ч за ч байхгүй үгүй ч байхгүй face-ээ ухаад сууж байтал Европ аялал гэсэн нэг зар харлаа. Тэгээд л эхнэртээ хэллээ. Хоёулаа машин тэргээ сайжруулна гэснээс сайхан аялъя. Одоо ингээд сайхан тураад хэвийн жиндээ орчихлоо. Би ч зураг авч сурлаа. Хоёулаа хар залуугаасаа эхлээд, хар захаас авахуулаад. Түц, Солонгос гээд өнгөрсөн амьдарлаа мөнгөний төлөө зориуллаа. Одоо алийн болгон хөрөнгө мөнгө гэж гүйх вээ. Хорвоо ертөнц гэж юу байдаг юм? Үзэж танилцъя гээд гараасаа хөтлөлцөөд гарсан анхны жинхэнэ аялал маань Парис байсан юм.
Одоо бол нөгөө муу 470 ч бараг унахаа байж байгаа. Хүүхэд шуухдаа дагуулаад л хөнгөн шингэн автобусаараа зорчих дуртай. Хөдөө гадаа гээд мэдээж машин бол хэрэгтэй байлгүй яахав. Их мөнгө үрж шинэ болгож сайжруулна гэхээсээ илүү нэгэнт авчихсан зүйлээ засаж сэлбэж тордоод яваад болж л байна. Урин дулаан цаг ирсэн болохоор сардаа хүнс мүнсээ ч юм уу шаардлагатай үедээ машинаа унахад 10 хоног л унаж байгаа болохоор бензин тос ч нэмнээд гэр бүлийн эдийн засагт их сайхан нөлөөтэй байгаа. Хэмнэсэн мөнгөөрөө хүүхдүүдээ дагуулаад санаа амар кофе шопод ороод дуртай зүйлүүдээ уугаад идчихнэ. Заримдаа хүүхдүүд маань яагаад машинаа унахгүй байгаа юм бэ? гэдэг. Тэгэхээр нь бүгдээрээ үнэтэй бензинийхаа мөнгийг хэмнэж байгаад дараа жил гадаадаар аялна гэхээр. Тийм үү яасан гоё юм бэ гээд их дуртай байдаг. Хотын түгжрэлээс ганц болтугай машин хасагдчихаж байгаа юм. Агаарын бохирдлоос ганц ч машин болтугай хасагдчихаж байгаа юм. Алхаад байхад эрүүл мэндэд сайн гэх мэтчилэн олон эерэг зүйлүүдийг мэдэрч байна л даа манайх.
Тарган байхдаа би идчихээд л хэвтээд өгдөг байсан юм. Харин одоо бол оройн хоолоо идчихээд аяга тавгаа угаана. Тоосоо соруулна. Тэгэхээр бараг 30/40 минут алхаад идсэн хоолоо шингээгээд сайхан амардаг. 30/40 минут алхана гэдэг талбайгаас зайсан орох зам алхсантай тэнцэн. Өглөө ажил дээрээ очоод тоос шороогоо арчина шал шавхайгаа угаана. Би уг нь өрх гэрийн тэргүүн. Албан газрын захирал хүн л дээ. Би тэгэхдээ тэргүүн хүн яагаад аяга угаау болохгүй гэж. Захирал хүн яагаад ажлынхаа шалыг угааж болохгүй гэж боддог юм. Тарган байхдаа бол тэгж боддоггүй байсан юм.
Би үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр. Хүн бусдын өөрчлөх гэж их битгий хичээ. Өөрийгөө өөрчлөхийг чинь зүрхнээсээ хүсээд өөрийнхөө шинэ амьдралыг нээж олж хорвоо ертөнцийн уудам сайхныг мэдрээсэй гэж хэлэх гэсэн юм.
Би одоо хүүхдүүддээ алиалах нэг ийм үг хэлэх дуртай болсон.
Морин дээрээс хувьсгал хийхэд амар.
Мориноосоо буугаад улс гэрээ төвхнүүлнэ гэдэг хамгийн хэцүү гэж Сүх жанжины үгийг хэлэх дуртай болсон.
Хүүхдүүд маань өөрсдөө аав ээж болсон хойно үр хүүхдэдээ. Манай аав ээж машинтай байсан ч арвилан хэмнээд биднийг дагуулаад автобусаар явдаг байсан юм гэж жоохон ч атугай зовлонтой үлгэрлэн ярих юмтай болгож байгаа даа баяртай байгаа шүү бид хоёр
Зураг
It's not just a club, it's way of life!

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 13 ба 0 зочин